Астон Вилла 09/10 : Last man standing...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby zigo » Thu Feb 11, 2010 1:18 pm

Харин тхх, сүүлийн 2 тоглолтонд 4 гоолтой. кккк ИСПН-ийн өнгөрсөн долоо хоногий топ 5 гоол ч билүү тэрэнд Помпейд хийсэн гоолоороо өрсөлдцөн туужийнлээ. кккк Нөгөө нэр ойролцоо Овеноос л олон гоол хийцэн байгаа байх шүү.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby TrueRed-OneUnited » Thu Feb 11, 2010 2:57 pm

за манай өрсөлдөгч сайн байнлээ. Дараа дахиаад үзнэ шд
>CLUB>RESPECT>LOYALTY>GLORY>
User avatar
TrueRed-OneUnited
Busby kid
Busby kid
 
Posts: 1619
Joined: Sun May 10, 2009 12:11 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby eduardo_nini » Thu Feb 11, 2010 3:26 pm

Astonchuudaa.... Sain togloson shuu.... Amjilt....
.
User avatar
eduardo_nini
 
Posts: 56
Joined: Fri Aug 21, 2009 6:20 pm
Location: UB

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby On Fire » Thu Feb 11, 2010 4:03 pm

User avatar
On Fire
 
Posts: 129
Joined: Wed Jul 01, 2009 10:38 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby monhoo_ts2003 » Thu Feb 11, 2010 4:39 pm

сайxан тоглолт болсон байна. :-D
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Mish » Thu Feb 11, 2010 6:04 pm

муу байнаа
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Devil 7 » Thu Feb 11, 2010 6:30 pm

Би уг нь энэ Баяраагийн багийг их хараад бгаамшд..Гэхдээ өчигдөр бол тааруу л тоголсон санагдлаа...Нэг хэсэг бол бүр аймар шахуулаа л хүн дутуу баг шиг л санагдсийшд кк... Яг улирлын эхэнд Ливер, Челси нтр-г хуссан шигээ тоглож чадахгүй л бгаам шиг санагдаад бгаа...Ноднингийнх шиг сууж эхэлж бгаам болвуу?
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sat Feb 13, 2010 11:44 pm

За Форумынхаа залууст сар шинийн мэнд хүргэе... Сайхан битүүрээрэй... Сайхан шинэлээрэй... :mongol:
Архиа бага ууж айргаа тааваараа ууцгаая... :mrgreen:
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sun Feb 14, 2010 12:36 am

Бадруул wrote:
Villa_Bayaraa wrote:За Форумынхаа залууст сар шинийн мэнд хүргэе... Сайхан битүүрээрэй... Сайхан шинэлээрэй... :mongol:
Архиа бага ууж айргаа тааваараа ууцгаая... :mrgreen:

Чи бас сайхан баярлаарай...
Ер нь тэгээд айраг олдохгүй байна шд. Тэхээр... :mrgreen:


Нөгөө юу шд ээ хө, ШАР АЙРАГ :mrgreen:
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sun Feb 14, 2010 4:38 pm

Image versus Image

За Бар жилийн анхны тоглолтооо манайхан өнөө шөнө Лондонгийн Кристал паласын эсрэг хийх болно. хэхэ манайхан бар жилийн анхны тоглолтоо хийж байгаа энтэр гэдгээ мэдэхгүй байгаа л даа...

Манайх ФА капын 5-р тойргийн тоглолтоо одоогоос яг 7 цаг 10 минутын дараа Кристал Паласын Селхурст Паркт зочлон тоглох болно.

Матт Лаурэнс, Клод Дэвис нар өнгөрсөн тойрогт гэртээ Сванси клубт хожигдох үеэр гэмтсэн бол хамгаалагч Ли Хиллс кап тайд байгаа билээ.

Манайх ч тэднийхээс дутуугүй асуудалтай байгаа. Капитан Петров, довтлогч Агбон 2 гэмтлийн улмаас тоглолтыг өнжиж магадгүй болоод байгаа.

