rednasca wrote:Гэхдээ хамгийн гол хүн нь Амаржаргал юм биш үү. Ганболд бол зөвхөн хүүхэлдэй нь байх гэж би хувьдаа бодож байна. Амаржаргал чинь ер нь зальтай нөхөр дөө. Аан? Мань хэдийнхээ толгойг хөнгөхөн эргүүлээд угаагаад гарчих хэмжээний зальний хөрөнгө бий байхаа. хэхэ.
Амаржаргалд хөл бөмбөгийн холбооны хэдэн ногооныг тоохооргүй том бизнес бий. Тоохгүй. Сонгуульд хэдэн хөл бөмбөгч өөрийх нь төлөө санал өгөж байвал болоо. Ганболд бол юм үзэж нүд тайлаагүй хүн энэ суудлаа алдвал ёстой хэн ч болно шүү. Тиймээс Ганболд суудлаа өгөх ч үгүй. Өөрийн улсуудаар тойрон хүрээлүүлээд сууж байхыг бодно. Дээр үед Хөл бөмбөгийн холбоог Жамц гээд хүн авж явж байхад Ганболд ардчилал гэсэн нэрээр унагаагаад авсан гэнэ лээ. Тэгээд одоо миний хүчээр ФИФА д орсон гээд намайг байхгүй байсан бол өдийд ороогүй байгаа гээд. тэгээд бас нэг гол гавьяагаа хөл бөмбөгийн цэнгэлэдхтэй болгосон гэж үздэг.
Зүгээр хэдэн залуус очоод ийм юм хийх гэсэн юм, та нартай хамтраад ажиллая, монголын хөл бөмбөгийг хөгжүүлье гээд очвол инээгээд бацаанууд гар гэх байх . Отгонбаяр гэдэг дасгалжуулагс уг нь Монголдоо ганц мэргэжлийн хүн . Динамо Киев школын. Гэхдээ ганболдоос цалин авж амьдарж байгаа тул хаа хамаагүй улсууддаа нийлж амьдралаа алдахыг хүсэхгүй. Ганц арга бол шударга сонгууль явуулахыг шаардах. лигийхэнний 90 % нь Ганболдод дургүй байх. Хугацаа нь дуусчаад байхад сонгууль хийхгүй юм. Тэгээд болохгүй бол шүүхэд шалгуулна гэж хэлэх л үлдэнэ дээ. тэгээд чадахгүй бол ӨАБНУ ын тэмцээний үеээр бүгд энэ талаар бас форум дээр ярьж байх байх. Бүгд 4 нас хөгширчихсөн. хэ хэ хэ