by 21Grams » Tue Aug 22, 2006 3:08 am
УИХ-ын гишүүн. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Худлаа барилдлаа дэмий ярихын оронд халз барилдаан надтай зохиочих
Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн отгон наадам хэдхэн хоногийн өмнө Хэнтийн Хөдөө аралд сүр дуулиантайхан болж өнгөрлөө. Нутгийнх нь тэнгэр дор болж байгаа түүхт ойн даншиг наадам гэдэг үүднээс гишүүн Б.Бат- Эрдэнэ яахын аргагүй хамгийн хүндтэй зочдын нэг байсан юм. Харин аварга маань хэзээний гүндүүгүй зангаараа хүндэт зочин гэхээсээ илүү тэр л нутаг нугаас сонгогдсон төрийн түшээгийн хувьд наадмын зохион байгуулалтанд илүүтэй анхаарч өөрийн уран мэхт барилдаанаа хүртэл үзүүлж чадсангүй. Энэ мэтээр баяр наадмын эргэн тойрон дахь онцлох үйл явдал хийгээд өөртэй нь холбоотой бүхий л дуулиануудад Б.Бат-Эрдэнэ аварга дэлгэрэнгүй хариулт өглөө. “Зиндаа” сонины “Редакцийн зочин” буланд уригдсан аварга Б.Бат-Эрдэнэ сүүлийн хэдэн жил ийм илэн далангүй ярилцлага өгөөгүй болохоо илэрхийлж байсан.
-Хэрлэнгийн хөдөө аралд болсон даншиг наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Энэ нутгаас төрж гарсан аварга, төрийн түшээгийн
хувьд тэр дундаа наадмын зохион байгуулах комисст ажилласан хүний хувьд ямар үнэлэлт дүгнэлт өгч байгаа вэ?
Хэрлэнгийн хөдөө арлын их баяр цэнгэл даншиг наадам их өргөн дэлгэр болж өнгөрлөө. Монголчуудын хувьд энэ газар ямар чухал нутаг вэ гэдгийг сайн мэдэж байсан учраас энэ хөндийд их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд баяр наадам зохион байгуулах хэрэгтэй гэж манай нутгийн иргэд, олон түмнээс санал хүсэлт захидал их ирж байсан. Энэ баяр наадмыг МУ-ын Засгийн газраас хөрөнгө мөнгийг хангалттай хэмжээнд гаргаж зохион байгуулсан. Таван аймаг, нийслэлийн есөн дүүрэг маш идэвхтэй оролцлоо. Улсын баяр наадмаар л гэхэд есөн дүүрэг өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хотхон байгуулж байсан бол хөдөөгийн иргэд тэр бүхнийг үзэх боломжгүй байсан. Тиймээс яг тэр хотхоныг Хөдөө арал дээрээ байгуулж наадамчин олонд үзүүллээ. Нутаг дэвсгэр дээр нь зохион байгуулагдаж байгаагийн хувьд манай Хэнтий аймгийн төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй сайн оролцсон гэж бид үзэж байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайд гээд төрийн гурван өндөрлөг гурвуулаа оролцсон. Түүнээс гадна монгол улсад зорьж ирсэн төрийн хүндтэй зочид, гадаадын жуулчид түүхэн чухал газар нь болж байгаа наадмыг үзэх боломжийг гаргаж өгснөөрөө их онцлог. Баяр наадам маань хэд хэдэн чухал онцлогтой буюу баярын үеэр их хаадын түүхтэй холбоотой зан үйлийн ёслол үйлдсэн. 99 цагаан гүүний сүүн цацал өргөх, сүргийн манлай шарга азаргыг сэтэрлэх гэх мэт. Хэрлэнгийн хөдөө арал дээр “Их аварга” хотын туурийг судлах эрдэм шинжилгээний Япон Монголын хамтарсан экспедицийг цаашид ажиллах боломжоор хангах үүднээс судалгааны төв болох “Чингис хааны их орд” төвийн шав тавих ёслол болсон. Энэ төвийг энэ жил барьж байгуулна. Мөн Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар “Их аварга” ордны туурийг тойруулсан гурван км орчим бат бэх үзэмжтэй хашаа барих ажлыг хийх болоод байна. Энд их эзэн Чингис хааныг хаан ширээнд нь залсан, дараа дараагийн их хаадыг хаан ширээнд нь суулгаж байсан маш чухал газар төдийгүй их хаан маань монгол улсынхаа төрийг энэ газраас төвлөн удирдаж байсан түүхтэй газар. Тиймээс эрдэм шинжилгээ судалгааны бүрэн хэмжээний цогцолбор байгуулах цаашдаа Хэрлэнгийн хөндийг хүн төрөлхтний соёлын өв “Юнейско”-д оруулахаар зорьж байгаа. Мөн энэ баяр наадмын үеэр зүүн бүсийн хурдан морины уралдаанд зургаан насны морьд уралдаж хүчит 128 бөх барилдлаа. Г.Өсөхбаяр аварга, Азжаргал арслан нарын хүчит бөхчүүд, олон сайхан мэргэн харваачид цэц мэргэнээ шалгаж шагайн тойром боллоо. Түүнээс гадна БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, салбар комиссын дарга Мишигжав гуай зохион байгуулж 40 хүний бүрэлдэхүүнтэй чуулга, уран сайхны тоглолт болж наадамчин олноо баярлуулсан. ҮХЯ-ны сайд Б.Жаргалсайханы ихээхэн дэмжлэгээр Хэрлэнгийн хөдөө арлын үдэш сайхан цэнгүүн боллоо. Мөн морь бөхийн бай шагналд ихээхэн хэмжээний мөнгөн хандив өгсөнд талархаж байна. Тиймээс энэ наадмыг сайхан болгоход хүчин зүтгэл гаргасан бүх хүнд Хэнтийчүүдийн баяр талархлыг дэвшүүлж байна.
