Хала Мадрид :::2009-2010:::

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Finalist » Thu Jan 14, 2010 9:54 pm

Алонсо эргээд тоглоход бэлэн болжээ. Рүүд, Метз, Игуайн, Пепе, Ваарт нар gym-д бэлтгэл хийж байна.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby enkuna » Thu Jan 14, 2010 10:02 pm

Finalist wrote:Алонсо эргээд тоглоход бэлэн болжээ. Рүүд, Метз, Игуайн, Пепе, Ваарт нар gym-д бэлтгэл хийж байна.


Гэмтэл нь овоо хурдацтай байгаад байгаамаа даа анх яриж байснаасаа
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Finalist » Thu Jan 14, 2010 10:45 pm

Манай Lady Gago үлдэхээр болж байх шиг байна шүү, Бока руу явж магадгүй гээд байсан.
Штутгартын довтлогч Sami Khedira-г сонирхоод эхэлж, түүнийг Бавари бас сонирхож байгаан байна.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Devil 7 » Thu Jan 14, 2010 11:08 pm

Би энэ Гаго-г их хардиймшд...Гоё тоглогч...Реал-н тоглолтыг харахаараа л хамгийн түрүүнд Гаго бнуу гээ л хардаг байж билээ Одоо ч тэгээд танайд байр суурь гэцүү болж бх шиг бнашд тэ? Буйр сэлгээсэй
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby CAHAKA » Fri Jan 15, 2010 1:30 am

Хэдира довтлогч бишээ. Явж явж Алонсо маягийн тоглодог нөхөр ш д.
Их л удаан болхи санагддаг ш д миний бодлоор :smile:
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Finalist » Fri Jan 15, 2010 2:01 am

CAHAKA wrote:Хэдира довтлогч бишээ. Явж явж Алонсо маягийн тоглодог нөхөр ш д.
Их л удаан болхи санагддаг ш д миний бодлоор :smile:

Харин тийм байна. Гэхдээ залуу, ирээдүйтэй л байх.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby CAHAKA » Fri Jan 15, 2010 6:08 am

Манайд нэх хэрэг болохгүй ээ.
Намхан нуруутай гэх мэт тэгээд Хэдираг өөлөөд байвал хэлэх юм зөндөө л байна хэхэ.
Харин Дэ Ла Рэдээс маань сураг чимээ алга аа :smile:
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Nomer 10 » Fri Jan 15, 2010 6:09 am

Германчууд угаасаа болхи удаан юм шиг хэрнээ чадвараараа яваад байдаг. Наад залуу чинь мяарч байсан багаа гэмтлээс ирэнгүүтээ босгоод ирлээ шд, сая.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby CAHAKA » Fri Jan 15, 2010 6:17 am

Аз од нь гийгээ биз. Ганц удаагийн цооролтоор бас шууд дүгнэх нь жоохон өрөөсгөл юм шиг. Үнэхээр манайх тэгж авах гээд байгаа юм бол бага зэрэг харсан нь дээр биз дээ.
Сүүлийн үед энэ турк залуучууд их тоглох болжээ Германд.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Gunnerz » Fri Jan 15, 2010 10:44 am

Barnaba wrote:
Miro Klose wrote:Тасархай дотоож байна даа энэнээс нэгийг олж өмсөх хэрэгтэй юм байна Роналдод зохисон гэдэг ванлий бусад банди нар Атаархахаа боль боль танай дэмждэг багийн нөхдүүд дотор ингээд бандааж өмсөөд зураг авхуулчих хүмүүс байхгүй


:-o :-o :-o
арай хобби чинь юм биш бээз....хобби гэсэн дотоож жуглуулах...... :lol: ....

сумаар нүхлүүлсэн тоосго
т.э.н.э.г гэж бичүүлсэн тоосго
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Ladykop » Fri Jan 15, 2010 11:23 am

Де Ла Ред ийн тухай Реал албан ёсны мэдэгдэл гаргасан байна.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Realist » Fri Jan 15, 2010 1:46 pm

1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby kayo » Fri Jan 15, 2010 2:40 pm

CAHAKA wrote:Харин Дэ Ла Рэдээс маань сураг чимээ алга аа :smile:

