Астон Вилла 09/10 : Last man standing...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Fri Feb 05, 2010 1:57 pm

Тэгэнгүүт нь хошгороод нөгөөх нь баахан юм оруулнаа энтэр ккк

Хувцас солих өрөөнд цувралаас...
Арсеналтай тоглосон тоглолтын дараа


*Залуус хувцас солих өрөөндөө Арсеналтай 0:0 оор тэнцсэн тоглолтын дараа ярилцаж суутал МОН орж ирэв*

MOН: Бас нэгэн гайхалтай хамгаалалтын үзүүлэлт. Гайхалтай клин шит. Хөөе Агбон, Хески та 2 урд бас гоё клин шит хийлээ.

Агбон /баяртайгаар/: Баярлалаа босс...

MOН: Үгүй ээ би наргиан болгож хэлсийм.

Агбон: Аан? та наргих гэж байгаам уу?

MOН: наргиан болгож... Тоглож хэлсиймаа та 2-т. За за хая хая ойлгохгүйм байна чи. Уг нь би үүнийг хийхийг хүсээгүй ч чи довтлогч шиг байхгүй байгаа болохоор би өөр арга хайхаар шийдлээ...

Хески /хаяагаа малтан/: Гхдээ босс, би гоол хийх зориулалттай биш шд, би нөгөө пасс хаяж, нөгөө юу.. довтлогчид тусалж...

MOН: Амаа тат Эмиль! Цаг нь ирлээ. та муу 2-ийг харсаар байтал хөгширлөө. Бид жинхэнэ од тоглогч олж авах хэрэгтэй байна.

А.Яанг: гайхалтай! Танд бодсон хүн байгаамуу?

MOН: Яг үнэнийг хэлэхэд бол, тиймээ. Би Европын түвшний тоглогчийн тухай, том том цом авч байсан тоглогчийг толгойдоо саначихаад байна.

Даунинг: Дан Нистелрое, Хунт Антлер энтэр шиг үү?!

Баума: Ван Нистелрое, нөгөөх нь Хунтелааррррр. /Баума гэмтэхээсээ өмнө Голландын шигшээд тоглож байсан/

Даунинг: Аа тийм билүү мартчиж. Нөгөө Хун...Хунт... за за яршиг. Ингэхэд та чинь хэн билээ? Стар Варс дээр тан шиг хүн гараад байдаг шиг санахын? /Даунинг Бауматай одоогоор хамт тоглож үзээгүй байгаа/

Баума: Би бол Вилфред Баума. Би Голландын бүх зүйлсийг сайн мэднэ. Би Голланд мэргэжилтэн. Надаас Салхин тээрэм, Голланд бяслаг энтэр асуувал би шууд хариулж чадна.

MOН: Наад сул яриагаа зогсооцгоо. Би гоол хийх чадвартай, ямар ч үед гайхамшгийг бүтээж чаддаг, Европын түвшинд тоглох чадвартай тоглогчийн тухай ярьж байна.

А.Яанг: Тэгээд бид тийм тоглогч авч чадна гэж үү? Гайхалтай! Би бүр гайхаж байлаа шүү...

MOН: Авч чадах ий? Мэдээж тийм тоглогч бол маш өндөр үнэтэй. Гэхдээ би тэр хүнийг Виллагийн төлөө тоглуулах л болно.

*Залуус гайхаж эхлэв*

Данн: тэнгээд бозз, та тэр хүнтэйгээ ярилцаж үзсиймүү тэ?

*Залуус МОН руу үл итгэсэн байдалтайгаар харж эхлэв. МОН куртканыхаа цахилгааныг буулган, өмдөө тайлтал дотроос нь МОН ы нэртэй цоо шинэ Астон Виллагийн хувцас гарч ирэв.*

Хески: ....Гэхдээ босс, Арай та өөрөө....

