ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Далай аварга зодог тайлчихлаа, та vvнийг юу гэж бодож байна?

Зєв
34
29%
Буруу
50
42%
Мэдэхгvй
34
29%
 
Total votes : 118

Re: Даян аварга А.Сvxбат

Postby El Payaso » Tue Feb 16, 2010 4:13 pm

harin tiim gsn... oroi ni avargiind turuulsen geed oir dotni humus tsuglad tsaillagarhu um ch bolj bsan umu hashaim... manai tanidag ah tend bsim sheg bna le... teged Punzag neleen halaalttai orj ireed avargiin umnu suuj gariig ni atgaj bgaad tegej heled uilsan gediim bile... nuhur avargig tegej am avuut sumyad barag unaad ugsun gej yaridiimbna lee...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Цоомоо » Tue Feb 16, 2010 4:17 pm

Deegii88 wrote:Хэхэ Бат-Эрдэнэ аваргынд л очсон юм шиг байна.
Пунцаг гарьд Сумьяаг анх гарч ирж байхад нь л нэг давсан байх. Тэрнээс хойш 4 5 унасан байх тээ.

Гүй ээ чи дахиад нэг уншдаа :mrgreen:
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Tue Feb 16, 2010 4:32 pm

El Payaso wrote:... ter Ganbatiin zaan bolood Baterdene avargad ugdug bol umnuh davaand ni bat erdene baljaa avargiig amlalgui 7d gargaj ugsunii hariu bsim bishu? ug ni bol Ba avarga Baljaa avargaa avaad Punzag nuguu heden zaanaasaa turuulj am avdag bolohoor Ganbatiig avna gej bodoj bsan Baterdene avarga uzuurt hyalbar hurhe bodood Baljaag bish ter ued Baljaagaas arai sain bsan Bayarsaihan zaaniig ch biluu avsan sanagdaj bna....

Bi bol osohoo sumya punzag gej demjeed hate listed bol ganaa suhbat bailaa kekeke...


Би "бөхийн түүх" сэдэв дээр 1999 оны наадмын тухай бичихдээ:

ЦАГААН wrote:
...Харин 8-ын даваанд Бат-Эрдэнэ аварга өөрийн бараг дийлдэггүй болоод байсан Ганбатыг амалж авсан нь урд даваанд Балжинням аваргыг биш Баярсайхан зааныг амалж авсантай нь холбоотой байлаа. Учир нь 7-гийн даваанд Бат-Эрдэнэ аварга Балжинням аваргыг авсан бол 4 залуу хүчтэн болох Сумъяабазар, Цэрэнпунцаг, Өсөхбаяр, Ганбат нар хоорондоо 7, 8-ын даванд барилдаж цуцах тул, Бат-Эрдэнэ аваргад түрүүлэхэд нь хялбар болох байсан ч тэрээр Баярсайхан зааныг амалсан юм. Энэ нь Ганбатыг заан болгох найраа байсан ба нэгэнт тийнхүү заан болсон тул 8-ын даваанд шинэ заан Ганбат Бат-Эрдэнэ аваргад эсэргүүцэл үзүүлэлгүй “хэвтэж” өгөв. Мэдээж тунасан 2 залуу зааны барилдпаан ширүүн болж Сумъяабазар Өсөхбаярыг төрийн наадамд анх удаагаа давав. Урьд энэ 2 бөх 2 барилдаж Өсөхбаяр 2 давсан байв...


гэж хэлж байсан байна. Тэгээд Сүхбат аваргын тухай бичиж байхдаа дахин давтаад яахав гэж бодсон.

Бүгд тус тусдаа дэмждэг бөхтэй, тэр нь сайн барилдаад түрүүлчээсэй гэж хүсдэг хүсэл маань бидний бөх үзэх дур хүслийг маань нэмэгдүүлдэг байж таараа :-D
Даваабаатараас хойш (2008 оны хавараас) харин бөх үзэх хүсэл маань арай л гаагүй сэргэж байна. Арга ядахнаа аварга маань бөхийн өргөөнд сууж байгаасай даа гэж надтай адил хүсдэг хүн маш олон байдаг юм шүү дээ!!!
Одоо хүмүүс уйдаад орж ирэхэд нь нээх их алга ташихгүй байх гэтэл сая БӨ-д орж ирэхэд нь аймаар их ташсан шүү :-D

Энэ бичлэгүүд чинь А4-өөр 20 гаруй хуудас юм байгаа, би лав одоо дахиж уншина гэхээр ихээс нь айгаад зүрэхшээгээд байдаг юм. Мэндээтэй жаахан маргалдаад тэр "шар" маань намайг үүнийг бичих зориг өгсөн юм ш дээ хөө Мэндээ.

Хүмүүс аваргуудын лигийн тоглолт хүлээгээд хийх юмгүй байхдаа л уншдаг юм. Өнөөдөр аваргуудын лигтэй тул хүмүүс унших байх шүү (их тэвчээр ордог юм шиг билээ :mrgreen: )

Олон л хүн "нэг талыг барьсан" гэж шүүмжлээд байгаа юм. Нэг хүний тухай л бичиж байгаа шүү дээ гэж хариулмаар байдаг юм. Яг тэр нь энэ нь худлаа байна, буруу байна гээд хэлэхийн оронд ерөнхийдөө л "хэтрүүлсэн" гэсэн байдлаар хандаад байгаа хүмүүст би дургүй. Хүнд таалагдах гэж бичээгүй юм ш дээ, зарим сайхан дурсамжуудаа мартахгүйн тулд л бичсэн. Өсөхбаяр аваргын тухай бичсэн бол өөр өнцгөөс л харагдана, энэ бол Сүхбат аваргын сэдэв дээр Сүхбат аваргын дэмжигч (Монгол хүн дэмждэг Монгол залуугийн бичсэн) бичсэн гэдгээр нь хүлээж аваасай л гэж хүсдэг юм. :mongol:

