Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Re: US Open 2009 8.31 - 9.13

Postby Г.Баяраа » Tue Sep 15, 2009 2:04 pm

Bravo Del Potro !
Image
Америкийн нээлттэй тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн ялагчаар Хуан Мартин Дель Потро тодорлоо. Чансааны 6-д эрэмбэлэгдсэн Аргентини эр финалд Швейцарийн алдарт Рожер Федерерийг 5 сетэд 3-6 7-6 (7-5) 4-6 7-6 (7-4) 6-2 -аар буулган авч анхныхаа их Дуулгын түрүүг хүртсэн юм. Ийнхүү сүүлийн жилүүдэд тогтоод байсан Рафаель Надаль, Рожер Федерер хоёр л Их Дуулгын түрүүг хүртэх ёстой гэсэн бичигдээгүй хууль төгсгөл боллоо. Мөн Дель Потро 1977 оноос хойш Их Дуулгын түрүү хүртсэн анхны Өмнөд Америк теннисчин болж байна. Одоогоос 32 жилийн тэртээ Аргентиний алдарт теннисчин Гулермо Вилас энэ амжилтыг үзүүлж байсан юм. Артур Эш цэнгэлдэхэд цугласан үзэгчдэд хандан Дель Потро ийн өгүүлжээ ''Үнэхээр гайхалтай. Хэлэх ч үг олдохгүй байна. Энэ мөч миний сэтгэлд үүрд хадгалагдах болно. Миний хувьд ч тэр, Өмнөд Америкчуудын хувьд ч энэ бол үнэхээр гайхалтай мөч. Би Их Дуулгад түрүүлж, бас Рожер Федерер шиг болохыг мөрөөддөг байсан. Миний нэг мөрөөдөл ингээд биелэлээ. Гэхдээ би хэзээ ч Рожер шиг болж чадахгүй байх. Тэр бол давтагдашгүй теннисчин''

Рожер Федерер энэ тэмцээнд түүхэн амжилт тогтоохын төлөө өрсөлдөж байсан.1925 оноос хойш Америкийн нээлттэй тэмцээнд 6 жил дараалан түрүүлсэн анхны теннисчин болохоос гадна 16 Их Дуулгын түрүү хүртсэн анхны эрэгтэй тамирчин болохоор тэмцэж байлаа. Харамсалтай нь эцсийн мөчид зорилгодоо хүрч чадсангүй. Тоглолтын эхний сетэд Рожер хүчтэй давуулалтуудаа ашиглан 6 : 3-аар ялж чадсан. Гэвч дараагийн сетээс Аргентин эр тоглолтын хэмнэлийг өөрийн талд эргүүлж тай-брейкээр 7 : 6-гийн харьцаатай сетийн харьцааг тэнцүүлжээ. Удаахь сетүүд ч тун өрсөлдөөнтэй өрнөж 6 : 4, 7 : 6-гаар тус бүр нэг нэг сетийг өөрийн болгосон. Тоглолтыншийдвэрлэх 5 дахь сетэд Рожер үнэхээр сульдсан байлаа. Давуулалтyнхаа дөнгөж 54 хувийг л оноо болгож байсан бөгөөд харин Дель Порто залуу хүний эрч хүчийг харуулан 6 : 2-оор ялалт байгуулж чадсан юм. Тун удахгүй 21 насны төрсөн өдрөө тэмдэглэх Дель Потро нь 2005 оноос мэргэжлийн теннисний ертөнцөд хүч түрэн орж ирсэн бөгөөд 2007 оны Уймблдоны 2-р шатанд шалгарч анхны амжилтаа үзүүлжээ. Үүнээс хойш бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийсээр шилдэгүүдийн зүрхэнд шар ус хуруулсан авьяаслаг тамирчин болж чадсан юм. Оны эхэнд Дель Потро Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн найм хүртэл тэмцэж байсан бол Ролан Гаррост үүнийгээ хагас шигшээ болгон ахиулсан. Тэгвэл Нью Иоркын талбайд тэр дэлхийн шилдэг болсон гэдгээ батлан харууллаа. Цаашдаа ч Дель Потро энэ амжилтаа давтаж, дэлхийн чансааг тэргүүлэхийг үгүйсгэх аргагүй.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: US Open 2009 8.31 - 9.13

Postby El Payaso » Tue Sep 15, 2009 2:26 pm

Дель Потро Федерер Надаль 2-ыг ялсан анхны теннисчин болж байгаам байна энэ 2-ын ноёрхол эхэлснээс хойш... Вамос Вамос Аргентинааааа....
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: US Open 2009 8.31 - 9.13

