Bayara wrote:За хөлбөмбөгч-д хариулъяа. Англи тааруу тоглосон гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрч байгаа, боломжоосоо доогуур тоглож хүссэн амжилтаа гаргаж чадаагүйг бүгдээрээ, хөлбөмбөгч-ч хүлээн зөвшөөрч байгаад баяртай байна.
Английг агуу үндэстэн мөн биш гэж одоо маргаад яахав дээ. Дэлхий нийтийн хэл ямар хэл билээ? АНУ Англиас гаралтай биш гэжүү. Аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлснийх нь төлөө л агуу үндэстэн гэхэд болох юм бишүү. Мориор хүрч болох бүх газрыг Монголчууд эзэлж байсан бол усан онгоцоор хүрч болох бүх нутгийг Англи колончилж байсан гэж би хаа нэгтээгээс уншсан юм даа. Хэтрүүлэгтэй ч гэсэн үнэн шүү дээ. За тэгээд дэлхийн түүх, хөгжилд хамгийн их ул мөрөө үлдээсэн улс бол Монгол, Англи 2 гэж бодож байна. Монголын байлдан дагууллын үр дүн Орос, Хятад 2, ихэнх хүмүүс нь Англичуудаас гаралтай АНУ одоо дэлхийн бодлогыг тодорхойлж байгаам бишүү? Английн колони байсан улсууд ажиглаад байхад дандаа өндөр хөгжилтэй байх шиг байдгийн. Азид бол Хонконг, Шанхай ямар билээ. Энэтхэгчүүд Английн колони байсных Англи хэлд сайн нь одоо хэрэг болоод программ хангамж, аутсорсинг-р дэлхийд тэргүүлж байна. Тринадад Тобаго Карибын Британи гэгдсэн тэр хавьдаа өндөр хөгжилтэй нь гэсэн. Африк тивийн хамгийн өндөр хөгжилтэй улс ямар улс билээ? Мөн л Английн колони байсан ӨАБНУ ирэх дэлхийн аваргыг зохиох гээд л байж байна шүү дээ.
За эдгээр нь хөлбөмбөгт хамаагүй гээд орхиё л доо. Английн баг дэлхийн аваргад түрүүлбэл ямар ашигтай вэ? Хөлбөмбөгийн хөгжилд л илүү тустай байх гэж бодно. Дэлхийн хамгийн олон хүн амтай Ази тивд Англи хамгийн их балиашигтай юм шиг бнлээ. Дэлхийн хамгийн аварга эдийн засаг АНУ-д хөлбөмбөг сонирхох нь нэмэгдэнэ. Ямар ч байсан хэрэв Англи дэлхийн аварга болсон бол өдийд мөн ч аймаар юм болж байна даа. Өөр ямар ч улс дэлхийн аварга болсноос илүүтэй сүйд болно доо ер нь. Энэ нь эргээд л хөлбөмбөгт тустай биш гэжүү.
Манай форумд л гэхэд аль улсын фэн хамгийн их байсныг бараг хэлүүлэлтгүй биз. Аль болох олон хүн баярлавал илүү сайхан бишүү?
Хөлбөмбөгийн эх орон Англичууд ирэх дэлхийн аваргаар өөрийн колони байсан Өмнөд Африкт муу сайнаараа дуудуулж байгаад түрүүлэх болтугай.
Английг агуу гvрэн гэх нь утгагvй зvйл. Учир нь Английн колончлолыг магтана гэдэг бол еврoпын империализмыг дэмжинэ гэсэн vг. Тэд харуудыг яaж гадуурхаж, доромжилж, наймаа харилцаа хийдэг байлаа.
Тэрнээс гадна зєвхєн англи дэлхийн тvvхэнд ул мєрєє vлдээсэн гэвэл шал худлаа. Ямар ч шинжлэх ухааны vндэсгvй, зvгээр л АНУ англиар ярьдаг, мєн олон улсын хэл англи болохоор тэгэж хэлнэ гэдэг бол тvvхчидийн инээдийг хvргэхээр аргумент байна. Америк улс нь тэр vедээ еврoпийн газар газрын цагаачдаас бvрдэж байсан бєгєєд, ялангуя Ирландчvvд, Англичууд, Францууд, Германчvvд гэх мэт. Тэр vед Америк улсын албан ёсны хэлийг сонгохдоо сонгууль явуулж Герман хэл Англи хэлэнд нэг саналаар ялагдаж байсан тvvхтэй юм. Тэрнээс гадна одоогийн хойд болон ємнєд Ирландvvд Англиар ярьдаг ч тэд єєрийн гэсэн хэлтэй улсууд, Gaelic гээд. Тэгээд цаашилбал Францын хаантай байсан Их Британид тэрний нєлєє маш их байсан. Ямар сайндаа англи хэлэнд тийм их Франц гаралтай vгнvvд байхав дээ. Тиймээс тэр агуу гvрэн гэх юм бол бусдаас давуу мэт болчихоно, энэ ер тийм биш. Ер нь агуу vндэстэн гэдэг нь утгагvй нэр томъё мэт надад санагдаж байна. Ямар ч ард тvмэн английн хийж бvтээснийг хийх чадвартай гэж би бодож байна.
Заза энэ бол хєл бємбєгєєс єєр сэдэв, би зvгээр энэ Английг хэт товойлгосныг л эсэргvvцсэн юм. Хєл бємбєгийн хувьд сайн багтай, гэхдээ бусад орны багуудаас илт дээр биш! Том багуудтай эн тэнцvvхэн єрсєлдєх баг гэдэг нь vнэн.
Энэ жил яахав шєвгийн 8 vлдэж бас ч гэж муугуй амжилт гаргалаа. Єєр яах юм бэ?