-Түүнчлэн таны төрсөн нутаг гэдгээрээ их онцлог байсан шүү дээ. Бага балчир үеэс тань таныг мэдэх олон настан буурлууд тантай гар
барьж, учран золгож байсан. Та ч хүмүүстэй гар барьж наадмын төв асрыг тойрсон. Ямар сэтгэгдэл төрж байв?
Миний хувьд Хэрлэнгийн хөдөө арал буюу Дэлгэрхаан суманд наймдугаар ангиа төгсч энэ нутгийн уул ус агаар, нутгийн өргөн олон түмний дэмжлэгээр өдий зэрэгт хүрсэн хүн. Тиймээс нутгийнхаа, Хэнтийчүүдийнхээ итгэлийг хүлээж төр түших хариуцлагатай үүрэг гүйцэтгэж явна. Тэрнээс гадна гэр бүлийнхээ хамт “Аварга тосон” рашаанд амрахаар жил бүр ирдэг. Тэнд миний багадаа тоглож өссөн найзууд, айл аймаг байсан хүмүүс, ах дүү нар маань амьдардаг. Анх 1990 онд “Монголын Нууц Товчоо” зохиогдсоны 750 жилийн ойн даншиг наадам, 2002 онд Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойн баяр наадамд түрүүлж байсан гээд миний амьдрал, спорт, бөхтэй холбоотой сайхан дурсамжууд энэ нутаг усанд минь байдаг юм. Тиймээс ард түмэнтэйгээ уулзаад гар бариад явж байхад үнэхээр сайхан байсан. Хэрлэнгийн Хөдөө арал монгол төрийн голомт болохыг тогтоосон.
-Сонгогчид тань тэнд олон байсан. Ямар ажил амжуулсан амжилтаар тэдэнтэйгээ уулзсан бэ?
Сонгуулийн хугацаанд тодорхой зүйлүүдийг хийхээр мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байгаа. Батширээт сумыг өндөр хүчдэлтэй холбох, Өмнөдэлгэр сумын сургуулийн өргөтгөлийн 640 сая төгрөгийн төсөв, бусад сумуудад баригдах ёстой эмнэлэг сургууль гээд энэ бүхэн маань амжилттай хэрэгжиж байгаа. Дэлгэрхаан суманд соёл спортын төв барьж байгуулна, нэг жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа олон түмэндээ тайлан болгоод сонинд хэвл үүлээд иргэдийнхээ гар дээр тавьдаг уламжлалтай. Энэ жил ч ялгаагүй тэгэх болно. Нөгөө талаар манай Хэнтий аймаг их эзэн Чингис хааны өлгий нутаг учраас төр засгаас онцгой анхаарал тавьж байгаа. Өөрөөр хэлбэл аймаг орны хөгжлийн гол түлхүүр болсон дэд бүтцээ хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалтыг оруулж байгаа. Мянганы замын хэвтээ чиглэлийн зам бүрэн хэмжээгээр Өндөрхааныг холбохоор болсон. Бид Багануураас Хэрлэн хүрэх, Мөрөн сумаас Өндөрхаан хүрэх нийт 58 км замын хөрөнгийн асуудлыг Японы буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлээд эрчимтэй ажиллаж байна. Дадал суманд Энэтхэг улсын буцалтгүй тусламжаар сэргээгдэх эрчим хүчний станцыг байгуулж өгсөн. Гэхдээ ойрын хугацаанд үлдсэн хоёр сум болох Дадал, Норовлинг өндөр хүчдэлд холбох талаар ярьж байгаа. Холбоо харилцаа мэдээллийн хувьд бараг бүрэн хангагдаж байгаа гэхэд болно. Энэ мэт олон зүйлийг нэрлэх байна. Хийх зүйл ч их байна. Мөн Чингис хаанытүүхэн дурсгалт газруудад гэрэлт дурсгалын хөшөө босгосон. Аймгийн төвд хүрэл хөшөө барих гээд нэлээн их хөрөнгө мөнгийг тусгуулж өгсөн. Мөн Дадал суманд Тэмүүжиний бага нас угсаатны түүхийн музей барьж байгуулахад хөрөнгө төсөвт суулгуулсан байгаа.Орон нутгийн төсвийн хөрөнгө, иргэд аж ахуйн нэгжийн хандив туслалцаатайгаар аймагтаа ёслол хүндэтгэлийн өргөө, Чингис хааны цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан. Энэ бүхэн хийгдсэний үндсэн дээр Хэнтий нутагт аялал жуулчлал хөгжих ирээдүй харагдаж байна. Эзэн Чингис хааны өлгий нутгийнхан Хэнтийчүүд маань их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа бүхий л ажилд ихээхэн идэвх зүтгэл санаачилгатай хамтарч ажилласанд баярлаж байна.
-Зам барихад хүндрэл их. Гэсэн хэдий ч өмнө нь хэдэн цаг явж байж нутагтаа хүрдэг байв?
Зам тавигдаагүй байхад аймгийн төв ороход 10 шахам цаг явж хүрдэг байсан. Налайхаас цааш үнэхээр хүнд байсан. Одоо аймгийн төв ороход гурван цаг гарантай яваад л хүрч байна. Ингэсний үр дүнд манай залгаа аймгууд болох Дорнод, Сүхбаатарынхан замаа дагаад Өндөрхааныг дайрч явдаг боллоо. Н.Энхбаяр ерөнхийлөгчийг соёлын сайд байхад, хожим ерөнхий сайд байхад нь хүртэл “Манай Хэнтий рүү хэзээ зам тавигдах гэж байна” гэж байнга нэхэж байдагсан. Гэтэл тэр хүсэл мөрөөдөл тийм ч хол биш байсныг та бүхэн харсан байх.
-Та өөрийнхөө хүч чадал, эр бяр, дайчин чанараараа Дархан аварга болсон хүн. Харин төрийн түшээ болсноор өөрийн тань хичээл зүтгэлээс хамааралгүйгээр ажил бүтэхгүй байх явдал тохиолдож байна уу?
