by Odgerel » Mon Jan 18, 2010 9:49 am
Тэмцээний эхний өдрийг очиж үзлээ, 40 орчим Монголчууд маань очиж дэмжсэний хэрэг гарч Мяарагчаа урамтай сайхан барилдаанаараа бид бүгдийн магнайг тэнийлгэлээ. Ардын багш Насаа, гавъяат Болдбаатар, Олимпийн аварга Түвшинбаяр, Дэлхийн аварга Цагаанбаатар гээд дэлхийн хэмжээний хүмүүстэй хамт сууж тэднийхээ ялалт, ялагдал, жаргал, зовлон, баяр хөөрийг нь хуваалцаж өнгөрөөсөн тэр өдөр бидний хувьд олдошгүй дурсамжтай өдөр болж өнгөрсөн.
60кг-д Азийн аварга Болдбаатар маань хүрэл авсан Солонгосын тамирчинд үүрүүлээд цэвэр буучихав. Хажууд нэлээн урам муутай ирж суусан, яачихав гэж асууж зүрхлэлгүй хажууд байсан цайгаа авч өгөв, дотор нь нэлээн хэцүү байгааг нүдийг нь хараад ойлгож болохоор, юм нэгээр дуусах биш залуу хүн хичээх байхаа. 60-д аваргын төлөө Японы чансааг тэргүүлэгч Хирауки Узбекийн олимпийн хүрэлт Собировыг вазаригаар хожиж яваад цаг дуусах мөчид давхар мордуулаад цэвэр буучихав.
52кг-д Бундмаа Японы бөхөд вазари алдаад үргэлжлүүлж даралтанд ороод тэмцээнээ дуусгав.
66кг-д Цагаанаа Францын нэр нь мэдэгдэхгүй нөхөрт хөлд нь 3 удаа ороод торгуулаад юу ч хийж амжилгүй цаг дуусчихав. Тэр франц дараагийн тойрогт Оросд юм болсонгүй цэвэр тавиулсан. Цагаанаа жоохон бэлтгэл муутай байв уу гэж бодогдсон, их л урам муутай авчирсан хуушуур ч идэлгүй суусан.
63кг-д Мөнхзаяа бас нэг Японтой таарав, уг нь нэлээн сайн үзсэн боловч цаг дуусах мөчид Япон гарт нь өчиж ялсан, манай хүний мөр нь эвгүй болчих шиг болсон Болдоо багш мөрийг татаж байгаа харагдсан, сүүлд асуухад гайгүй л гэж байсан.
Ингээд манайхны ялагдал үргэлжилсээр бид хэд ч дотроо түгшиж л суулаа, сүүлийн найдвар Мяарагчаа байлаа, эхний тойрогт хийлээд дараагийн тойрогт бас л Японтой таарав. 2 минут орчим өнгөрч байтал япон манай хүний ууцаар тэврээд шигшээд хариугүй шидэх нь ээ, манай хүн биеэ маш суллаад 2 хөл дээр давхар мордох маягийн мэх ороод цэвэр буулгачихав. Бид хэд ч бөөн баяр уухай хашгираад л явчихав. Хүрэл медаль халаасанд орчихов, үдээш хойш шигшээ барилдаантай тул хуушуур, хар цайгаа уугаад байрандаа очиж унтаж байгаад ирэхээр манай хүн явсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Оростой таарав, Орос өмнөх тойрогт дээгүүр үзэх магадлалтай байсан Солонгосыг ялсан эвгүй нөхөр байв, манай хүн үүрээд давхар хөл тавиад маш гоё сонгодог мэхээр нисэлттэйгээр Оросыг цэвэр буулгав. Нөгөө талаас нөгөө Гаданов гээд дэлхийн аваргаар манай Цагаанаад ялагддаг бас нэг Орос гарч ирэв. Барилдаан эхлээд 2 мин орчим өнгөрөөд манай хүн Оросыг хонгодож давхар зүүн хөл дээр нь мордоод цэвэр буулгав. Ингээд алт манайх болов. Төрийн дуулаллаа сонсож төрийн далбаагаа мандахыг хараад тэнд бидний самсаа шархирсан. Сайхан юм байна лээ. Мяарагчаа биеийн хөгжил сайтай, булчин нь ярайсан, сайхан даруухан хүүхэдээрээ залуу байна лээ. 83 онд төрсөн Дундговьт төрсөн, аав нь олон жил сайн барилдсан удамтай айлын залуу байна лээ, түүнд АНУ-аас нэр дээр барилдах санал ирсэн боловч өөрөө зөвхөн Монгол улсын нэрийн өмнөөс барилдана гээд эрс дургүйцсэн гэж хүн ярьж байхыг сонссон.
За тэгээд эцэст нь тамирчид маань яаж хөлсөө дуслуулж эх орныхоо нэрийг гаргадагыг нэг өдөр зүрх сэтгэлээрээ мэдэрсэн. Хамаагүй тэднийгээ РС-ний араас баалж, өөлөх нь үнэхээр хэрэггүйн байна лээ шүү.
Монголчуудын маань зовхи нь өөдөө байж, Монголын тамирчид дэлхийг тамгалах болтугай.
БНСУ, Сөүл хот, 2010.01.18
Үндэсний үзэлтэй байцгаая Залуусаа...