Хайран залуу бараг зодог тайлах болж байх шиг, реалыхан ч бүүр шууд "тахир дутуу" хүн гэж зарлаад нөгөө хэдэн саяын цалинг нь сарын 1500 еврогийн халамжийн мөнгө болгох гэж оролдож байгаа бололтой, хэрвээ энэ зүрхний өвчин нь өөрөөс нь болсон гэж тогтоогдох юм бол тэгдэг юм байх. Хэрвээ ингэж шийдэгдвэл мань хүн ч бараг төрлөх багаа шүүхдэж ч магадгүй гэсэн юм уншлаа.
Энэ Перез ч хүн чанаргүй шуналын тулам юм даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby soccer » Fri Jan 15, 2010 3:07 pm

үнэхээр өвчин зовлонтой байгаа хүнийг яахав дээ хичнээн тоглуулах гээд оролдоод яахав саяхны тод жишээнүүд байж байхад ихэнхи зүрхийн өвчинөөс хорвоог орхиж байна ш дээ... Пуэрто, Испайнул-н ахлагч асан гээд л зөндөө л олон хар дурсамжууд байхад тэрнийг нь мэдэсээр байж тоглуулна гэвэл утгаггүй биз дээ... юмыг жоохон уль суурьтай бодвол зүгээр л юм заавал анти гээд ингэж бичэж болохгүй ээ... ихэнхи тоглогчид өвчин, гэмтэлээс болж тоглохоо байж байна харин ч манайх энэ тал дээо тоглогчидоо 1 ханддаг Де Ла Ред хоож туусан юм би л лав олж уншсангүй.. харин эдгээд ирвэл Реал Мадрид-н хаалга хэнд ч нээлттэй гэсэн байсан
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Realist » Fri Jan 15, 2010 5:43 pm

Шаби Алонсо: “Реал Мадрид”-ын нэгээхэн хэсэг нь байхыг хүссэн

Image

Дэлхий дээрх хамгийн хүчирхэг хөл бөмбөгийн багийг бий болгохоор эрэлд гарах үедээ Испанийн эззн хааны “Реал Мадрид”клубын ерөнхийлөгч Флорентино Перез өнгөрсөн зуны туршид хөлбөмбөгийн ертөнцөд нэрээ цуурайтуулсан шилдэг тоглогчтой холбогдож, хэдэн саяар нь хөрөнгө амлаж байсан билээ. Харин үр дүнд нь ноён Перез 94 сая еврогоор Криштиан Рональдуг, 68,5 саяар Какаг, Карим Бенземад 35 сая евро төлж багтаа авч чадсан юм. Гэтэл өнгөрсөн зуны наймаа дотроос магадгүй түүний хувьд хамгийн ашигтай бизнес нь Шаби Алонсо байсан аж. 35 сая еврогоор “Сантьяго Бернабеу”клубт очсон тэрбээр багийнхаа шинэ гишүүдийн адилаар шуугиан тариагүй ч “Оддын баг”-ийг бүрдүүлэх бас нэгэн чухал оньс байв.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Алонсо “World Sport” сзтгүүлд ярилцлага өгчээ.
-”Реал”-ын тухай ярихаас өмнө нэг зүйлийн талаар асууя гэж бодлоо. Ливерпуль”-ийг орхисондоо харамсч байна уу?

-Үгүй ээ. Би нутагтаа эргэж ирсэндээ баяртай байгаа. Бүх зүйл сайн байна. Би “Ливерпуль”-д гайхамшигтай таван жилийг өнгөрүүлсэн. Гэхдээ ямар ч хөлбөмбөгчийн хувьд нэг клубт хэсэг хугацаанд байсны эцэст орчноо өөрчлөх нь байдаг л зүйл. Тийм ч учраас би энд ирсэндээ баяртай байна.

-Та “Ливерпуль”-ийг цаг хугацаа, нөхцэл байдлын хувьд зөв үедээ орхисон гэж бодож байна уу?

-Тэгж л бодож байна. Клубын зарим гишүүд, бас шүтэн бишрэгчид миний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, миний хүсэл сонирхлыг ойлгоогүй байжболохл юм. Гэхдээ миний бодлоор би “Ливерпуль”-ийн төлөө хийж чадах бүхнээ хийсэн, зориулсан. Анх 2004 онд “Ливерпуль”-д ирэхэд ямар дүр зурагтай байсан, түүнээс илүү сайн нөхцөлд орхисон гэж бодож байгаа.

-”Ливерпуль”-ийн дасгалжуулагч Рафаель Бенитез та хоёрыг муу харилцаатай байсан гэсэн цуурхал гарсан. Үнэхээр үнэн гэж үү?