Хески Варнок нар гэмтлээс эргэн ирсэн ч тоглолтонд орох эсэх нь мөн л эргэлзээтэй байна.


Зарим нэгэн фактууд

• Карлин Капын финалд үлдээд байгаа Астон Виллачууд бол ФА капт үлдээд байгаа 9 АПЛ ийн багийн нэг бөгөөд шөвгийн 16-д үлдсэн Мидландын 6 клубын нэг нь юм.

• К.Палас харин нэмэлт тоглолтоор гарч ирсэн 5 багийн нэг бөгөөд 5-р раундад шалгарсан Лондонгийн 4 клубын нэг юм.

• Паласын Бүргэдүүд энэ раундад үлдсэн ФА капт түрүүлж үзээгүй 5 багийн нэг нь юм.

• К.Палас Виллагаас одоогоор 32 байрны доор байна.

• Тус 2 баг 2004-2005 оны улиралд АПЛ т тоглож байхдаа хамгийн сүүлд хоорондоо таарч тоглож байснаас хойш 5 жил өнгөрчээ...

• Вилла нийт 35 таарч байснаас 15 удаад нь ялж байжээ...

• ТУс 2 баг ФА капт урьд нь ердөө л 2 удаа таарч байса бөгөөд 1913 онд 3-р тойргот Вилла 5:0 оор бут ниргэж байсан бол 1962 онд мөн л 3-р тойрогт таарч Вилла 4:3 аар буулган авч байжээ...

• ФА капт таарч байгаа тоглолтуудаас анх удаагаа К.Паласын талбайд тоглох гэж байна.


CRYSTAL PALACE

• Сүүлд дараалан 3 ялалт байгуулсныхаа дараа өнгрсөн тойргийн тоглолтонд Сванси-д талбай дээрээ хожигдоод байгаа...

• 2003 оноос хойших хамгийн сайн үзүүлэлтээ үзүүлээд байгаа бөгөөд 1995 онд хагас шигшээд үлдэж байсан нь хамгийн дээд амжилт нь юм байна.

Астон Вилла

• Сүүлийн 2 тоглолтондоо тэнцсэн бөгөөд нийт сүүлийн 9 тоглолтонд хожигдоогүй байна.

• 2010 он гарснаас хойш 5 ялж, 4 тэнцсэн. Хамгийн сүүлд 2009 12 29 нд Ливерпүүлд ялагдсан.

• Нийт ФА капт 7 удаа түрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 2000 оны 5 сард Челсид хожигдож үзүүрт үлдэж байсан. Тэр цагаас хойш анх удаа 16-д үлдэж байна.

• ФА капт Виллаг хамгийн сүүлд хожсон доод лигийн баг бол Шеффилд Юнайтед юм. Тэд Виллаг 2005 онд 3-р тойрогт буулган авч байжээ.

Image

Ийм форматаар тоглох таамаглалтай байна. Манайх яг ийм 4:3:3 форматаар өнгөрсөн тойрогт МанЮ тай тоглож нилээд боломжийн үр дүнд хүрсэн. Энэ удаад мөн л ингэж тоглох нь бололтой.

Тал нь сэлгээний тоглогчид байна. Угаасаа манайх гол гол тоглогчидоо амраах шаардлагатай байгаа. Гэхдээ энэ удаад хожиж чадалгүй тэнцэх юм бол нэмэлт тоглоолт хийж бүр эсэн юм болж мэдэх л юм...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sun Feb 14, 2010 5:00 pm

За тэгээд Бар жилийн анхны ХУВЦАС СОЛИХ ӨРӨӨНД цувралаа хүргэе ээ...

*Кристал Паласын эсрэг тоглолтын өмнө залуус хувцас солих өрөөнд уулзацгаана*

MOН: ОК, залуусаа бид өнөөдөр Кристал Палас /Болор Ордон/-руу явах болно. Энэ тоглолт бол...

Агбон: Болор Ордон? Тэнд Хатан амьдардаг уу тэ?

MOН: Үгүй ээ Агбон...