Тэгээд зарим нь бол уншаагүй байж хүн дуурайж шүүмжлэл бичиж тэнэгтээд байгаа шүү!!! :grin: (энэхүүн энэ хавьд байгаа нэг нусан чавх энэ тэр бол...)
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Tue Feb 16, 2010 4:39 pm

Харин би нэг юм гайхаад байгаа юм. Та нар Пунцагаа ууралж агсарсан тухай яриад байгаа...
Гэтэл яг тэр уурласнаас нь 1 сарын дараа болсон Ламын гэгээний даншигт шөвгийн 8-д Пунцагаа заан Ганаа, Ганбат, Мягмарсүрэн 3-аас Мягааг авсан юм ш дээ! Тэгээд Ганбат Мягаа 2 даваад шөвгийн 4-д тунасан юм.

Тийм л их нус нулимас болсон юм бол Ганбатыг 3-ын даваанд биш юмаа гэхэд 6-гийн даваанд авчмаар юм даа !!!
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby kayo » Tue Feb 16, 2010 5:52 pm

Цагаанаа бид хоёр яг нэг үе, бөхийг ч үзэж эхэлж байсан үе нь нэг, дуртай бөх нь ч нэг юм байна.
Сүхбатыг анх залуу бөх гээд заалны барилдаанд гарж ирж барилдаж байдагаас нь хардаг байсан, дараах нь увсд байна уу даа түрүүлж аймгийн арслан болчихоод бас л гялалзуулдаг байж билээ.
Сүхбатын хамгийн хүчирдэггүй хүн нь Мөнх-Эрдэнэ л байсан даа, хөлөө өгж байгаал хаячихдаг, зарим нэг заалны барилдаанаар ганц хоёр хаядаг байснаас, ёстой дийлдгүй байсан, ер нь Сүхбат ч гэлтгүй Сумьяа, Өсөхөө, Гантогтох гээд бүгдийг нь ид гарж ирж байхад нь ганц дардаг хүн нь байсан. Одоо бодоход Ба аварга байгаагүй бол хэдийн дархан аварга явж байх байсан байх.
Сүхбат заан болдогийн өмнөх жил байна уудаа, начин байх үедээ үнэн өнгөлөг байсан шүү, бүх л заалны барилдаанд барилдаад барилддаг, барилдаан болгонд, заан арслангуудыг хаяж үзүүрлэдэг, нэг удаа дараалсан хоёр өдөр болсон хоёр өөр барилдаанд хоёуланд нь үзүүрлэж байсан санагдана. Тэр жилийн таван цагирагийн гаргадаг чансаагаараа хэдий цагаан сар, наадамд муу барилдсан ч аваргын дараа хоёрт чагсаж байсан санагдана, үнэхээр бусдаасаа илүү хөдөлмөрлөж бэлтгэл хийсний үр дүнд бусдаасаа түрүүлж арслан болсон гэж боддог доо.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Tue Feb 16, 2010 6:33 pm

Мөнх-Эрдэнэ арслан ч одоогийн Доржсамбуу гарьд шиг л залуучуудыг хашраадаг байж билээ.
Сүүлд аварга харин хэд хэд удаа амалж аваад хаячихсан шүү БӨ-д.
Би харин одоо Мөнх-Эрдэнэ арслан ч агуу бөх байж дээ гэж боддог юм. Хүүхдүүдийн эргэхэд нь араас нь барьцгүй хавираад 2 хөлийг нь гозойлгодог байж билээ... Ба аварга хэдийн ч даваанд байсан ганц хийтэй гишгэхэд л эсвэл халитарахад л Мөнх-Эрдэнэ аварга болох байсан даа хөөрхий... шартай, тэмцэлтэй сайхан бөх байж дээ. Пунцагаа харин Мөнх-Эрдэнэ арслантай хамгийн сайн үздэг байсан даа. Улсад давж заан болоод 97 онд байхаа цагаан сард давж үзүүрлэж байсан даа. Татахад нь дагаж ороод гоё мордож билээ :eek:

Сүхбат аварга:
"... Мөнх-Эрдэнэ арслан ч бас их жудагтай хүн шүү, 4 цаг 30 минут ноцолдохдоо Ба аваргын муу хөлрүү нь ганц ч өшиглөлгүй барилдаж байгаад л унасан даа..." гэж билээ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby kayo » Tue Feb 16, 2010 7:09 pm

Заан болоходоо л Мөнх-Эрдэнээр давж заан болж байсан, тэр цагаан сараар давуулж гуядахад нь дагаж тохоод, ёстой гоё давсан даа, тэр үед ч арслан ч бас босоо байж, байнга л үзүүрт үлддэг байж дээ.
Пунцагаа зааны тэр барьцтай хавиралт ч мундаг шүү, Сүхээ ч нэг хэсэгтээ дийлдгүй байсан, жижгийг наадмаар шанааг нь халзартал нь хавирсны дараа, цагаан сараар яг тэгж хавирахад нь хавирсан хөлдээр нь дараад дээр нь унаж билээ, тэр их сонин, агаарт унаж явжийж хөлийг нь аваад дээр нь унадаг (удаашруулж харахад яг хөлөн дээр нь унасан байдаг), өөр нэг амикалын барилдаан дээр Пунцагаа жижгээгийн хөлийг аваад хаядаг, харин хөлийг нь авахдаа өвдөг нь хүрсэн гээд жижгээ давдаг. Тэрнээс өөрөөр Пунцагааг бас хаяж чаддаггүй байсан, сүүлд заан болчихоод харин гаргаадгүй болчихсон.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby meesh » Tue Feb 16, 2010 7:27 pm