MOН: Тиймээ. Чи гоол хийхгүй байгаа биз дээ! Хэрвээ Сол Кемпбел 65тайдаа краьерээ шинээр эхэлж байгаам бол би яагаад болдгүй юм?

Хески: Гэхдээ тэр чинь 65 тай биш байхаа...

MOН: Би бүр хэд хэдэн гоолын селебрешн билэдээд амжчихсан гээд л бодчих.

*MOН гараараа могой болон хөдөлгөж эхлэв*

MOН: Хо хо. мартаагүй байна шүү. Энэ селебрешнээ хамгийн түрүүнд хийнээ...Гоё хараглжину?

Хески: Гэхдээ та чинь довтлогч биш биз дээ?

*MOН Хески рүү нүдний шилэн дээгүүрээ муухай харахад Хески толгой гудайн дуугүй болов.*
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Bayara » Fri Feb 05, 2010 2:12 pm

:-o :-o :-o Ёстой гоё бичиж. Бичээд байгаарай. :eek:
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby skelot » Fri Feb 05, 2010 9:15 pm

Ёо Баяраа хаагуур яваад байгаан бэ?Чамайг эндээс л олохоос.Маргааш semi final чинь боллоо.Саналаа явуулахгүйму?
User avatar
skelot
England United
 
Posts: 1046
Joined: Sat Aug 08, 2009 8:00 pm
Location: Neverland

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sat Feb 06, 2010 2:52 pm

Хувцас солих өрөөнд цувралаас...
Фулхамыг хожсоны дараа...

*Залуус хувцас солих өрөөнд баяраа тэмдэглэн орилолдоно. Харин МОН яагаад ч юм уцаартайхарагдана*

MOН: Холын пассаар тоглодог гэнээ!? Холын пассl? Хэрвээ хэн нэгэн хүн энэ "холын пасс" гэсэн новшийн үгийг надад хэлэх юм бол би тэр хүнийг өөрийн гараар тасдан хаяна. /Арсеналтай тоглосон тоглолтын дараа Венгер Астон Виллаг холын пассаар л тоглодог гэж хэлээд МОН ы дургүйцлийг ихэд хүргэсэн билээ/

A.Яанг: Алив ээ босс, бүгд л үүнийг худлаа гэдгийг мэдэж байгаа шдээ. Статистик хүртэл хэлээд өгнө шдээ.

Mилнер: Харин тийн, агуу, хөлбөмбөгийн талаар бүхнийг мэдэгч Алан Шийрер хүртэл тэгж хэлсэн байсан, түүнэс илүү хөлбөмбөг мэддэг хүнийг ер нь та нар мэдэх үү?

*Залуус бие биен рүүгээ асуусан харцаар харав*

MOН: За тэр ч яахав, ингээд орхие. Агбон чи гоолдлоо шүү дээ. Бүр 2 удаа гээч! Чи бүр тэдний хамгаалагчдын дундуур Ванесса Перронсел /Вейн Брижийн эхнэр/ шиг л яваад орчихож байна лээ шүү!

Агбон: Баярлалаа босс...

MOН: Тийм ээ, Чамайг эцсийн эцэст гоол хийсэнд би маш их баяртай байна. Тэгээгүй бол чамайг би яг Жейсон Скотландаар солих гэж байлаа шд.

*Хувцас солих өрөө даяар инээдэм болов. МОН тэднийг даган бантсан маягтай худлаанаасаа инээнэ*

MOН: Тиймээ чямар инээдтэй хошигнол хэлчихвээ би?

*MOНы утас дугарахад Роберт Мартинез утасдаж байгааг хараад МОН бантсандаа кансел дарж орхив*

Хески: Ха хаха Жейсон Скотланд гэнэ шүү. Тэр чинь ерөөсөө гоол хийдгүй биз дээ?

*Залуус Хески рүү зэмлэнгүй харав. Тэр толгой гудайн дуугүй болов*

MOН: Миний гайхлтай хамгаалагчид бас нэгэн гоё клин шит хийлээ.