Postby Primax » Thu Sep 17, 2009 12:39 am

Энэ белги хүүхэн 2 жил хагас гаруй тоглоогүй гэсэн бхаа, ясны теннисчин байна шдэ, ашгүй федерер хожигдлоо
Нисдэг хүн байхад Барьдаг хүн байна
User avatar
Primax
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 605
Joined: Sun Sep 30, 2007 3:04 pm
Location: Тэнгэрийн хязгаарт

Re: US Open 2009 8.31 - 9.13

Postby Чуугий » Tue Jan 19, 2010 10:32 am

Г.Баяраа гуай энийг Австралийн опен болгоод нэрийг нь өөрчлөөч.
Австралийн опен эхнээсээ л сенцаацаар эхэллээ дээ.
Энэ тэмцээнд тун сайн оролцдог 2005 оноос хойш тогтмол шөвгийн 4т шалгарч 2008 онд түрүүлж байсан Мариа Шарапова нутаг нэгт Мариа Кириленкод хожигдлоо.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Г.Баяраа » Tue Jan 19, 2010 12:20 pm

98 дахь удаагийн Австралийн нээлттэй тэмцээн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Өмнөх жилүүдэд Мельбурний халуу шатсан нар тамирчдийг багагүй цухалдуулдаг байсан бол энэ удаа усархаг борооноос болж задгай талбайд явагдах байсан ихэнхи тоглолтууд товлосон хугацаанаасаа хоцорч эхэлсэн юм. Тэмцээний эхний өдөр чансааны 14-т эрэмбэлэгдсэн ОХУ-ын Мариа Шарапова ялагдаж Мельбурнийг орхилоо. Шарапова өнгөрсөн оны Уимблдод хоёрдугаар шатнаас, Америкийн нээлттэй тэмцээнд 3-р шатнаас хасагдаж байсан бол энэ удаа эхний шатыг давж чадсангүй. Нутаг нэгт Мариа Кириле́нкод 7-6(4) 3-6 6-4-өөр ялагдахдаа Шарапова нийт 66 алдаа гаргаж, 11 удаа давуулалтаа алджээ. ”Би ердөө л ялалт байгуулж чадсангүй. Надад боломж байсан ч гэсэн би түүнийгээ ашилах тал дээрээ алдаа гаргалаа. Гэхдээ би хэн нэгнээр өрөвдүүлмээргүй байна” гэж Мариа тоглолтын дараа ярьжээ. Мариа Кириленког дараагийн шатанд Австрийн Месбургер хүлээж байна. 22 настай энэ бүсгүй 2001 онд мэргэжлийн карьераа эхлүүлсэн бөгөөд Шараповатай хамт хос төрөлд өрсөлддөг байсан юм.

Цагаан картаар Мельбурнд ирсэн Жюстин Энин эхний шатанд нэг нутгийн Кирстен Флипкенсийг 6–4, 6–3-аар буулган авлаа. Мөн Ким Клийстерс Канадын Валере Тетреаултыг ядах юмгүй (6–0, 6–4) өвдөг сөхрүүлж хоёрдугаар шатанд шалгарлаа. ”Би энд ирэлгүй их уджээ. Тийм болохоор бүх зүйл надад цоо шинэ мэдрэмжийг төрүүлж байгаа байх. Би яг л жаахан хүүхэд шиг догдлоог эхний тоглолтоо хийхийн өмнө нилээд сандарсан шүү” хэмээн Клийстерс сэтгэгдлээ хуваалцсан байна.

Эрэгтэйчүүдээс Энди Мюрей, Рафаель Надаль, Энди Роддик нар шилдгүүд битүү дээвэртэй Род Ловер Аренад эхний шатны тулаанаа хийж ялалт байгууллаа. ”Битүү дэвэртэй ордонд тоглох жаахан эвгүй юм. Анх удаагаа би энэ ордонд тоглож байна” хэмээн Мюррей сэтгүүлчдэд ярьсан бол ”Эхний шатны тоглолтууд их хүнд болдог юм. Энэ тоглолтонд л сэтгэлзүйн давуу байдал үүсгэж чадвал дараа дараагийн тоглолтуудад амар байдаг” гэж Роддик ярьжээ. Нээлтийн өдөр Род Ловер ордонд үймээн дэгдээж утаа гаргасан 10 гаран дэмжигчдийг цагтаа нар баривчилж зохих газар нь хүргэсэн байна.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Чуугий » Thu Jan 21, 2010 11:14 am

Шараповагийн араас Дементьева тэмцээнээ орхилоо.
Түүнийг их спортдоо эргэн ирээд буй Жастин Энин-Арден 2 сетэд 7-5 7-6 гэсэн харьцаатайгаар буулган авсан юм.

