by Monteyne » Sat Feb 06, 2010 8:03 pm
Манчестер Юнайтед vs. Porthsmouth, Миний таамаг
Энэ тоглолтын өмнө багуудын сэтгэл зүй болоод бусад нөхцөл байдлын хувьд Манчестер Юнайтед түрүү тойрогт ПЛ-н сүүлийн хэдэн жилүүдэд Сити, Ливерпүүлийн дараа шахуй жагсаад байгаа ривал баг болох "Арсенал" багийг итгэл төгс буулган авч энэ жилийн гол зорилт болох 19 дахь Английн дээд лигийн цомоо авхад тэргүүлэгч "Челси" багаас 1 онооны зөрүүтэй болж ойртсон юм. Мэдээж энэ нь энэ улиралд 4 эзэн солиж, хуучин ноёнтон болох Аврам грантыг дасгалжуулагчаар авчиран хүснэгтийн хамгийн доор "Burnley" багаас 5 онооны зөрүүтэй байгаа багаас сэтгэл зүйн хувьд хол илүү байгаа байдлыг нотолж байна. Челситэй тэргүүлэгчийн төлөө өрсөлдсөн 2005/2006 оны түүхийг эргэж санвал Помпейчуудыг манайх хожсоноор маш том сэргэлтийг авч байсан билээ. Харин Помпеачуудын эд үе болох 2007/2008 оны улиралд бас л лигийн титмийн төлөө "Челси"-тэй үзэж байхад Помпейчуудын эсрэг харамсалтайгаар тэнцэж байсан үе байдаг. Гэвч тухайн улиралын яг энэ үед "Old Trafford" цэнгэлдэхдээ 2-0 харьцаагаар Роналдугийн дабл гоолоор хожиж байсан билээ. Харин ФА капын хагас шигшээд харамсалтайгаар талбай дээрээ 1-0 харьцаагаар хожигдож байсан санагдаж байна. Гэхдээ энэ бол мэдээж өнгөрсөн үе буюу Помпеачуудын маш амжилттай тоглосон жил нь байсан. Одоо бол байдал өөр тэд гол тоглогчидоо явуулж, мөн хамгаалалтын цөм болсон Херманн хреадорсан бас л тоглолтыг өнжиж, сэтгэл зүй, мөнгөний асуудал зэрэг бараг л энэ жил доод лигрүү унхад хангалттай гэмээр тоглолтыг үзүүлж байгаа билээ. Хэн хэнд нь л жожил хэрэгтэй, тэд доод лигрүү унахгүй нь тулд, бид Челси эсвэл Арсеналд 19 дахь лигийн титмийг алдахгүй байх. Мэдээж улаан чөтгөрүүд ямар ч Английн багийг бодвол ялагчийн, тэргүүлэгчийн сэтгэхүйтэй баг. Чухал үед яах ёстойгоо баг болоод Фергиэ маань мэддэг.
Онооны хувьд: Манчестер Юнайтед 5-0 Портсмоут
Улиралын эхний хагасд бид талбай дээр нь 4-1 харьцаатай хожсон. Тэр үеийн багийн форм, одоогийн багийн болоод рүүни, Нани нарын формтой харьцуулагдахгүй. Нэг ёсондоо манай довтолгоо дээд хэмжээний формтой байна гэсэн үг. Магадгүй энэ тоглолтод Помпеачууд хожих биш гоол алдахгүй байхыг хичээж хамгаалж тоглох байх. Гэвч энэ тийм ч том асуудал биш
Багийн тактик, гараа: (4-4-2)
Бид ямар нэг чухал эсвэл томоохон гэгдэх багуудын эсрэг ихэвчилэн 4-5-1 гэсэн тактикын барьж тоглодог. Мэдээж хамгаалтын шилдэг шийдэл болоод сөрөг довтолгоо, жигүүрийн довтолгоонд ашигтай байдаг. Тоглолтын явцад 4-5-1 ээс 4-3-3 байдалд шилжин тоглодог САФ энэ удаад энэ хамгаалж тоглох багийн эсрэг өөрийн алдарт 4-4-2 тактикаар тоглох биз.
1. Van Der Sar
Манай хөгшин хаалгач маань бэртэл, гэр бүлийн асуудлаас хойш форм муутай байгаа ч сүүлийн тоглолтуудад өөрийн дээд зэрэглэлийн хаалтуудыг үзүүлж байгаа. Мэдээж тэр өөрийн формдоо орход ахиад тоглолт хэрэгтэй. Мэдээж гараанд гарна.
6. Brown
15. Vidic
23. Evans
3. Evra
Түрүүчийн тойрогт манай хамгаалт тийм ч сайн гэмээр бол байгаагүй, Бор залуу тийм ч сайн тоглолтыг үзүүлэхгүй байгаа хэдий ч аваргуудын лигийн Миланы эсрэг тоглолт ойртож байгаа тул дадлага, туршлагатай бор залууг өөрийн хэмжээний тоглолтыг үзүүлэх хүртэл гараанд гаргах биз. Баруун жигүүрт том тоглолтод оролцох Жон Оши маань зөөлөн эдийн бэртэлтэй тул чухал тоглолтуудад оролцож чадахгүй, мөн ахлагч чөтгөр невил тийм ч сайн тоглох хэмжээний биш байгаа. Баруун жигүүрт бор залууг бэлдэж байгаа нь илт. Харин төвийн тоглогч нараар Бэртэл нь дөнгөж эдгэрээд байгаа Видичийг энэ тоглолтод оролцуулах магадлал өндөр байгаа. Залуу хамгаалагч Эванс сүүлийн үед ч төдийгүй анх гараанд гарсан цагаасаа сайн тоглолтыг үзүүлж байгаа ч тийм ч хангалттай биш. Мэдээж Рио-г иртэл залуу хамгаалагч маань сахих биз. Харин зүүн жигүүрт дэлхийн шилдэг гээд хэлчихэд буруудахгүй Эвра. Мэдээж фүллбакыг хамгийн шилдэг хийнэ.
25. Valencia
16. Carrick
24. Fletcher
17. Nani
Ганц баруун хөл, таг солгой хөлтэй жигүүрийн тоглогчийн маань ганц сул тал нь зүүн хөлөөрөө огт тоглож чададгүй, нэг гайгүй сайн хамгаалдаг хамгаадагч байхад түүний аюултай оролт, пассыг барьхад хялбар, яагаад гэвэл тэр зөвхөн баруун хөлөөрөө өшиглөдөг. Тийм ч учираас зарим нэг чухал тоглолтод оролцоогүй байх. Харин энэ удаад өөр түүнийг Аваргуудын лигд бэлдэхэд энэ тоглолт тус болно. Урагш бөмбөгийг тоглуулах, алсын пасс хаяхаар буурал залуу сколес маань байж болох ч түүний хувьд хэт олон тоглолтод дараалж оролцох хүнд даалгавар. Түүнээс дутхааргүй чадвартай Каррик энэ удаад түүний байран дээр тоглох биз. Фүллбайк хийж байх нөхцөлд флетчер жаахан хойш татаж тоглож харин жигүүрээр орсон тохиолдолд attacking midfield - н үүрэг гүйцэтгээд байдаг, Яг л Харгог ирхэд тэгж тоглуулж үзэн байсан шиг. Мэдээж Шотландын шигшээн ахлагч маань байрлалдаа хэнийг ч дагуулахгүй сайн тоглодог. Энэ удаад Бойтингийг эсвэл охара тай зууралдах болвуу. Түүний оролт яг л манай кинийг санагдуулдаг. Сүүлийн үед гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа Нани - г гаргаж түүгээр Хөгшин гигзи сэлгэх биз
9. Berbatov / 7. Owen
10. Rooney
Бербатов ийм шигүү хамгаалсан багийн эсрэг тоглуулах үнхээр их эрсдэлтэй, **н** юм шиг жийж ордог басинас гэж нөхөр байгаа. Манай болгар залуу маань гэмтэлтэй байгаа шүү дээ. Ийм эрсдэл хийхгүй л болвуу.. Харин эсрэгээрээ гаргах юм болвуу .. Ийм тоглолтод Овенг гараанд гаргаад байх хэрэгтэй юм шиг санагддаг, зүгээр л өөрийн сэтгэл хөдлөлөөр гараанд гаргачихлаа.
Харин манай жинхэнэ 10 дугаарын эзэн Рүүни, сүүлийн үеийн форм бол гайхалтай. Түүнийг дор хаяж дабль хийнэ гэдэгт итгэлтэй байна
Эцэст нь 5-0 :wd:
football is the Manchester United