by avarga » Wed Sep 20, 2006 9:07 pm
Буудлагын спортын “Єндєр євєє”
Б.СОНДОР (2006.09.20)
ОУХМ Т.Мягмаржав буудлагын спортыг эх орондоо хєгжvvлэхэд их хувь нэмэр оруулсан хvн. Азийн наадмаас анхны хvрэл медаль авчирч, таван олимпод онч мэргэнээ сорин, буудлагын спортын цогцолборын шавыг тавилцсан тvvнийг буудлагын “єндєр євєє” хэмээж ч болох.
Єдгєє тэрбээр Монголд шинэ тутам хєгжиж буй трап буудлагын тєрлийг хєгжvvлэхээр зэхэж яваа. “Мон трап” клубийн захирал.
1955 оноос буудлагын спорт Монголд “хєлд орсон”. Тэр жил Армийн зэвсгийг бэлтгэх vеэр Шадавцоодол гэдэг хvн захиалгаар спортын буу Монголд оруулж иржээ. Тvvнийг нь БХТН-д хуваарилсан аж. Энэ л vеэс буудлага спортын сонирхогчдын хvрээ тэлж, секц дугуйлан хичээллэх суурь болсон байна. Подвалд “галаар” наадах залуусын дунд Т.Мягмаржав зогсох. Тvvнээс хойш 51 жил єнгєрчээ.
-Монголчууд буудлагаар дэлхийд дээгvvр байрт ордог. Энэ тєрєлд шилдэг тамирчин олноор тєрж гарч байгаа нь бэлтгэл хийх нєхцєл, материаллаг баазтай холбоотой биз ээ. Буудлагын тир хэрхэн байгуулсан талаараа сонирхуулна уу?
-Тийм ээ, буудлага спортын иж бvрэн цогцолбор байгуулах нь бидний мєрєєдєл байлаа. Бид хоёрдугаар 40 мянгатад орших байшингийн подвалд 50 метрийн тийр байгуулаад бэлтгэл хийдэг байв. Тэр цагт олон улс, тив, дэлхий, олимпийн тэмцээнд оролцож чамгvй амжилт гаргадаг байсан. Токио, Мексик, Мюхений олимпийн бэлтгэлээ ч тэнд базаасан даа. Би шигшээ багийн тамирчин байхдаа л секц дугуйлан хичээллvvлдэг байлаа. Буудлагыг сонирхогч залуусын хvрээг тэлэхийн тулд хєдєє явж ухуулга сурталчилгаа хийнэ. Мєн зэрэгтэй тамирчид бэлтгэх тєлєвлєгєєтэй.
1974 îíû Àçèéí íààäìûí ìåäàëüòíóóä
Улмаар 1974 онд шигшээ багийн ахлах дасгалжуулагч хийгээд тєв клубийн захирал боллоо. Нэгэн удаа Германаас ирсэн хэсэг тєлєєлєгч БХТН-ийн тєв зєвлєлийн дарга, Жамъян генералтай уулзаад буудлагын клуб байгуулах санал тавьжээ. 20 хvн нэг зэрэг буудах зориулалттай тир байгуулах болсноо генерал надад хэллээ. Тэгэхэд нь олон улсын тэмцээн зохион байгуулах зориулалттай 60 буудагч нэг зэрэг єрсєлдєх боломжтой тийм цогцолбор хэрэгтэй гэлээ. “Yнэгvй барьж єгье гэж байхад яаж том дуугарах вэ” гэж генерал маань гайхаж байна.
Би уулзаад vзье л гэлээ. Тэгээд тєлєєлєгчдийг гэртээ урин, олимпийн зураг сэлтээ vзvvлж, яриа єрнvvлэх далимдаа том цогцолбор байгуулах санал тавьсан. Мєн манай орон сэрvvн учраас битvv дээвэртэй тир хэрэгтэй гэлээ. Нєгєєдvvл маань ч удирдлагууддаа дамжуулъя гэв.
Улмаар 1974 онд шигшээ багийн ахлах дасгалжуулагч хийгээд тєв клубийн захирал боллоо. Нэгэн удаа Германаас ирсэн хэсэг тєлєєлєгч БХТН-ийн тєв зєвлєлийн дарга, Жамъян генералтай уулзаад буудлагын клуб байгуулах санал тавьжээ. 20 хvн нэг зэрэг буудах зориулалттай тир байгуулах болсноо генерал надад хэллээ. Тэгэхэд нь олон улсын тэмцээн зохион байгуулах зориулалттай 60 буудагч нэг зэрэг єрсєлдєх боломжтой тийм цогцолбор хэрэгтэй гэлээ. “Yнэгvй барьж єгье гэж байхад яаж том дуугарах вэ” гэж генерал маань гайхаж байна.
Би уулзаад vзье л гэлээ. Тэгээд тєлєєлєгчдийг гэртээ урин, олимпийн зураг сэлтээ vзvvлж, яриа єрнvvлэх далимдаа том цогцолбор байгуулах санал тавьсан. Мєн манай орон сэрvvн учраас битvv дээвэртэй тир хэрэгтэй гэлээ. Нєгєєдvvл маань ч удирдлагууддаа дамжуулъя гэв.
-Буудлагын цогцолбор байгуулахад ямар нэгэн саад учраагvй юу?
-Гайгvй шvv. Буудлага спортын тєв байгуулах анхны нооргийг гаргаж байснаа мартдаггvй. Спортын иж бvрэн цогцолбор ямар байх ёстой, тэр бvхнийг багтаахыг хичээсэн. Тєслєє боловсруулахын тулд Германы олон хотоор явж, тирvvдийг судалсан. Тэр цагт спортын иж бvрэн цогцолбор Монголд байгаагvй. Цогцолбор байгуулах анхны улаан шугам татсан маань санаанаас гардаггvй.
Ийм цогцолбортой болсноор тамирчдын амжилт ахисан. Эндээс олимп, дэлхийн медальтнууд ч тєрж гарсан учраас сэтгэл хангалуун явдаг.
-Буудлагын тусгай цогцолборгvй байхдаа ч манайхан муугvй л амжилт гаргаж байсан гэж та ярилаа. 1974 оны Азийн наадмаас авсан таны анхны хvрэл медаль амжилтын гарааг эхэлжээ.
-Гавьяат тамирчин М.Жанцанхорлоотой хамт Азийн наадам болон Швейцарт болох ДАШТ-д оролцох зорилготой явсан. Ираны Тегеранд болсон Азийн наадмын ТКГ-5 дасгалд 600 онохоос 580 оноо авч, хvрэл медаль хvртсэн. Єрсєлдєгчдєє нэг онооны зєрvvгээр ялагдсан. Сэтгэл зvйн хувьд л алдаа гаргасан юм болов уу. Мэргэжлийн дасгалжуулагч хэрэгтэй гэдгийг сайтар мэдэрсэн.
-1974 он гэснээс 1968 оны олимпод таныг медальд ойрхон байсан гэж ахмад тамирчид ярьдаг юм билээ.
-Амжилтын оргил vе байсан, 1968 он. Бид олимпийн бэлтгэлээ эх орондоо єнєєх подвалдоо хийдэгсэн. Гэрэл гэгээ, тохь тух муутай. Гэхдээ тэр vед 560 гаргаад онодог байлаа, 50 метрийн сонгомол гар буунд. Олимпийн ємнєхєн Мюнхенд зохиогдсон урьдчилсан тэмцээнд би хоёрдугаар байрт орсон. Мюнхений сонинуудад “Монголын тамирчин Т.Мягмаржав олимпод тvрvvлбэл гайхах зvйл vгvй” гэсэн утгатай мэдээ гарч байсан. Гэвч олимпийн vеэр амжилт буурч, XV байрт орсон. Мэргэжлийн боловсон хvчин дутмаг байснаас амжилт буурсан байх гэж боддог.
-Аюуш гэдэг хvн та нарыг дасгалжуулдаг байсан юм биш vv?
-Гэхдээ мэргэжлийн боловсон хvчин байгаагvй. Л.Аюуш багш буудлагаар мэргэшээгvй ч бидэнд их зvйл зааж сургадаг байв. Архины шилэнд ус хийгээд шагайлга хий гэдэгсэн. Залуу байж дээ, энэ нь ямар хэрэгтэй юм бэ гэж боддог байв. Даанч тэр vед ойлгосонгvй.
-Буудлагынхнаас Бээжингийн олимпод оролцох эрхийг гурван тамирчин авлаа. Тэдний бэлтгэл дасгалжуулалтын талаар юу хэлмээр байна?
-Би дасгалжуулагчаар 30 гаруй жил ажиллаж байна. Тамирчдынхаа амжилтад сэтгэл хангалуун явдаг. Гэхдээ олимпийн эрх аваад тайвширч болохгvй.Yvнийг л сайтар тунгаах хэрэгтэй байна. Тэгээд ч тамирчдын амжилтыг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас салгаж ойлгож болохгvй.
О.Гvндэгмаа бол С.Алтанцэцэг, Ц.Єлзийбаяр нарын удирдлагад хичээллэж байгаад анх удаагаа олимпод оролцож шагналт байрт шалгарч байсан.
Л.Ундралбатын удирдлагад шилжээд ДАШТ-ээс медаль хvртэж, олимпод ч амжилтаа бататгалаа.
Аль ч спортын тєрєлд тухайн тамирчин, дасгалжуулагчийг заах чиглvvлэгч ахлах дасгалжуулагч байдаг.
Олимпоос медаль авна гэдэг амаргvй даваа. Багш, тамирчин хоёр л олимпод бэлтгэх нь хангалтгvй,нэг баг болж ажиллах хэрэгтэй. Гар бууны тамирчин О.Гvндэгмаа, Ц.Мєнхзул, урт бууч З.Батхуяг нар болон тэдний дасгалжуулагч нэг баг болж бэлтгэл хийвэл єндєр амжилт гаргана. Мєн тэдний бууг тохируулдаг мэргэжилтэн, нярав, сэтгэл зvйч, эмч, хоол ундыг нь тохируулдаг хvн хэрэгтэй. Ингэж байж нэг баг бvрэлдэнэ.
-Гадаадад хамтарсан бэлтгэл хамрагдах нь тамирчдын амжилтад vр дvнгээ єгдєг нь мэдээж?
-Хэдхэн хоног гадаадад хамтарсан бэлтгэлд оролцох нь тийм ч их ач холбогдолтой биш. Москвагийн олимпод оролцох жил бид гадаадад хоёр сар гаруй бэлтгэл хийсэн. Ачаалал тохируулах тал дээр ч алдсан уу, сайн буудаж чадаагvй. Олимп эхлэхээс хэдхэн хоногийн ємнє гэр бvлийнхэн маань бидэнд борц явуулжээ. Борцоо буцалгаж шєл уух гэтэл цахилгаан тасарчихдаг юм байна. Тэгэхээр нь бvлээн усанд дэвтээгээд идсэн чинь тун их хєлєрч билээ.
Бидний яриа ийн єндєрлєв. Улсын ардын дуу бvжгийн чуулгад бvжигчнээр ажиллаж, “тушаал буураад” суурь машины слесарь болж vзсэн тэрбээр нэг л єдєр спортын галын шугамд зvтгэх болсон юм. Єдгєє ч зvтгэсээр яваа. Тэрбээр II зэрэгтэй байхдаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод спортын мастерын болзол биелvvлсэн удаатай. “Хvн єєрийнхєє ємнє том зорилго тавих ёстой. Тэгж гэмээнэ амжилтад хvрнэ” хэмээн єгvvлсэн юм. Токио, Мексик, Мюнхен, Монреаль, Москвагийн олимпийн “дарийн утаа” намтрынх нь товчооноос vнэртэх. Yр хойчдоо vлдээсэн єв, хожим дурсах бахархалтай амьдрах сайхан.