Агбон: Тэгвэл Хаан?

MOН: Хаан? Ямар Хаан? Ямар ч хаан байхгүй. Тэр чинь хөлбөмбөгийн баг, за тэр яахав тэгээд бид Селхурт Паркт очоод...

Агбон: Парк аа? Би уг нь ордон руу явна гэж бодсон юмсан?

MOН: Геркулессс! /манай багийн арслангийн том багийг ингэж нэрлэдэг/

*Арслангийн хувцас өмссөн Геркулес бүжиглэсээр орж ирэв.*

Агбон: Өөөөөө арслан хооо...

*Агбон сандлаасаа үсрэн босож шалан дээр хөлөө завилан суугаад мужиглэж байгаа арслангийн багтанг харан амаа ангайлган суув...Харин МОН цааш нь яриагаа үргэлжлүүлэн*

MOН: За энэ яахав анхаарлаа нааш нь хандуулаарай. Би хаана зогслоо? Аа тийм Кристал Палас...

Mилнер: Нөгөө өрөөнд ороод янз янзын эвлүүлдэг тоглоом эвлүүлээд байдаг уу? Тэгээд эвлүүлвэл Болор талст аваад чадахгүй бол тэндээ цоожлогдчихдог мөн үү? Нөгөө...

MOН: Тэр чинь Кристал Мэйз!

*Ашли Яанг Милнер 2 хоорондоо ярилцаж эхлэв...*

A.Яанг: ..... тэгээд тасалбарууд нь мааангар том өрөөгөөр нисээд л...

*MOН уурандаа цовхчино*

MOН: Би тэр чинь Кристал Мэйз гэж хэд хэлхийм бэээ? За залуусаа бид энэ багаас болгоомжлох хэрэгтэй тэд өнгөрсөн тойрогт Чононуудыг тэмцээнээс хассан...

Кареү: Чононууд аа!?

MOН: хөлбөмбөгийн баг.

Кареү: Хөлбөмбөг тоглодог чоно юм уу!?

MOН: Нөгөө .... Яг ч тийм биш л дээ...

Карү: Тэгээд...

MON: мммм.... Беллла! /манай багийн эм арслангийн том баг/

*Белла Хувцас солих өрөөнд орж ирэв. Тэр мөн л бүжиг бүжиглэсээр орж ирэв. Кареү түрийвчээ шортноосоо зүүгээд Беллагийн бүжгийн харан шохоорхон амаа ангайж зогсов. /Кареү өмнө нь стриптиз бүжгийн баар хэссэн хэргээр торгуулж байсан/*

MOН: За энэ бүх дэмийрлийг орхие. Стилиан чи тоглож чадах нь уу? A

*Петров санаа алдан толгой сэгсрэв*

Петров: Үгүй босс, чадахгүй нь ээ....

*MOН ахлагчийн туузыг түүн рүү шидээд*

MOН: Маш сайн байна, залуусаа удирдан ялалт байгуул!

*MOН хаалга руу эргэв*

Петров: Би чадахгүй нь гэж хэлсэн шүү дээ босс...

MOН: Зөвхөн ялалт хэрэгтэй!

*Петров хаалга руу харан санаа алдана*

Агбон амаа ангайн Геркулесийг гөлрөх бөгөөд харин Кареү алгаа ташин хашгирна...

Кареү :Үүүү үүү тайлаарай!
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby CrossBonez » Sun Feb 14, 2010 6:03 pm

Villa_Bayaraa wrote:За тэгээд Бар жилийн анхны ХУВЦАС СОЛИХ ӨРӨӨНД цувралаа хүргэе ээ...


Энэнийг бүр унших гээд хүлээдэг болж, Сайхан баярлаж байна уу? Астон Виллачуудаа...
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby TraP » Sun Feb 14, 2010 6:16 pm

Хаха гошин шаас...
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Mon Feb 15, 2010 2:11 pm

Новш юм даа... Кристал Паластай 2:2 оор тэнцчихлээ... Одоо Карлингийн финалаас хэдхэн хоногийн өмнө нэмэлт тоглолт хийх шаардлагатай болчихлоо. За яахав хасагдаж байснаас энэ нь дээр л дээ...