Эрэгтэйчүүдийн төрөлд нэгэн сонирхолтой тоглолт явагдсан нь Дель Потро Жэймс Блэйк 2н хооронд өрнөж нийт 5 сет тоглосон уг тоглолтонд чансаа өндөр Дель Потро ялсан юм.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Эрдэ » Thu Jan 21, 2010 11:15 am

Хар залуу хасагдчихаа юу
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Г.Баяраа » Thu Jan 21, 2010 9:07 pm

Ана бас хасагдчлаа ...хамаг царайлгууд нь түрүүлээд явчих юмаа тэхээр чинь
бид одоо юугаа үзэх вэ :mrgreen:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Чуугий » Fri Jan 22, 2010 12:39 pm

Елена Янкович хусуулчлаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Чуугий » Fri Jan 22, 2010 6:30 pm

Ким Клийстрэс Надья Петровад хожигдсоноор тэмцээнээ дуусгалаа.
Мөн чансааны 11т байсан Францын Марион Бартоли Хятадын Жи Женд хожигдсоноор тэмцээнээ дуусгалаа.

Харин эрэгтэйчүүдийн төрөлд чансааны 12т байсан Францын Гаел Монфилс Жон Иснерт хожигдосноор тэмцээнээ дуусгажээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Nomer 10 » Sun Jan 24, 2010 2:58 am

2 Мария Юрьевна нэгийн даваанд байхыг хараад харамсаж байлаа. Кириленког хусна гэж бодож байсан даа, бараг. Энэ жил ч доогуур даваануудад бас л хатуу таарч байна шүү. Эньеныг ч ойлгож болох юм, шинээр эхэлсэн хүн болохоор Еленатай тэгж эрт таарсан. Харин энэ Блэйк сүүлийн үед бөас огт тоглоогүй юм байх даа. Яагаа ч гүй дел Потротой таарчих юм. Ёстой аймаар тоглолт болсон доо. Одоогийн байдлаар энэ жилийн шилдэг тулаан болоод байна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Чуугий » Sun Jan 24, 2010 12:46 pm

Чансааны 3т бичигдээд байсан Кузнецова хасагдлаа.
Тэрээр Надья Петровад 3 сет тоглон 6-3 3-6 6-1р хожигджээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Khosoo » Sun Jan 24, 2010 1:04 pm

Хөөрхөн Кириленкогоо хараад байна. Энэ жил доогуур шилдэгүүд хожигдоод байгаа болохоор түүнд их л боломж байнадаа.
Өөрөө ч Шараповаг эхлээд хусчихсан. Одоо Сафинатай гал гарнадаа.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Адмирал » Sun Jan 24, 2010 3:39 pm

Надаль Карлович 2ийн тоглолт 4 сет үргэлжилэв...

6-4 4-6 6-4 6-4 өөр Надаль хуссан... Гэхдээ Карловичын давуулалт дээр Надаль аймаар сандарч байна лээ шүү...

Image
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Чуугий » Mon Jan 25, 2010 6:28 am

Карлович угаасаа давуулалтаараа алдартай.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Чуугий » Mon Jan 25, 2010 6:32 am

Дел Потро,Сафина 2 хасагдаа шив.
Last edited by Чуугий on Mon Jan 25, 2010 5:01 pm, edited 1 time in total.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Khosoo » Mon Jan 25, 2010 7:26 am

Динара гэмтээд Мария шууд хожил авсан. Одоо шөвгийн наймд Хятадтай. Одоо Хятадыг зогсоохгүй бол арай л хол явчихлаа. Марияд аварга ойрхон л харагдаад байгаамдаа. хэхэ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Чуугий » Tue Jan 26, 2010 11:24 am

Khosoo wrote:Динара гэмтээд Мария шууд хожил авсан. Одоо шөвгийн наймд Хятадтай. Одоо Хятадыг зогсоохгүй бол арай л хол явчихлаа. Марияд аварга ойрхон л харагдаад байгаамдаа. хэхэ


Хятадын Жи Женд хусуулж байгаам бишүү.
Жюстин Энин харин сайн байх чинь.

Эрэгтэйчүүдээс Жойкович,Федерер 2н нэг нь түрүүлэх байхаадаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Адмирал » Tue Jan 26, 2010 12:44 pm

Murray Nadal 2 khoorondoo bsan uu
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Чуугий » Tue Jan 26, 2010 12:55 pm

Адмирал wrote:Murray Nadal 2 khoorondoo bsan uu


тэхх.......
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Чуугий » Tue Jan 26, 2010 1:01 pm

Эмэгтэй финалд Жюстин Энин эгч дүү 2н нэгтэй нь үзэхээр харагдаж байна.

