Та хэдийн юу гэж ярих нь та нарын үзэл бодлоо илэрхийлэх эрх, арга. Гэхдээ манай хэдээс учиргүй орж ирээд үг хаяад байсан юм байхгүй л байгаа. Барса Реал, ПЛ-ийн хэд шиг хоорондоо тоголчихоод учиргүй олон юм ярьцгаагаад байдаггүй. Энүүгээрээ арай гайгүй сэтгэлгээтэй хэд нь Сери А сонирхдог юм бол уу гэж хувьдаа боддог. Сүүлд орж ирсэн хэд чинь далдганаад байхаар нь ганц нэг юм бичсэн байх.
Gankhuu wrote:Порто-д бэлгэвчний цоорхойгоор аваргуудын лигт түрүүлсэн, тийм л сайн байсан юм бол Челси-тэй түрүүлэх нь яав, Челси илүү баг байсан яаж ч чадаагүй.
Челси-д Ранери сайн баг босгоод байсан дээр ирээд Абра одуудыг түүж өгсөн. 2 түрүүлдэгд ч МанЮ, Арсенал хангалттай өрсөлдөх бүрэлдэхүүнтэй байж чадаагүй яг л Юве манайх ямар өнөөдөр ямар байна.
Интерт бас л Манчини сайн баг босгоод байсан дээр ирсэн, бусад багууд сул л байна. Үнэхээр сайн юм бол Аваргуудын лигт л харья дахиад чадахгүй гэдэгт нь мангар итгэлтэй байна.
Тэгээд ч аль ч багийн дасгалжуулагч амжилт гаргасан өмнөх дасгалжуулагчтай нь тэр амжилт заавал холбоотой л байдаг. Пеп-ийн өнгөрсөн жилийн гайхамшгийг Райкаардтай холбоогүй гэж хэн ч хэлэхгүй л байх.
Ювег хожчихоод дараагийх нь манайхыг гэж хөөрч байсан хүмүүст хэлэхэд бол танайх үнэн амжаагүй шүү