by ЦАГААН » Tue Feb 02, 2010 11:16 pm
Монгол түмний уламжлалт их баяр Цагаан сард зориулсан барилдаан болох тун дөхөж байна. Жилийнхээ өнгийг шинждэг, аман хүзүүнд орох хэмжээний чансаатай хүсэн хүлээсэн барилдаан маань хаяанд иржээ.
Тус барилдаанд Монгол улсын шинэхэн даян аварга Г.Өсөхбаяраар манлайлуулсан 256 бөх барилдана.
Одоо идэвхитэй барилдаж буй бөхчүүдээс энэхүү барилдаанд:
1. Даян аварга Өсөхбаяр 3 удаа түрүүлж (2004, 2005, 2007), түрүү жил үзүүрлэсэн.
2. Улсын гарьд Доржсамбуу 1 удаа түрүүлж (2008), 2 удаа үзүүрлэсэн (2002, 2004).
3. Улсын заан Ганбат түрүү жил түрүүлж, 1 үзүүрлэсэн (1998).
4. Улсын начин Ду.Батбаяр 1 үзүүрлэсэн (2008)
гэсэн сайн амжилт гаргаад байна.
Өнөө жилийн хувьд 2010 он гарсаар улсын цолтой бөхчүүдийн 4 барилдаан болж цэргийн арслан Санжаадамба 2 түрүүлсэн. Азжаргал арслан, Өсөхбаяр заан нар үлдсэн 2 барилдаанд нь түрүүлсэн гэсэн сайн амжилттай байгаа.
Нэмээд Доржсамбуу гарьд, Соронзонболд заан, Өсөх-Ирээдүй начин, Батболд харцга... нар жигд амжилттай барилдаж чансааны дээгүүр байранд байгаа бол Бат-Орших харцага, Содномдорж начин нарын зэрэг шинэхэн цолоо мялааж дээгүүр үзэх боломжтой залуу хүчтэнгүүд олон байна.
Даваабаатар харцага ойрд бэртлийн улмаас барилдахгүй байгаа бол өмнө цагаан сард амжилттай барилддаг уламжлалтай у.н Ду.Батбаяр, у.х Баасандорж, а.а Жаргалсайхан, у.н Бат-Эрдэнэ нарыг ч мартаж болохгүй.
Олон барилдаанд оролцоогүй Мөнхбаатар арслан, орон гаран амжилттай байгаа ч том барилдаанд сайн барилдддаг Ганбаатар гарьд, хүчит заан Рагчаа нар цагаан сард амжилт гаргах цаг нь болсон буйзаа.
Мэдээж 3 удаагийн түрүү Өсөхбаяр аварга, түрүү жилийн түрүү бөх Ганбат заан, сүүлийн 2 жилийн улсын наадмын түрүү үзүүр До.Ганхуяг арслан 3 цолны эрэмбэ, туршлага зааж дээр үлдэх болон түрүүлж үзүүрлэх бүрэн боломжтой байгааг тооцооноос орхигдуулж болохгүй.
Цагаан сараар залуухан бөх тодрон гарах нь ч олонтой... цэргийн арслан Санжаадамба ямар ч том цолтой бөхөөс имээхгүйн дээр том амжилтаар "өлсөж" яваа, а.н Бүрэнтөгс ч томчуудтай сайн үзэж чадна гэдгээ олон нотолсон (хамгийн сүүлд л гэхэд Баасандорж харцагыг давчаад байна). Булган аймгийн арслан Отгонбаатар шинэ он гарсаар үнэхээр сайн барилдаж байна. Хамгийн сүүлийн улсын цолтой бөхчүүдийн барилдаанд ц.а Бямбажав үзүүрлэсэн бол, хамгийн сүүлийн улсын цолгүй бөхчүүдийн барилдаанд а.а Сангисүрэн түрүүлээд байна.
За тэгээд үнэхээр сайхан олон бөх байгаач
"Дээлтэй бүхэн барилдлаа ч начин болдоггүй, дэлтэй бүхэн уралдлаач айраг амсдаггүй..." нь Монгол баяр шүү дээ. 1 л бөх түрүүлж, 1 л бөх үзүүрлэнэ. 2 бөх шөвгөрнө...
Сүүлийн жилүүдийн цагаан сарын барилдааны шөвгийн 4 бөх:
2002 он
у.з Сумъяабазар
у.з Доржсамбуу
у.ав Сүхбат
дар.ав Бат-Эрдэнэ
2003 он
у.з Сумъяабазар
у.ав Сүхбат
у.з Одгэрэл
у.н Бүрэнбаатар
2004 он
у.ав Өсөхбаяр
у.з Доржсамбуу
у.х Мягмарсүрэн
у.г Сумъяабазар
2005 он
уав.Өсөхбаяр
у.г Сумъяабазар
у.з Ганбат
у.з Батзориг
2006 он
дар.ав Бат-Эрдэнэ
у.г Сумъяабазар
дал.ав Өсөхбаяр
у.з Мягмарсүрэн
2007 онд
дал.ав Өсөхбаяр
у.ав Сумъяабазар
у.з Ганбат
у.з Мягмарсүрэн
2008 онд
у.г Доржсамбуу
у.н Ду.Батбаяр
у.н До.Ганхуяг
а.а Жаргалсайхан
2009 онд
у.з Ганбат
дал.ав Өсөхбаяр
у.х Баасандорж
у.н Ду.Батбаяр
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...