Мөнх-Эрдэнэ шт хэтэрхий шартай л даа...Энэ шар нь сүүлдээ муу зан болж нэр хүндээ унагасан даа хөөрхий...
Орост бол Самбогоор уйлуулж байсан юм гэсэн тэнд байсан хүн ярьж байсан зүгээр түлхээд түлхээд явчдаг байсан гэсэн...Оросуудын зүрхэнд жинхэнэ шар ус хуруулдаг байсан гэсэн.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby El Payaso » Tue Feb 16, 2010 8:00 pm

kayo wrote: цагаан сараар яг тэгж хавирахад нь хавирсан хөлдээр нь дараад дээр нь унаж билээ, тэр их сонин, агаарт унаж явжийж хөлийг нь аваад дээр нь унадаг (удаашруулж харахад яг хөлөн дээр нь унасан байдаг), өөр нэг амикалын барилдаан дээр Пунцагаа жижгээгийн хөлийг аваад хаядаг, харин хөлийг нь авахдаа өвдөг нь хүрсэн гээд жижгээ давдаг. Тэрнээс өөрөөр Пунцагааг бас хаяж чаддаггүй байсан, сүүлд заан болчихоод харин гаргаадгүй болчихсон.

harin ene 2 barildaan deer Punzagiig ih gaihaj bsan... barag l zereg unasan gazar hoyulan deer ni shuud tahimaa ugchuud yavaad ugsun bas lag judagtai honshoortoi gar bsan sanagddag... Munherdene garuudiig bugdii ni nuhdag bhad Sumya harin neg goyo tataad suuldee humruu mayagtai bolj baahan dogonzood hayaj bilee...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Цоомоо » Tue Feb 16, 2010 11:01 pm

Цагаан 99 онд Бат-Эрдэнэ аварга Ганбатийг хүчирдэггүй болцон байсан гэнэ. Бас л худлаа шүү. Спортийн төв ордонд болсон ямар барилдаан билээ, ӨЧБДҮБ билүү, тэрэн дээр Ганбат аваргыг а.а байхдаа хавираад давж байсан. Би ч бацаан байж, аавтайгаа очиж үзэж байсын. СТО нурах шахаж байж билээ, Бат-Эрдэнэ аваргыг унахыг "амьдаар" нь хараад за ямар ч байсан унадаг л хүн юм гэж бодож байсан. Дараа нь Цагаан сараар үзүүр түрүүнд үлдэхэд Ганбат заан хавирч, аварга хавирсан хөлийг нь тахимдаад яг дээр нь унаж байлаа...Тэр 1-2 жил бол Ганбат аймаар байлаа. Одоо энэ Санжаадамба шиг л . Тэгээд ПУнцагт 3 дээр унасныхаа дараа нэг хэсэг жаахан зогссон доо. Начин болоход гар амар явсан. Заан болоход 5 дээр Доржсамбууг л давсан, 6-д Ганболд заан, 7-д Балжаа аварга гээд өөрийн хүчээр заан болоогүй хүн. Нөгөө 5 нь бол 6, 7-ийн даваануудыг бүгд л өөрсдөө алалцаж давж байлаа...Заан болдог жилээ угийн Бат-Эрдэнэ аваргыг давахааргүй байсан, Бат-Эрдэнэ аварга ч унахааргүй. Дийлдэггүй болцон нтр юм ерөөсөө байхгүй...Бөх мэддэг хэн ч энийг хэлнэ шүү. Цагаан чи яг цэвэр сонирхогчийн байр суурьнаас байж том том дүгнэлт хийж, тэрийгээ их махарч хамгаалах юм. Яг тэр гол дүрийн бөхчүүдийн дотор байдаг эх сурвалжуудын мэдээллийг чи нэг их сонсож чаддаггүй юм байна, харснаа л боловруулаад бичдэг гэж дүгнээд байгаа, би чамайг...Би ч анх харсандаа л тэр чигт нь итгэдэг байлаа. Сүүлд нь харин нөгөө "Энэ хүүхнүүд үү" дээр гардаг Идэр шиг "Эхлээд ч хууртагдаж л явсан, дунд үеэс нь харин" гэдэг шиг бас арай өөрчлөгдсөн. Яахав тэр Ганбат заан болчоод 8-ын даваанд барилдаагүй өгсөн нь бол үнэн...
Тэр цагаан сараас Пунцаг давцан газраа өгдөг дээр бол нэг л бичлэг би үзсэн. Яг хавирч байхад нь дүрс солигдоод наад талаас нь харуулдаг Монгол тв-ийн бичлэг. Тэр бол их маргаантай барилдаан байсан, их ч шуугисан. Дандаа л тэр бичлэгээ гаргадаг. Цаад талаас нь бичсэн бичлэг нэг ч удаа олж үзээгүй...Пунцаг давчлаа л гэж бодсон, гүй ээ ядаж дахихаар л байсан ч угийн шартай хүн өөрөө уурандаа тахимаа өгчөөд явцан...ПУнцаг бол Сүхбаттай барилдахаараа уурласаар байгаад таардаг, уурандаа унадаг...
2004 онд 4-т үлдээд Сүхбаттай барилдсан. Энэ 2 их ширүүн байсан. Сүхбат бас уурлаад "Энийг би алчихъя" нтр ч гэсийн байх...
Мөнх-Эрдэнэ арслан маань ч тэгээд азгүй хүн л дээ. Нутгийн арслан, наадамд одтой шүү... Даанч түрүүлж чадаагүй. Яаж ч унагахав дээ, тийм аймаар амьтныг.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Барнаба » Wed Feb 17, 2010 9:08 am

