Олон хүний бодож байснаар Сьенатай хийх тоглолт амар гэж бодож байснаар болсонгүй. Лигийн хамгийн сайн довтолгоотой баг, хамгийн муу хамгаалттай баг, лигийн тэргүүлж буй, сүүл мушгиж буй 2 багийн тоглолт.
Виола нарт 1:5 гэж хожигдсон баг бишээ. Ууг нь иймэрхүү л тоглодог баг сүүл мушгиж байгаа нь харамсалтай.
Дунд ердөө 2 тоглогч л байна. Кьево дээр Вьеира, Занетти байсан бол энэ удаа Деки, Моттагаас өөр сонголт байсангүй.
Ханхүү: Милито гоол хийснээр 11 гоолтой болж, лигийн мэргэн буучдын 2т явна.
Нөгөө ханхүү Киву хүнд бэртэлтэй байгаа ч багийнхан нь энэ ялалтаа түүнд зориулж. Шнайдер гоолынхоо дараа хурдан эдгэрээрэй гэсэн утгатай юм барьсан байсан. facebook, интэрий албан ёсны сайт дээр хүртэл маш олон дэмжигч, найз нөхөд нь сэтгэл санаагаар дэмжиж, хамт байгаагаа илэрхийлсэн байсан.
Ээж нь Верона хотод эмнэлэгт нь Румынээс очсон байсан. Өнөөдөр Киву маань Верона хотын эмнэлэгээс Миланд ирээд байна.
Sniper?, Great 10?Тоглолтын баатар Шнайдер. 2 гоолоо хаалттай цохилтоос хийлээ. Интэрт ирээд 5 гоол ингэж оруулаад байгаа юм байна. Одооноос эхлээд лежендүүдтэй харьцуулагдаад эхэлж. Нэг газраас түүнийг 89 онд 13 дахь скудетто авахад чухал үүрэг гүйцэтгэж байсан Лотар Маттеустай зүйрлээд бичсэн байна.
Шнайдертэй Интэр хожигдох нь уу даа гэсэн бодол байсаан. Харин Шнайдертай Интэр ялагдашгүй гэсэн үг улам батлагдаад байна. 2 гоол, 1 дамжуулалт.
- Яг одоо түүн шиг хаалттай цохилт хийж буй хүн Италид алга
- Европын хамгийн шилдэг наймаа гэхэд нэг их буруу болохгүй болов уу. Авсан үнэ, багтаа хийсэн тоглолт энэ тэрийг харахад.
- Италийн аварга багийн, одоо лигийг илүүрхэж тэргүүлж буй Интэрийн гол тоглогч гэсэн үүднээс бол Шнайдер Калчиогийн шилдэг тоглогч.
Аз уу?Аз хийморь гэдэг ад үзээд байхаар зүйл биш. Аз түшиж байвал сайхан шүү дээ. Гэхдээ энэ хожил азных уу гэвэл бас ч яг тийм биш бололтой. Айлын 3 дахь гоол отон байсан. Зүүн жигүүрийн хамгаалагч Самуель төвийн довтлогч нарын байрлалд, хамгаалагч нарын дунд байрлалаа орхиж очоод азаар гоол хийсэн үү гэвэл үгүй байхаа. Энэ бол дээрээс ирсэн заавар байсан!
Италийн нэг хэвлэлд Моуг шийдвэрлэх үед 4-1-5 гэж тоглосон. Энэ бол магадгүй сонирхогчдын тоглолтоос харж болох хувилбар болов уу гэсэн байна. Би тоглолт бүтэн үзэж чадаагүй болохоор ийм байсан гэж чадахгүй нь. Гэсэн ч энэ ортой байхаа.
Динамогийн эсрэг 2 хамгаалагчтай тоглосныг бид мэднэ. Энэ мэт довтолж тоглосон, аз туршсан, санаандгүй шийдвэр гаргадаг болохоор Онцгой гэгдсэн байж ч болох. Зарим чухал мөчид Матриксыг хамгаалалтанд биш довтолгоонд тоглуулдаг. Энэ нь түүний толгойгоороо сайн тоглодогт нь найдаж төвийн довтлогчийн байрлалд тоглуулж байсан. Гэхдээ энэ тактик нь амжилттай болж амжаагүй байгаа ч зүүн жигүүрийн хамгаалагчаа төвд тоглуулсан нь амжилттай боллоо.
Сьенагийн дасгалжуулагч Малесанигийн хэлснээр манай 3 дахь гоол дээр шүүгчийн алдаа байсан гэдгийг эндээс харна биз. Хамгаалагч тохойгоороо араас нь цохисон байгаа.
Мөн тэдний 3 дахь гоол отон байсан. Зарим газар бичигдээд байгаа шиг Самуелийн гоол отон биш байсан.
http://www.youtube.com/watch?v=8v8QwWRGbg4