Serie A, 2006/2007 season

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Serie A, 2006/2007 season

Postby Nomer 10 » Mon Jul 24, 2006 2:56 am

Энэ улирал Сери А-гийн хувьд тун сүр бараа муутай эхэлж байгаа билээ. Шилдэг багууд нь доош шилжин олон сайн тоглогч нь гадаад руу зугтах болсны эхлэл хэр тавигдсан бэ?

5 сарын 3. Италийн хэвлэлүүд Ювентусын спортын захирал Луциано Могги шүүгчдийн зохицуулагч асан Пиерлуижи Пайретто нарын утсаар ярьсан яриаг нийтэлж орхилоо. Тэр ярианаас 2004/2005 оны улирлын олон тоглолт мэхлэгдсэн гэдэг нь мэдэгдэв.

5 сарын 8. Италийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Франко Карраро албанаасаа огцрох мэдэгдлээ өгөв.

5 сарын 11. 1 2-р лигийн 9 клуб сэрдэгдэн, Ювентусын удирдлага халагдлаа.

5 сарын 12. Цагдаагийнхан холбооны төв байр болон шүүгчдийн холбооны байрыг нэгжив. Марсело Липпи хүүгийнхээ тэргүүлдэг тоглогчдыг зохицуулдаг байгууллагад данстай тоглогчдыг ивээсэн хэрэгт сэжиглэгдэв.

5 сарын 13. Жианлиужи Буффон Ювентусын 3 экс тоглогчтой мөрийцсөн хэргээр байцаалтад дуудагдлаа. Италийн шүүгч Массимо Де Сантис дэлхийн аваргад шүүх эрхээ хураалгав.

5 сарын 16. Эдийн засгийн эксперт Гуидо Росси холбооны түр зуурын ерөнхийлөгчөөр нэрлэгдэв.

5 сарын 18. Татварын мөрдөгчид Ювентусын төв байрыг нэгжлээ. Шигшээ багийн ахлагч Фабио Каннаваро болон Ювентусын босс асан Антонио Жираудо нарын гэрт нь үзлэг хийлээ.

5 сарын 24. Турин дэх улсын өмгөөлөгч Бруно Тинти 71 багийн санхүүгийн тайланд шинжилгээ хийлээ. Эдгээрээс Сери А-ын 18 клубын 16-д нь зөрчил илрэв.

5 сарын 26. Улсын өмгөөллийн газраас Марсело Липпигийн хүү Давидын эсрэг мөрдлөгөө эхлэв.

5 сарын 28. Спортын өдөр тутмын сэтгүүл Газзетта дэлло Спорт стар шүүгч асан Пиерлуижи Коллина Моггигийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэгдсэн байсан тухай батлав. Гэсэн ч энэ хэрэг эрчимжсэнгүй.

5 сарын 30. Лацио Ромын ерөнхийлөгч Клаудио Лотито мөрдлөгөд өртлөө.

6 сарын 3. Каннаваро Трезеге нар шүүх байгууллагаас гэрчээр нэрлэгдэв.

6 сарын 14. Неапалын шүүхээс холбооны давж заалдах шүүхийн ерөнхийлөгч Чезаре Мартеллиногийн эсрэг мөрдлөг эхэллээ. Тэрээр Моггигийн дарамтаар шийдвэрийг Ювентусын талд ашигтайгаар гаргуулахыг оролдсон хэмээн сэжиглэгдэв. Ювентусын шинэ удирдлага нэрлэгдлээ.

6 сарын 22. Шинжилгээний шүүгч Стефано Палацци Ювентус, Флоренц, Лацио, Милан багууд болон 26 хүний мэдүүлгийг авч дууссанаа зарлалаа. Лигийн дарга Адриано Галлиани огцров.

6 сарын 27. Шигшээгийн тоглогч асан, Ювентусын ерөнхий менежер Жианлука Пессото амиа хорлохыг завдав.

6 сарын 28. Ювентусын дасгалжуулагч Фабио Капелло шүүхээс дуудагдав.

6 сарын 29. Мөрий болон мэхлэлтийн энэ хэргийн талаар Ромд шүүх гол процесс эхэллээ.

