Aston Villa vs. Манчестер юнайтед, Миний таамаг
Сүүлийн үед виллачууд тун амжилттай үзүүлэлтүүдийг үзүүлж байна, миний санаж байгаагаар 2004 онд яг иймэрхүү амжилт үзүүлж байгаад суусан шиг санагдаад байна. "Буучид"-н түүхэн амжилт үзүүлдэг жил "Челси" багийн эсрэг Лигийн хоёр дугаарын төлөө өрсөлдөхөд мөн л улирлын хамгийн сүүлийн тоглолт "вилла"-чууд "чөтгөр"-үүдийн маань ганц ярианы сэдэв болж байсан билээ, тухайн үед ФА кап - д талбай дээр нь 2-1 харьцаатай хожиж байлаа ч лигийн тоглолтод "Вилла"-чууд яг л сүүлийн хоёр жил шиг гялалзсан амжилт үзүүлж байсан нь хүнд хэцүү гэгдэж байсан юм. Гэлээ ч улиралын төгсгөлд 2-0 харьцаагаар талбай дээр нь буулгаж авч билээ. Челситэй хоёр дугаарын төлөө яаж өрсөлдөж байсныг санаж байгаа байх. Бидний тоглолтын байдал сүүлийн үед довтолгоо болон хагасууд маань тун сайн гэж хэлж болхоор байгаа, харин гоол алдсан хэвээр л байна. Помпеачуудад гоол алдаагүй ч гэлээ ер нь тийм ч хангалттай тоглолтыг хамгаалалтад үзүүлэхгүй байна, сөрөг довтолгоон бидний эсрэг сайн явж байх шиг анзаарагдсан, магадгүй хагас дээр тэднийг барьж байх чадварлаг, хурдтай тоглогч нэг байх ёстой болвуу. Улиралын яг энэ үед жинхэнэ өрсөлдөөн эхэлдэг, тэргүүлэгч багууд сайжирч харин улиралын эхэнд гялалзаж байсан багууд сууж эхэлдэг. Энэ тэр чигээрээ багийн сэтгэл зүйтэй холбоотой асуудал.
Онооны хувьд: Aston Villa 0-2 Манчестер юнайтед
Бид улиралын эхний хагаст талбай дээрээ маш харамсалтайгаар хожигдсон, энэ хожигдол тэдэнд top4 гэсэн итгэлийг нь нэмж, сэтгэл зүйг нь бэлдээд өгчихсөн байх, гэхдээ бид буучдыг талбай дээр нь 3-1 харьцаатай хожиж, тэд харин 3-0 хожигдсон. Одоо хэн нь хаана яаж байх, хэн нь яаж тоглож хэн нь хожих ёстой вэ гэдэгт хариулт өгч эхлэх улиралын хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг болоод байна. Мэдээж маш чухал тоглолт бид хожих ёстой. Бидний зорилт.
Багийн тактик, гараа: (4-5-1, 4-3-3)
1. Van Der Sar
Манай хөгшин хаалгач маань бэртэл, гэр бүлийн асуудлаас хойш форм муутай байгаа ч сүүлийн тоглолтуудад өөрийн дээд зэрэглэлийн хаалтуудыг үзүүлж байгаа. Мэдээж тэр өөрийн формдоо орход ахиад тоглолт хэрэгтэй. Мэдээж гараанд гарна.
6. Brown
15. Vidic
23. Evans
3. Evra
Түрүүчийн тойрогт манай хамгаалт тийм ч сайн гэмээр бол байгаагүй, Бор залуу тийм ч сайн тоглолтыг үзүүлэхгүй байгаа хэдий ч аваргуудын лигийн Миланы эсрэг тоглолт ойртож байгаа тул дадлага, туршлагатай бор залууг өөрийн хэмжээний тоглолтыг үзүүлэх хүртэл гараанд гаргах биз. Баруун жигүүрт том тоглолтод оролцох Жон Оши маань зөөлөн эдийн бэртэлтэй тул чухал тоглолтуудад оролцож чадахгүй, мөн ахлагч чөтгөр невил тийм ч сайн тоглох хэмжээний биш байгаа. Баруун жигүүрт бор залууг бэлдэж байгаа нь илт. Харин төвийн тоглогч нараар Бэртэл нь дөнгөж эдгэрээд байгаа Видичийг энэ тоглолтод оролцуулах магадлал өндөр байгаа. Залуу хамгаалагч Эванс сүүлийн үед ч төдийгүй анх гараанд гарсан цагаасаа сайн тоглолтыг үзүүлж байгаа ч тийм ч хангалттай биш. Мэдээж Рио-г иртэл залуу хамгаалагч маань сахих биз. Харин зүүн жигүүрт дэлхийн шилдэг гээд хэлчихэд буруудахгүй Эвра. Мэдээж фүллбакыг хамгийн шилдэг хийнэ.
+ Тэдний жигүүрийн тоглолт Ёонг, Милнер нар болоод тэдний кросс, дамжуулалтыг хүлээж авах Carew, Agbonlahor нар байгаа, бидэнд төвд бор залуу биш төвд Рио эсвэл Видич хэрэгтэй байна, Видич тоглоно гэж найдаж байна. Ийм жигүүрийн тоглогч нарын эсрэг Рафаел маань арай л болоогүй болвуу, бор залуугаа баруун жигүүрт л тоглуулхийг хүсэж байна.
13. Ji-Sung Park
24. Fletcher
16. Carrick
18. Paul Scholes / Anderson
17. Nani
Айлын гоол алдаж байгаа байдал ер нь төвийн тоглогч нарын гэнтийн бэлгүүд гоол болоод байгаа. Фриедэлийн ирагцтай шууд холбоотой байх. Түрүү жилийн Макхеда - н гоолон дээр ч тэр түүний иракц ямархуу байдалтай байдгийг харуулсан, мөн энэ улиралд Фабрегасын гоолууд, төврүү орж ирэх яах нь мэдэгдэхгүй аюултай тоглогч диаби нарын тоглолтыг хараад байхад энэ нь тэдний сул тал. Жигүүрээс довтлох нани, солонгос залуу нар довтолгоонд оролцож, мөн ч татаж хамгаалалтанд орох үүрэгтэй Side маягийн тоглолтыг үзүүлэх байх гэж бодож байна, Ер нь манай Каррик, Флетчер нар Downing, Petrov хоёртой бол үзэлцээд л гарах залуус давуу тал нүдэнд харагдаад байх юм.
10. Rooney
манай жинхэнэ 10 дугаарын эзэн Рүүни, сүүлийн үеийн форм бол гайхалтай.
Хамгаалтын байдал милнер, ёонг нартай үзсэн байхад агбо тийм ч аюултай байхгүй болвуу, харин сөрөг довтолгоон дээр каррик маань хамгалттай хамгаалалтанд очих болвуу, эсвэл буурал хүүгийн оронд Андерсан гарч сөрөг довтолгоог зогсоох маягтай үзэх юм болвуу . Би хувьдаа каррик маань хангалттай гэж бодож байна, side маягийн жигүүрийн довтолгоо, хамгаалалт хийж байхад манайх шиг тоглогч нартай багт баргийн жигүүрийг тоглогчидыг барьчих л байх даа ...
Эцэст нь 0-2 Манчестер Юнайтед