*Хамгаалагчид гар гараа цохилцон сэтгэл хангалуун байлаа*

MOН: Ричард, Жеймс, Люк та нар бол нэвтрэшгүй хана шиг л байлаа. Карлос чи ийм сахалтайгаа бас иймэрхүү зан ааштайгаа яг л Чак Норрисын залуу насыг санагдуулам байна лээ шүү...

Куэяр: Вива Чак Норрис!

*Залуус өрөөгөөр нэг инээлдэх үед хаалга тогшин МОН ы жолооч Стив толгой цухуйлгав*

Стив: Холын аянд бэлэн үү залуусаа!?

*МОН Стив рүү ууртай харцаар харж, гараа зангидан ухасхийлээ*

A.Яанг: Босс, Стив ХОЛЫН ПАСС гээгүй ХОЛЫН АЯН гэсэн шүү дээ!
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sat Feb 06, 2010 3:15 pm

Image

За манай хожигдох эрхгүй тоглолт хаяанд тулаад байна. Тоглолт яг 10 цаг 25 минутын дараа эхэлнэ. Энэ удаад бид Тоттенхамыг талбай дээр нь буулган авах хүндхэн даалгавартайгаар Лондонг зориод байна. Хэрэв бид энэ тоглолтонд Тонттенхамчуудыг буулган авч чадвал топ 4-н төлөөх тэмцэлдээнд босоогоороо үлдэж чадна. Эс чадвал энэ жилийн топ 4-н мөрөөдөл нилээд хүндхэн болж ирнэ.

АПЛ ийн шилдэг дуэль энэ тоглолтонд болох болно.

Агбон версус Дефое
Хески версус Крауч
Кареү версус Гудёнсен
Даунинг версус Бентли
А.Яанг версус Модрич
Петров версус Хадлстоун
Милнер версус Кранчяар

гэх мэт дуэлүүд болох хандлагатай байна. Аль аль багт маань тэнцээ хэрэггүй.

Зарим нэгэн фактууд

Энэ тоглолт 2 багийн хувьд 150 дахь удаагийн учраа болох бөгөөд Тотт 60, Вилла 56 хожиж, 34 тэнцэж байжээ...

Өнгөрсөн жил талбайд нь Тот-ыг 2:1 ээр буулган авсны дараа /Модрич дөнгөж ирээд флоп болж байх үе ккк/ энэ удаад хожил авч чадвал 2 дараалан Вайт харт Лэйн д нь буулгаж авсан нахны тохиол болох юм байна.

Харин энэ улирлын сүүлийн 8 тоглолтогдоо Спарсууд ялагдаагүй байгаам байна...

Тоттенхам АПЛ ийн сүүлийн 13 тоглолтондоо 2 хон хожигдоод байгаа бөгөөд өнгөрсөн улирлын мөн үеийнхээс 18 оноо илүү авчихаад байгаа юм байна.

Астон Вилла АПЛ ийн сүүлийн 12 тоглолтондоо мөн л 2 хон хожигдсон бөгөөд сүүлийн 5 тоглолтондоо дөнгөж 2 гоол хийгээд байгаа. АПЛ ийн сүүлийн 5 тоглолтондоо дөнгөж 1 хожил аваад байгаа.

Дефое 20 гоол Агбон 12 гоолоор тус тус клубынхаа мэргэн бууч болоод байгаа.
Хагмийн сүүлд 2009 оны 11 сарын 28 нд Вилла Паркт 1:1 ээр тэнцсэн...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby CrossBonez » Sun Feb 07, 2010 2:10 am

[quote="Villa_Bayaraa"]
MOН: За тэр ч яахав, ингээд орхие. Агбон чи гоолдлоо шүү дээ. Бүр 2 удаа гээч! Чи бүр тэдний хамгаалагчдын дундуур Ванесса Перронсел /Вейн Брижийн эхнэр/ шиг л яваад орчихож байна лээ шүү!

вахаха, Энэ хэсэг хамгийн гоё нь байлаа... Үнэхээр гоё бичжээ, Астон ч дажгүй баг шүү, Уг нь Барри минь байж байсан бол бүр гоё байхсан.

Тоттэнхэм-г хожоорой!!!
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby TraP » Sun Feb 07, 2010 3:27 am

Хаалттай цохилт олигтой хийдэг хүн алга нээрээ
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Цэнгүүн » Sun Feb 07, 2010 12:53 pm

:birthday
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Mish » Sun Feb 07, 2010 2:19 pm

нэг л их холын пасс савсан улсууд
өөр ямар ч тоглолт байхгүй
шууд хамгаалагчаас урд Хэски/Карью/-рүү long pass
голын хэдэн сайхан залуучууд ямар ч ажилгүй байлаа шд
хамгаалалт сайн тулдаа л ганц оноотой саллаа
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sun Feb 07, 2010 3:04 pm

Яагаад ч юм мэдэхгүй манайх Тоттенхмын эсрэг болохоор л нэг бээвийсэн тоглолт үзүүлээд байх юм даа. Төвийн хагасаас найруулга байхгүй болчоод байх юм. Милнер л ганц нэг хараатай пасс хаях шив дээ. Би Петровыг магтаад байгаа МОНыг жоохон гайхаад байгаа юм. Уг нь СМ хүн шд. Бараг САМ дээр тоглодог. Тэхэд л ДМ шиг л байх юм. Яахав хамгаалалтанд үнэхээр нэмэртэй байна л даа. Тэхдээ пассууд, хагасын шугам дээрх санаачлага хаана байна? харахад л нэг их гүйсэн идэвхи гаргасан хүн. Яахав муу гэж бол хэлэхгүй тэхдээ үүргээ бол хангалттай биелүлж чадахгүй байна л гэж хэлнэ.

Тэр Давсоны гар хүрснийг хажуугийн шүүгч харсан бол нэг пенальт хийгээд юм арай өөр болох байлаа. Бас тэр 2 стандартыг ядаж нэгийг нь чулуу болгочихсон бол ч... Агбон тэр Милнерийн цохисныг нэмэхдээ доогуур биш дээгүүр цохисон бол ч ... за ингээл ерөнхийдөө тоглолтын туршид манай гаргасан вариантууд дуусч байх шив дээ...

Манай довтолгооны хувилбарууд жоохон явцуу байна аа. Яахав зөвхөн лонг болл гэж бол хэлэхгүй ээ доогуур пасс бол хаяж байгаа. Гэхдээ довтлогооны хувилбар, гоё гоё комбинациуд дутаад байна. Нэг бол 2 давхрын бөмбөгөөр довтолж гоолдоно, эсвэл уралдуулж Агбоныг гүйлгэнэ, эсвэл сэт пийс тэгээд л болоо. Аз болж хамгаалалт нилээд нягт байна, бас хагасууд маань хамгаалалтанд их туслаж байна. Одоо энэ дээрээсээ бөмбөг эзэмшиж бөмбөг барьж тоглох л хэрэгтэй байна даа. энэ олон сайхан довтлох чиглэлийн залуусыг тултал нь найруулаад өгөх уураг тархи дутаад байна даа... :smile:

Манайх ерөнхийдөө багуудыг биедэж, хүчний тоглолт үзүүлж, цэвэр англи маягын тоглолт үзүүлдэг болохоор ч юм уу манайхнаас илүү биетэй, илүү хүчтэй гаруудтай тоглохоор чаддаггүй бололтой хэхэ... Крауч, Даусон, Хадлстоун, Кинг энтэр гээд бас л 2 давхарт эвгүй гарууд манайхыг илүүрхээд байна лээ шүү. Манайх хэр баргийн багт ингэж 2 давхартаа илүүрхүүлдэггүй л юм даа. Бусад багууд яаж болоод Тоттенхамыг хожоод байдгийн хэхэ

