Арсенал - Манчестер ЮнайтедПремьер ЛигХаана: Эмирэйтс Цэнгэлдэх
Хэзээ: 2010 оны 1 дүгээр сарын 31-ний 22 цагт
Багуудын мэдээллүүдАрсеналын довтлогч Никлас Бэндтнэр гурван сарын турш бэртлээ анагаасаар анх удаагаа гараанд гарах магадлалтай байна. Харамсалтай нь Эдуардо гөрмөсний гэмтлээс болоод энэ удаад өнжих бололтой.
Мөн хөл нь хугарсан байх гэгдэж байсан Томас Вэрмаэлэний оронд хашир бурхи Сол Кэмбэл зогсож магадгүй бөгөөд Африкаас ирсэн Эбүэ, Сонг нар тоглох боломжтой байгаа.
Халл Ситигийн Крэйг Фаган дээр хийсэн алдаанаас болж 3 тоглолтын чөлөө аваад байсан Рио Фердинанд давж заалдаад нэгийг нэмүүлсэн нь манайхтай хийх тоглолтоос эхэлж байгаа нь бас нэг авууштай сайхан мэдээ гэлтэй. Мэдээж Арсеналын фэнүүдэд шүү дээ.
Гэмтлээс ирээд удаагүй байгаа Сэхб Неманья Видич Риог орлоно гэж байгаа.
АрсеналТоргуультай: Байхгүй
Эргэлзээтэй: Вэрмаэлэн (хөл)
Гэмтэлтэй: Диаби (шилбэ), Журу (өвдөг), Эдуардо (шөрмөс), Гиббс (тавхай), Мерида & Ван Перси (шагай)
МанЮТоргуультай: Фердинанд (4 тоглолт)
Эргэлзээтэй: Байхгүй
Гэмтэлтэй: Харгривз (өвдөг), О'Шэй (ташаа)
Тоглолтын тухайАрсенал МанЮ-гийн хоорондын дайсагнал сүүлийн хэдэн жил намжсан байсан байж болох ч бүрмөсөн унтарчихаагүй гэдгийг сүүлийн үеийн тоглолтууд харуулаад байгаа билээ.
Өөрсдийн чадлын хэмжээнд хүргэж тоглохын бол бид МанЮ байтугай бүгдийг нь хожиж чадна. Тэгэхээр өөрсдийнхөө хүчинд итгэж өнгөрсөн жилийнхээс эрс сайжирсан гэдгээ л харуулах хэрэгтэй. - Арсеналын менежер Арсэн Вэнгэр
Энэ улирлын Олд Траффорд дахь ялагдалд өвгөн Вэнгэр тунчиг бухимдаж "
зарим нэг тоглогч анти-футбол тоглоод албаар алдаа хийгээд байна" хэмээн мэдэгдэж байсныг манайхан санаж байгаа байх. Сүржин шүүгч нар усны лонх өшиглөснийх нь төлөө тоглолт дуусах гэж байхад Вэнгэрийг талбайгаас зайлуулж дайран дээр давс нэмсэн юм болсныг ч санацгааж байгаа бизээ.
Дайсагнагч хоёр баг өнгөрсөн хоёр долоо хоногт аль аль нь ахархан ч болов хугацаанд хүснэгтийг тэргүүлээд авахдаа Арсенал нь 11 онооны зөрүүг нэхэж, МанЮ нь Вэйн Рүүнийгээ тахин шүтэж амьдарсаан гэжжж.
Юнайтед ядаргаатай хөршүүдээ дарж санаагаа амраасны дараа Арсеналын 10 дараалсан ялагдалгүй цувралыг зогсоохоор горилж байна.
Статистик үзүүлэлтүүд
Хоорондын тоглолтууд• Сэр Алекс Фергюсон, Арсэн Вэнгэр хоёрын хоорондоо таарч байгаа 42 дахь уулзалт. Фэргюсон 16 удаа ялж, Вэнгэр 14 удаа ялж байсан. харин 11 тоглолт тэнцээгээр өндөрлөсний хоёр нь торгуулийн цохилтоор шийдэгдэж байжээ.
• Манчестер Юнайтед Арсеналтай хийсэн сүүлийн 4 тоглолтондоо ялагдал хүлээгээгүй байгаагаар барахгүй гуравт нь ялаад байгаа. Гэхдээ Арсеналын талбайд зочилсон лигийн сүүлийн 4 тоглолтондоо ялаагүй байгаа. Эмирэйтст гурван тоглолт хийсэн. Сүүлийн 9 удаагийн лигийн тоглолтод бүүүр тэртээ 2005 оны хоёрдугаар сард Хайбюрид 4-2оор ялж байжээ.
