Дэлхий дээр хөлбөмбөг гэж тоглоомыг мэддэггүй хүн гэж бараг үгүй байх. Тэр дундаа Пеле гэж нэрийг дуулаагүй хүн бүр ховор бизээ. Олон сая хүний хайр талархлыг хүлээж, хөлбөмбөгийн хаан хэмээх эрхэм нэрийг тэднээсээ хүртсэн Edson Arantes Do Nascimento-ын тухай энд өгүүлье.
Агуу түүхийн өчүүхэн хэсгээс:9 сарын 7.Edson Arantes Do Nascimento 1940 оны 10 сарын 23нд Бразилын Tres Coracos гэдэг газар ядуу гэр бүлд төржээ. Бага сургуульд байхдаа сурлагаар гавьтай байсангүй. Бусад Бразил хүүхдийн л адил хөлбөмбөгт ухаангүй дуртай байв. Хөлбөмбөг тоглохоос бусад үед нь гэр бүлдээ нэмэр болох гэж гутал тослодог байв. Тэр нйзуудтайгаа хамтдаа хүүхдийн багт тоглохыг хүсдэг байлаа. Гэвч яаж тарчиг амьдралтай жаалуудад бөмбөг хэмээх нандин зүйл нь санаан зоргоор олдох билээ. Тэд хуучин даавуу, арьсны өөдөс цуглуулан оёж бөмбөг болгон тоглодог байлаа. Пеле болон гудамжинд хамт тоглодог хүүхдүүд дунд гуталтай хүүхэд ердөө хоёрхон байлаа. Түүгээр нь хаалга хийнэ. Тэд яаж ийж байгаад жинхэнэ резинэн бөмбөгтэй боллоо. Түүнийгээ нүдний цөцгий мэт хайрлана. “Хөл нүцгэнчүүдийн” тэмцээн хичээл тарсаны дараа Пеле-гийн гудамжинд болно. Тоглолт эхлэхийн өмнө жаалууд гар гараасаа барьж сүүдэрт суугаа үзэгч нөхдийнхөө өмнө зогсоно. Эгээ л Маракана цэнгэлдэхэд жинхэнэ тоглолт болох гэж буй мэт. Тоглолт үзэхээр цуглагсад бөөн шуугиан болж алга ташина. Бяцхан тамирчид үзэгчдийн өмнө толгой мэхийн ёсолно. Тоглолт шөнө орой болсон байлаа ч гудамжны дэнлүүний гэрэлд үргэлжилнэ. Пеле багийн ахлагч, өрсөлдөгч багаас шалтгаалж байраа үргэлж өөрчилж, өөрөө ч үүнээсээ татгалзахгүй. Хүүхдүүд хөлбөмбөггүйгээр амьдарч чадахгүй гэдгээ нэгэнт ойлгосон байлаа. Тэдний энэ багийг “9 сарын 7” гэдэг байсан юм.
Түүх ингэж эхэлсэн...Бразил...Хөлбөмбөгийн орон. Тэнд бүгд түүгээр амьсгална. Балчир хүүхдүүд ч тэр.
Бяцхан Пеле-гийн тухайн үед тоглож байсан БАС багийг Вальдемор де Брито дасгалжуулдаг байв. Тэр нэгэн өдөр дасгалжуулагч нь Пеле-г гэнэт дуудаж “Вилья Бельмиро”-д хэд хоноод ирвэл чи зөвшөөрөх үү гэж асуув. Юу асууж байгааг нь сайн ойлгоогүй хүү хаана гэнээ хэмээн лавлав. Вилья Бельмиро бол Сантос клубын цэнгэлдэх, шүтээн дуган нь билээ.
Вальдемор де Брито Бразилын хөлбөмбөгт нөлөөтэй, их гарын хүн байв. Тиймээс ч хуучин шигшээ багт тоглож байсан анд, Сантос багийн дасгалжуулагч Лулу-тай сайн харилцаатай. Тэр найзынхаа магтахын дээдээр магтаад байсан жаалхүүгийн хэрхэн тоглохыг харахыг зөвшөөрсөн ажээ. Тэр энэ бүх учирыг хүүд нэгд нэгэнгүй тайлбарлаж бараг сарын хугацаатай ч явж магадгүйг хэлэв. Нэг сар гэв үү хэмээн хүү уулга алдаад, Бауру-гаас Сантос хүртэл хир хол вэ хэмээн асуув. 500 км. Пеле-д аймаар байлаа.