7 сарын 5. Капелло Ювентусыг орхин Реалын дасгалжуулагч боллоо. Капеллог Монаког аваргуудын лигийн финалд хүргэж байсан Дидье Дешам орлох болов.

7 сарын 7. Хуулийн сайд Клементе Мастелла холбогдсон баг, хүмүүст өршөөл үзүүлэхийг шаардав.

7 сарын 9. Итали дэлхийн аварга боллоо. Итали оронд бүхнийг мартагдуулсан энэ үйл явдал гэхдээ удаан үргэлжилсангүй.

7 сарын 13. Италийн ерөнхий сайд асан, Миланы босс Силвио Берлускони лигийг яаралтай эхлүүлэхийг шаардаж, багуудыг доош оруулахыг эсэргүүцэв.

7 сарын 14. Ювентус Турин, Флоренц, Лацио Ром багууд 2-р лиги рүү хөөгдлөө. Ювентусын 2005 оны аваргыг Миланд, 2006 оныхыг Интерт өгөх болов. Ирэх улирлаас Ювентус -30 оноотой, Флоренц -12, Лацио -7 оноотой эхлэх болсон. Милан дээд лигидээ үлдсэн ч 44 оноо хасуулснаар Аваргуудын лигид орох эрхээ алдлаа. Мөн ирэх улирлыг -15 онооноос эхлэх болов. Аваргуудын лигид Интер, Рома, Палермо, Киеву багууд орох эрхтэй болов.

За ингээд дэлхийн аваргын өмнөхөн эхэлж дэлхийн хөлбөмбөгийг донсолгосон энэ хэрэг ингэж дууслаа даа. Сүүлийн үеийн мэдээгээр бол 2006 оны аваргыг Интерт ч өгөхгүй гэнэ. Тэмцэл талбай дээр болж, цомыг талбай дээр гардуулах ёстой гэж үзэж байгаа ажээ. Ноднин лиги эхлэхэд 2-хон долоо хоног дутуу байхад тоглолтынхоо хуваарь гаргаагүй явсан италичууд энэ удаад бүр 2 долоо хоногоор хойшлуулж 9 сарын 10-даар лигийг эхлүүлэхээр болж. Дахиад ухарч ч магадгүй гэнэ, учир нь Реггина, Лечче, Мессина, Сийна гэсэн 4 баг шинээр хардлагад өртжээ. Эдгээрээс Лечче Мэссина багууд 3 баг доош орсны ачаар дээд лигидээ үлдэх эрхтэй болоод байгаа багууд. Дахиад юу болохыг бүү мэд. Палацци Ювег 3, Миланыг 2 луу шидэхийг шаардаад байгаа. Ер нь Итали Монгол 2-т юу болохыг өнөөдөр хэн ч мэддэггүй. Монголд ерөнхийлөгч нь газар дээрээ хуулиа зөрчиж байхад Италид байдал тийм ч дээргүй. Тэдэнд Европын монголчууд гэдэг нэрийг өгмөөр.

Ямар ч байсан цагтаа бага дэлхийн аварга гэгдэж байсан асар хүчирхэг лиги одоо хэний ч сонирхохгүй лиги нэгэнт болжээ. Сайн тоглогчид нь эх орноосоо зугтаж байна. Гадаадын сайн тоглогчид эндээс дайжиж байна. 2 жилийн дараа эдгээр багуудын байдал дээрдсэн ч эдгээр тоглогчдоос хэн нь ч энд дахиж ирэхийг хүсэхгүй. Цаашдаа ирж болох байсан олон хүн ирэхээ болино. Тэр чинээгээр италийн хөлбөмбөг л хохирно. Урьдны их мөнгө амладаг спонсорууд өчүүхэн юм санал болгоно, зарим нь шууд нүүрээ буруулаад эхэлсэн. ТВ-үүд мөн л бага мөнгөөр эрх авахаа хичээж эхэлнэ. Европын тавцанд удахгүй өмнөө Франц, Германыг алдах магадлал өндөр болсон. Ингэснээр Европын том багууд тэнд бага очно, үзэгчид энэ бүхнээс хохирно. Италийн хүн багатай лигийг одоо бүр бага хүн үздэг болох нь мэдээж. Ингээд багууд санхүүгийн эх үүсвэр муудан Европын тавцанд тэмцэлдэх чадвараа алдах болно. Яаая, ирээдүй дэндүү гэхэд багадахаар бүрхэг байна даа. Гэхдээ энэ бүхэн заавал болох ёстой байсаан. Ингэж байж л лиги цэвэршиж, олон жилийн дараа ч гэсэн хамаагүй бага дэлхийн аварга цолоо эргүүлж авах зорилго нь биелнэ гэдэгт найдья.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Цоомоо » Mon Jul 24, 2006 3:37 am