Бага зэрэг мэдээлэл өгөхөд Ганбат яг энэ Санжаадамба шиг гарч ирж байсан шүү нээрээ... гэхдээ бүүр залуугаараа Санжаадамбаас залуу....одоо энэ Санжаадамба чинь Соронзон, Өсөхбаяр заануудтай нэг үе юм билээ...тэгээд Ганбат чинь тархи толгойндоо бэртэл аваад, 2 ч шарлалуу даа, бас осолд ороод л явцгүй болцон хүн дээ... уул нь ч АВАРГА байхаар хүн шүү...
Сүхбат аварга өөрөө хэлсэн байсан... Пунцагаа гарьдад наадмаар нүүрээрээ унатлаа хавируулснаас хойшхи цаг хугацаанд таарсан бүхий л барилдаандаа хаясан гэж... нэг л удаа заалны барилдаанд унасан гэж байсан... өөртөө их дүгнэлт хийсэн гэж байсан... тэхээр бас Пунцагаа тэр 2004 оны наадмаар уулаасаа л хүчрэхээргүй байсан л даа... өөрөө ч ер нь явцгүй талруугаа орцон байсан... худлаа баахан шарандаа Аварга цол авчихсан Сүхбат-г өөрийг нь амлачихаар нь баахан хөөж нисээд л...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Wed Feb 17, 2010 9:31 am

Цоомоо wrote:Цагаан 99 онд Бат-Эрдэнэ аварга Ганбатийг хүчирдэггүй болцон байсан гэнэ. Бас л худлаа шүү. Спортийн төв ордонд болсон ямар барилдаан билээ, ӨЧБДҮБ билүү, тэрэн дээр Ганбат аваргыг а.а байхдаа хавираад давж байсан. Би ч бацаан байж, аавтайгаа очиж үзэж байсын. СТО нурах шахаж байж билээ, Бат-Эрдэнэ аваргыг унахыг "амьдаар" нь хараад за ямар ч байсан унадаг л хүн юм гэж бодож байсан. Дараа нь Цагаан сараар үзүүр түрүүнд үлдэхэд Ганбат заан хавирч, аварга хавирсан хөлийг нь тахимдаад яг дээр нь унаж байлаа...


"хүчирдэггүй болцон" гэж бичиснээ энэ сэдвээс л лав олсонгүй :smile:. Чи 98 оны тухай яриад байх шиг байна. Тэр 98 оны цагаан сараар зоригтой бас л гоё барилдасан л даа, бас л их ойрхон унасан. Хавар нь Ба аварыг нэг хаясан санагдана тэрнээс хойш бол огт таараагүй байсаар байгаад 99 оны наадмаар таарсан байх. Тэр үед Ганбат бол оргил цэгтээ байсан шүү дээ. Үнэхээр тасархай байсан... 1 жил гаруйн өмнөхөөс хэт их өссөн байсан нь ч ойлгомжтой. Баянхонгорт Сумъяабазарыг л барьцгүй хавираад амаар нь шороо идүүлсэн юм даа. Ба аварга бол Сүхбат аваргад олон унасан байсан үе, Ганбат ч түүнийг найдвартай давна л гэж би итгэдэг байлаа. Нөгөө Эрхэмбаяр начны хэлснээр Ба аваргаа "учраа олохоо байсан" үе нь дээ.

Хэдүүн ТВ9-ийн бөх зочноор оролцож байсан С.Эрхэмбаяр начин (Говь-Алтайн, дуучин) "Ба аваргын үеийнхэн түүнтэй өрсөлдөөгүйгээс болж аваргын барилдаан зогсонги болсон, ноолсоор байгаад л сурчихсан байтал Сүхбат шиг ноолуулдаггүй хүн гараад ирэхээр учраа олохоо больсон ... " гэж ярьж байсан.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby El Payaso » Wed Feb 17, 2010 2:42 pm

99 онд бол Ганбат Ба аваргыг барахгүй байсан байхаа... Сүхбатад хэд хэд унасан учираа олохгүй байгаа гэж яриж байгаа ч 2001 оны наадмаар Сүхбат барьц сонгож байж л Батэрдэнэ аваргыг ялсан... тэрнээс 2 жилийн өмнө гэхээр Ба аварга бол ер нь чанга байсан үе... харин Ганбат зогсонги болж байсан байх тэр үед... угаасаа анх гарч ирж байхад нь Баянаа аварга начин болгож өгөе гэхэд гуйж биш гуядаж авна гээд чадалгүй явсаар сүүлд ялт ч үгүй увсынхнаараа дэмжүүлж заан болсон доо... тэрнээс хойш ч зааны хэмжээнд нэг их барилдаагүй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Цоомоо » Wed Feb 17, 2010 2:51 pm

ЦАГААН wrote:"хүчирдэггүй болцон" гэж бичиснээ энэ сэдвээс л лав олсонгүй :smile:.