Бөх байна гэдэг хэдийгээр ганцаараа түрүүлж байгаа ч гэсэн цаад талд нь хичнээн олон хүний сэтгэл зүтгэл байдагтай адил өнөөдөр хийж бүтээж байгаа ажил маань ч дандаа олныхоо дэмээр бүтдэг; Тиймээс надтай мөр зэрэгцэн байгаа гишүүд маань энэ нутаг орны төлөө тал талаасаа дэмжиж тусалж явдагт баярлаж байдаг. Сая л гэхэд Хэрлэнгийн хөдөө арал монгол төрийн тулгыг тулсан энэ нутгийн шаргал тоосыг хөдөлгөхгүйгээр энэ их ойг өнгөрүүлж болохгүй гэж нутгийн буурлууд хэлж байсан. Их монгол улсын 800 жилийн ойг тэмдэглэж байхад Хан Хэнтий нутагт 60-хан сая төгрөг төсөвлөчихөөд Хэрлэнгийн хөдөө аралд морин аялал зохион байгуулахаар хязгаарлаж яаж болох вэ гэж бусад гишүүд маань хүртэл хэлж байсан. Тиймээс хүн ганцаараа биш хамтаараа ажиллаж байж үр дүнд хүрдэг.
Ямар ч бөх намайг амар аваад хаячихгүй л болов уу.
-Таныг Зүүн Бүсийн Даншигт зодоглох байх гэж ард түмэн хүсэн хүлээж байсан ч та барилдаагүй. Арай Монголын тулгар төр байгуулагдсаны түүхт ойд барилдаад зодог тайлахаар шийдсэн юм биш биздээ?
Миний хувьд бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг учраас дараа дараагийн томоохон барилдаануудад барилдана. Энэ удаа тэр том баяр наадмыг юхион байгуулах комисст орж жиллаж байгаа. Ийм том баяр наадмыг зохион байгуулна гэдэг иш том хариуцлага, цаг хугацаа иаардсан ажил байсан учраас энэ баяраараа зодоглож чадсангүй. Юм гэдэг цаанаа рниртай хардаг юм байна даа гэж би их бэлгэшээж байгаа. Их насны морины уралдааны эхний гуравт Хэнтийн гурван морь дараалаад ороод ирлээ, шаалан насанд айрагдлаа, взарганы уралдаанд манай Хэнтий аймгаас хоёр азарга айрагдлаа. Тиймээс наадамчин олон маань үүнд үнэхээр сэтгэл өндөр байгаа. Хэнтийн морьд дотроосоо манай Өмнөдэлгэр сумаас дөрөв таван айргийг нь авсан. Манай нутгийн олон түмнээс бэлэглэсэн миний бор азарга айргийн тавд орж ирлээ. Энэ бол юмны учир ерөөл, бэлгэ дэмбэрэлтэй холбон ойлгож баярлаж байгаа. Миний хувьд моринд тэгтлээ шимтээд морь мал худалдаж аваад өдөр шөнөгүй морио дагаад байдаг хүн биш. Нутаг орны олон түмнээс өгсөн хурдан хурц буянууд ихэнх нь өөрийнхөө эзэд дээр байдаг. Энэ жилийн айрагдаж байгаа азаргыг үрээ байхад нь нутгийн уяач Алтангэрэл маань бэлэглэж байсан. Өнгөрөгч жил их хөвчийн наадамд аман хүзүүдсэн хурдан хүлэг.
-Хүний хийморь лундаа гэж яах аргагүй байдаг. Та арай бай шагналаа эзэнд нь тэр чигээр нь өгчихсөн юм биш биз дээ?
/инээмсэглээд/ Алтангэрэл маань “Та олонтой газар нутаг усныхаа нэрийг гарга” гээд өргөмжлөлийг нь шагналын дээжтэй өгсөн. Намайг анх улсын наадамд түрүүлсэн жил манай нэгдэл нийгэм адуун сүргээсээ сумынхаа наадамд аман хүзүүдэж байсан хурдан халтар хээр азаргыг бэлэглэж байсан. Тэр халтар хээр азарга маань аймгийнхаа наадамд олон удаа айрагдаж сумынхаа 50 жилийн ойгоор түрүүлж байсан сайхан адуу бий. Бусад нутгийн өргөн олон түмнээс өгсөн хурц буянгуудын ихэнх нь өөрсдийн адуун сүрэгтээ байдаг.
-Тэр их адуун сүргээ цуглуулж уях бодол хэзээ ч төрж байсангүй юу? Нэг их цуглуулъя гэж боддоггүй юм. Зарим нэг хэсгийг нь цуглуулчихсан манай хүргэн ах дээр байдаг. Миний найз Цэнхэрийн Сандагдорж хурдан хар азарганыхаа үрийг надад өгсөн нь өөрийнхөө сүрэгт байж л байна. Ер нь цуглуулах юм бол нэлээн хэдэн юм бий. Манлай уяач Онгуу ах маань аваргуудын барилдаан зохион байгуулахад радиогоор хурдан хүрэн халзан үрээ бэлэглэлээ гэж цахилгаан явуулж байсан. Тэр үрээ шүдлэн насандаа Хардал жанжин бэйсийн наадамд аман хүзүүнд орж ирж байсан алдарт хүлэг. Одоо Онгуу ах дээр нэг азарга адуу маань бий дээ. Өнгөрөгч цагаан сарын
барилдаанд таныг худал барилдсан гэх шуугиан тасралтгүй гарсан. Гэсэн хэдий ч та аралтай, бяртай аварга болохоо харуулж энэ
жилийн наадамд үнэн хүчийг үзэн барилдсан.
-Энэ эрч хүчээрээ барилдаад л байна гэж бодно биз?