Хажууд ойрхон биш л дээ. Гэвч чи амьдралдаа маш чухал ямар нэгэн алхам хийе гэж бодож л байвал би үүнээс сайхан боломж олж харахгүй байна. Чи миний зөвлөгөөг сонс. Чиний ур чадвар, техник ийм сайн байхад азаа үзэх хэрэгтэй хэмээн дасгалжуулагч нь хэлэв.
Пеле үүнд хариу өгөх нь зүгээр нэг хэрэг биш болохыг мэдрэв. Тэр багшдаа чин сэтгэлээр итгэдэг байв. Тэгээд аяархнаар, таны бодсон бүгд сайхнаар бүтнэ байх гэж хэлэв.
Одоо бас нэг чухал алхам үлдэв. Түүний ээжийг ятгах. Дөнгөж яриа эхэлмэгц хүүгийн ээж Селеста нулимс урсгаж эхлэв. Түүний нулимсыг харсан Вальдемор де Брито ч таг чимээгүй болжээ. Тэр больдог ч юмуу гэж бодсоноо, юу ч гэсэн тайлбарлаж эхлэв. Хүүгийн эх яриаг нь тасалж, тэр мййнь дөнгөж 15хан настай шүү дээ гэв. Вальдемор дотроо, би ч хоосон хананд хэлждээ, бүтэхгүй нь гэж бодов. Тэгээд, за яахав энэ миний биш та бүхний л шийдэх хэрэг. Пеле насан туршдаа ядуу зүдүү явах юм биздээ. Гэхдээ би миний зөв байсан гэдэгт хэзээ ч эргэлзэхгүй, баяртай гэж хэлээд гарч явав. Гараад зам хүрч амжаагүй байхад Селесте гуай гарч ирээд, ноён Вальдемор, ноён Вальдемор гэж дуудах нь тэр.
Намайг өршөөнө биз. Нэгэнт л та зүйтэй гэж үзсэн бол аваад явдаа...
СантосПеле дасан зохицох гэж багагүй зүдэрнэ гэдгийг багш нь мэдэж байлаа. Очингуутаа Сантос-ын бэлтгэлд оролцохдоо дэврүүн сэтгэлээр буслаас илүү харагдах гэж хичээсэн нь бүтэлтэй болсонгүй. Бүх юм өөр санагдаж айдас хүйдэст бүрэн автсан байв.
Бэлтгэлийн дараа Вальдемор хүүгийн мөрөн дээр гараа тавиад хэлэв.
Би сэтгэл зовохгүй байна.Чамайг энд сайн хүмүүсийн дунд орхилоо. Авъяасыг чинь хөгжүүлэх боломж энд бүрэн бий. Чи тун удахгүй ойлгоно. Энд хүмүүс сэтгэлээрээ нөхөрлөдөг юм. Би олон клуб мэднэ. Гэхдээ чамайг энд үлдээхээр шийдлээ.Миний өмнөөс гэрийнхнийг маань үнсээрэй гэж хүү арай ядан бувтнав. Ээж аавтай нь холбож байсан ганц гүүр байхгүй болох шиг болов. Вальдемор баяртай гээд эргэн алхсаар булан тойрч үзэгдэхгүй боллоо.
Оройн хоолны цаг болжээ. Хүү бусдыг дагаж явсаар хооолны газар оров. Юм идэх хүсэлгүй байсан ч нэг ширээнд очиж суулаа. Хажууд нь суух нэг залуу бусдыг инээдтэй юм яриа тоолонд эг маггүй хөхөрнө. Пеле-д энэ залуу аятайхан хүн шиг санагдав. Тэгээд зориглож хаанаас ирэв, хир удаж байна даа гэж асуув.
-Би Рио-Гранде мужаас ирсэн, Порту-Алегрийн зүүн жигүүрийн тоглогч, Дорваль гэдэг гэлээ.
-Тэр ширээний үзүүрт сууж байгаа хэн бэ?
-Васконселлос
Пеле нүдээ арчин сайн харав. Үнэхээр аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч сууж байлаа. Талбайд харагддагаасаа хавьгүй жижиг аж. Ийм одой юм шиг хирнээ яаж гоол хийдэг байна гэж хүү гайхна.
-Эд нар энд хамт байдаг уу?
-Мэдээж хэрэг. Хөөе Васконселлос, Васконселлос. Энэ хүү чамтай танилцах гэнэ.
Алдартай Голеадер Пеле-г сүрхий харсанаа манайх ч хөлбөмбөгийн баг биш хүүхэд саатуулах газар болжээ гэлээ.
Анхны тоглолтоо Васкино багийн эсрэг хийв. Васкино бол Сантосынхон дотроо эв түнжин хагарч зарим нь багаа орхин явсны дараа үүсэн клуб юм. Тэдний 11 тоглогчийн 9 нь Сантос-д тоглож байсан аж. Эхлэнгүүт л Васкино эхний гоолыг хийв. Гэвч баг нь зүтгэсээр тэнцээний гоолыг хийв. Пеле хүү сандарч байсан нь гайгүй болж юм бүгд амархан болсон мэт санагдаж авъяасаа харуулж 2 дахь бүр 3 дахь гоолыг хийлээ. Багийнхан нь ч урамтай тоглож 6-1 ээр хожжээ.
Пеле үнэхээр баяртай байв. Гэрийнхэндээ хурдан мэдэгдэхсэн гэж яарав. Утсаар ярих мөнгө байсаннгүй. Хуудас цаас авч бичиж эхлэв.
1956 оны 7-р сарын 23. Хайрт гэр бүлийнхэндээ... гэж эхлэв.7-р сарын 27нд тэр багаасаа сард 6000 крузеиро авах гэрээ хүлээн авч гарын үсэг зуржээ. Ингээд Пеле хэмээх бяцхан хүү Сантос багийн нэгэн хэсэг болжээ.
Хичнээн чухал тоглолтын өмнө ч гэсэн тайван унтаад өгнө. Зарим нэг нь наад жаалаа сэрээгээч гэхэд нөгөөх нь үгүй ээ, махчин амьтад авд гарахын өмнө унтаж амрах хэрэгтэй байдаг шүү дээ гэнэ. Тэгээд Пеле-г нөгөөх олон гоолоо хийсний дараа Сантос-ынхан өөрсдөө унтаж амрахаар хэвтэнэ.
Тэр багтайгаа олон олон ялалтанд хүрч амжилтын оргилд гарсан билээ.
Бразилын шигшээ багОлон улсын хэмжээнд болдог “Марумби” хэмээх цомын тэмцээн болж байв. Сантос, Васка да Гама бхгууд хамтарч аолимог баг бүрдүүлсэнд Пеле багтан тоглож байв. Шигшээ тоглолт Маракана-д “Васка- Сантос” болон “Фламинго”-ийн хооронд болж байлаа. Энэ тоглолтыг Бразилын спортын хорооны ерөнхий дасгалжуулагч Сильвио Пиррило үзэж байжээ. Удахгүй эхлэх Роко-ын цомд оролцох үндэсний шигшээ багийгн тоглогчдыг сонгож байв. Тэр Пеле-г анзаарчээ. Тэр жагсаалтдаа эргэлзэлгүй Пеле гэж бичив. Тэгээд хажуу дахь хүнээсээ тэр хэдэн настай вэ гэж асуулаа. Арван зургаатай, эрхэмээ.
Энэ мэдээ тэр дороо хаа сайгүй тархав. Жаалхүү шигшээд, жаалхүү шигшээд. Хүн бүр л ярьцгаана.
Аавтайгаа утсаар ярив. Тэсэлгүй хоёул нулимс унагав. Дондино үнэхээр баярлан балмагджээ. Тэр залуудаа төвийн довтлогч явсан хүн. Ид тоглож байхдаа өвдгөндөө гэмтэл авч дахин тоглохоосоо өнгөрчээ. Гэвч хувь тавилан түүнийг тэр чигт нь хаясангүй харж үзэж. Тэднийд хүү заяажээ. Хүү нь өнөөдөр шигшээ багтаа багтаж. 17хон настайдаа шүү.
Түүний шигшээ баг дахь гайхалтай замналыг нт хүн бүр мэднэ.
1958 онд 18 настайдаа дэлхийн аваргын тэмцээнд оролцож 6 сарын 19-ний өдөр 17 нас 249 өдөртэй байхдаа шигшээ тэмцээнд оролцсон хамгийн залуу тоглогч болжээ. Тус тэмцээнийг 4 тоглолтонд оролцож 6 гоол хийснээр дуусгажээ.
1962 оны дэлхийн аваргын тэмцээнд ч гялалзтал тоглож эхний тоглолтдоо л нэг оновчтой дамжуулалт, нэг гоол хийжээ. Энэ тэмцээнд Гарринча хэмээх гайхалтай тоглогч ид гялалзан байж багаа удирдан аварга болжээ.
Харин 1966 оны тэмцээн хар дарсан зүүд шиг байж хэсэгтээ Унгарын багт 3-1ээр хожигдож, Португалын багтай тоглож байхдаа гэмтэл аван тэмцээнийг орхиж улмаар баг нь хожигдон хасагджээ.
Гэвч 1970 онд Пеле тэргүүтэй Жайрзино, Тостао, Карлос Алберто, Ривелино нараас бүрдсэн хүчирхэг баг алдсан нэр төрөө эргүүлэн авсан билээ.
Гэр бүл хувийн амьдралПеле 1966 оны 2 сарын 21нд Rosemeri dos Reis Cholby хэмээх бүсгүйтэй гэрлэж Kelly Cristina, Jennifer хэмээх 2 охин, Edson гэдэг 1 хүүтэй болсон юм. 1978 онд тэд гэр бүлээ цуцлуулжээ.
1994 онд Assíria Lemos Seixas дуучин хэмээх бүсгүйтэй гэрлэж 1996 оны 9 сарын 28нд Joshua ба Celeste гэдэг ихэр хүүхдүүдтэй болсан байна.
Зодог тайлсныхаа дараа тэрээр эртний анд Jose Alves de Araujo-тайгаа ахтран компани байгуулж менежерээр нь ажиллаж байна. Компани нь Freemantle Media, Pele L'uomo, Pele Arena coffee гэх мэт брэндүүд гаргадаг байна.
Мөн 1992 оноос НҮБ-ын байгал орчин хүрээлэн буй орчин хариуцсан төлөөлөгчөөр ауилах болсан байна.
2006 онд өөрийн бүрэн намтрыг багтаасан 5 см × 35 см хэмжээтэй “Pele” номоо гаргажээ. Мөн ТВ-ийн салбарт ч идэвхтэй оролцож хэд хэдэн тв цуврал, шоу нэвтрүүлгүүдэд оролцож байжээ.
Гавъяа шагнал
Сантос-д:
• Campeonato Paulista: 1958, 1960, 1961, 1962, 1964, 1965, 1967, 1968, 1969 and 1973
• Torneio Rio-São Paulo: 1959, 1963 and 1964
• Torneio Roberto Gomes Pedrosa (Taça de Prata): 1968
• Taça Brasil: 1961, 1962, 1963, 1964 and 1965
• Copa Libertadores: 1962 and 1963
• Intercontinental Cup: 1962 and 1963
• South-American Recopa: 1968
• Intercontinental Recopa: 1968
Нью-Иорк Космос-т:
NASL Champions: 1977
Шигшээ багт:
Дэлхийн цом
• Winner (3): 1958, 1962, 1970
• Appearances (4): 1958, 1962, 1966, 1970
• Рока-ын цом: 1957, 1963
Хувийн шагнал:
Campeonato Paulista мэргэн бууч: 1957-1965, 1969, 1973.
FIFA алтан бөмбөг: 1970.
1981 онд Франц-ын L'Equipe сэтгүүлээс явуулсан санал асуулгаар ‘Зууны шилдэг тамирчин’.
1999 онд Олон Улсын Олимпын хорооноос явуулсан санал асуулгаар ‘Зууны шилдэг тамирчин’.
1999 онд Reuters агентлагаас ‘Зууны шилдэг тамирчин’.
Мөн 2000 онд “Sportsman of the Century” шагналд 2-аарт шалгарчээ. Түүний өмнө домогт Мухамед Али орсон юм.