Астон Вилла 09/10 : Last man standing...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sat Jan 02, 2010 8:41 pm

Бамбууш wrote:Леопи хамаа шинэ оны мэнд.....Сайхан баярлаарай...

Чамд ч бас шинэ оны мэнд хамаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sat Jan 02, 2010 8:54 pm

Оны анхны тоглолтоо Блакбурны эсрэг хийх гэж байна ... 2 цаг 15 минутын дараа Вилла Паркт эхлэх гэж байна...

2 дараалж нулиулсны дараа манайхан бол ноднингийнх шиг юм болохгүй эээ... энэ жил бол бид туршалгажсан, сайжирсаааан л гээд байгаа...

Энэ сард Блакбурнтай 3 тоглоно ... эхнийх нь гэж байгаа... 3:1 дүүлснийхээ хариуг авах, ФА капт хол явдгүй хар цуврала эвдэх зорилготойгоор манай Залуу Арслангууд талбайд гарах болно...

Сүүлийн 6 тоглолтонд манайх 4 хожиж 1 тэнцэж 1 хожигдсон байна...

26/09/2009 EPL Blackburn vs Aston Villa 2 - 1
07/02/2009 EPL Blackburn vs Aston Villa 0 - 2
30/10/2008 EPL Aston Villa vs Blackburn 3 - 2
26/01/2008 EPL Aston Villa vs Blackburn 1 - 1
29/11/2007 EPL Blackburn vs Aston Villa 0 - 4
07/04/2007 EPL Blackburn vs Aston Villa 1 - 2
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Fri Jan 08, 2010 3:50 pm

Oird zav muutai baina...

Carew+5million=R.Keane+Bentley gesen shuum yavjbaigaam baina...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Fri Jan 08, 2010 8:58 pm

Image

Цагтаа гялалзаж явсан, гайхалтай найруулагч, 96 оны Европын аваргын мөнгөн медал авахад Чехийн шигшээ багийн цорын ганц гоол хйиж байсан зүүн хөлийн цохилтоороо алдартай ЧЕхийн шигшээ багийн тамирчин Патрик Бергер 2010 оны 1 сарын 6-нд зодог тайллаа.

2005-2008 онд манай багийн бүрэлдэхүүнд өөрийн нутаг нэгт Милан Бароштой хамт тоглож байгаад нутаг буцаж Спарта Прага багт тоглож байгаад өвдөгний гэмтлийн улмаас зодог тайллаа. 8 дахь удаагаа хагалгаанд орсны эцэст энэхүү шийдвэрээ гаргасан байна.

АПЛигт 12 жил тоглож 229 удаа тоголтонд оролцож 38 гоол хйисэн ба шигшээ багийнхаа төлөө 40 удаа тоглож 18 гоол хийсэн.

2001 онд ФА капын финалд Ливерпүүл Арсеналыг буулгаж авахад Овены хийсэн гоолын ассистыг хаяж байсныг зарим нэг хүн санаж байж магадгүй.

Тэр тусмаа Ливерпүүлд 7 жил тоглож хэд хэдэн цом өргөөд амжсан энэ тоглогчийн талаар Ливерпүүлийн фанатууд сайхан дурсамжтай байдаг бизээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Fri Jan 08, 2010 9:51 pm

Манайх 17 хоногт 6 тоглолт хийх бөгөөд эхнийх нь Виганы эсрэг тоглолт юм. Манайх лигийн эхэнд 2:0 дуулж байсныхаа хариуг авах цаг ирлээ. 2 дараалан хожигдсоныхоо дараа өнгөрсөн жилийн алдаагаа давтахгүйн тулд хожих хэрэгтэй байна.

Виган 12 сард нийт 5 тоглосноос 2 оноо авсан ба ФА капт Халлыг 4:1 дсэн.

Нийт АПЛ-т нийт 9 таарч тоглосноос Виган 4 хожиж манайх 2 хожиж нийт 3 тэнцэж байжээ. Манайхыг ер нь шоглочоод байдгиймаа. сүүлийн 7 таарснаас нэг ч хожил манайх авччадаагүй бөгөөд 4 таарч тоглосон тоглолтонд манайх гоолдож чадаагүйм байна...

Виган нийт 44 гоол алдаж энэ үзүүлэлтээр АПЛ-т сүүл мушгиж байна. Гэртээ тоглохдоо энэ улиралд 3 хожиж 3 хожигдож 3 тэнцсэн. Сүүлийн 6 тоглолтонд хожиж чадаагүй.

