За ямар ч байсан 2009 оны барилдаанууд дууслаа. Их амжилт гаргахаа харуулж чадсан уран сайхан барилдаанууд, бас их сургамжтай барилдаануудаар дүүрэн нэгэн оныг үдлээ. Одоо Монгол бөх шимтэн сонирхогчдоос хамгийн уран барилдаантай бөх хэн бэ? эсвэл таны хамгийн их дэмждэг бөх хэн бэ? хамгийн ирээдүйтэй гэж боддог бөх хэн бэ? гэвэл нэлээд олон хүн Даваабаатар гэж шууд хариулах байх. Магадгүй хамгийн олон хүн тэгж хэлж болох юм.
1. Мэдээж улсын наадам. Бүтэн жил ганц энэ өдөр л сайн барилдаж цолоо батлах ахиулах үүрэгтэй байв. 4-ийн даваанд нугалаанд улсад 3 удаа 4 давсан цэргийн хурц арслан Бямбажавтай тааран уран сайхан дүүгүүрдэснээс өөр зүйл энэ наадамд хийж чадсангүй
. 5-ын даваанд улсын начин Батболдод мордуулан өвдөг шороодож харцага болох замыг нь засав.
2. Цагаан сарын барилдаанд 4-ийн даваанд мөн л у.н Батболдод хөлөө алдан хялбар дийлдэв.
3. Ламын гэгээний 370 жилийн ойн даншиг наадам Баянхонгор аймаг. 7 сарын сүүлээр болсон энэ даншигт 256 хүчтэн зодоглож у.н Батзаяа, у.н Ду.Батбаяр, у.з Рагчаа нараар 5, 6, 7 давж үзүүрт нутгийн хүчтэн шинэхэн харцага, өнөө жил 2 том барилдаанд дийлээгүй нөгөөх л Батболд харцагатайгаа нүүр тулж Батболдын талаар барьц шодсон нь дээр ч тэсч үлдэн энэ даншгийн түрүү бөхөөр тодров.
4. Дөрвөн уулын хишиг цуврал барилдаануудын энэ намрын 2 барилдаанд шөвгийн 4-д шалгаран үлдэв. Эхлээд 10 сард Баянзүрх хайрхны барилдаанд а.а Алтанхуяг, у.н Тогтохбаяр, у.з Өсөхбаяр нараар 4,5,6 давж у.н Лхагвадоржид шороодов. 12 сард Богд хан уулын барилдаанд у.н Ганхүү, а.а Лха-Очир, а.а Чулуунбат, у.ар Азжаргал нараар 3-аас 6 давж у.г Ганбаатарт шороодов.
5. Хавар болон намар БӨ болсон 6 барилдаанд оролцохдоо 1 үзүүрлэж, 3 удаа шөвгийн 4-д, 2 удаа шөвггийн 8-д үлджээ.
өвөл гэмтэл авсан тул цагаан сараас өөр барилдаанд төдийлөн олон барилдаагүй санагдана. Ингээд энэ жил БӨ-д болсон болон улсын наадамд, ламын гэгээний даншиг зэрэг томоохон 11 барилдаанд иймэрхүү амжилттай барилдаад байна.
Энэ намраас шинээр хөтөлж байгаа манай спорт цонхын чансаанд 2-р барилдаанаас хойш тогтмол эхний 2-д багтаж 2 удаа 1-р байр, 4 удаа 2-р байранд жагсав (эхний барилдаанд 4-д жагссан).
Энэ намрын барилдааны улирал эхэлснээс хойш:
у.н Тогтохбаяр 2:0
у.н Лхагвадоржтой 1:1
у.н Өсөх-Ирээдүйтэй 1:1
у.ар Азжаргал 1:0
у.з Соронзонболд 1:0
у.х Батболд 1:0
у.н Ду.Батбаяр 1:0
у.н Мөнхбат 1:0
а.а Чулуунбат 1:0
а.а Алтанхуяг 1:0
а.а Дж.Батбаяр 1:0
а.а Санчир 1:0
у.г Ганбаатар 0:1
у.з Рагчаа 0:1
у.х Амартүвшин 0:1
у.н Содномдорж 0:1
За тэгээд шинэ ондоо уран сайхан барилдаанаараа бөх сонирхогч биднийгээ баярлуулж, хамгийн түрүүнд давчаад л тугруу гүйгээд байгаарай
Олон хүний итгэл найдвар тээсэн 2010 ондоо улам илүү амжилттай барилдаж, улсын наадамд цолоо ахиулаарай гэж ерөөе!