Их спортоор хичээллэж байсан хүний хувьд зайлшгүй бэлтгэл сургуулилттай байхыг шаарддаг. Тиймээс байнгын бэлтгэл сургуулилт хийж томоохон барилдаан наадмуудад сайн барилдана гэж бодож байгаа. Надтай хамт бэлтгэл хийдэг бөхийн хамт олон намайг хэр
зэрэг ямар түвшинд байгаа гэдги йг бүгдээрээ мэдэж байгаа. Зарим нэг хүн зориудаар яриа хөөрөө гаргаад байгаа юмуу даа гэж бодох юм. Гэхдээ тэгж дэмий ярьж байхын оронд халз барилдаанаа надтай зохион байгуулчихвал илүү бодитой юм биш үү.
-Аварга хүний л үг байна. Ард түмэн үүнийг уншаад танаар бахархах нь дамжиггүй. Залуу бөхчүүдтэй халз барилдахад төвөгшөөхгүй байх нь ээ?
-Намайг амар аваад хаячихгүй л болов уу.
-Дархан аварга хүний тань хувьд асууж байгаа юм шүү. 50,60 насыг зооглочихоод улсын баяр наадамд барилдаад байх утгагүй гэх
хүмүүс бий. Та тэдгээр хүмүүсийг буруутгаж зүрхлэхгүй байх л даа?
Одоо бол нийгмийн амьдрал маань маш их эрчимтэй болсон нь олон юман дээр харагдах боллоо. Тиймээс хүмүүс маш богино хурацаанд эрчимтэй бэлтгэл сургуулилт хийгээд эрчимтэй амжилт таргаад өёр амьдралын хэлбэр лүү шилждэг болж. Нөгөө талаар бөхийн олон сургуулиуд байна, хүүхэд залуучууд маань монгол бөхөөр хичээллэх сонирхол их байгаа учир өрсөлдөөн их болж.
-Хэнтийн Хөдөө аралын даншиг наадамд Г.Өсөхбаяр аварга, Азжаргал нарын хүчит бөхчүүд барилдсан. Их ойн хүндэтгэлтэй арга
хэмжээнээс гадна Их аварга таныг хүндэлж очсон гэж нутгийн олон ярьж байсан?
Тэдэндээ их баярлаж байгаа. Бөхчүүд уламжлал соёл зан заншил, төр түмнийхээ буян заяанд сүсэглэдэг гэж би ойлгож явдаг. Тиймээс очиж барилдсан бүх бөхчүүд тэр бэлгэ дэмбэрлээ бодож Даншиг наадмын дэвжээн дээр гарах юмсан гэж зорьж очсон болов уу. Манай ах морь уяж байсан учраас сумын ард дэнж дээр байрласан байсан юм. Тиймээс бөхчүүдээ тэнд хүлээж авч байрлуулъя гэж монгол хүн, бөх хүний хувьд бэлгэ өрөөлөө бодож сум орон нутгийн удирдлагуудтай ярьж байгаад цэцэрлэгийн хүүхдүүдийн сайхан гэрт бөхчүүдээ байрлуулсан. Тиймээс тэр их сүлд хийморь буян заяа оршсон болов уу.
-Та бол Хан Хэнтий нутгаас төрсөн цагийг эзэлсэн Их аварга. Харин сүүлийн үед улсын цолтой бөхчүүд танай нутгаас төрөхгүй байна гэсэн эмзэглэл байгаа нь нууц биш?
Цэцэн хан буюу Хан Хэнтий нутгаас даншгийн их олон аваргууд төрсөн түүхтэй. Хүдэр даян аварга Өсөхбаяр, Мөр Ренчин, босоо Самдан аварга гээд олон бөхчүүдийг нэрлэж болно. Хэнтий нутгаас бөхчүүд бэлтгэх зорилгоор “Аварга” дээд сургуулийгбайгуулсан. Салбарыг нь аймгийн.төвийн нэгдүгээр сургууль дээр байгуулсан байгаа. Бусад сумуудад секц дугуйлан хичээллүүлж байна. Бид энэ жил баяр наадмын өмнө Цэцэн ханы галын нэг эхлэл болгож Хэрлэнгийн хөдөө аралдаа сум болгоноос хоёр залуу бөхийг дуудаж монгол бөхийн барилдааны арга ухаан, уламжилж ирсэн сайхан жудаг ёс, хүн болгох уламжлалт ухааныг зааж сургах анхны эхлэлийг нь тавьсан. Үүнийг цаашид үргэлжлүүлэх болно оо.
-Та олон жил бөхийн манлай болж явсан. Дээр үед бөхийн байнд ховор нандин чихэр жимсгэнэ өгдөг байсан гэдэг. Ер нь бай шагнал бөхчүүдэд хэр сэтгэлийн эрч хүч хайрладаг бол?
Бөх морины бай шагналыг түүх үзээд байх юм бол дандаа ёс бэлгэдлийг бодсон бай байдаг. Жишээ нь цай хадаг, есөн цагааны бэлгэдэл ч байдаг юмуу. Тэрнээстухайн бөхийн амьдралд нь овойж оцойхоор юм өгч байсангүй юм болов уу. Манай ард түмэн ухаантай улс болохоор хүний сэтгэлийг эвдэх зүйлсийг бай мөрийнд тавьж байгаагүй юм болов уу. Сүүлийн үед зах зээл болж нийгэм бүхэлдээ өөрчлөгдөж, хүмүүсийн сэтгэлгээ өөр болж байгаа учраас гадаадын спортуудыг дуурайж, шохоорхох болж. Гэтэл манай Монгол улс тэр түвшинд хүрсэн илүү, хүмүүсийн маань аж амьдрал ямар байгаа билээ гэдгийг бодох л асуудал. Монгол Бөх хүн, уяач хүн хэдэн зууныг
дамжаад үнэн сэтгэл, сүжгийг бодож баяр наадамдаа оролцож ирсэн. Харин амьдрах арга нь өөр байсан юм. Түүнээс бөхийнхөө бай мөрийгөөр, морио уралдуулаад бай шагналаар нь амьдардаг хүмүүс төдийлөн байгаагүй болов уу гэж би боддог.