-Үгүй дээ. Би тиймэрхүү яриа, цуурхлыг хангалттай сонсч, уншсан. Бидний хэн хэн нь нэгнийгээ хүндэлдэг, үргэлж л тийм байсаар ирсэн. Намайг явахын өмнө бид хоёр маш сайн ярилцаж, нэг нэгнийгээ сайн ойлголцсон. Би үргэлж Рафаг хүндэлж, биширдэг байсан, тийм ч байх болно. Рафа бол гайхалтай чадварлаг дасгалжуулагч. Хувь хүний хувьд ч гэсэн. Багийн менежмент гэдгийг сайн ойлгодог, тоглогчдыг хэрхэн зоригжуулахаа мэддэг. Бид одоо ч гэсэн дотно, сайн харилцаатай байгаа. Шинэ талбарт хүч сорих гэсэн миний хүсэл мөрөөдөл, шийдвэрийг Рафа хүндэтгэж байгаа гэж бодож байна.

-Өнгөрсөн зун Бенитез таныг “Ювентус”-т зарахыг оролдсон. Энэ таныг “Ливерпуль”-ээс явахад нөлөөлсөн үү?

-Тийм гэж болно. Гэхдээ цорын ганц шалтгаан биш л дээ. Надад шинэчлзл хэрэгтэй байсан, шинэ багт хүчин зүтгэж, шинэ зүйлийг мэдрэхийг хүссэн юм. “Реал Мадрид”-ын цоо шинэ төлөвлөгөөний тухай анх сонсоод түүний нэгээхэн хэсэг нь байхыгхүссэн. Үнэхээр гайхалтай санагдаж байлаа. Энэ багийн бүрэлдхүүнд багтсан тоглогчдын нэрсийг харахад урьдаас төлөвлөж, тооцоолсон гэдэг нь шууд л харагдана. Нэг багт ийм олон шилдэг тоглогч байна гэдгийг сонсоод бодит бус юм шиг санагдаж байсан шүү.

-Довтлох чиглэлийн супер оддыг эс тооцвол та “Реал”-ыг тэнцвэртэй байлгахад чухал үүрэгтэй гол тоглогчдын нэг. Энэ нь танд ямар нэг байдлаар дарамт учруулж байна уу?
-Үгүй ээ. Харин ч бусад хүмүүс надад итгэл хүлээлгэж, намайг хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэж байгаа нь сайхан хэрэг. Тийм болохоор би багийн дасгалжуулагч болон ерөнхийлөгчид намайг сонгосон нь алдаа биш гэдгийг батлахаар хичээж байгаа.

Image

-Та “Реал Сосьедад”-д тоглож байгаад 2004 онд “Реал Мадрид”-д ирэх боломжтой байсан шүү дээ. Тухайн үед яагаад “Ливерпуль”-ийг сонгосон юм бэ?

- Надад “Реал Мадрид”-д очих завшаан байсан л даа. Гэхдээ “Ливерпуль”-ийг сонгосны дараа л энэ асуудал нухацтай яригдаж эхэлсэн. Гэхдээ би “Ливерпуль”-д очсондоо хэзээ ч харамсдаггүй. Тэндээс олон зүйлийг сурч, хөлбөмбөгчийн хувьд өсч дэвжиж, өөр улсын ёс заншил, соёлтой танилцсан. Өөр орны лиг, хөл бөмбвгийн болоод амьдралын хэв маяг, хэл соёл гээд л. Хувь хүн талаас би нас бие гүйцэж, өөрийн чадвартаа итгэх итгэлтэй болсон. Өөрийнхөө юу хийж чадахыг мэддэг болоод зогсохгүй залуу байхдаа гаргадаг байсан алдаагаа залруулах чадвартай болсон.

Энэ нь яг юу гэсэн үг юм?
Дөнгөж хөлбөмбөг тоглож эхэлж байх үедээ би шүүмжлэлийг хэт гүнзгий тусгаж авдаг байсан. Нэг тоглолтод тааруухан тоглолоо гэж бодоход хэвлэлээр намайг муу байсан гэж бичдэг. Харин үүнд нь би сэтгэлээр унаж, шаналдаг байсан юм. Бас өөрийнхөө чадварт итгэж найдахын оронд бусдын үгэнд хэт автдаг байлаа. Гэхдээ одоо бол бүх зүйл өөрчлөгдсөн. Би өөртөө илүү ихээр итгэж, ухаан сууж, аливаа юмны наад цаадхыг ялгах болсон.