Вилла сүүлийн 2 тоглолтонд гоолдож чадаагүй. Аль аль баг нь 0:0 оор энэ улиралд тэнцээгүй. Карэү гараанд гарвал Виллагийн төлөөх 100 дахь тоглолт болно.

Виган
Гэмтэлтэй: Диамэ /өвдөг/ Кингсон /Африкийн цом/

Астон Вилла:

Баума /хөлийн хуруу/, Дэвис /мөр/, Салифоу /Африкийн цом/
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue Jan 12, 2010 6:53 pm

Помпейчууд Виллад бэлтгэл хийж байна...

Помпейчууд Ковентри Сититэй тоглох ФА капын 3 тойргийн тоглолтондоо бэлтгэхээр манай бэлтгэлийн талбайг зээлээд байна.
Өчигдөр хойд Варвикшайр дахь манай Бодимоор Хийт бэлтгэлийн комплекс талбайд 2 цагийн бэлтгэл хийсэн байна.

Астон Вилла гийн менежер Мартин Онейл ирж Аврам Гранттай ярилцан бэлтгэлийг нь үзсэн байна. Өмнөд эргийн дагуу нүүрлээд байгаа хүйтний улмаас Помпейчууд өөрийн бэлтгэлийн талбайдаа бэлтгэл хийх боломжгүй болоод байгаа билээ.

Дэвид Жеймс бэртлээс эргэн ирж энэхүү бэлтгэлд оролцсон байна.

Помпейн хэвлэлийн төлөөлөгч Гари Дабл хэлэхдээ "Цасанд дарагдсан талбайд бэлтгэл хийх нь маш хүнд байсан. Харин Вилла бидэнд энэ иж бүрэн бэлтгэлийн талбай, тоног төхөөрөмжөө хэрэглэхийг зөвшөөрсөнд бид маш их талархаж байна" гэсэн байна.

Дашрамд хэлэхэд манай Бодимоор Хийт бэлтгэлийн цогцолбор нь 2007 онд дахин шинэчлэгдэн шинэ загвараар ашиглалтанд орсон бөгөөд хамгийн сүүлийн үеийн оног төхөөрөмж, бэлгэлийн хэрэгслээр тоноглогдсон иж бүрэн цогцолбор юм.

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Thu Jan 14, 2010 7:46 pm

Ойрд тоглолтгүй утгартай өдрүүд өнгөрч байна. 12 хоног тоглосонгүй. Өнөө шөнө харин Карлин капын хагас шигшээгийн тоглолт Блакбурны талбай дээр болно.

Зүгээр суухаар зүлгэж суу гэж Хувцас солих өрөөнд цувралаасаа хүргэе дээ...

Хувцас солих өрөөнд

*Эмиль Хески хувцас солих өрөөнд дотуур өмдтэйгээ суух Х Box дээр Call of Duty тоглон суух бөгөөд гар утсаа мөрөндөө хавчуулан МОН-той ярина.*

Хески: Сайн уу босс? Би өнөөдрийн тоглолтонд оролцож чадахгүйнээ. Би харин бас цасанд дарагдчаад байна л даа...

MOН: Аан? Ямар аймшигтай хэрэг вэ Эмиль?

Хески: Харин тиймээ, жоохон ичмээр юм даа. Би уг нь цасан дунд Сэмийн багтай тоглоно гэж их найдаж айсан юмсан, гай болж би өөрөө энд цаснаас гарч чаддгүй ээ.

ТВ: Ноход! Ноход бидэн руу чиглэн ирж явна!!!'

Хески: Үх муу *мх** новшшоо!

MOН: Эмиль!? Чи намайг сая *мх** новш гэвүү дээ?

Хески: Үгүй ээ.... Харин нохой дайраад ........ намайг цас ухаж байхад гай болоод байхын...

MOН: Чи тэгээд наадахаа алах гээд багаамуу?

Heskey: Аа...Тиймээ .... Хүрзээр цохиод алчихъя... Нөгөө цас ухаж байгаа хүрзээрээ...

MOН: Зөв хө! хэн нь босс гэдгийг наад муу нохойдоо үзүүлээд өг Эмиль!!!

Хески: OK Босс, тэгээд тоглолтонд нь амжилт хүсье, баяртай...

*Хески гэнэт маш чанга сэнсний чимээ сонсов. Тэр гадна хаалгаа онгойлгон дээш харав*

MOН (цагаан хоолойгоор): Эмиль, шатнаас барь, би дээшээ чамайг татъя!!!

*Нисдэг тэрэг Хескигийн дээгүүр эргэлдэнэ. МОН олсон шат түүнрүү шидэхэд, Хески авиран МОНы хажууд эвгүй царайлан суув.*

Хески: Босс, та ингэж өөртөө түвэг удах хэрэггүй байсан юм.