-1990 онд Хэрлэнгийн Хөдөө аралд болсон даншиг наадамд 768 бөх барилдаж байсан. Гэтэл өнөөдрийн энэ их том ойд 128 бөх барилдсан нь учир дутагдалтай биш үү. “Бөхийн холбоо” энэ тэр гэж маргалдаж мэтгэлцээд байдаг зүйлтэй холбогдуулж ойлгох хүмүүс ч байх шиг байна?
1990 оны даншиг наадмаар улсын алдар цол өгч байсан юм. Харин өнөөдөр улсын баяр наадмын хуулиар улсын баяр наадмаас өөр ямар ч наадамд цол олгохгүй гэсэн заалт бий. Түүнээс гадна бөхчүүд олон барилдаанд хуваагдсан. Таван толгойн барилдаан, Өмнөговийн Оюу толгой дээр, баруун талын хэд хэдэн наадмууд ойр ойрхон болсонтой холбоотой болов уу. Зарим нэг нь амраад явчихсан байж болох талтай.
-Та тэгвэл ямар цол авч байсан юм бэ?
Наадамд түрүүлж Даян аварга цол аваад даншигт түрүүлээд сарын дараа Дархан аварга цол авч байсан.
Азжаргалын өсгийлдөх мэх ирэхгүй байх гэж би буруу тооцсон
-Өнгөрөгч наадмаар та арслан Азжаргалыг амлан авсан. Таныг өөрийнхөө эрчинд уначихлаа, зарим нэг нь Азжаргалын дархан мэхэнд
орчихлоо гээд элдвээр бичсэн. Түүнийг энэ мэтээр сайн барилдахад Бат-Эрдэнэ аваргын залуу үе бодогдож байна гэж ярих хүмүүстэй ч
таарсан шүү?
Манай нэг хэсэг залуучууд жигд сайн байгаа.’Тэдэн дундаас Азжаргал үнэхээр сайн байна. Цол дагаж бяр нэмэгддэг гэдэгчлэн сайн барилдах ёстой. Монгол бөхийн нэг онцлог бол том цол авч ам авах эрхийг олж авна гэдэг их чухал байдаг. Өөрөөр хэлбэл начны хэмжээнд ам авах, арслангийн хэмжээнд ам авах гэдэг өөрт нь маш том боломж нээгдэж байгаа. Азжаргал нас залуу нягт сайн барилддаг. Багшийн дээд сургууль дээр Сэрээтэр багшийн дугуйланд бид хамт бэлтгэл сургуулилт хийдэг. Барилдааныг нь мэдэх болохоор амлаж авсан. Өсгийлдэх бол түүний дархан унаган мэх. Барилдаан нэлээн удсан учир тэр мэх ирэхгүй гэж тооцсон алдаа надад бий. Нөгөө талаар монгол бөхийн уламжилж ирсэн сайн сайхан зан суртахуун, хүнд байх сайхан чанаруудыг төгс эзэшсэн залуучуудын нэг гэж холоос харж явдаг. Тийм ойрхон хамт байж яваагүй ч таван үгнээсээ андашгүй байдаг даа.
-Та бидний энэ ярилцлага “Редакцын зочин” гэсэн манай сонины эрхэм хүндтэй буланд нийтлэгдэхээс гадна “Зочин” номонд маань орно. Харин таны хувьд түмэн олны аварга, төрийн түшээгийн хувьд хэзээ нэгэн цагт өөрийнхөө талаар ном туурвина гэж боддог уу?
Өөрийн дурсамж номоо хэвлүүлэх боломж надад гарах байх гэж би бодож байгаа. Монгол бөхийн түүхтэй холбоотой монголын ард түмний бүтээсэн агуу их өв соёлын тухай түүх сурвалжуудад тэмдэглэгдсэн зүйл үүдийн талаар олон түмэнтэй санаа бодлоо хуваалцахсан гэж бодож явдаг. МҮБХ-ноос зохион байгуулсан эрдэм шинжилгээний цуврал хуралд илтгэл тавьж оролцсон. Их монгол улсыг байгуулж чадсан монгол үндэстэн гэж ямар агуу ард түмэн болохыг, чухамхүү хүч чадлын нууц нь юундаа байсан. Ингэхдээ “биеийн бөхөөр нэгийг дийлнэ, билгийн хүчээр олныг дийлнэ” гэж Чингис Хааны сургаснаар Монгол үндэстний хүчтэй чадалтай байсан нь дотоод сэтгэлийнх нь эрч хүч, хатуужил тэвчээр бие биенээ хайрлах хүндлэх, эв эөийг эрхэмлэх, ах захаа дээдлэх, захирах захирагдах ёсыг чанд сахих, андгай тангарагтаа үнэнч байдаг зэрэг үнэ цэнэтэй зүйлстэй нь холбож үзэх ёстой юм.
-Таныг нэг их яриа биш байх гэж бодож байсан чинь харин ч яриасаг талдаа юм уу даа?
Ээж маань нэг их олон зүйл яриад байдаггүй хүн байсан. Би ээжийгээ дуурайсан талдаа. Багш хүн нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, түмэн олныг төлөөлж байгаа төрийн түшээ хүн учраас байнга ярих шаардлага гарах юм. Тэрнээс нэг их яриад байх дуртай биш.
Хүн энэ нартын хэдхэн жилд арьсандаа олон өөрчлөгдөх хэрэггүй
-Хуучин хэвлэлийнхэнтэй та нэг их ойр байгаагүй. Тэгээд ч ярих нэг их дуртай байгаагүй учраас сэтгүүлчдээс хөндий байсаар ирсэн. Харин төрийн түшээ болсноосоо хойш их нээлттэй болж байгаад тань олзуурхаж байгаа шүү?
/инээм-сэглээд/ Дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийнхэн маань ардчилсан нийгэмд хамгийн хүчтэй дуу хоолой байж ард түмнийхээ эрх ашгийг илэрхийлж байх нь гарцаа байхгүй. Тиймээс сэтгүүлчид маань ард түмэнд үнэн зөв мэдээлэл, хүргэж байдаг хамгийн
чухал хариуцлагатай албыг залгуулж явдаг хүмүүс юм. Бас их хүнд мэргэжил. Энэ бүхнийг сайтар мэдэж, ойлгож байдгийн хувьд сэтгүүлчид та бүхэнтэй байгаагаараа л байж харьцдаг. Ер нь хүн энэ нартын хэдхэн жилийн дотор арьсандаа олон өөрчлөгдөх хэрэггүй болов уу.
-Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг байх аа. Дуугүй байх тусам тань “Үнэхээр ч Бат-Эрдэнэ аварга буруутай юм болов уу” гэх
бодол тээх нь ил үү тохиох байх?
Бокс тоглож байгаа хоёр хүнийг их сайхан тоглож байна гэж хэлэхээс хүн нь хэн бэ гэдэг талаас хардаггүй. Гэтэл монгол бөх өөр юм. Хоёр бөх барилдаж байхад ард түмэн “Хүн нь хэн бэ, бөхийн барилдаан нь ямар юм бэ” гэж хоёр талаас нь харж байдаг. Наадмын талбай дээр үзэгчдийн өмнө төдийгүй хаа нэг газар гаргаж байгаа ямар нэгэн авиргүй зан төрх, үйлдлийг ард түмэн шүүмжлэлтэйгээр хүлээж авч дүгнэлтээ хийдэг. Тиймээс энэ 20 жилийн хугацаанд Бат-Эрдэнэ аварга ямар хүн бэ гэдгийг ард түмэн сайн мэдэж байгаа учраас ямар нэгэн юм хэлээгүй, юу ч хэлдэггүй. Ямар нэгэн зүйл тохиолдоход миний бодол, залбирал дутаж байна даа гэж санадаг. Тиймээс одоо би юу хэлэхэв дээ.
-Тан руу яаж ч дайрч, элдвээр хэлж байсан ч яг л энэ хэвээрээ байх гэж үү. Нэг талаар харамсаж байна шүү?
Тэгж л яваад дуусъя даа гэж бодож байгаа шүү дээ. / инээмсэглэв/ Буруу ч байж болох юм.
-Тэгэхээр та дэндүү ариуссан хүн байх нь ээ?
Тийм юм байхгүй дээ. /инээв/ Хүлээц тэвчээр бол хүмүүний дээдийн чимэг гэж буурал дээдэс бидэнд сургасан шүү дээ.
-Тантай ярилцаж суухад монгол ёс заншил, төрт ёс гэж их дурдагдлаа. Энэ ч үүднээс
таныг их сүсэг бишрэлтэй гэж боддог. Нутагтаа суварга бүтээсэн талаар тань нутгийн олон ярьж байсан?
Миний төрсөн Өмнөдэлгэр сумыг хуучин Мэргэн гүний хошуу гэж нэрлэдэг байсан юм. Тэнд Хүүхэн Хутагтын хүрээ гэсэн алдартай хүрээ байсан юм билээ. Тэр хүрээнд манай ээж багадаа шавилан сууж байжээ. Ээж минь их дээр үөд бурхан болсон юм шүү дээ. Манай ээжтэй хамт хүрээнд сууж байсан, айл аймаг байсан буурай маань “Энэ хүрээний газар дээр дахиад орон хийд босно гэдэг өдий. Тиймээс Сангийн далайн эхэн дээр суварга байгаад үгүй болсон газарт суварга бүтээгээрэй” гэж надад хэлсэн юм. Түүнийх нь дагуу тэр хийдэд өвөө нь шавилан сууж байсан Б.Цолмон болон олон сүсэгтэнтэйгээ нийлж Бодь Суварга бүтээсэн. Гандантэгчэнлин хийдийн хамба ламаас асууж заалгаад суварга байсан газар нь суваргаа бүтээсэн. Одоо нутгийн зон олон очдог, мөргөдөг буяны газар болсон доо.
-Хархоринд таны нэртэй хийд байдаг шиг санах юм?
/удтал инээгээд/ Тэр чинь Эрдэнэ зуу хийд. Би хувьдаа нэрээ орчин үеийн нэр гэж боддог байсан юм. Тэгээд Хархоринд явж байтал тэнд “Бат-Эрдэнэ зуу хийд” гээд байхыг хараад өөрийнхөө нэрийг шашин соёлтой холбоотой нэр болохыг нь мэдэж авсан түүхтэй. Түрүү жил Өндөр гэгээний мэндэлсэн газар олон суварга босгоход өөрийнхөө хандиваар нэг суварга бүтээсэн.
-Ээжтань хийдэд шавилж байсан гээд бодохоор их ном эрдэмтэй хүн байсан байж таарна. Гэхдээ хүүхэд гаргахгүй, ном эрдмээ хөөнө
гэсэн хүмүүс л хийдэд шавилан суудаг байсан юм биш үү. Бат-Эрдэнэ гэдэг нэрийг танд хэн өгсөн тухай та асууж байсан уу?
Манай ээж Агийн Даржаа гэдэг хүний хүүхэд. Ээжийн аав нутаг орондоо угсаа гаралтай хүн байсан юм билээ. Ээжийн дээр хоёр ах байж байгаад 10 хүрээд хүн болж чадаагүй, тэгээд ганц охин гарахаар нь хүүхэн хутагттай танил байсан тул даатгаж өгсөн юм билээ. Тэгээд 16 нас хүрээд гэртээ ирсэн гэдэг. Манай ээж 30 хүрч байж манай том эгчийг гаргаж байсан, би ээжийнхээ 43-тайд нь гарсан отгон хүү нь. Тиймээс ээж маань шашин соёлоо дээдэлсэн хүний хувьд эрдэмтэй номтой хүнээс асууж энэ нэрийг өгсөн болов уу.
-Та үүх түүх, удам судраа их сайн мэддэг юм байна. Харин хүүхдүүд тань удам судрынхаа талаар асууж мэдэхийг хүсэх юм уу?
Бид хүүхдүүддээ сайн хэлэх ёстой юм. Бид сайн сайхан зүгт нь үргэлж хөтөлж, зааж сургаж явах ёстой юм даа.
-Зааж сургахаас гадна тамирчин хүн учраас асар их хүлээцтэй байдаг юм болов уу гэж бодогдлоо?
Тийм шүү. Биеийн тамир, үндэсний спорт гэдэг эр хүнийг үргэлж чангалж хатуужуулж биө бялдрыг эрүүл чийрэг болгохоос гадна хатуу хөтүү бүхнийг давж туулах сэтгэлийн хаттай болгож өгдөг. Тиймээс амьдралд тохиолдох бүх л саад бэрхшээлийг даван туулж өөрийгөө төдийгүй гэр бүл, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж айлын дайтай авч явах чадлыг суулгадаг.
-Үнэхээр гайхалтай сонсогдож байна. Энэ ч үүднээс дүгнээд үзэхээр танай гэрт хэрүүл маргаан ховор гардаг байх, тийм үү?
/инээмсэглээд/ Гэр бүл гэдэг бие биенээ ойлголцсон, ямар нэгэн алдаа эндэгдлээ уучилж чаддаг, итгэж чаддаг байх нь чухал.. Гэр бүлийн хүрээнд хичнээн сайн сайхан байна тэр хүрээгээрээ аз жаргалтай байдаг. Гэр бүлд хэн нэг нь ямар нэг байдлаар бухимдаад байх юм бол тэр өдөртөө магадгүй хэдэн долоо хоног ч хэцүү байж болно. Тиймээс гэр бүлийн хүрээн дэх сайн сайхан байдал их чухал.
-Бөх хүний охидоос бяр хүчтэн төрдөг гэж манай ард түмэн ярьдаг. Охид чинь том боллоо. Ач зээгээ харах юмсан гэсэн хүсэл төрнө биз?
Охид маань төр түмнийхээ буян заяагаар эрүүл энх өсөж байгаад баярлаж явдаг. Тиймээс хүүхдүүдээ сайн хүн болгох юмсан, хүн хийчих юмсан гэж бусад эцэг эхийн адил санаа тавьж байдаг. Бөх хүний охидоос удам дамждаг гэдэг. Манай монголчууд морь бөхийн удам их хардаг, шинждэг шүү дээ.
-Та уншсан ч байж мэднэ, уншаагүй ч байж магадгүй. Хакухо Даваажаргал, танай охин хоёрыг гэр бүл болно гэж хэвлэлээр шуугьсан. Тэр
битгий хэл түүн шиг хувь ерөөл монгол бөхөд байхгүй гэж залбирч байсан олон бөхтэй таарч байлаа Сайн мэдэхгүй байна. Манайхан гэр бүлээрээ ойр дотно айлууд биш. Мөөеө аваргыг хүндэлнэ, Даваажаргалыг аавыгаа дагаад явдаг жаахан хүүхэд байхаас нь мэднэ. Түүнээс хүүхдүүд бие биенээ танихгүй шүүдээ.
-Таны ярианд хүн хүн байх ёстой гэсэн үг их анзаарагдаж байна. Үүнээс үзэхэд залуу бөхчүүдийн гаргаж байгаа янз бүрийн зан авир, ёс
суртахууны доголдлыг олж хараад хүн шиг хүн болоогүйд нь жаахан харамсал тээдэг үү?
Монголын өнөөдрийн нийгмийн байдалтай нь аваад үзэхэд бөхчүүд харьцангүй маш сайн байгаа. Эзэн Чингис хааны үеэс монгол бөх олон эрсийн манлай, үлгэр дуурайлал байсаар ирсэн тухай мэдээ баримт үлдсэн байдаг. Тэр уламжлалыг барьж яваа. Сүүлийн үөд сонин сэтгүүл ганц нэг хүмүүсийн асуудлыг нийт бөхчүүдэд нялзаахгүй бичдэг болж байна. Тиймээс хүмүүс тэр бүхнийг уншаад хэн нь хэн бэ гэдгийг сайтар ялгаж салгах болсон. Энэ их чухал юм шүү. Нэг нь буруу зүйл хийвэл бүгдийг нь хамруулж бичдэг байсан үзэгдэл арилж тэр буруу үйлдэл гаргасан хувь хүнд нь чиглэж, тодорхойлж бичиж байгаа нь зүйн хэрэг юм.
Цаашдаа монгол бөхийн нэр хүндийг авч явах залуу бөхийг дэмждэг
-Танд зориулсан их сайхан дуу зохиогдсон. Тэр бүхнийг сонсоход сэтгэл сэргэнэ биз. Ер нь дуу хууранд хэр дуртай вэ?
Манай Хэнтий нутаг дуу хуурын өлгий нутаг учраас сайхан дуунд дуртай. Олон сайхан дуучин, төрийн шагналт гавьяат жүжигчид төрсөн. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай маань Чингис хааны одонгоор энгэрээ мялаалаа. Эрдэнэбатынхаа дуулсан дуунуудыг сонсож бас дуулах дуртай. Би чинь хүн л юм болохоор хүмүүстэй адилхан инээнэ, дуулна, уйлна.
-Нээрээ л таныг Их аварга гэдэг үүднээс эгэл хүн шиг зүйрлэхээ больчихсон нь мэдрэгдлээ. Хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ?
Ялангуяа спортын хүн чинь урлагийн хүнтэй адилхан уян зөөлхөн болчихдог юм байна. Би 21 настайдаа Балжиннямтай тавын даваанд тунаад начин болоод ирсэн чинь улсын заан Мягмар, Дашжамц начин, Лхагва-Очир харцага нар тойроод зогсчихсон уйлаад байхаар нь надад их эвгүй, их сонин санагдаж байсан. Гэтэл тэр маань өнөөдөр надад өөрт хүрээд ирж. Барилдаж байгаа бөхийг хараад, нэг сайхан амжилтыг харахаар хамаг сэтгэл зүрх огшоод ирэх шиг болдог. юм. Хамгийн сүүлд Өвөрмонголчуудын хийсэн “Чингис хаан” кинон дээр тэр их хаан ач хүүгээ бурхан болсныг хараад хэлж байгаа үг, уй гашууг нь үзэхэд нулимс унагасан шүү.
