Яагаад ч юм мэдэхгүй манайх Тоттенхмын эсрэг болохоор л нэг бээвийсэн тоглолт үзүүлээд байх юм даа. Төвийн хагасаас найруулга байхгүй болчоод байх юм. Милнер л ганц нэг хараатай пасс хаях шив дээ. Би Петровыг магтаад байгаа МОНыг жоохон гайхаад байгаа юм. Уг нь СМ хүн шд. Бараг САМ дээр тоглодог. Тэхэд л ДМ шиг л байх юм. Яахав хамгаалалтанд үнэхээр нэмэртэй байна л даа. Тэхдээ пассууд, хагасын шугам дээрх санаачлага хаана байна? харахад л нэг их гүйсэн идэвхи гаргасан хүн. Яахав муу гэж бол хэлэхгүй тэхдээ үүргээ бол хангалттай биелүлж чадахгүй байна л гэж хэлнэ.
Тэр Давсоны гар хүрснийг хажуугийн шүүгч харсан бол нэг пенальт хийгээд юм арай өөр болох байлаа. Бас тэр 2 стандартыг ядаж нэгийг нь чулуу болгочихсон бол ч... Агбон тэр Милнерийн цохисныг нэмэхдээ доогуур биш дээгүүр цохисон бол ч ... за ингээл ерөнхийдөө тоглолтын туршид манай гаргасан вариантууд дуусч байх шив дээ...
Манай довтолгооны хувилбарууд жоохон явцуу байна аа. Яахав зөвхөн лонг болл гэж бол хэлэхгүй ээ доогуур пасс бол хаяж байгаа. Гэхдээ довтлогооны хувилбар, гоё гоё комбинациуд дутаад байна. Нэг бол 2 давхрын бөмбөгөөр довтолж гоолдоно, эсвэл уралдуулж Агбоныг гүйлгэнэ, эсвэл сэт пийс тэгээд л болоо. Аз болж хамгаалалт нилээд нягт байна, бас хагасууд маань хамгаалалтанд их туслаж байна. Одоо энэ дээрээсээ бөмбөг эзэмшиж бөмбөг барьж тоглох л хэрэгтэй байна даа. энэ олон сайхан довтлох чиглэлийн залуусыг тултал нь найруулаад өгөх уураг тархи дутаад байна даа...
Манайх ерөнхийдөө багуудыг биедэж, хүчний тоглолт үзүүлж, цэвэр англи маягын тоглолт үзүүлдэг болохоор ч юм уу манайхнаас илүү биетэй, илүү хүчтэй гаруудтай тоглохоор чаддаггүй бололтой хэхэ... Крауч, Даусон, Хадлстоун, Кинг энтэр гээд бас л 2 давхарт эвгүй гарууд манайхыг илүүрхээд байна лээ шүү. Манайх хэр баргийн багт ингэж 2 давхартаа илүүрхүүлдэггүй л юм даа. Бусад багууд яаж болоод Тоттенхамыг хожоод байдгийн хэхэ
Тоттенхамын дунд болон урд шугам бол үнэхээр сайн байна гол нь маш цэгцтэй тоглож байна. Баруун зүүн жигүүрийн хагасын довтолгоог дэмжиж байгаа, тэр кроссууд бол гайхалтай байлаа. Талбайд нь энэ хүчтэй багаас оноо салгана гэдэг бол бас л амаргүй даваа шүү. Сити шиг замбараагүй байсан бол манайх өлхөн нухчихгүй юу.
Тэгээд эцсийн дүнд бие биенээ хутгалаад л дуусч байгаам дөө...