MOН: Гэмтэл ч тэр, цасан нуранги ч тэр намайг чамайг тоглуулахад саад болж чадахгүй Эмиль.

Heskey: Аа, тийм л дээ. Гайхалтай.

MOН (санаа зовонгуй): Даараагүй биз дээ, Эмиль?

*****************

*МОН хэвлэлийн бага хурал болох өрөөнд өөртөө итгэлтэй нь аргагүй орж ирээд нүдний шилээ арчин суув*

MOН: Өдрийн мэнд. Жоохон сэрүүхэн байна тэ? Ямар нэгэн асуулт байна уу?

Сэтгүүлч #1: Сайн уу Мартин, Сан (нар) сэтгүүлийн Боб байна.

MOН: Сайн уу Боб, сайхан ороолт байна...

Сэтгүүлч #1: Баярлалаа. Та миний зохиосон Victor Moses той холбоотой шуумны талаар юу хэлэх вэ?

MOН: Зааа.... Юу л даа... Чи өөрөө энэийг зохиосон гэлээ шд. Тэхээр би одоо юу хэлэхэв дээ...

Сэтгүүлч #1: Тийм ээ, гэхдээ та энэ шуумыг зөвшөөрчийн үү, няцааж байна уу?

MOН: Яахав би энэ залуугийн талаар хэд хэдэн удаа сонсож байсаан. Голдуу л бусад клубуудтэй холбогдоод байх шиг байдгийшд...

Сэтгүүлч #1: Тийм, тийм. Би тэр бүх шуумыг чинь зохиосийн. Тэгээд та энэ залууг авах юм уу даа үгүй юм уу?

MOН: Би эргэлзэж байна л даа. Надад Albrighton, Clark бас Delfouneso гээд гурван сайхан залуу жигүүрт тоглох гээд хүлээгээд байж байна л даа. Тэд бол шинэ тоглогч авснаас өөрцгүй тоглогчид...

Сэтгүүлч #1: Мартин тэгвэл яг шинэ тоглогчид биш л юм байна шд тэ? Тэд бол өсвөрийн академийн бүтээгдэхүүнүүд, тэхээр энэ талаар бичихээр нэг их сонирхолтой биш болох гээд байна л даа. За тэгвэл Callum Best ямар вэ? Callum Best ийг та авиаар байна уу?

MOН: Сallum Best гэж хөлбөмбөгчин байдаг юм уу?

*Боб амандаа бувтнаад тэмдэглэлийн дэвтэртээ нэг юм бичив *

Сэтгүүлч #1: 'Martin O'Neill агуу тоглогч авах гэж байна...'

MOН: Хүлээгээрэй та тэнд юу бичээд байна?

Сэтгүүлч #2: Сайн уу Мартин? Daily Express ийн Ричард байна.

MOН: Сайн уу Ричард?Чамайг Dick юмуу Dicky гэж дуудвал болно биз дээ?

Сэтгүүлч #2: Надад бол таалагдахгүй л байна. Та гадны тоглогч тэгээд яг авахгүймуу тэ?

MOН: Би хэнийг ч авахгүй, би 100 удаа хэлсэн.

Сэтгүүлч #2: Сайн байна. Сайн байна. Та тэгвэл гадны цагаачдын эсрэг байр суурьтай байдаг юм байна тийм үү?

MOН: Ааан? Та чинь юу яриад байна аа?

*Ричард амандаа бувтнаад, амандаа нэг зүсэм бяслаг хийнгээ дэвтэртээ нэг юм бичив.*

Сэтгүүлч #2: 'МОН хөлбөмбөгийг Английнх болгохоор хатуу шийджээ...'

MOН: Хүүе хүлээгээрэй би иймэрхүү юм яриагүй ш дээ!

*Ричард юм хумаа хураа эхлэв*

Сэтгүүлч #2: Баяртай Мартин, цагаачдаас болгоомжтой л байгаарай. Цаадуул чинь иймэрхүү байр суурьтай хүнд дургүй байдгийм шд ээ.

Сэтгүүлч #3: За Мартин, Daily Star.

MOН: Сайн уу би...

*Сэтгүүлч #3 Нэгэн сэтгүүлийн нүүрэн дээрх хагас нүцгэн хүүхний зургийг үзүүлэв*

Сэтгүүлч #3: Энэ сэтгүүл дээрх бүсгүйг та юу гэж бодож байна!

MOН: Аааа.... Үнэхээр сайхан бүсгүй юм... ямар нэгэн хөлбөмбөгтэй холбоотой асуулт байхгүй муу?

