by Makaveli » Thu Jan 14, 2010 5:48 pm
Чиётайкай зодог тайллаа
Багш, шавь хоёрыг зэрэг давсан Кайо тvvхийн манлай болов.
Олны анхаарлын тєвд байгаа хоёр бєх Хацv башёгийн гурав дахь єдєр хоорондоо хvч vзэв. Их сvмогийн тvvхэнд дээд зиндаанд хамгийн олон ялалт байгуулсан рекордыг эзэмшдэг ёкозvна Чиёнофvжигийн амжилттай ємнєх єдєр нь тэнцсэн озэки Кайо, Чиёнофvжигийн шавь, 10 ялж байж озэки цолоо эргvvлэн авах болзолтой сэкивакэ Чиётайкай нар макvvчид 54 дэх удаагаа халз тулсан юм. Ёкозvна Мусашимару, озэки Таканонами нар 58 удаа барилдсан нь тvvхэнд хоорондоо хамгийн олон удаа хvч vзсэн рекордоор тэмдэглэгдэн vлдсэн бєгєєд Кайо-Чиётайкай нарынх хоёрдугаарт ордог. 1998 оны гуравдугаар сарын тэмцээнд анх нvvр тулж байсан тэдний дуэльд Кайо 33 ялснаар давамгайлж иржээ. Энэ удаа ч тэр ээлжит даваагаа авч, зургаа ялагдвал зодог тайлна хэмээн мэдэгдсэн Чиётайкайг хvнд байдалд орууллаа. Озэки Кайогийн хувьд гурав дахь єдрийн барилдаанд Чиётайкайг окvринагэ мэхээр илvvрхэн давснаар дээд зиндаан дахь ялалтын тоогоор єрсєлдєгчийнхєє багш Чиёнофvжигийн ємнє гишгэсэн.
Тvvхэн амжилт vзvvлсэн энэ єдєр озэки Кайогийн ээж нь ордонд ирж сvмо vзсэн бєгєєд vзэгчдийн хvvг нь хэрхэн дэмжиж буйг хараад "Кайо маань зєвхєн миний хvv биш, ард тvмний хvv юм гэдгийг мэдэрлээ" хэмээн уяран нулимс дуслуулж суусан гэнэ. Харин Кайо єєрєє рекорд тогтоосноо vл тоосон тєрхєєр сэтгvvлчидтэй уулзаж, "Башё дєнгєж эхэлж байна. Рекордыг шинэчиллээ гээд догдолж, хєєрсєн юм байхгvй. Єдєр єдрийнхєє барилдаанд анхаарлаа хандуулна" хэмээн ярьжээ.
Тvvнд тvvхийн манлай байр сууриа алдсан ёкозvна Чиёнофvжи буюу Коконоэ ояката "Би тvvнийг хэзээ нэгэн цагт энд хvрнэ гэдгийг ємнє нь хэлж байсан. Тиймээс миний хувьд Кайогийн амжилтад гайхаж мэгдээгvй. Ийм хэмжээний амжилт vзvvлэхэд ямар хvнд гэдгийг нь мэдэх учир Кайод баяр хvргэж, амжилт хvсье" гэж єгvvлсэн байна. Одоо Кайогийн ємнє мэргэжлийн сvмогийн талбарт 1000 ялсан хоёр дахь бєх болох єєр нэгэн рекорд хvлээж байна. Чиётайкайг давснаар 976 ялалттай болсон тэрбээр тавдугаар сарын тэмцээнд мянгатан болох бололтой.
Эхний гурван єдєр дараалан ялагдсан сэкивакэ Чиётайкай зодог тайлах шийдвэр гаргаснаа єчигдєр єглєє (1.13) сэтгvvлч дэд мэдэгдэв. Тэрбээр багштайгаа зєвлєлдєєд ийм шийдвэрт хvрчээ. Чиётайкай энэ єдрєєс эхлэн Санояма хэмээн ДУУДУУЛЖ, дэвжээндээ туслах оякатагаар ажиллах аж. Ийнхvv озэки цолыг хамгийн олон башёд (65) эзэмшин барилдсан рекордыг эзэмшдэг Чиётайкай мэргэжлийн сvмогийн дэвжээнд 771 ялж, 527 ялагдан 115 барилдааныг єнжсєн vзvvлэлттэйгээр сvмочийн замналаа тєгсгєлєє. Тvvнчлэн тэрбээр макvvчид гурван удаа тvрvvлж, ёкозvна цолтныг євдєг шороодуулсан маэгаширад олгодог кинбошиг нэг удаа аван, гарамгай болон дайчин барилдааны шагналыг тус бvр нэг удаа, техниктэй бєхийн шагналыг гурван удаа хvртэж байсан юм.
Хацv башегийн эхний єдєр нэгэн онцлог vйл явдал болжээ. Ёкозvна цолтойгоор 16 дахь башёдоо зодоглож, аваргын ёслолыг 226 дахиа хийсэн Хакvхо сvмогийн тvvхэнд гарч байгаагvй алдааг гаргажээ. Аминишики, Кёкvтэнхо нарыг дагуулан дэвжээнд гарч ирсэн тэрбээр эхний шикогоо (нэг хєлєє єргєєд буулгах дасгал) хийгээд шууд дараагийн хєдєлгєєнєє хийсэн аж. Ёкозvнагийн дэвжээний ёслолын Ширанvи хэлбэр нь эхний шикогийн Дараа хоёр гараа алдлан аажмаар босдог онцлогтой билээ. Тухайн vед дэвжээний хажууд сууж байсан Шvvгчдийн зєвлєлийн дарга Ханарэгома оякатагаас сэтгvvлчид энэ талаар асуухад "Хvн л юм чинь алдаа гаргалгvй яах вэ" хэмээн ємєєрсєн гэнэ.
Эх сурвалж: ТАВАНЦАГАРИГ