Ингээд л биччихсэн шиг байхымдаа...
ЦАГААН wrote:Харин 8-ын даваанд Бат-Эрдэнэ аварга өөрийн бараг дийлдэггүй болоод байсан Ганбатыг амалж авсан нь


ЦАГААН wrote: Тэр үед Ганбат бол оргил цэгтээ байсан шүү дээ. Үнэхээр тасархай байсан... 1 жил гаруйн өмнөхөөс хэт их өссөн байсан нь ч ойлгомжтой. Баянхонгорт Сумъяабазарыг л барьцгүй хавираад амаар нь шороо идүүлсэн юм даа. Ба аварга бол Сүхбат аваргад олон унасан байсан үе, Ганбат ч түүнийг найдвартай давна л гэж би итгэдэг байлаа.

Ганбат 99 онд бол тэгж оргил цэгтээ байгаагүй ээ. 97-98 онд л хамгийн сайн байсан. 99 онд барилдсан барилдаан нь хүртэл цөөн байж байгаад наадмаар заан болсон...Тэр үед оргил үедээ байсан, Бат-Эрдэнэ аваргыг ч хаях нь баараггүй байсан бол тэр найрааны нтрийн хэрэг гэж юу байхав, өөрөө л заан болно шүү дээ. Ганц үнэн барилдсан 5 дээр Доржсамбууд л унан алдсан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Барнаба » Wed Feb 17, 2010 2:58 pm

Ганбат чинь одоо тэгээд Заануудыг эрэмбээрээ ахладаг хүн шүү дээ....
2001 онд үзүүр түрүүнд Ба аварга уулаасаа л Сүхбат-г хүчрэхгүй байсийштээ... барьц сонгохоос өмнө бас давхар шуудаг 2 талаараа гээ л ... юу ч хийж чадахгүй, хамгаалж явсаар байгаад л сүүлдээ тэгээд барьц сонгуулаад уналуу яалаа... тэр жил Сүхбат аварга бараг л ихэнх барилдаануудад дээгүүр барилдаж, нилээдгүй түрүүнүүдийг авсан... Сүхбат үзүүр түрүүнд гараад ирэхээр л Ба аварга нөгөө хүндээ унаад өгчихдөг байсийшт... ерөөсөө барилдахгүй зугтаж явсаар байгаад наадмаар нэг яс үзээд л унаа биз дээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby jugder_08 » Wed Feb 17, 2010 3:44 pm

Barnaba wrote:Ганбат чинь одоо тэгээд Заануудыг эрэмбээрээ ахладаг хүн шүү дээ....
2001 онд үзүүр түрүүнд Ба аварга уулаасаа л Сүхбат-г хүчрэхгүй байсийштээ... барьц сонгохоос өмнө бас давхар шуудаг 2 талаараа гээ л ... юу ч хийж чадахгүй, хамгаалж явсаар байгаад л сүүлдээ тэгээд барьц сонгуулаад уналуу яалаа... тэр жил Сүхбат аварга бараг л ихэнх барилдаануудад дээгүүр барилдаж, нилээдгүй түрүүнүүдийг авсан... Сүхбат үзүүр түрүүнд гараад ирэхээр л Ба аварга нөгөө хүндээ унаад өгчихдөг байсийшт... ерөөсөө барилдахгүй зугтаж явсаар байгаад наадмаар нэг яс үзээд л унаа биз дээ...


Baritsiig ni halj taviulaad Mehiig horiod barits songohiig huleegeed bval iluu baisan ch davahad hetsuu l dee. Bolomj 2 tald oiroltsoo baisan baihaa, het iluurheed baisan yum baihgui
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Wed Feb 17, 2010 4:26 pm

Цоомоо wrote:Ганбат 99 онд бол тэгж оргил цэгтээ байгаагүй ээ. 97-98 онд л хамгийн сайн байсан. 99 онд барилдсан барилдаан нь хүртэл цөөн байж байгаад наадмаар заан болсон...Тэр үед оргил үедээ байсан, Бат-Эрдэнэ аваргыг ч хаях нь баараггүй байсан бол тэр найрааны нтрийн хэрэг гэж юу байхав, өөрөө л заан болно шүү дээ. Ганц үнэн барилдсан 5 дээр Доржсамбууд л унан алдсан.


Пөөх тэгээд 24 хүрээд л харьсан гэж хэлэх гээд байна уу даа?
яаж ч бодсон улсын цолонд хүрсэн хүн чинь 22, 23 тай өсөж дэвжиж явсан а.а үеэсээ сайжирсан л байж таараа л даа. Би давна л гэж бодоод байдаг байсан юм даа. Сарын дараа Баянхонгорт л гэхэд тасархай түрүүлж байсан юм даа. Би бол оргил цэгтээ байж байгаад осолд ороод л ... гэж бодож байна.

Улсын цолонд хүрэх, цол ахих бол хэцүү ш дээ. Одоо Санжаа бол лаг л байна, Өсөхөө эдлээд л ... гэтэл бид улсад яаж барилдаж халаах болоо гээд л түгшиж байна. Тиймэрхүү зүйл болсон байх, тэгээд л Увсынхан гэж дэмжээд өгье хурдан аварга болгоод өгье гэсэн юмнууд л байсан биз. Одоо Санжааг Архангайнхан 5 дахь аварга минь л гээд байна, яг тэрэн шиг л. Харин Баянаа аварга бол өөрийн хүүхдүүдээ дэмжээд зав чөлөөгүй байсан тул тэр Ганбатыг заан болгодогт оролцоогүй байх.