-Их Британийн амьдралын хэв маягтанд таалагдсан уу?

-Үнэнийг хэлэхэд надад Британийн өв соёл таалагддаг. Гэхдээ хоолыг нь би тийм ч их таашаадаггүй. Британичууд их найрсаг, хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг хүмүүс. Бас хошин шогийн мэдрэмжтэй, хөлбөмбөгийг бүрэн утгаар нь ойлгодог. Тоглолт бүрийгхэдэн арван мянган хөлбөмбөгийн хорхойтнууд, хөгжөөн дэмжигчид байнга үздэг. Зарим нь бүр хөгжөөн дэмждэг багийнхаа тоглолтыг үзэхийн тулд хотоосоо гарч, өөр хотыг зориход хүрдэг. Испанид бол тийм биш. Бас “Ливерпуль”-ийн фанатууд үнэхээр гайхалтай. “Энфилд” цэнгэлдэх рүү яваад ороход хөгжөөн дэмжигчид сүлд дуугаа дуулаад л, амьдралдаа хэзээ ч мартахааргүй гайхамшигтай мэдрэмж шүү.

-“Реал Мадрид” энэ улиралд Ла лиг, Аваргуудын лиг хоёрт түрүүлэхээр онилоод байгаа. Энэ талаар ямар бодолтой байна? Таны хувьд ахадсан хэрэг гэж бодож байна уу?

-Яг ч тэгж хэлж болохгүй байх. Өнгөрсөн улиралд “Барселона” гурван цом хүртсэн шүү дээ. Тэд чадна гэсэн бүрэн итгэлтэй байсан. Манай багийн хувьд олон тооны шилдэг тоглогчид байгаа болохоор мэдээж хэрэг дарамт, шахалт байгаа. Бас бүгд зангидсан гар шиг болохын тулд цаг хугацаа шаардлагатай. Яг л “Барса”-гийн адилаар. Гэхдээ миний бодлоор манай багийн бүрэлдэхүүнд байрлал бүрт хоёр шилдэг тоглогч өрсөлдөж байгаа. Тэгэхээр энэ нь бүхий л улирлын туршид том давуу тал болно гэж бодож байна. Учир нь гэмтэл бэртэл авахгүй, улаан картаар торгуулахгүй тоглогч гэж байхгүй шүү дээ.

Image

-Криштиан Рональду тэр үнэхээр дэлхийн хамгийн шилдэг тоглогч мөн үү?

-Би хэн нэгнийг энэ хорвоо дээрх хамгийн шилдэг нь гэж хэлэх нь утгагүй гэж бодож байна. Рональдугийн хувьд зарим чадвараараа яах аргагүй хамгийн шилдэг нь. Би түүнийг “Реал” руу явж байгаа гэдгийг сонсоод баярлаж байсан.
Ла лигт Кака, Лионель Месси гээд түүнтэй эн зэрэгцэхүйц сайн тоглогчид байдаг. Одоо дутаж байгаа хүн гэвэл миний сайн найз Фернандо Торрес л байна.

Улаанбаатар таймс
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Цоомоо » Fri Jan 15, 2010 6:54 pm

Расингийн шинэ гарыг эргүүлж байгаа гэнэ.
Тэр ер нь бөөн сенсаац дэгдээгээд айхтар нөхөр гарч байгаа бололтой.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby tsenguunm » Sat Jan 16, 2010 12:14 am

Каналес-г Депортива болон Сантандер 2 эзэмшдэг юм байна лээ.! тэгээд манайхан түүнийг 10 саяаар аваад энэ мөнгийг нь тус 2 баг 50 50%-иар хувааж авах юм байх.! манайхан энэ залууг одоо авсан ч буцаад Сантандерт зээлэх талаар бас яриж байгаа гэсэн.! тэгсэн нь ч дээр биздээ багтаа аваад гараанд гарах биш.! Залуучуудын багтаа тоглуулахаар доод лигийн хэдэн гаруудтай тоглоод өсөж дэвжихгүй бизээ.!
Last edited by tsenguunm on Sat Jan 16, 2010 12:20 pm, edited 1 time in total.
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Nomer 10 » Sat Jan 16, 2010 7:48 am

CAHAKA wrote:Аз од нь гийгээ биз. Ганц удаагийн цооролтоор бас шууд дүгнэх нь жоохон өрөөсгөл юм шиг. Үнэхээр манайх тэгж авах гээд байгаа юм бол бага зэрэг харсан нь дээр биз дээ.
Сүүлийн үед энэ турк залуучууд их тоглох болжээ Германд.