Тоттенхамын дунд болон урд шугам бол үнэхээр сайн байна гол нь маш цэгцтэй тоглож байна. Баруун зүүн жигүүрийн хагасын довтолгоог дэмжиж байгаа, тэр кроссууд бол гайхалтай байлаа. Талбайд нь энэ хүчтэй багаас оноо салгана гэдэг бол бас л амаргүй даваа шүү. Сити шиг замбараагүй байсан бол манайх өлхөн нухчихгүй юу. :mrgreen:

Тэгээд эцсийн дүнд бие биенээ хутгалаад л дуусч байгаам дөө... :sad:
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby poseidon » Sun Feb 07, 2010 3:25 pm

төрсөн өдрйин мэнд хүргэе фөрст виллан
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby On Fire » Sun Feb 07, 2010 4:15 pm

User avatar
On Fire
 
Posts: 129
Joined: Wed Jul 01, 2009 10:38 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Khuluge » Sun Feb 07, 2010 5:13 pm

Хувцас солих өрөөний цуврал юу болсон бэ? Хүлээгээп байна шүү дараагийн дугаарт юу болох бол гээд л хэхэ. Энийг уншсаар байгаад танайхыг бүр дэмждэг болчиж. МОН дахиад л довтлогчоо загнах байх. Баяраа чи үүнийг хаанаас авдын танай албан ёсны сайтад байдымуу? Манай багийн иймэрхүү юм байхгүй биздээ анзаараагүй биз?
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Khuluge » Sun Feb 07, 2010 5:15 pm

өө төрсөн өдөр чинь болж байгаамуу :birthday :)(
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby TraP » Sun Feb 07, 2010 11:51 pm

:birthday Виллиан
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby rednasca » Mon Feb 08, 2010 12:14 pm

Villa_Bayaraa wrote:Бусад багууд яаж болоод Тоттенхамыг хожоод байдгийн

энийг уншаад ёстой түсхийтэл инээв...
нээрээ бас бодууштай асуудал юм гээч...

сэдвийн эзэнд баярын мэнд...
гоё багийн гоё фэн... :eek:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Mon Feb 08, 2010 11:46 pm

Баярлалаа залуусаа, төрсөн өдрийн мэнд хүргэсэнд...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby zigo » Tue Feb 09, 2010 12:58 am

Тийн шүү, миний хувьд лав хамгийн хүндэтгэдэг гишүүдийн нэг нь...
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Цогоо » Tue Feb 09, 2010 1:17 am

Төрсөн өдрийн мэнд.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Mr S » Tue Feb 09, 2010 3:07 pm

баярын мэнд хүргэе....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Тэрри_10 » Tue Feb 09, 2010 3:46 pm

:birthday
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue Feb 09, 2010 5:52 pm

The England manager said: "James is a fantastic player. I spoke with Martin O'Neill in Marbella pre-season. "Milner is improving a lot. He has improved more than any other player in the squad. "He is very like Frank Lampard, younger but with great energy and he can get forward and score."

гэнээ. :eek: Би ч Вилладаа өөрийн Лампардтай болчмоор л байна шүү хэхэ :RD
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby NikkEi_Hotspur » Tue Feb 09, 2010 8:56 pm

Tanai haalgach ene ulirald 2 taarhad 2uuland ni bagaa avch garlaa daa. ecsiin dund biy biynee hutgallaa daa. odoo City.tei niileed Liverpooliin araas dagaj aldaa gargahiig ni huleehees dee
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby NikkEi_Hotspur » Tue Feb 09, 2010 9:11 pm

Neeree odo manaihtai tentsenii daraah huvtsas solih orond tsuvralaa unshii bayaraa
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Khosoo » Tue Feb 09, 2010 9:40 pm

Вилла Баяраад өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе!!! :-D
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 42 guests
cron