Гоолын хур буусан хагас шигшээ...
Астон Вилла сүүлийн 10 жилд анх удаагаа томоохон тэмцээний финалд гарч ирээд байна. Гэхдээ энэ ялалт амархан олдсонгүй. Блакбурн багийн шархадсан барс мэт 10 залуустай цаг гаран тэмцэлдсэний үр дүнд Виллагийн залуу арслангууд буулган авччадлаа.
Никола Калинич ийн 2 гоол (10, 26 мин) эхлэн орох үед Виллачууд нилээд сандран бужигналдаж эхлэв.
Харин Блакбурны хуучин цэрэг Стефен Варнокын гоол (30 мин) Виллачуудын зүрхэнд итгэлийн гал асаасан билээ. Тун удалгүй Блакбурны Киристофер Самба Агбонлахорыг 16 дотор унагаж багаа хүндхэн байдалд оруулан улаан авч талбайг орхилоо. Пеналтын цохилтыг манай энэ оны нээлт Виллагийн талбайн төвийн хөдөлгүүр болоод байгаа Милнер чулуу болгосноор итгэл найдварын оч гал болон дүрэлзлээ...
Манай залуус энэ боломжийг 100 хувь ашиглан гайхалтай комбайк хийж Агбонлахор(58 мин), Хески(62 мин), Нзонзигийн (53 мин)автогоолын ачаар итгэл төгс тэргүүлж эхэллээ...
Харин Блакбурны залуус хүн дутуу хэдий ч шархадсан барс шиг тулалдаж нэр төртэй тэмцэлдсэнийг бахдууштай. Тэд Мартин Олссон (63 мин), Бретт Эмертоны (84 мин) гоолын ачаар тооны харьцааг 5:4 болгон ойртуулж чадсан бөгөөд хамгаалах нэр төртэй хүмүүс шиг дайчин тоглосон.
Харин Ашли Яангийн цаг дуусах мөчид хийсэн гоол тоглолтын эцсийн цэгийг тавьсан билээ. Ийнхүү 2:0 оор хожигдож эхэлсэн тоглолтонд
бид зогсоогоороо үлдэн комбайк хийж чадсан төдийгүй багийнхаа шинэ үеийн түүхийг бичилцэн сүүлийн 10 жилд анх удаагаа Вемблиг зорих эрхтэй боллоо...
1996 онд Лигийн капыг авснаасаа хойш анх удаагаа энэ оны 2 сарын 28 нд Вемблид очих тизээ авлаа. Энэ удаад Манчестер хотын аль нэг багтай учраа тааран тоглох болно.
1982 оны Европын цомын Аварга болсноос хойш удаан хугацаанд томоохон амжилтаар ангаж цангаж ирсэн Виллагийн фенүүдийн хувьд энэ финал нь амжилтын цоо шинэ эрин үеийн эхлэл байхыг хэн таах билээ...
2006 онд МОН энэхүү багийг удирдаж эхэлснээсээ хойш тайван боловч ул суурьтайгаар Астон Вилла клубыг шинэчлэн хүчирхэгжүүлж, Английн залуу авъяасаар дүүргээд байгаа билээ.
ОДоо Милнер, Яанг, Агбонлахор зэрэг залуус өөрсдийнхөө авъяас потенциалыг нэгэн томоохон финалд сорьж үзэх боллоо. ГЭхдээ энэ финал Ричард Данн мэтийн карьерийнхаа туршид цом аваагүй ч цом авах чансааны тоглолт үзүүлсээр ирсэн ахмад тоглогчидод ч томоохон сорилт юм.
Teams:
Aston Villa Guzan, Cuellar, Dunne, Collins, Warnock, Petrov, Milner, Downing (Sidwell 86), Ashley Young, Agbonlahor, Heskey.
Subs Not Used: Friedel, Luke Young, Albrighton, Delfouneso, Delph, Beye.
Booked: Milner, Heskey.
Goals: Warnock 30, Milner 40 pen, Nzonzi 53 og, Agbonlahor 58, Heskey 62, Ashley Young 90.
Blackburn Robinson, Chimbonda, Samba, Nelsen, Givet, Emerton, Nzonzi (Reid 61), Pedersen, Olsson, Dunn (McCarthy 56), Kalinic (Di Santo 72).
Subs Not Used: Brown, Andrews, Hoilett, Salgado.
Sent Off: Samba (39).
Booked: Givet.
Goals: Kalinic 10, 26, Olsson 63, Emerton 84.
Att: 40,406
Ref: Martin Atkinson (W Yorkshire