Штуттгартын нэг ширхэг тоглолтыг үзсэн үү хө. Хажууд нь У21-д аваргалахад нь ямар байсныг бас эргээд нэг харчих. Багт нь оччихвол яаж дэмжих болоо хаха.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby sanchirb » Sat Jan 16, 2010 1:37 pm

манай тоглолт-г сств5-р гаргах юм болов уу??
"REAL MADRID IS BACK
ITS TIME TO RULE ONCE AND FOR ALL
BOW DOWN ALL YOU LIL INFANTS"
User avatar
sanchirb
Мадридиста
Мадридиста
 
Posts: 542
Joined: Sat Nov 07, 2009 11:48 pm
Location: "It's amazing when you look up and see players like Kaka,Ronaldo and Benzema" Alonso

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Уугаа » Sat Jan 16, 2010 1:52 pm

sanchirb wrote:манай тоглолт-г сств5-р гаргах юм болов уу??



2 тоглот гарах юм байна өнөө шөнө. 1 00 3 00 оос танай тоглолт 2оос биш билүү. Эсвэл миний цаг буруу яваад байна уу??

Өнөө шөнө 3 тоглолттой нэг нь манайх 5 цагаас. Тэхээр танай тоглолт гарах л юм шиг байна. Танай тоглолтоос цаашаа юм алга. Тэр Осасуна Эспаниолын оронд манайхыг гаргаж болдоггүй юм байхдаа цус гэж... Танайх Билбаотой билүү. Бүр талбайд нь байхаа... Хойшоо тасрахын ерөөл тавья танайд :RD
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby sanchirb » Sat Jan 16, 2010 2:35 pm

Uga wrote:
sanchirb wrote:манай тоглолт-г сств5-р гаргах юм болов уу??



2 тоглот гарах юм байна өнөө шөнө. 1 00 3 00 оос танай тоглолт 2оос биш билүү. Эсвэл миний цаг буруу яваад байна уу??

Өнөө шөнө 3 тоглолттой нэг нь манайх 5 цагаас. Тэхээр танай тоглолт гарах л юм шиг байна. Танай тоглолтоос цаа*a* юм алга. Тэр Осасуна Эспаниолын оронд манайхыг гаргаж болдоггүй юм байхдаа цус гэж... Танайх Билбаотой билүү. Бүр талбайд нь байхаа... Хойшоо тасрахын ерөөл тавья танайд :RD


танайх 5-с юм бол манайх 3-с мөн мөн ... мэдэхгүйдээ маргааш өглөө гэхэд манайх нэгт орцон байх юм байналдаа... танайх чинь сэвиллата юм байшдээ ахиад бүдрээд унчихуй дээ ....
"REAL MADRID IS BACK
ITS TIME TO RULE ONCE AND FOR ALL
BOW DOWN ALL YOU LIL INFANTS"
User avatar
sanchirb
Мадридиста
Мадридиста
 
Posts: 542
Joined: Sat Nov 07, 2009 11:48 pm
Location: "It's amazing when you look up and see players like Kaka,Ronaldo and Benzema" Alonso

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Finalist » Sat Jan 16, 2010 4:38 pm

Өнөө шөнө тоглох бүрэлдэхүүн:

Goalkeepers: Casillas, Dudek
Defenders: Albiol, Arbeloa, Garay, Marcelo, Metzelder, Ramos
Midfielders: Xabi Alonso, Gago, Granero, Drenthe, Guti, Lass, Kaka, Cristiano Ronaldo
Forwards: Benzema, Raul
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Ganaa » Sat Jan 16, 2010 5:27 pm

өнөөдөр манай тоглолтыг гаргах тв байна уу
Ganaa
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1324
Joined: Sun Dec 11, 2005 10:11 am
Location: Mongolia

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Miro Klose » Sat Jan 16, 2010 5:36 pm

нэтээр үзэхгүй юу дөө. ССТВ дээр нэг хальт гардаг биз дээ энэ удаад яах юм байгаан
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby soccer » Sat Jan 16, 2010 6:53 pm

орой тэгээд тоглолт хэдээс болов :help:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest