Челси - АрсеналСтадион: Стамфорд Бриж
Хэзээ: 2010 оны 2 дугаар сарын 7
Эхлэх цаг: 24:00 цагаас
Багуудын мэдээлэлАнглийн шигшээгийн огцорсон ахлагч Жон Терри нөхдөө уриалан Арсеналын эсрэг тэмцэнэ.
Шагай нь асуудалтай байсан Ашли Коул төрөлх багийнхаа эсрэг гараанд зогсож байгаа бол Жон Оби Микел бас эргэж ирсэн байгаа.
Арсеналын довтлогч Эдуардо өнгөрсөн долоо хоногт Астон Виллатай тоглох зуур бэртээсэн шөрмөснийхөө гэмтлийг эдгээж амжаагүй.
Хоёр долоо хоногийн өмнө шилбэндээ гэмтэл авсан Абу Диаби эргэж ирэх магадлалтай.
ЧелсиТоргуультай: Байхгүй
Эргэлзээтэй: Байхгүй
Гэмтэлтэй: Беллетти (шилбэ), Босингва, Эссиен (өвдөг)
АрсеналТоргуультай: Байхгүй
Эргэлзээтэй: Диаби (шилбэ)
Гэмтэлтэй: Журу, Вела (өвдөг), Эдуардо (шөрмөс), Гиббс (хөл), Мерида, Ван Перси (шагай)
Тоглолтын тоймМанлайлагчийн шинж чанарын тухай асуулт Челсиг тойрон эргэлдэж байгаа энэ үед Арсеналынхан ээлжит асуултыг бэлдээд байна.
Одоо тоглолт бүр чухал болсон. Тоглолт бүр улирлыг тодорхойлох болчихоод байна.
Челсигийн менежер Карло Анчилотти
Челси хожиж юм бол долоо хоногийн эхээр байсан хүснэгтийн тэргүүн байрлалаа хадгалж үлдэх боломжтой. Харин хожигдох юм бол МанЮ болон Арсеналчууд улам дөхөж ирэх болно.
Өнгөрсөн долоо хоногт МанЮ-д хожигдох хүртлээ Арсеналчууд 10 дараалсан хожигдолгүй тоглолт хийсэн байсан.
11 дүгээр сарын тоглолтоос хойш Челсигийн сул тал илэрсэн нь ялангуяа айлын талбай дээр илүү тод харагдах болсон. Челсигийн хувьд авууштай нэг мэдээлэл бол Ленс клубтэй хийсэн гэрээг нь зөрчүүлэн авчирсан гэгдээд байсан Гаэл Какутагийн хэрэгт Челси клуб буруугүй нь тогтоогдож, хоёр удаагийн солилцооны цонх дараалан өнжихөөр шийтгүүлсэн байсан нь цуцлагдсан.
Статистик үзүүлэлтүүд
Хоорондын тоглолтууд • Буучид сүүлийн 15 удаагийн тоглолтдоо Челсиг хоёрхон удаа хожсон. (Хожил 2, Тэнцээ 5, Хожигдол 8)
• Сүүлийн 4 тоглолтод зочин багууд ялжээ. Челси 3 удаа, Арсенал үлдсэн нэгийг нь
• Энэ улирлын топ дөрвийн мини лигийг гурван удаагийн тоглолтод гоол алдалгүй хожсон гэсэн үзүүлэлтээр Челси тэргүүлж байгаа бол эсрэгээрээ 12 гоол алдаж 4 тоглолтын гуравд нь хожигдсон гэсэн үзүүлэлтээр Арсенал сүүл мушгиж байна.
• Дидье Дрогба Арсеналын эсрэг 9 тоглолтод 10 гоол хийсэн.
Челси • Карло Анчилоттигийн баг сүүлийн 12 тоглолтод хожигдоогүй. Үүний 9 нь лигийн тоглолт (Хожил 5, тэнцээ 4)
• 2008 оны 11 дүгээрс арын 30нд Арсеналд 2-1ээр хожигдсоноосоо хойш 22 тоглолт дараалан лигт талбай дээрээ хожигдоогүй байгаа.
• Цэнхэрүүд энэ улирлын 11 тоглолтод гоол алдаагүй нь бусад аль багаас илүү байна.
• Энэ улиралд алдсан 20 гоолын 15-ыг нь сет-пийснээс алдсан байна. (Галаа, Верминатор хоёр сайн уншаарай)
• Жон Оби Микэл Челсигийн төлөө 100 дахь тоглолтдоо оролцох болж байна.
Арсенал • Сүүлийн 11 удаагийн лигийн тоглолтод ганц хожигдсон.
• Премьер лигт 2 тоглолтод 60 гоол хийсэн гэсэн үзүүлэлтээр тэргүүлж байгаа.
• Премьер Лигт 300 дахь ялалтаа бүртгүүлэхэд Арсэн Вэнгэр ганц хожил дутуу байгаа гэнэ. Хэрэв ингэж чадах юм бол энэхүү өндөр босгыг давж чадсан хоёр дахь менежер болох гэнэ. Эхнийх нь мэдээж өвгөн Фергюсон.
• Виллиам Галлас Арсеналын төлөө лигийн 100 дахь тоглолтоо хийх гэж байна. Харин Челсигийн төлөө 2001-2006 оны хооронд 225 тоглолт хийсэн.
Мэргэн буучид
ЧелсиДрогба: 20 гоол (15 лиг)
Лампард: 13 гоол (13 лиг)
АрсеналФабрегас: 14 гоол (11 лиг)
Аршавин, Ван Перси: 8 гоол (7 лиг)
Шүүгчдийн бүрэлдэхүүн
Талбайн шүүгч: Майк Дийн
Хажуугийн шүүгч: Саймон Бек, Ричард Вэст
Туслах шүүгч: Петер Уолтон
Сүүлийн лигийн тоглолтын гарааЧелси (Тэнцээ, 1-1, Халл сити, айлын талбайд)
Чех,
Иванович, Карвальо, Терри, Жирков (А Коул 81)
Баллак (Ж Коул 71), Деко, Лампард,
Анелька (Старриж 81), Малуда, Дрогба
Сэлгээнд: Турнбулл, Феррейра, Калу, Алекс
Арсенал (Хожигдол, 1-3, МанЮ, талбай дээрээ)
Алмуниа
Санья (Эбүэ 72), Галлас, Вермаэлэн, Клиши,
Сонг, Денильсон (Валькотт 61),
Росицки (Бэндтнэр 72), Насри, Аршавин
Сэлгээ: Фабиански, Сильвэст, Траорэ, Рамси
Өмнөх тоглолтЧелси: Дрогба 41, 86, Вермаэлэн (автогоол 45)
БиБиСигийн форматаар бантагнасан Цогоо