Арсенал - ЛиверпүүлЦэнгэлдэх: Эмирэйтс стадион
Огноо: 2010 оны 2 дугаар сарын 11, Пүрэв гариг
Эхлэх цаг: 03.45
Багуудын мэдээлэлАрсеналын довтлогч Никлас Бэндтнэр өнгөрсөн 10 дугаар сараас хойшхи анх удаа гараанд гарахаар зүтгэж буй.
Сүүлийн 3 тоглолтод ганц удаа гоолдоод байгаа Буучдын довтлогч Эдуардо шөрмөсний гэмтэлтэй.
Ливерпүүлийн хамгаалагч Сотириос Киргиакос өнгөрсөн дербигээр хүртсэн улаан жавтийгаа эхлүүлж байгаа.
Оронд нь Мартин Шкрэтэл гарах магадлалтай боловч Алберто Акуалани өвчний улмаас тоглолт өнжих нь ээ.
АрсеналТоргуультай: Байхгүй
Гэмтэлтэй: Журу, Вела (өвдөг), Эдуардо (шөрмөс), Гиббс (хөл), Мерида, Ван Перси (шагай)
Ливерпүүл
Торгуультай: Киргиакос (3 тоглолт)
Гэмтэлтэй/Тоглох боломжгүй: Акуалани (өвчтэй), Бенаюн (хавирга хугарсан), Жонсон, Торрес (өвдөг)
Тоглолтын тоймАрсэн Вэнгэр тоглогчдынхоо том тоглолтын туршлага муу байгаа тухай ярьж байхад Рафа топ дөрөвт орно гэж худлаа хэлээгүй гэдгээ баталж байна.
Тоглолтод хожигдох бүрд танай багийн тоглолтын арга барилыг хүмүүс шүүмжилдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хожиж явахад гайхамшигтай чанар гэгдэж байсан зүйл хожигдонгуут гутамшигт алдаа болон хувирах нь энүүхэнд шүү дээ. - Арсеналын менежер Арсэн Вэнгэр
МанЮ, Челси хоёрт дараалан хожигдсоноор 13 тоглолт дутуу байхад 9 онооны зөрүүтэй болсон. Тайтлын тухай бодлоосоо няцаагүй байгаа ч залуусын туршлагагүйтэл их нэрмээс болж байгааг Арсэн Вэнгэр зөвшөөрөөд байгаа.
Өнгөрсөн 12 дугаар сарын дундуур Арсеналд ялагдсанаасаа хойш Ливерпүүлчүүд эрс өөрчлөгдөөд байгаа. Чухамхүү энэ тоглолтын дараа л Рафа Бенитез Аваргуудын лигид орох эрхийг авч чадна хэмээн том амласан билээ. Тэгэхэд 7 дугаар байранд жагсаж байсан болоод тэр үү энэ амлалтыг ихэнхи хүмүүс тэнэглэл хэмээн хүлээн авч байсан ч тэрнээс хойшхи 9 тоглолтын зургаад нь ялж, ердөө ганц хожигдсон амжилттай яваа.
Ойрын үеийн статистикийг харах юм бол Арсеналд давуу талтай. Талбай дээрээ Ливерпүүлд хожигдож үзэлгүй арван жилийн нүүрийг үзээд байгаа. Тэгээд ч дундаж нас нь дөнгөж 22-той баг Улаануудыг Лигийн Цомын тэмцээнд ялж орхисон байгаа. Ямар ч байсан хөвгүүд юу чаддагаа харуулсан.
Статистик үзүүлэлтүүд
Хоорондын тоглолт • Арсеналчууд Ливерпүүлийг лиг болон цомын тэмцээнд 11 удаа гэртээ хүлээн авч тоглохдоо нэг ч ялагдаагүй байна. (Хожил 6, тэнцээ 5)
• Ливерпүүл хамгийн сүүлд 2000 оны 2 дугаар сарын 13нд Арсеналын талбайд ялалт байгуулж байжээ.
Арсенал • Сүүлийн 4 тоглолтондоо ялалт байгуулж чадаагүй байгаа бөгөөд хоёрхон удаа айлын хаалшыш мялаагаад байгаа.
• Лигийн тэмцээнд 2007 оны 4 дүгээр сараас хойш гурам дараалан хожигдож үзээгүй яваа.
• Топ дөрвийн мини лигт хамгийн муу амжилт үзүүлээд байгаа. Таван тоглолтын дөрөвт нь хожигдохдоо 11 гоол алдсан.
• Арсэн Вэнгэр 300 дахь хожлоо бүртгүүлэх гээд хүлээсэн хэвээрээ л байгаа.
Ливерпүүл • Ливерпүүл лигийн сүүлийн 7 тоглолтод хожигдоогүй яваа. (Хожил 5, тэнцээ 2)
• Дөрвөн удаагийн тоглолтод гоол алдаагүй. Сүүлийн удаа 2007 оны 9 дүгээр сард 5 удаа клийн шийт хийж байсан.
• Улаанууд сүүлийн 5 удаагийн зочлон тоглолтынхоо ганцыг л ялж, гуравт нь тэнцээд, Портсмутад ялагдсан.
• Дирк Кюит сүүлийн 4 удаагийн тоглолтод 4 гоол хийчээд байгаа.
Мэргэн буучид
Арсенал • Фабрегас: 14 гоол (11 лиг)
• Аршавин, Ван Перси: 8 гоол (7 лиг)
Ливерпүүл • Торрес: 12 гоол (12 лиг)
• Кюит: 10 гоол (9 лиг)
Шүүгч нар • Талбайн шүүгч: Ховард Вэбб
• Хажуугийн шүүгч: Даррен Канн, Стефен Чайлд
• Туслах шүүгч: Саймон Бэннэтт
Өмнөх тойрогтАрсенал (Хожигдол, 0-2, Челсигийн талбай)
Алмуниа
Санъя (Эбүэ 74), Вермаэлэн, Галлас, Клиши
Диаби (Росицки 74), Сонг, Фабрегас, Насри
Валькотт (Бэнтднэр 64), Аршавин
Сэлгээнд: Фабиански, Денильсон, Рамси, Камбел
Ливерпүүл (Хожил, 1-0, Эвэртон, өөрийн талбай дээр)
Рейна
Каррагер, Киргиакос, Аггер, Инсуа
Машерано, Лукас, Кюит (Шкретел 90), Жеррард, Макси (Аурелио 90)
Нгог (Бабел 63)
Сэлгээнд: Кавалиери, Акуалани, Риера, Дэгэн
Сүүлийн тоглолтЛиверпүүл: Кюит 41
Арсенал: Жонсон 50 автогоол, Аршавин 58
БиБиСигийн форматаар бага зэргийн оройтуулж бантагнасан Цогоо