Image

Image

Image

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Mon Feb 15, 2010 2:54 pm

Chelsea v Manchester City or Stoke City
Fulham v Bolton Wanderers or Tottenham Hotspur
Reading or West Brom v Crystal Palace or Aston Villa
Portsmouth v Birmingham City

гэсэн оноолт гарчээ... Стоук Ситиг нухаад Челсиг нухчуул бүр гоёоо хэхэ Тэгээд Болтон Тоттенхамыг нухчуул тэгээд гараад өгөх нь дээ хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby TraP » Mon Feb 15, 2010 3:29 pm

Танайх мултарвал.
Торохгүй авах юм байндаа. :mrgreen:
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Mojul » Mon Feb 15, 2010 7:49 pm

Шүүгч буруу ажиллаад танайх азаар тэнцсэн сурагтай.
Хөөрхий Кристалл Паласын мэнэжэр л их ууртай бйагаа бололтой.

Crystal Palace boss Neil Warnock says assistant referee Trevor Massey should be suspended "for a long time" after their FA Cup draw with Aston Villa.

Television replays showed the official wrongly awarded a corner that led to Villa's late equaliser in the 2-2 draw.
БиБиСи
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby RedChili » Tue Feb 16, 2010 2:00 am

Астон Вилла.

Feb 21 - Burnley (h)
Feb 27 - Hull (a)
March 6 - Sunderland (h)
March 13 - Stoke (a)
March 16 - Wigan (a)
March 20 - Wolves (h)
March 27 - Chelsea (a)
April 3 - Bolton (a)
April 10 - Everton (h)
April 17 - Portsmouth (a)
April 25 - Birmingham (h)
May 1 - Man City (a)
May 9 - Blackburn (h)
Image
МОМ.. : "Топ 4 ийн талаарх яриа бол зугтаж боломгүй.. Энэ яг л галзуу.. Бидэнтэй бусад өрсөлдөж байгаа багууд биднээс хүчирхэг байна.. Энэ нь ч миний анхаарал хандуулах зүйл.. Бидэнд маш сайн тоглодог залуучууд байна.. Би зөвхөн тэдэндээ л найдаж байна.."

Ливэрпүүл

Feb 21 - Man City (a)
Feb 28 - Blackburn (h)
March 8 - Wigan (a)
March 15 - Portsmouth (h)
March 21 - Man Utd (a)
March 28 - Sunderland (h)
April 3 - Birmingham (a)
April 11 - Fulham (h)
April 17 - West Ham (h)
April 24 - Burnley (a)
May 1 - Chelsea (h)
May 9 - Hull (a)
Image

Бэнитэз : "Бид сарын өмнөхтэй харьцуулхад илүү сайн байранд ирлээ. Хэрвээ бид энэ хожиж байгаа цувралуудаа үргэлжлүүлвэл бид энэ байрандаа үлдэж чадна.. Мөн Торрэс, Ёосси, Жонсон 3 фит болно. Зөвхөн Примэрь лигт биш.. Еворпа Лигт ч мөн сайхан боломжтой болно.."

Манчистэр Сити..

Feb 16 - Stoke (a)
Feb 21 - Liverpool (h)
Feb 27 - Chelsea (a)
March 6 - Tottenham (h)
March 14 - Sunderland (a)
March 20 - Fulham (a)
March 29 - Wigan (h)
April 3 - Burnley (a)
April 10 - Birmingham (h)
April 17 - Man Utd (h)
April 24 - Arsenal (a)
May 1- Aston Villa (h)
May 9 - West Ham (a)
TBC - Everton (h)
Image
Робэрто Мансини: "Надад илүү их итгэл байна. Миний анхны 3,4н тоглолтонд манайхан маш сайн тоглосон гэвч бид үүний дараа сайн тоглогчидоо гэмтэл рүү үдсэн.. Хэрвээ бид гэмтэлтэй байгаа тоглогчдоо эргүүлэн авч чадвал ялж чална гэдэгтэйй итгэлтэй байна. Бидэнд 2 тоглолт дутуу байгааг бид санах шаарлагатай.. Хэрвээ бид үүнд ялж чадвал бид 4р байрлуу өхсөх болно. Хэрвээ энэ 2 тоглолтонд ялж чадвал бидэнд сайхан боломж байна.. Манай бүх тоглогчид фит болсон цагт энэ асуудал биш. "