Тийм ээ. Тэр үнэн шүү.
Ямар ч байсан бохир заваан зүйлийг илрүүлээд цэвэрлэхээр оролдож байгаа нь их сайн хэрэг. Магадгүй ингэж явсаар энэ лиг феодалуудын зугаагаа гаргадаг казино шиг юм болох ч байсан юм бил үү? Сери-А нэр хүндтэй болоход дахиад 5-6 жил дор хаяж хэрэгтэй болов уу. Угаасаа цэнгэлдэхэд үзэгчид их л цөөхөн байдаг байсан доо, тв-ээр тоглолтуудыг нь харж байхад. Хажууд нь Англи, Испанид байдал шал өөр...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Mr S » Mon Jul 24, 2006 7:57 am

7 сарын 22 - 4 баг давж заалдаж эхэллээ.............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Breathe! » Mon Jul 24, 2006 12:07 pm

Нээрээ Италийг Европтоо хамгийн замраагүй бохир... энэ талаараа Монголорхуу гэдэг юм байна лээ....... :mrgreen:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby hulbumbugch » Wed Jul 26, 2006 7:22 am

Давж заалдсан шийдвэр гарсан бна.
Милан өнгөрсөн улиралын оноог 30 оноогоор буулгаад, энэ улиралд -8 оноогоор эхлэнэ. Бас 100.000 евро торгууль. Сери А-д үлдсэн бна.
Лазио бас -30 оноо, энэ улирал -11 оноо, 100.000 евро торгууль, Сери А-д үлдсэн.
Фиорентина мөн адил -30 оноо, энэ улирал -19 оноо, 100.000 евро торгууль, Сери А-д үлдэв.

Хөөрхий Ювентус л Сери Б-д унаж үлдэх шив дээ. Өмнөх улиралаас -17 оноо, энэ улирал -30 оноо, 100.000 евро торгууль, бас 3 тоглолт өөр талбай дээр тоглоно гэсэн шийдвэр гарчээ.

Бас Милан урдчилсан тоглолтоор АЛ-д өрсөлдөх эрхтэй болж байгаан бна.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby Mr S » Wed Jul 26, 2006 7:53 am

ЮВЕ-н хувьд энэ улирал Сэри Б-д -30 оноотой эхлэх байсныг -17 болгож бууруулсан гэнэ............. тэрнээс өмнөх улирлаас оноо хасах боломжгүй ш дээ................
бүх багууд үлдэж бхад ЮВЕ нээрээ хэрэг алга аа.................. үлдчихэж чаддаггүй......................

Image
The Federal Appeals Commission President Cesare Ruperto reads the scandal verdicts
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Wed Jul 26, 2006 8:01 am

ЮВЕ энэ шийдвэрийг эсэргүүцэж бгаа тул дахин давж заалдахаа мэдэгдээд бгаа аж................

ер нь бол шударга л бх хэрэгтэй............... миний бодлоор тоглолт луйвардсан л бол луйвардсан тэнд их багийн тухай ярих хэрэггүй............. унавал тоглолт луйвардсан гэгдэж бгаа бүх баг унаад үлдвэл бүгд л үлдэх хэрэгтэй................ гол нь ЮВЕ-нхээс асуудал тарсан тэд мөн аваргалсан гэдэг дээрээ л асуудал эвгүй бгаагаас уул нь арай өөрөөр харвал бас л өөр бмаар................ ЮВЕ-г үлдээсэй гэж маш их хүснэм............. туринд очиж төмөр зам метроны хөдөлгөөн хаадаг ч юм билүү............... Флорэнцэд Виола-н фанатууд иймэрхүү арга хэмжээ авч явуулсны дүнд баг нь дээд лигит үлдэхээр болоод бна ш дээ............... Лацио ч мөн адил.............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby El Payaso » Wed Jul 26, 2006 10:13 am