Жюстин Энин семид Хятадын Жи Жентэй.
Нөгөө талд эгч дүү 2 семид гараад ирэх байх.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Г.Баяраа » Tue Jan 26, 2010 4:33 pm

Муу хужаагдээ Кириленког мулталчлаа.. 8+) .одоо Энен хэн гэдгээ харуулахын байгаздээ

Цагаан картаар Австралид ирсэн Их Дуулгын 7 удаагийн аварга Жюстин Энений гайхамшиг үргэлжилсээр байна. Чансааны 18-д эрэмбэлэгдсэн Надья Петроваг тэрээр 7 : 6 7 : 5-аар ялснаар хагас шигшээд шалгараад байна. Хэдийгээр тэмцээний эхний шатанд Жюстин гуяндаа бага зэрэг бэртэл авсан ч ямархуу чансаатай тамирчин гэдгээ нотолж энэ хүртэл ирээд байна. Петрова 3-р шатанд Ким Клийстерсийг мултлаагүй байсан бол нэгэн үеийн агуу Бельги бүсгүйчүүдийг дахин Их Дуулгад өрсөлдөхийг бид харах байжээ. Шөвгийн дөрөвт Энен Хятадын Жен Зетэй тоглоно. Нанхиад бүсгүйчүүдээс өмнө нь Их Дуулгын хагас шигшээд үлдэж байсан тамирчин байгаагүй бөгөөд ийнхүү Жен Хятадын теннисний ертөнцөд шинэ үеийг авчирч байна. Кириленкогийн хувьд тэмцээн ингэж өндөрлөсөнд тун сэтгэл дундуур байна. Мария тоглолтын эхний сетэд зүүн хөлөө бэртээж ялж чадахгүй нь тодорхой болсон юм. Жен Зе 2006 онд Австралийн нээлттэй тэмцээни хос төрөлд магнайлж байсан удааатай.
Одоо түүний нутаг нэгт На Ли хагас шигшээд үлдсэн хоёр дахь Хятад тамирчин болох эсэхээ шийднэ. Гэхдээ тэрээр дэлхийн хамгийн хүчтэй давуулалттай теннисчин Венус Уильямсыг ялж байж энэ шатанд шалгарах боломжтой. Венусын дүү Серена Беларусын Виктория Азаренкотой тоглоно.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хувьд хагас шигшээд тоглох тасалбарыг хамгийн түрүүнд Хорватын Марин Челич хүртээд байна. Энэ эрхийг авахын тулд Марин Энди Роддиктэй чилийсэн 5 сетийн турш өрсөлдөх хэрэгтэй болсон юм.(7-6 6-3 3-6 2-6 6-3) Челич өмнөх шатанд хоёр ч удаа 5 сет тоглож ялсан гэдгийг бодолцож үзэх юм бол түүний хөдөлмөрийг хүндлэхээс өөр аргагүй. Роддик тоглолтын эхэнд өвдөгний бэртэл авсан тул бууж өгч болох байсан ч тэгэхийг хүссэнгүй. Бүтэн 4 цаг гаран Автралийн халуун наранд шарагдан тэмцсэний эцэст харамсалтайгаар ялагдал хүлээлээ. Марин Челич карьертаа анх удаа Их дуулгын хагас шигшээд үлдээд байна. Яг одоо Их Дуулгын шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө Энди Мюррэей - Рафаель Надаль нар тоглож байна.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Чуугий » Tue Jan 26, 2010 7:40 pm

Мюррэй Надалийг хусчлаа одоо Чиличтэй ер нь финалд үлдчих юм шиг байна.
Харин нөгөө талаас Федерер,Жойкович 2н хожсон нь гарч ирэх байх.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Чуугий » Wed Jan 27, 2010 11:04 am

2 хужаа хүүхэн семид үлдэчлээ шүү.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Australian open 2010 - 01.18 - 01.31

Postby Nomer 10 » Wed Jan 27, 2010 12:23 pm

Кириленко хажуугаар нь яасан их юм давхардуулдаг юм бэ. Гэмтэл гэхээсээ илүү энэ ачаалал нь зогсоочихлоо. Таг хэл нь суначихсан байна лээ. Роддик харин уг нь ёстой сайхан барьж ирсэн дээ. 2-0 байж байгаад 5 дахь сет эхлэнгүүт эрчиндээ аваад хаячихжээ л гэж бодож байлаа. Рафаэл Энди 2-ын тоглолт теннис гэж ийм байдаг юм гээд харуулж байтал даанч Надал гэмтлээ дийлсэнгүй. Рожер Эньен 2-оо л хараад сууж байна даа. Рожероос өмнө Хэнмений фэн байсан бол Эньендээ олон жил үнэнч явна даа :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron