Моу Ювегийн эсрэг дараах тоглогчдыг дуудаж.
Хаалгач: 1 Francesco Toldo, 12 Julio Cesar, 22 Paolo Orlandoni.
Хамгаалагч: 2 Ivan Ramiro Cordoba, 4 Javier Zanetti, 6 Lucio, 13 Maicon, 23 Marco Materazzi, 25 Walter Samuel, 39 Davide Santon.
Хагас хамгаалагч: 7 Ricardo Quaresma, 8 Thiago Motta, 10 Wesley Sneijder, 11 Sulley Muntari, 19 Esteban Cambiasso, 48 Lorenzo Crisetig.
Довтлогч: 9 Samuel Eto'o, 22 Diego Milito, 27 Goran Pandev, 45 Mario Balotelli, 89 Marko Arnautovic.
Гараанд
............................Толдо.........................
Майкон........Лусио............Кордоба......Сантон
.....Ахлагч........Кучу........Мотта/Мунтари.......
..........................Снайдер...........................
.................Пандев..........Милито..................
гэж гарах байх. Моу Толдог тоглуулна гэж.
Мөн Sporting Lisbon-ий Мигуэл Велосо гэж залууг авах шуум гарчихаж. Куарезмагаар свапдана гэж. Тривелагийн хувьд тэр нь дээр дээ. Моу-гийн формейшн, тактикт таарахгүй байгаа.
Мигуел нь 1986 оны 05 сарын 11-нд төрсөн. Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч. Барса, Реал 2-т гайхалтай фрийкийк цохиж шуугиулж байсан. Баруун солгойгүй цохино, пасс сайтай, дээрээс нь фрийкийк бол бас л ганган цохьдог нөхөр бололтой. Авчихвал манай тактикт яг тохирхоор л гэж авч.
Сая Зизугийн Гайтид зориулсан хандивын тоглолтонд оролцоод ирсэн манай спортын албаны захирал Луйш Фигү мань хүний эсрэг тоглосон. Тэгээд энэ л Интерт хэрэгтэй нөхөр гээд сэтгэл санааг нь урвуулаад багтай нь тохироо хийчихээд ирсэн бололтой. Ледезмаг 7,5к санал тавьсан баг нь 10к өгүүл болно гэж. Тэгэхээр нь мань Моррати зөрүүд зан нь хөдлөөд дээрээс нь Фигүгийн санал болгосноор Мигуел гэх залуу руу зүтгэж дээ. Залуухан ч юм. Авчихаасай билээ. Тривела энд зэвэрч байхаар буцаад Португалдаа очоод үзүүлээд өгөх хэрэгтэй.