нээрээ энэ арай утгагүй ээ... бусад нь бүгд үлдээд юве ганцаараа унаад байхдаа яхав дээ... Милан бол бараг яагаа ч гүү байна ш дээ... -8 оноо гэдэг юу ч биш... дээр нь АЛийн эрхтэй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Gooner » Wed Jul 26, 2006 10:23 am

Тэгээд хамаг тоглогчдоо цөлмүүлсэн байдаг. Бэрлускони бацааны хийж байгаа юм биз. Гэхдээ хэргинй гол "толгой" нь гэж үзээд л новширлоо л доо.

Гэхдээ ингэхгүй бол Италинй хөлбөмбөгийн нэр хүнд, чанар гэдэг асуудал сөхөгдсөн байх. АЛ-д л гэсэн инь олигтой баг байхгүй гайгүй нь ганц Интер.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Nobun@g@ » Wed Jul 26, 2006 3:48 pm

Гэхдээ энэ асуудал угаасаа Ювэ-гээс л болж vvссэн асуудал ш дээ. Угаасаа єнгєрсєн улирал би хэлж байсан ш дээ. Милан Ювэг нэхэж байхад. Эхний 8 минутад л 3 гоол энэ тэр. Бас баахан клийн шийтvvд. Тэгээд ч ихэнх тоглолтуудаа 1-0 ээр эвтэйхэн цэвэрхэн дуусгаж чадаж байсан. Манайх бол луйвардаад байх юм байхгvй байсан. Угаасаа гоолын тоог ч харсан чадлаараа л хийсэн. Ювэгийн хєлд л чирэгдэж байгаа. Бэрлvскoни ч бас тиймэрхvv юм яриж байсан.

Интэр л ганцаараа чадлаараа vзсэн гэх гээд байх юм. Хэрвээ манайх тэгж хахуулдаад байсан бол али хэзээний тvрvvлчих байсан байх. Yнэн чадал нь Аваргуудын Лиги дээр гараа биз дээ. Ювэ азаар л Брэмэнг хожсон тэгээд цаашаа явж ч чадаагvй биз дээ. Харин манайх 4 ны 1т Аварга болсон Барса-д хожигдсон. Барса ч чанга байсан манайх ч бас азгvй. HOME дээр формлог байсан Инзаги байгаагvй. Харин AWAY д бол луйвардуулсан. Пуйёлийн драмын жvжигээр тэнцсэн.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Mr S » Wed Jul 26, 2006 4:15 pm

милан цэвэр байсан бол энэ асуудалд интер шиг өртөхгүй байсан ш дээ.................. гэтэл яаж бна........... асуудалд өртөөд л оноогоо хасуулж бна.................
миланыг өмөөрөх хэрэггүй харин ч бөөн но байгаа.............. ЮВЕ-с илүү юу гэхээс дутуу юм бхгүй...............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby chukcha2002 » Wed Jul 26, 2006 4:25 pm

hulbumbugch wrote:...

Бас Милан урдчилсан тоглолтоор АЛ-д өрсөлдөх эрхтэй болж байгаан бна.


Єє, ашгvй ашгvй.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Breathe! » Wed Jul 26, 2006 4:31 pm

Болж дээ хөөрхийс...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Nomer 10 » Wed Jul 26, 2006 9:47 pm

Ювег илүүтэй шийтгэх нь мэдээж зөв л дөө. Харин сайхан баг үрэн таран болоод тоглогчид нь ийш тйиш яваад муухай боллоо. Гэхдээ милан АЛ-д орох нь бидэнд л хэрэгтэй, илүү сонирхолтой байх болно. Тэгээд ч нэг сайн хаширлаа, одоо иймэрхүү бохир юм гарахгүй байх гэж найдаж байна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby шипи » Wed Jul 26, 2006 10:12 pm

