Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани Эмирэйтс ирэх дөрвөн жилд Миланы өмсгөл дээр тавигдах боллоо. Эмирэйтс нь Арсеналын цэнгэлдэх хүрээлэнг ивээн тэтгэдэг бөгөд Европын хэд хэдэн багуудыг санхүүжүүлдэг аж. АС Милантай байгуулсан тэдний гэрээ ирэх улиралаас эхлэн хэрэгжих бөгөөд энэ гэрээ ойролцоогоор 50 сая Еврогоор хийгдэж байгаа юм. Албан ёсны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Эмирэйтсийн захирал Шэйх Ахменд бин Саед Миланы хувьцаанаас худалдан авах бодолгүй байгаа гэнэ.
Одоогоор Миланы өмсгөл дээр Австрийн интернет мөрийтэй тоглоомын BWIIN.COМ -ийн реклам байгаа билээ. Хоёр талын албан ёсны хэлэлцээр ирэх долоо хоногт хийгдэх бололтой.
fourfourtwo.com
Интерийн залуу довтогч Марио Балотеллиг Италийн хөлбөмбөгийн холбооноос 2,000 еврогоор торголоо. Кьевог 1-0-ээр ялсан тоглолтонд Балотелли сэлгээгээр орж ирсэн бөгөөд өөрийг нь арьс өнгөөр ялгаварласан Кьевогийн фенүүд рүү дайрч давшилсан юм. Харин Кьевогийн дүрсгүй фенүүдэд ямар нэгэн шийтгэл хүлээлгээгүй аж.
Сүүлийн үед форм сайтай байгаа Роналдиньог Дунга Ирландтай хийх нөхөрсөг тоглолтын бүрэлдэхүүндээ багтаасангүй. Үүнээгээ тэрээр ”Миний төлөвлөгөөдн Ронни багтаагүй” гэж тайлбарлаж байна. Роналдиньо өнгөрсөн жилийн сард ДАШТ-ий урьдчилсан шатны Перутай хийсэн тоглолтоос хойш шигшээдээ дуудагдаагүй байгаа юм. Үүнээс улбаалаад шидэт эрийг ДАШТ-ийг зорих бүрэлдэхүүнд ч багтахгүй байж мэдэх тухай зарим мэргэжилтнүүд бичиж байна.
Хаалгач : Жулио Цесар (Интер), Дони (Рома)
Хамгаалагч : Майкон (Интер), Даниель Алвес (Барселона), Жилберто (Крузэйро), Мичел Бастос (Лион), Жуан (Рома), Лусио (Интер), Луйсао (Бенфика), Тьягу Силва (Милан)
Хагас хамгаалагч : Жилберто Силва (Панатинайкос), Жосуе (Вольфсбург), Фелипе Мело (Ювентус), Лукас (Ливерпуль), Кака (Реал Мадрид), Рамирес (Бенфика), Элано (Галатасарай), Жулио Баптиста (Рома), Клеберсон (Фламенго)
Довтлогч : Робиньо (Сантос), Адриано (Фламенго), Нилмар (Вильяреал), Луйс Фабиано (Севилья)Марчело Липпи ирэх ДАШТ-ий дараа Ювентусын ерөнхийлөгчөөр томилогдож магадгүй байна. Туринд байрлалтай Tuttosport сонинд бичсэнээр энэ улирал дуусаад Ювентусын удирдлага томоохон халаа сэлгээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогийн эрхлэгч Жен Клод Блан клубын ерөнхий захиралын албанд Алессио Секко спорт эрхэлсэн захиралаар ажиллах бол Сампдориягийн Жузеппе Маротта, Баригийн Жеоржио Перинетти, Фиорентинагийн Панталео Корвино нарын нэг нь трансфэр хариуцсан захиралаар ирэх гэнэ.
Багийнхаа тааруухан амжилтанд уурссан Лациогийн фенүүд өнөөдөр үймээн дэгдээлээ. 1000 гаруй фанатууд клубын бэлтгэлийн баазын гадна цугларч эмх замбараагүй байдал үүсгэсэн бөгөөд тэд Давид Баллардиниг халахыг шаардсан самбар, зурагт хуудас барьсан байлаа. Цагдаа нар энэ үймээнийг тараахын тулд нулимс асгаруулагч хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрсэн байна. Нийт 3 хүн энэ үеэр бэртэл авч эмнэлэгт хүргэгджээ. Одоогийн байдлаар Бүргэдүүд хүснэгтийн 18-р байранд бичигдэж байгаа бөгөөд өнгөрсөн тойрогт Катаньяд 1 : 0-ээр ялагдал хүлээсэн юм.
Сүүлд авсан мэдээллээр Лациогийн дасгалжуулагч Давид Баллардини ажлаа хүлээлгэн өгч байгаа бололтой. Италийн Sky Sport сайтад энэ талаар бичихдээ ”Фанатуудын дэгдээсэн үймээний дараа клубын удирдлага шуурхай хурал хийж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцжээ. Тэд энэ хурлаар Баллардиниг ажлаас нь халах дээр санал нэгдсэн бөгөөд Хорватын лигт ажиллаж байгаа Эдоардо Режа хэмээх эрхэмийг шинэ менежерээрээ томилохоор болжээ.
64 настай Эдоардо нь 30 гаран жил дасгалжуулагчаар ажиллаж байгаа туршлагатай нэгэн бөгөөд өнгөрсөн оноос Хорватын дээд лигийн Хандук Сплит багийг удирдаж байгаа аж.
Маргааш буюу 2 сарын 10-ны өдөр Калчио лигийн 22-р тойргийн нөхөн тоглолт Парма – Интер багуудын хооронд явагдана. Нерразурричууд Пармагийн талбайд Станкович, Мунтари наргүйгээр зочлох бололтой. Бэртэлтэй байгаа эдгээр тоглогчид Миландаа үлдэж бусад нь Пармагийн талбайд зочлохоор өнөөдөр нисжээ.