Санжаа харин танайхны хүрч амжаагүй яваа "дархан аварга" цолонд хүрч мэдэх юм шүү нас бас яваад байна даа. :smile: Өсөхөөг бол битгий л дархан аварга болоосой гэж хүсч байна :mrgreen: . Дахиад түрүүлэх гэвэл тэгээл баахан л шодно одоо тэгээд 4 5 даваанаас эхэлж шодож байж түрүүлнэ биз ядаргаа.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Wed Feb 17, 2010 4:34 pm

Цоомоо wrote:
Ингээд л биччихсэн шиг байхымдаа...

ЦАГААН wrote:Харин 8-ын даваанд Бат-Эрдэнэ аварга өөрийн бараг дийлдэггүй болоод байсан Ганбатыг амалж авсан нь


аан, энэ өөр сэдвээс иш татсан бичлэг байжээ :mrgreen:
цаадах чинь тэгээд бараг гэж бичихээ хэзээ ч мартахгүй юмдаа. Мэдэгүй мянган үгний таглаа гэдэг шиг бүүр математикт ч "бараг" гэдэг тодорхойлоод өгчихсөн ойлголт байдаг юм :mrgreen:

Нээрэн Сүхбат аварга аймаар тураад, бас сонин дээл хувцас өмсөөд лав л их "өөр" болсон байна лээ шүү... :mrgreen:
Таканахана шиг болчихвий дээ, зодог тайлаад л дараагийнхаа башёд бараг 50% жингээ алдсан юм шиг харагдаад байсан :RD жижиг аварга бодвол бэлтгэл хийхээ улам л багасгасаад байгаа юм байлгүй дээ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Цоомоо » Wed Feb 17, 2010 7:27 pm

ЦАГААН wrote:
Цоомоо wrote:Ганбат 99 онд бол тэгж оргил цэгтээ байгаагүй ээ. 97-98 онд л хамгийн сайн байсан. 99 онд барилдсан барилдаан нь хүртэл цөөн байж байгаад наадмаар заан болсон...Тэр үед оргил үедээ байсан, Бат-Эрдэнэ аваргыг ч хаях нь баараггүй байсан бол тэр найрааны нтрийн хэрэг гэж юу байхав, өөрөө л заан болно шүү дээ. Ганц үнэн барилдсан 5 дээр Доржсамбууд л унан алдсан.


Пөөх тэгээд 24 хүрээд л харьсан гэж хэлэх гээд байна уу даа?
яаж ч бодсон улсын цолонд хүрсэн хүн чинь 22, 23 тай өсөж дэвжиж явсан а.а үеэсээ сайжирсан л байж таараа л даа. Би давна л гэж бодоод байдаг байсан юм даа. Сарын дараа Баянхонгорт л гэхэд тасархай түрүүлж байсан юм даа. Би бол оргил цэгтээ байж байгаад осолд ороод л ... гэж бодож байна.

Харин Баянаа аварга бол өөрийн хүүхдүүдээ дэмжээд зав чөлөөгүй байсан тул тэр Ганбатыг заан болгодогт оролцоогүй байх.

Санжаа харин танайхны хүрч амжаагүй яваа "дархан аварга" цолонд хүрч мэдэх юм шүү нас бас яваад байна даа.

Тэр Баянхонгорийн даншигт юун их ач холбогдол өгдгийн. Ихэнх бөхчүүд даншиг нтрд нээх сүртэй үнэн хүчээ үзээд байдаггүй...Ганбат заан болсноосоо хойш, за больё начин болсноосоо хойш хаана сайн барилдав? Аймгийн арслан байхдаа л сайхан байсан. Тэгээд цол аваад улам сайжрах хүн чинь муудаад эхэлсэн...Гэмтэл бэртэл, дараа нь тэр осол гээд юм нөлөөлөлгүй яахав. Бас энэ Увсынхан чинь найраанууддаа оролцуулаад дээш нь гаргаагүй. Нэгэнт л өөрөө цол авахдаа тэгээд явцан хүн чинь яая гэхэв өгөхөөс яахав.
2000 онд 7-д Өсөхөө аваргад унасан. Тэгээд л ер нь үнэнээсээ барилдаагүй шахуу.
2001 онд Одгэрэлийг явуулсан уу, Бумбаарайг явуулсан уу? Сайн санадгүй...
2002 онд 7 дээр Гантогтоход өгсөн. Энэ бол Баянаа аваргын хийсэн ажил.
2003 онд яалаа?
2004 онд Уламбаярыг начин болгож байгаан. 28-тай идэр залуу заан байж начны найраанд явдаг нээрээ...Өмнөөс нь их л харамсаж билээ.
2005 онд 6-д найз Мийгаагаа аваад дэмжээд явуулсан. Мийгаа нь 7-д Сүхбат аваргад тэр үедээ л солиорч унамаар их мөнгө өгөөд заан болж байв.
2006-д 7 дээр Мийгаагаа авч өмнөх жилийн хариугаа аваад 8-д Сумъяа аваргад амлуулаад будаа. Сумъяа аварга орхицон бол Рагчаатай тунаад, тэгээд Ганбат гарьд, бүүр Ганбат арслан гэж дуудуулах байлаа.
2007-д Цацавширт 5-ын даваанд.
2008-д **н** ам авдгийн. Соронзонг л авна биз дээ...Тэгээд цолоо ахиулах сүүлийн боломжоо алдаж билээ.
2009-д хүмүүс Ганбат заан түрүүлнэ гээд байсан, юун түрүүлэх 5 дээр Сумъяабэйсд нураад. Түрүү жил нь бас авчаад энэ жил өөр хүн л авах байсын.
2010-т ч шөвгөрөх л байх, тэгээд л болох биз...
Ганбат олон удаа хүнд бууж өгч, мөнгө төгрөг авч өгөлцсөн. Тэгээд л хүрэх цолондоо хүрээгүй нөхөр.

Тэр Санжаагийн дархан аваргын тухайд:
Дархан аварга бол хэн хүний авдаг цол биш ээ. Ялангуяа одоо бол 5 түрүүлсэн хүн л дархан аварга болно. АХ"ын жилүүдэд Түвдэндорж, Дамдин, Мөнхбат, Баянмөнх, Бат-Эрдэнэ гэсэн 5-хан бөх 5+ түрүүлсэн байна.88 жилийн хугацаанд 5-хан бөх...Тэгэхээр 5 түрүүлнэ гэдэг маш хэцүү. Шуугиулж байгаа, ирээдүйтэй болгон 5 түрүүлнэ гэж байхгүй. Санжаадамба дархан аварга болох боломж маш бага л гэж бодож байна..7-8 жил ид барилдана. 2-3 түрүүлэхийг бол үгүйсгэхгүй ээ.
Дашрамд хэлэхэд тэр даян аварга, далай аваргыг салгасан нь буруу л гэж боддог...
Бас шилдэг 8 бөхөө ч тодруулж хөхүүлэн дэмжихээ байсан, Гантогтоход өгөх ёстой цолыг нь өгөөгүй, өгөх талаар санаачилга гаргахгүй байгаа МҮБХ, одоогийн удирдлага болих цаг нь болсон...Хийсэн бүтээсэн зүйл их ч одоо бол дараагийн хүмүүстээ өгөх ёстой.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby El Payaso » Wed Feb 17, 2010 8:46 pm

одоо улсын цолонд ч хүрээгүй хүнийг хамаагүй тэгэж яриж болохгүй байхаа... ядаж л цагаан хэл ам...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Wed Feb 17, 2010 8:48 pm

2003 онд ч яахав Цанлигтай үзэж байгаад бэртээд больчихсон ш дээ. Пунцагаа Цанлигийг нь 5 дээр нухсан.

Сонин юм даа, би бол Ганбат сайжирсаар л байсан 24 -хөн настай байсан шүү дээ... тэгээд 99 оны намар гэмтсэн, муудсан. 2000 онд бол Өсөхөөд будаа болсон... уг нь 98 оны цагаан сараар гар ачаад эргүүдтэл нь хаядаг л байлаа... гэж ойлгоод байдаг.

Тэгтэл чи Ганбат а.а байхдаа сайн байсан начин болоод 23-тайгаас эхлээд муудсан гэж ойлгоод яваад байдаг бололтой юм ... их л гайхмаар юм даа. Санжаа одоо 26-тайдаа тодоор тодорч байна. 23-тайдаа цол аваад муудаад байсан хүн 32-тойдоо улсад заанаа 2 дахь удаагаа баталдаг л юм байх даа... бас 33-тайдаа цагаан сард түрүүлсэн гэж байгаа. Арай л дэндүүлээд байх шиг байнаа манлайгийн манлай заан Ганбатыг маань...

Энэ нээрэн Нямдорж энэ тэр чинь солигдох болоогүй юм байхдаа, улаан хамар Данзан энэ 2 чинь гавьяат энэ тэр болоод л гялалзаад байх юм, нөгөө ИХ ЭЕ гээл ядаж нэг хэрэлддэг байснаа бүүр больжээ... мартсан юм байхдаа. 2006 оноос хойш л лав хийгээгүй, сүүлийн их эе нь болоочгүй билүү яалаа даа... одоо уг нь Сүхбат аварга л тэргүүн болох ёстой юм шиг санагдаад байгаа. Тэгээд өөрөө энэ тогоонд дотор нь буцалж сайн муугаараа хэлүүлж явсан, сайн муу бүхнийг нь мэдэх хүн байна ямар ч байсан сайн сайн ажлууд хийх болов уу л гэж найдаад байх юм. Одоо бүүр таг чиг л байх юмаа... хааны алба халаатай, эзний алба ээлжтэй шүү дээ... ингэж олон жил улирсан дарга нар гэж одоо цагт байдаг юмуу даа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Цоомоо » Wed Feb 17, 2010 9:03 pm

Чи өөрийнхөө бичсэнийг харьцуулдаа.
Ганбат муудаагүй, муудсан бол юу гэж 32-тойдоо заанаа батлахын гэж бичиж.
Тэгснээ дээх нь талд нь 99 оны намар гэмтсэн, муудсан гэж.
Тэгээд муудсымуу, муудаагүймүү?
Би бол 98 оноос эхлээд миарсан, чи бол 99 онд аваарт орсноосоо хойш муудсан гэж байна. (Үгүй ч юм уу?)
Аваарт орсноосоо хойш бол мэдээж муудсан.
Гэхдээ Начин болсноосоо хойш ер нь жаахан суларсан л гэж боддог. Суларсан ч юм уу, ямартай ч ер нь бараг барилдаагүй шахуу шүү дээ, 98 оны наадмаас 99 оны наадмын хооронд...
Тэр заанаа батлах нтр бол өөр асуудал. Аралтай, чацтай, бяртай бөх чинь тэгээд харих нь удаан. Байгалийн илүү юмаараа дахиад 7 нтр даваад л явж байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby El Payaso » Wed Feb 17, 2010 9:04 pm

Ганбат муудсан гэхээсээ илүү нөгөөдүл нь Ганбатын барилдааныг мэддэг болчихсон юм биш үү? би лав 99 оны наадмаар Ганбатыг нэг их хүчтэй нэр дэвшигч гэж бодохгүй л байсан... Өсөхөө Сумьяа Сүхбат Эрдэнэ л гэж яригдаж байсан санагдаж байна тэр үер... тэгээд Осолд ороод бүүр муудсан байх...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аварга А.Сvxбат

Postby El Payaso » Wed Feb 17, 2010 9:04 pm

Ганбат муудсан гэхээсээ илүү нөгөөдүл нь Ганбатын барилдааныг мэддэг болчихсон юм биш үү? би лав 99 оны наадмаар Ганбатыг нэг их хүчтэй нэр дэвшигч гэж бодохгүй л байсан... Өсөхөө Сумьяа Сүхбат Эрдэнэ л гэж яригдаж байсан санагдаж байна тэр үер... тэгээд Осолд ороод бүүр муудсан байх...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аварга А.Сvxбат

Postby erka2 » Wed Feb 17, 2010 9:08 pm

ЦАГААН wrote:
Цоомоо wrote:Ганбат 99 онд бол тэгж оргил цэгтээ байгаагүй ээ. 97-98 онд л хамгийн сайн байсан. 99 онд барилдсан барилдаан нь хүртэл цөөн байж байгаад наадмаар заан болсон...Тэр үед оргил үедээ байсан, Бат-Эрдэнэ аваргыг ч хаях нь баараггүй байсан бол тэр найрааны нтрийн хэрэг гэж юу байхав, өөрөө л заан болно шүү дээ. Ганц үнэн барилдсан 5 дээр Доржсамбууд л унан алдсан.


Пөөх тэгээд 24 хүрээд л харьсан гэж хэлэх гээд байна уу даа?
яаж ч бодсон улсын цолонд хүрсэн хүн чинь 22, 23 тай өсөж дэвжиж явсан а.а үеэсээ сайжирсан л байж таараа л даа. Би давна л гэж бодоод байдаг байсан юм даа. Сарын дараа Баянхонгорт л гэхэд тасархай түрүүлж байсан юм даа. Би бол оргил цэгтээ байж байгаад осолд ороод л ... гэж бодож байна.

Улсын цолонд хүрэх, цол ахих бол хэцүү ш дээ. Одоо Санжаа бол лаг л байна, Өсөхөө эдлээд л ... гэтэл бид улсад яаж барилдаж халаах болоо гээд л түгшиж байна. Тиймэрхүү зүйл болсон байх, тэгээд л Увсынхан гэж дэмжээд өгье хурдан аварга болгоод өгье гэсэн юмнууд л байсан биз. Одоо Санжааг Архангайнхан 5 дахь аварга минь л гээд байна, яг тэрэн шиг л. Харин Баянаа аварга бол өөрийн хүүхдүүдээ дэмжээд зав чөлөөгүй байсан тул тэр Ганбатыг заан болгодогт оролцоогүй байх.

Санжаа харин танайхны хүрч амжаагүй яваа "дархан аварга" цолонд хүрч мэдэх юм шүү нас бас яваад байна даа. :smile: Өсөхөөг бол битгий л дархан аварга болоосой гэж хүсч байна :mrgreen: . Дахиад түрүүлэх гэвэл тэгээл баахан л шодно одоо тэгээд 4 5 даваанаас эхэлж шодож байж түрүүлнэ биз ядаргаа.



24тэй харисан бишээ.Ганбат аймгийн арслан байхдаа маш сайн барилдаж байсан.Тэгээд 2 ч жил наадмын хатууг мэдэрсэн (97онд юун начин болох 3т Цэрэнпунцагт,98т 6д Найрч начин болсоны дараа даваанд )Миний бодлоор айдастай болсон болов уу наадамаас.Тэгээд л найрах л хэрэгтэй юм байна гэдгийг өөрөө ч бас нутгийн ах нар ни бодолтсон байх.энэ ни л манай хүнийг үндсээр ни аварга болох хүнийг заан дээр тогтох хэмжээнд болгох эндээс л эхэлсэн байх.нөгөө өрсөлдөх чадварийг ни байхгүй болгосон байхаа.99оны наадамд бол яаж ч байсан Ба аваргыг хаях ямар ч үндэсгүй барнлдах биш найраагаа л бодож гарч байсан. 1 л даваа авсан 5дДоржсамбуутай яаж оортоо итгэлгүй барилдлаа.ардаа алдаад элэг бүсээ тайлж байсан даа.тэгээд 7дээр Баагий аварга л бүгдийг шийдсэн байх.Баагий Балжааг л авсан бол мани хүн Пунцаг дээр таарна хаях биш унана л гэж бүүр итгэсэн байсан даа.тийм хүн чини 7г аргал 8дээр би шууд хэвтэнэ л гэсэн байж таараа.
Зөв явахад зөөлөн зөөлөн хорвоо гэдэг л энэ дээр болсон бөхийн балай найраанд оролцсоноороо л аварга цолоо алдсан даа. Энэнд их оролцсон ни Ац Ганболд байсан даа.2001 оны наадамд өөрөө түрүүлэх ч боломжтой хүн чини Ганболдын найраанд оролцож бүүр 6дээр Одгэрэлийг шинэ 6начингаас авч урдах өрөө дарж байсан даа.тэгээд л ээлжилж өр өгсөөр л өнгөрч байгаа даа



Миний бодлоор Санжаадамба түрүүлэх ни түрүүлэх л байх тэгэхдээ аварга цол хэцүү дээ.Өсөхбаяр аварга дархан авах байхаа түрүүлжүү эсвэл Сүхбатын арга шиг 4түрүүлсэн хүн 3түрүүлсэн хүнтэй ижил байхгүй гэж сүүлд авах уу л гэдэг байна.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron