Замын тоосноосоо салаад удаагүй байгаа дээрээ мартагдашгүй
дурсамж болж үлдсэн бяцхан тэмдэглэлээ энд сийрүүлээд буулгачихъя.
Форумын Копуудтайгаа уулзлаа ...Бамбуушийн санаачилсан үйл ажиллагаа сар гаран дамнан яригдсаар ажил хэрэг болохоор биелэлээ оллоо.Би энэ форумд өнгөрсөн 5 сард элсэж орсноос хойш тоотой хэдэн Коптой уулзсан.Хамгийн анхны хүн бол Төөгий ах буюу Рэдбулл,дараах хүн нь Адмирал буюу Баяраа.Харин өдөр болгон мэсэнжэрдэж,форумынхантайгаа конф-дож нэг л мэдэхэд тааралдаагүй танилууд болжээ...Харамсалтай нь Эрдэнэтээс энэ форумд ордог хүн бараг үгүй юм шиг.Мөн форумд бүртгэлтэй копууд байхгүй.Зунжин л Ливерпуль гэж ганцаараа орилсон би гэдэг хүн зуны зохиосон арга хэмжээнүүдийг бүгдийг нь кибер ертөнцөөр дамжуулсан танилцаж байлаа. Форумд бүртгэлтэй байдаг хэд хэдэн хүнтэй уулзаж байсан.Үүнд сайн андууд болсон Кензо никтэй Челсигийн фанат болон форумын цөөн хэдэн эмэгтэй гишүүн Куле Гүнжээ нар юм.Гүнжээ нээрээ машин барьж чаддаггүй юм байна лээ
...за энэ ч яахав....
Адмирал маань Эрдэнэт хотод ажиллаж амьдрахаар болсноос хойш бид 2 тоглолт болгоныг цуг үзэж форумын копуудтайгаа холбоотой байдаг байсан.Тийм ч учраас цуглаан болж зургаа авахуулах сургаар л бид 2 явахаар төлөвлөж ЦУГЛААНЫ ТОВ товтлогдохыг хүлээж байлаа...Хүлээсэн өдөр ч айлчлан ирж 11 сарын 4-ны өдөр өглөө автобусанд суугаад цуглаан луу явлаа.Замд сууж явсан автобус маань эвдэрч, бид 2 бага зэрэг даарсныг эс тооцвол хурдан яваад л оччих шиг болсон.
Ойрын 3 сар нийслэлдээ ирээгүйг хэлэх үү,оюутан болсон найз нөхөд маань очсон орой намайг зүгээр суулгасангүй ээ.ШУТИС-н Соёмбо клубын хэдэн найз нар маань бараан утаанд дарагдсан хотын түгжрээт гудамжаар машиндаа чихэж суулгаж аваад дайлж цайлсаар нэг мэдэхэд зайсан дээр Ганц юм мулталж,нэг харахад л нэгнийд нь ирчихсэн сууж байсан
Эхний очсон өдрөө андуудад баривчлагдаж шөнөжин л орилолдож,баахан хөгжигдлөө...Андуудаа гэж...
Цуглааны өдөрЗа зорьж ирсэн өдөр маань нэгэнтээ болжээ...Утаснаасаа форум руу хальт шагайхад 3 цагаас уулзахаар боллоо гээд Амраа эгч бичсэн харагдана.Урьд шөнө нь хотын гудмаар затирчихсан чинь хүйтэнд хайрагдаад нүүр халуу дүүгсээр бослоо...12 цагийн үед андуудтайгаа салах ёс хийчихээд хамаатныдаа очиж хоол идэж дотроо засчихаад усанд орж толгойгоо сэргээлээ...
Нэг харсан 3 цаг аль хэдийн болчихсон байсныг хараад яаран тогтсон газар луу такси барин хурдаллаа...
Хаалга татаад ороход үргэлжилсэн урт ширээ тойрон манайхан хуурч хөөрөн сууцгааж байна.Намайг бараг ихэнх нь таниагүй биз ээ..Таньсан нь Тунгаа л байх.Би ч бүгдэнтэй нь гар барьчихаад ширээний зүүн булан бараадан захлаад суучихлаа.Баруун захаар л хамаг яриа өрнөж байгаа бололтой.Тааралдаагүй танил болсон нөхдүүд бүгд л инээлдэн сууцгааж харагдана.Нөгөө Ууганаа атаманаа хайгаад олохгүй байсан чинь костьюм өмсөн гангарсан дэгжин залуу "Баяраа найзтайгаа уулзаа юу" хэмээн асуух нь харагдлаа...Би тэрүүхэн тэндээ хүмүүстэй яриа өрнүүлэн сууж байтал гаднаас Амраа эгч Төөгий ах Адмирал гээд хүмүүс цувран орж ирснээр 27 хүн цуглах шиг болсон.Тэгээд бүгд нэг нэгээрээ босон өөрсдийгөө танилцуулсан.Зарим нэг нь өөрийгөө өвөрмөцөөр танилцуулж байсан нь сэтгэлд тод үлджээ....
Тэгээд Г.Баярааг дуудаж Б.тв телевиз бяцхан сурвалжлага аваад Баяраа бидэнтэй нэгдсэн...Аан тийн Бадруул хүнд гар сүүл мушгиж уулга алдан орж ирсэнээр зургаа авахуулах хүмүүс бүгд цуглажээ. Бүгд Улаан өмсгөлөөрөө гангарч аваад зургаа татууллаа...
Цаг жаахан орой болсоныг эс тооцвол сайхан зураг татуулсан.
Нээрээ зургийг Хосоо Админ маань дарж өгсөн юм байна...Хосоодоо баярлалаа...
Би гэдэг **н** гар Манайхны нэг нь Хосоотой танилцуулсан чинь мэндийн зөрөөгүй "Аан намайг нэг удаа бандсан уу" гээд хээвнэг хэлээд шаачихсан Энийг уншвал нээрээ уучлаарай гэж хэлмээр байна...Сэтгэл хөөрөлдөө дийлдчихсэн байсан болохоор өөрийн үгээ цэгнэж чадсангүй ээ Будвайзэр-аас гараад зарим хүмүүс гэртээ байж байгаад оройны тоглолт үзэхээр ирэхээр болж Би болон бусад хүмүүс тоглолт болтол өөр газар орж ярьж хөөрөхөөр боллоо.Ауро орж хоол идэцгээн баахан юм ярьж хөлбөмбөг ярилцаж суулаа.Сайхан цаг,үнэхээр үзэл бодол нэг хүмүүстэйгээ ярилцаад сууж байхад сэтгэл ханамж дээд цэгтээ хүрсэн...Би гэдэг хүн урьд шөнө нь сайхан затирсаныхаа буянаар нүүр халуу дүүгэн улаан туяа туяаруулан яриаг нь сонсон сууж байсан нь одоо бодоход бас дурсамж болж үлдэж дээ...
Бүгд хооллочихоод 9 өнгөрөөгөөд Прэмиэршип-т уулзалдахаар болж Ууганаа Болд9 МЖ гэсэн хүмүүс үлдэж тоглолтоо хүлээнгээ бага сага ажил амжууллаа
За ингээд орой ч болж тоглолтоо үзэх цаг болчихсон байсан.Өдөр уулзсан ихэнх хүмүүс цуглаж багаа дэмжсэн.Баг маань тэнцэж бүгд сэтгэл дундуур байсан нь энэхүү өдрийн бас онцлог нь болж үлдэж дээ...Прэмиэршип-ээс гараад Ууганаа МЖ Болд Праймакс бид хэд Спорт Инн-д орж ганц ганц пиво уучихаад гэрийн зүг харилдсан даа...
Энэ өдөр миний хувьд амьдралын маань онцгой нэг өдөр болж өнгөрч бүхэл өдрийг инээж өнгөрүүлсэн дурсамж минь сэтгэлд минь хадгалагдлаа...
Маргааш нь Тунгаатай холбогдож Цонхын сагсны багаа дэмжиж форумын хэдэн хүмүүсийн царайг харсанаа энд бас бичих нь зүйтэй...Чинсанаа Чуугий гээд копуудтайгаа энд таарч танилцаж авлаа.
Энэ тоглолтонд Цонхын баг маань Спортын сэтгүүлчдийн багийн цөөхөн бөмбөгийн зөрүүгээр буулгаж авсан нь бас л сайхан байлаа.1 дүгээр үеийн цаг дуусч байхад манайхны нэг нь аймар Баззер шот хийж заалыг доргиож л байна лээ
Тоглолт үзчихээд Тунгаа Чуугий 2-той урьд өдрийн хөгжилтэй явдлуудаа ярилцаж байгаад салцгаасан даа...
Нэг л мэдэхэд автобусанд суучихсан Хотод өнгөрүүлсэн 2 хоногийнхоо тухай бодлогширон Копуудтай уулзсан тэр үеээ эргэн нэг санагалзаж гэрийн зүг явлаа даа гэж...
Б.тв телевизийн спортын нэвтрүүлгээр
never forget you. YNWA!!!