Сэтгүүлч #3 (МОН энэ загвар өмсөгч хүүхнийг дотно таньдаг гэнэ... гэж бичингээ): Аа яахын яахын... Сан /Sun/аас хуулчий...

Journo #1: Hey!
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby TraP » Thu Jan 14, 2010 8:08 pm

Дажгүй байна шүү сэтгүүлч нараа гэж :-o
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Beb » Thu Jan 14, 2010 8:13 pm

Хэхэ таалагдав :eek:
Image
User avatar
Beb
 
Posts: 563
Joined: Mon Aug 24, 2009 10:47 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby kamizake » Thu Jan 14, 2010 8:42 pm

Сонирхолтой юм. Чамайг энийгээ бичхийг хүлээдэг болж энэ тэр...
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Rooney » Thu Jan 14, 2010 10:27 pm

Үнэхээр сонирхолтой юмаа. :eek:
Мартснаас яг нэг сар Агбон-г зүүсэн шүү. Өнөөдрөөс эхэлж авлаа.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Fri Jan 15, 2010 12:16 pm

За манайх Блакбурныг талбайд нь 1:0 ээр буулган авч Карлин Капын финалд тоглох мөрөөдөлдөө 1 алхам ойртлоо. Одоо 20нд талбайдаа хүлээн авна.

Хэрвээ бид Вэмблид ялалт байгуулж чадвал 14 жил хүлээсэн цомоо өргөх билээ...

Жеймс Милнерийн гоолын ачаар 1:0 ээр буулгаж авсан бол манай Агбоныг 16 дотор дайв хийлээ гээд шар карт өгчиж. Өмнө нь Арсеналын эсрэг тоглолтонд Яангийг дайв хийсэн гэж шар картаар шагнаад дараагийн Ливерпүүлийн эсрэг чухал тоглолтонд тоглуулаагүй билээ... Одоо Агбон... Манай залуус дайв хийдэггүй гэдгийг би мэднэ л дээ... Энэ муу шүүгч нарыг дээ...

Image
Энийг дайв гэдэг юм уу?

Image
Милнерийн дрибл

Image
Милнерийн гоол

Image
МОН

Image
Дотроосоо халнаа гэж...

Image
Вэмбли хүртэл 1 алхам үлдлээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sun Jan 17, 2010 9:20 pm

1 Friedel
5 Dunne
24 Cuellar
25 Warnock
29 Collins
6 Downing
7 Young, A
8 Milner
19 Petrov
11 Agbonlahor
18 Heskey

Substitutes
2 Young, L
4 Sidwell
10 Carew
14 Delfouneso
16 Delph
22 Guzan
23 Beye

Starting Line-ups
1 Green
15 Upson
18 Spector
30 Tomkins
8 Parker
14 Kovac
16 Noble
20 Faubert
21 Behrami
31 Collison
24 Nouble

Substitutes
17 Jimenez
22 Da Costa
28 Kurucz
32 Diamanti
33 Daprela
19 Sears
46 Stanislas

За манайх Вестхамтай одоогоос яг 5 минутын дараа эхлэх гэж байна. Дээрх маягаар 2 баг гараагаа захиалсан бөгөөд Вестхамын гарааны довтлогчид бүгд гэмтэлтэй байгаа нь манайд найдвар төрүүлж байна. Уг нь миний дуртай баг юмсан. Жианфранко Зола ч бас л сайн менежер.

Тэхдээ манай багт 3 оноо ус агаар шиг хэрэгтэй байгаа учир бүх хүчээ гарган тоглох болно. Энэ удаад бид хожиж чадвал Сити, Тот 2 той оноо тэнцэж ирэх болно.

За урагшаа залуу арслангуудаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Khuluge » Mon Jan 18, 2010 12:47 am

Танайхыг ганц гоол хийчээсэй гэж бодоод байлаа чадсангүй тэнцчлээ. Баяраа чамаас өөр хүн форумд Виллагийн фен байдаг юмуу? Чамайг үнэхээр үнэлж байнаа гоё гоё мэдээ оруулсан байна :)( maybe you're first mongolian Villa fan good luck :-D
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Tomroo_Kop » Mon Jan 18, 2010 1:32 pm

Их л эвгүй тоглолт боллоо доо...Алхнууд бас тэгэж байгаад үе үе эвгүй довтолгоо хийж байна лээ шүү...
Сайн багтай :eek: тоглоод дундаж багуудтай нэг л болж өгөхгүй юм аа...Милнэр өчигдөр цөм цохиод хийчихсэн бол ч...
Last edited by Tomroo_Kop on Mon Jan 18, 2010 5:25 pm, edited 1 time in total.
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby zak » Mon Jan 18, 2010 5:08 pm