-Ерөнхийлөгчөөр ахлуулсан аяллын багийнхан саяхан Алтай Таван Богдод авирсан. Таныг тэр бүрэлдэхүүнд багтсан гэж байсан ч та ямар учраас яваагүй юм бэ?
Би тэр бүрэлдэхүүнд ороогүй байсан. Яг үнэнийг хэлэхэд тэр өндөр оргилд авирна гэдэг санаанд багтахгүй юм билээ. Өмнө нь бол Бурхан халдун, Богд хаан уул, Өндөрхаан ууландаа залбирч хүрч байсан. Харин Алтай Таван Богдын тэр их ноён оргилд гарахын тулд бэлтгэл хийх хэрэгтэй. Тодорхой цаг хугацаа “Говь” ХК-ийг авах гэж байгаа гээд элдвээр бичсэн. Үнэхээр тийм их хөрөнгө мөнгөтэй
холбогдоод байдаг хэрэг үү?
Тийм юм байхгүй ээ. Ер нь намайг маш олон байшинтай, хашаатай болгосон. Яахав ашдын бэлгээс амны бэлэг гэдэг юм. Болох биз дээ. Монгол хүний хувьд ямар нэгэн илүү дутуу юм харах тансаг өндөр хэрэглээг чухалчилдаггүй, хүмүүсийн л адил байдаг. Тиймээс янз бүрийн зүйлд оролцохгүй. Намайг 100 сая төгрөг Бүтээн байгуулалт хөгжлийн сангаас авсан гэж бичсэн байсан. Би тэр хүмүүсийг танихгүй. Манай Мөнхбаатар гэдэг хүүхдийг ивээн тэтгэдэг компани нь байсан. Ноднин заан болсных нь дараа “Чингис хаан” банкны Сайнцогт над руу яриад өөрийнхөө бөх болгоё гэсэн санал тавьж, надаар дамжуулахыг хүссэн. Тэр үед компанийх нь эзнийг өөртэй нь дуудаж авчраад саналыг нь асуухад “Эндээ баймаар байна” гэж байсан. Тэрийг нь хэлсэн. Тэрнээс надад өөрөөр уулзаж учирч байсан юм байхгүй. Надад 100 сая төгрөг зээлж авах шаардлага ч алга. Бас дугуй зардаг компанийн диллер боллоо, архи спиртний үйлдвэртэй ч гэх шиг. Ер нь ард түмэн маань намайг мэдэж байгаа учраас тэр болгонд хариу хэлээд байдаггүй юмаа.
-Мөнхбаатар гэснээс түүнийг та дэмжиж, заан болгосон байх аа?
-Би тэрийг тухайн үед олон түмэндээ хэлсэн шүү дээ. Над дээр 15-тай аав ээж нь авчирч өгсөн хүүхэд, өдий зэрэгт хүргэсэн учраас цолонд хүргэе гэж бодсон гэж.. Энэ бол монгол бөхөд байсан зүйл. Хэрвээ цолтой, ам авдаг ийм хэвээрээ байх юм бол энэ хэвээрээ үлдэх л зүйл байх гэж бодож байгаа. Тэр нь зориудын зохион байгуулалттай үгсдэг найруулдаг, мөнгө сангатай холбоотой болох юм бол буруу. Тиймээс монгол бөхийн түүхэнд нутгийнхаа залуу бөхийг, цолонд хүрэхээр бөхийг дэмждэг, тунаанаас нь гаргадаг. Гэхдээ тэр дэмжиж байгаа залуу бөх цаашдаа монгол бөхийн нэр хүндийг хэр авч явж чадах вэ гэдгийг нь харж дэмждэг уламжлалтай.
-Ам авах гэснээс та хамгийн анх ам авч байсан үеэ дурсаач?
-Ер нь том цолонд хүртлээ тунаж барилдаж байсан учраас том цолтой болоод ам авна гэдэг тунаж барилдахаас ч хэцүү юм шиг санагдаж байсан. Тэгэхээр тэр бол монгол бөхийн өөрөө бие дааж зөв шийдлийг олох чадвар суулгадаг зүйл юм билээ. Ам авна гэдэг зөвхөн дийлэх дийлэгдэхдээ ч биш бүх талыг бодолцож, тооцож үздэг. Дараа дараагийн даваанд ямар нөлөө үзүүлэх богэдэг үүднээс зөв шийдэл гаргахад хүргэдэг.
-Та өнөөдрийг хүртэл “Хүч” нийгэмлэгээр овоглож яваа.Олон газар таныг өөрийн компанийн нэр дээр болгох санал тавьж байхыг
мэднэ. Яагаад та “Хүч” нийгэмлэгээс өрх тусгаарладагтүй юм бэ. Хандив, цалингаа бодсон ч тэр…?
-18 настай цэрэгт ирсэн үеэсээ л би “Хүч” нийгэмлэгт ирсэн. Тухайн үед Аюулаас хамгаалах яам гэж том байгууллага байж байгаад цагдаагийн байгууллага руу шилжсэн юм. Тэр цагаас хойш хаашаа ч хөдлөөгүй өнөөдрийг хүртэл явж л байна. “Эрдэнэт” үйлдвэрээс эхлээд олон газар өөрийнхөө компанийн бөх болгох урилга, заллага өгч байсан. Бараг л аав ээжийнхээ өврөөс гарсан даруйдаа энэ хамт олон дээрээ ирсэн болохоор энэ хүмүүсээсээ холдож чадаагүй.
Сонирхолтой яриа дэлгэсэн танд баярлалаа.
Н.Энхманлай Т.Хаанаа