милан угаасаа буруугүй :italy :italy
User avatar
шипи
Миланиста
Миланиста
 
Posts: 393
Joined: Mon Apr 17, 2006 12:21 pm
Location: Улаанбаатар

Postby Цоомоо » Wed Jul 26, 2006 11:58 pm

За энэ ч ер нь явж явж нэг их сүртэй эхэлчээд яг үр дүн нь бол бүх юм хэвэндээ л үлдэх нь үү дээ. Яахав, багууд сургамж авсан л байх. Дахиж ингэж заваарахгүй байх, гэхдээ л дахиж давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Гаргасан шийдвэртээ баттай зогсох ёстой байсын, анх шийдвэр гаргахдаа харин олон талаас нь сайн судалж байгаад гаргахгүй дээ...
Ер нь л манай үндсэний бөхийн найрааг иймэрхүү байдлаар нэг илчлээд, илчлээд ч юу байхав, бүгд мэдэх болохоор нэртэй устай бүгдийг нь гаргаад эрх, дархыг нь хасахад юуны буруу байхав..За за сэдвээсээ хазайчлаа, сорри залуус аа... :mrgreen:
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Mr S » Thu Jul 27, 2006 8:42 am

Интерт 2005-06 оны Скудэттог өглөө.............1994 оноос хойш анх удаа спортын шүүхийн ачаар 14 дэх скудэттогоо хүртлээ дээ............ Моратти ч бөөн баяр байгаа даа...............
харин шүүхээс 2004-05 оны скудэттог аль нэг багт өгөөгүй бөгөөд ЮВЕ-с хураан авсан билээ.............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby rednasca » Thu Jul 27, 2006 9:44 am

энд шударга ёс гэдэг зүйл ажиглагдахгүй байгаа нь харамсалтай байна. ерөөсөө турин явнаа. бослогод оролцоно. :mrgreen:
луйвар л бол луйвар гэж үзээд хүнд, хөнгөний хувьд ойролцоо шийтгэл оноох байсан юм. миланд цаанаа илрээгүй хэдэн ч хэрэг байгаа юм билээ. мэдээж, ювед арай илүү шийтгэл оноох үндэслэл байна. гэхдээ нэг багийг нь булшилаад, нөгөө 3-ынх толгойг илээд өнгөрнө гэдэг бол арай дэндсэн хэрэг байна.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Mr S » Thu Jul 27, 2006 1:03 pm

хамт явья.............. :mrgreen:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Gooner » Wed Aug 02, 2006 12:32 pm

СэриА 9 сарын 2,3-нд, Б нь 8 сарын 27нд эхлэнэ гэнэ.
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Wed Aug 02, 2006 12:33 pm

Image

Удинэзийн шинэ өмсгөл гэнэ. Дугуйны хээ юмуу хаашайн
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Nobun@g@ » Wed Aug 02, 2006 5:55 pm

Харсан хvний нvд эрээлжилмээр эд вэ. Єрсєлдєгчдєє байтугай єєрснийхнийгєє мангартуулахаар юм хэхэ.
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby chukcha2002 » Wed Aug 02, 2006 7:21 pm

Гоё шийдэл байна, ер нь багуудын хувцас дээр дандаа нэг шулуун, дєрвєлжин дvрс хээнvvд байгаад байдаг юм, одоо дагаад ирэх жилээс ч юм уу иймэрхvv моод дэлгэрэх байх даа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Logger » Wed Aug 02, 2006 11:43 pm

Удинэзийг Юве-тэй их андуурдаг байж билээ.
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

MILAN ADMITTED TO CHAMPIONS LEAGUE

Postby mongol_b » Thu Aug 03, 2006 10:38 pm

:italy Ёох Милан минь ингэж нэг санаа амраах гэж. Хэдийгээр Шэва маань явсан ч Кака байхад алзахгүй гэж бодож байна.

LECCO 0-2 MILAN (0-1) 08/02 2006
Goalscorers: 28’pt Inzaghi, 86' Borriello
User avatar
mongol_b
 
Posts: 5
Joined: Sat May 20, 2006 10:09 pm

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 51 guests
cron