• Тэгэхдээ өнгөрсөн тавдугаар сард Аваргуудын лигийн хагас шигшээд Эмирэйтс цэнгэлдэхэд Арсеналыг 3-1 ээр ялж байсан.
Арсенал• Буучид лигинй хамгийн формлог байгаа баг бөгөөд өнгөрсөн 11 дүгээр сард Челсид 3-0оор хожигдсоноос хойш 10 тоглолтод хожигдолгүйгээр, 24 оноо цуглуулаад байгаа юм.
• 23 тоглолтод 59 гоол хийсэн гэсэн үзүүлэлтээр Премьер Лигийг тэргүүлж байгаа. Хуурай тэнцээ хийсэн ганц тохиолдол нь саяны Виллагийн тоглолт гэнэ.
• Премьер Лигт 300 дахь ялалтаа бүртгүүлэхэд Арсэн Вэнгэр ганц хожил дутуу байгаа гэнэ. Хэрэв ингэж чадах юм бол энэхүү өндөр босгыг давж чадсан хоёр дахь менежер болох гэнэ. Эхнийх нь мэдээж өвгөн Фергюсон. Тэрээр нийт 438 хожил бүртгүүлчээд байгаа. Арсэн Вэнгэр Арсеналын менежер болсноосоо хойш лигт нийт 509 тоглолт хийснээс 80 удаад нь л хожигдсон гэсэн гайхамшигтай үзүүлэлттэй байгаа билээ.
• Ческ Фабрегас сүүлийн 5 лигийн тоглолтод 5 гоол хийсэн.
Манчестер Юнайтед• Юнайтед сүүлийн 5 тоглолтоос 13 оноо зулгаагаад байгаа бөгөөд Рүүний тэдгээр тоглолтуудад 7 гоол оруулаад байна.
• Топ дөрвийн талбай дээр зочилсон сүүлийн 6 тохиолдлын алинд нь ч ялж чадаагүй бөгөөд тавд нь хожигдсон байна.
•Тоглолтын урд өдөр Димитар Бербатов 29 нас хүрч байгаа. Харин Даваа гаригт нь Даррен Флетчер 26 хүрч байгаа юм байна.
• Вэйн Рүүний, Пол Скоулз хоёр тус бүр 99 ширхэг Премьер Лигийн гоолтой байгаа. Премьер Лигийн түүхэнд 100 болон түүнээс илүү гоол хийсэн тоглогч ердөө 17 байдаг юм байна.
Мэргэн буучид
АрсеналФабрегас: 14 гоол (11 лигийнх);
Аршавин, Ван Перси: 8 гоол (7 лигийнх)
МанЮРүүний: 21 гоол (19 лигийнх);
Бербатов: 7 гоол (7 лигийнх);
Овэн: 7 гоол (2 лигийнх)
Шүүгч нарТалбайн шүүгч: Крис Фой /Chris Foy/
Хажуугийн шүүгч нар: Дэйв Брайан, Боб Поллок /Dave Bryan & Bob Pollock/
Туслах шүүгч: Марк Клаттенбург /Mark Clattenburg/
Сүүлийн гараа:Арсенал (Астон Виллагийн талбайд 0-0, тэнцээ):
Алмуниа;
Санья, Галлас, Вэрмаэлэн (Кэмбел 35), Клиши,
Денильсон, Фабрегас, Рамси, Росицки (Насри 79),
Эдуардо (Бэндтнэр 62), Аршавин.
Сэлгээнд: Фабиански, Валкотт, Траорэ, Ийстмонд.
МанЮ (Талбай дээрээ Халл Сити, 4-0,хожил):
Ван дер Сар;
Рафаэль, Фердинанд, Эванс, Эвра (Фабио 88),
Пак, Флетчер, Скоулз (Гибсон 72), Нани,
Рүүний, Овэн (Бербатов 72).
Сэлгээнд: Кушчак, Браун, Валенсиа, Каррик.
Сүүлийн учрааМанЮ 2-1 Арсенал (2009 оны 8 дугаар сарын 29)
МанЮ-гийн гоолууд: Рүүний 59 торгуулийн цохилт, Диаби 64 авто гоол
Арсеналын гоол: Аршавин 40.
БиБиСигийн форматаар Цогоо бантагнав.