Тоттонхэйм
Feb 21 - Wigan (a)
Feb 28 - Everton (h)
March 6 - Man City (a)
March 13 - Blackburn (h)
March 20 - Stoke (a)
March 27 - Portsmouth (h)
April 3 - Sunderland (a)
April 10 - Arsenal (h)
April 17 - Chelsea (h)
April 24 - Man Utd (a)
May 1 - Bolton (h)
May 9 - Burnley (a)
Image
Пэтэр Крауч: "Өнгөрсөн улирлын дүн хуурамч байгаагүй.. Ливэрпүүл үргэлж "Аваргуудын Лигт байсан".. Энэ улирлын эхэнд тэдэнд зарим нэг асуудлууд байсан.. Гэсэн ч хүмүүс тэднийг топ4т орж чадна гэж ярьж байна. Би шударгаар хэлий.. Хэрвээ та нар "Аваргуудын лигт" ормоор байгаа бол Ливэрпүүлчүүд хамгийн түвэгтэй байранд очих юм.. Учир нь бид 4р байранд орж чадна гэдэгтээ итгэлтэй байна."
IN BRENDAN WE TRUST
User avatar
RedChili
Ливерпүүл 19 дэх тайтл
 
Posts: 818
Joined: Fri Sep 04, 2009 3:56 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby mudical » Tue Feb 16, 2010 2:21 am

сонин л тоглоод бндаа танайхан
Believe your idea
Lead your life
mudical
FAMOUS CHELSEA
 
Posts: 997
Joined: Sat Jul 12, 2008 3:17 am
Location: Ulaanbaatar

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Khuluge » Tue Feb 16, 2010 11:31 am

Ливерпүүл танай 2-ын учраа хамгийн гайгүй юм байна шдээ. Ман Сити бол хэрэггүй юм байна дөө дандаа чангууд байнашд :smile:
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby mudical » Tue Feb 16, 2010 12:34 pm

угаасаа өнгөрсөн хорвоо болсон сити
Believe your idea
Lead your life
mudical
FAMOUS CHELSEA
 
Posts: 997
Joined: Sat Jul 12, 2008 3:17 am
Location: Ulaanbaatar

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby NikkEi_Hotspur » Tue Feb 16, 2010 8:14 pm

Villa_Bayaraa wrote:
*Белла Хувцас солих өрөөнд орж ирэв. Тэр мөн л бүжиг бүжиглэсээр орж ирэв. Кареү түрийвчээ шортноосоо зүүгээд Беллагийн бүжгийн харан шохоорхон амаа ангайж зогсов. /Кареү өмнө нь стриптиз бүжгийн баар хэссэн хэргээр торгуулж байсан/*


Кареү :Үүүү үүү тайлаарай!

yooooooooooo tataj uhehn ee :-o :-o :-o . nice bolson baina :eek: :eek: :eek: huleedeg bolchij odoo tanaih hezee toglohiin. hezee daraagiin tzuvral garah ve
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue Feb 16, 2010 11:01 pm

Хувцас солих өрөөнд цувралаас... Кристал Паласын эсрэг ФА капын тоглолтын дараа

*МОН хувцас солих өрөөнд толгой сэгсэрсээр орж ирэв*

MOН: Гэгээнтнүүд минь аварч хайрла, Стефен аав чинь цаана чинь яг боож үхэх гэж байна. Тэр муу ганц булангийн цохилтоос болж үхэх нь л дээ. ЧИ очиж аавыгаа боль гэж хэлж боооолдгүй му?

Стефен Варнок: Нэйл Варнок чинь миний аав биш ээ, босс. Ердөө л овог нь адилхан байхгүй юу...

MOН: Тийм ээ, Би ч гэсэн чиний оронд байсан бол зөвшөөрөхгүй л байх байсан...

С.Варнок: Биш ш дээ босс, бүр хамаатнууд ч биш...

MOН: Аргагүй ээ, булзааруулалгүй яахав, өөрөөсөө түлхээл... би ч бас чиний оронд байсан бол тэгэх л байсан.

С.Варнок: Үгүй ээ, жинэхэнээсээ биш ш дээ...

*MOН залуус руу эргэж*

MOН: Зүгээрээ залуусаа, Кристал паласын төлөө битгий харамсцгаа. Тэд бидэн шиг ийм сайн багтай угаасаа эн зэрэгцэхгүй. Бид ФА капаас хасагдахыг би хүсээгүй, нэмэлт тоглолт хийхийг бол бүүүр ч хүсээгүй... харин

A.Яанг: Босс .... Гэхдээ бид нэмэлт тоглолт хийхээр болсон шд...та арай ...

MOН: Юу юу гэнээ?

A.Яанг: БИд 2:2 оор тэнцсэн шд ээ...

MOН: ААН!? Гэхдээ Нэйл чинь хожигдчихсон юм шиг л боож үхэх гээд байсан шд...тэхээр нь би бодохдоо...

A.ЯАнг: Цаадах чинь дандаа л тэгж байдаг шдээ...

MOН: Тэгээд бид Петровыг гоолдоход хожсон юм шиг баярлаа биз дээ? яагаав, ингээл бүжиглээл...

*MOН Петровыг гоолдоход хийсэн бяцхан бүжгээ удаашруулан хийж үзүүлэв*

A.Яанг: Тийм ээ, тэхдээ бид тэнцихсэн шд...

MOН: Тэгээд бид тоглолтоос ямар ч ашигтай гарч чадаагүй гэсэн үгүү?!?

Дельф: Би цуглуулгандаа бас нэг карт нэмэрлэсэн шд босс!

*Дельф улаан, шар картнуудаар дүүрэн картны цуглуулгын саваа нээн нэгэн шар карт гарган үзүүлэв. Сидвелл атаархангуй харан сууна*

Сидвелл: Өөөөөө найсссс...

Дельф: Би тэр муу бандийг амбаардахыг чи хараа биз дээ? Би "ааа яааа" гээл өшиглөөд унагаасан. Тэгсэн чинь шүүгч гүйж ирээд "тайвшир Фабиан би нэрийг чинь картан дээрээ биччий л даа тэхүү" гээд гуйхаар нь би "юу гэж дээ би ерөөсөө хурууныхаа үзүүрийг ч хүргээгүй" гэсэн чинь амбуланс гарч ирээл....

*ЯГ энэ үеэр хаалга тогшин, өрөөний хаалга аяархан нээгдэн Нэйл Варнок толгойгоо цухуйлгав*

Н.Варнок: Стефен чи бэлэн үү? Ээж чинь цай чаначаад хүлээгээд байна шүү

С.Варнок (цөхрөнгүй): ТА МИНИЙ ААВ БИШШ ШДЭЭЭЭ!!!!!
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Бамбууш » Tue Feb 16, 2010 11:12 pm

Манай Леопи нээрээ майр хөдөлмөрч гар шүү... Мань умшиад л яваад байгаа шүү Леопи.. Үргэлжлүүлээд л байгаарай.... Гэснээс сар шинийн мэнд...
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue Feb 16, 2010 11:18 pm

Бамбууш wrote:Манай Леопи нээрээ майр хөдөлмөрч гар шүү... Мань умшиад л яваад байгаа шүү Леопи.. Үргэлжлүүлээд л байгаарай.... Гэснээс сар шинийн мэнд...


За Бамбууш буурал минь сар шинийн мэндд....
гэснээс мессенжертээ байна уу хө
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 42 guests
cron