Өнгөрсөн жилийнх шиг суух вий дээ......Дэмий тэнцээ байлаа.
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby El Payaso » Mon Jan 18, 2010 5:29 pm

энэ жил хамгаалалт нэлээн сайжирсан харагдаад байна... Даннийн гавьяа юм уу даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue Jan 19, 2010 5:08 pm

Өнгөрсөн жилээс арай ялгаатай нь ч ялгаатай байгаамаа. Сууна гэж арай байхгүй байх. Хамгаалалт эрс чангарсан нь харагдаж байгаа. Тэхээр ядаж 0:0 оор тэнцээд байж магадгүй. хэхэ
Сая жишээ Вестхамыг бол нухах газар байлаа. тэхдээ Грийн ий бол од нь гийсэн өдөр байлаа. Урд яалт ч гүй илүү сайн фиништэй довтлогч хэрэгтэй байна.
Хамгаалалт сайжирсны гол тайлбар бол мэдээж Данн л даа. Лаурсэн ээс хойш манайд нэг тимй коммандинг сэнтр байк хэрэгтэй байсан. Яг энэ орон зайг нөхөж чадсан. Дээрээс нь Коллинс бас сайн байгаа, Куэяар урьд байгаагүй формлог байгаа. Варнок, Л.Яанг 2-ч муугүй байгаа. МОН энэ олон шинэ хүнийг яаж ингэж хэзээ язааны м шиг болгож нэгтгэж чадсан нь л гайхамшиг юм даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Jo_amka » Thu Jan 21, 2010 9:59 am

За сайхан тоглолт үзлээ. Баярлалаа
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Чуугий » Thu Jan 21, 2010 10:00 am

Юу болоо вэ?
6-4 гэнэ үү.Арай л аймар юм болж.
Last edited by Чуугий on Fri Jan 22, 2010 1:47 pm, edited 1 time in total.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Thu Jan 21, 2010 12:34 pm

Гоолын хур буусан хагас шигшээ...


Астон Вилла сүүлийн 10 жилд анх удаагаа томоохон тэмцээний финалд гарч ирээд байна. Гэхдээ энэ ялалт амархан олдсонгүй. Блакбурн багийн шархадсан барс мэт 10 залуустай цаг гаран тэмцэлдсэний үр дүнд Виллагийн залуу арслангууд буулган авччадлаа.

Никола Калинич ийн 2 гоол (10, 26 мин) эхлэн орох үед Виллачууд нилээд сандран бужигналдаж эхлэв.

Харин Блакбурны хуучин цэрэг Стефен Варнокын гоол (30 мин) Виллачуудын зүрхэнд итгэлийн гал асаасан билээ. Тун удалгүй Блакбурны Киристофер Самба Агбонлахорыг 16 дотор унагаж багаа хүндхэн байдалд оруулан улаан авч талбайг орхилоо. Пеналтын цохилтыг манай энэ оны нээлт Виллагийн талбайн төвийн хөдөлгүүр болоод байгаа Милнер чулуу болгосноор итгэл найдварын оч гал болон дүрэлзлээ...

Манай залуус энэ боломжийг 100 хувь ашиглан гайхалтай комбайк хийж Агбонлахор(58 мин), Хески(62 мин), Нзонзигийн (53 мин)автогоолын ачаар итгэл төгс тэргүүлж эхэллээ...

Харин Блакбурны залуус хүн дутуу хэдий ч шархадсан барс шиг тулалдаж нэр төртэй тэмцэлдсэнийг бахдууштай. Тэд Мартин Олссон (63 мин), Бретт Эмертоны (84 мин) гоолын ачаар тооны харьцааг 5:4 болгон ойртуулж чадсан бөгөөд хамгаалах нэр төртэй хүмүүс шиг дайчин тоглосон.

Харин Ашли Яангийн цаг дуусах мөчид хийсэн гоол тоглолтын эцсийн цэгийг тавьсан билээ. Ийнхүү 2:0 оор хожигдож эхэлсэн тоглолтонд бид зогсоогоороо үлдэн комбайк хийж чадсан төдийгүй багийнхаа шинэ үеийн түүхийг бичилцэн сүүлийн 10 жилд анх удаагаа Вемблиг зорих эрхтэй боллоо...

1996 онд Лигийн капыг авснаасаа хойш анх удаагаа энэ оны 2 сарын 28 нд Вемблид очих тизээ авлаа. Энэ удаад Манчестер хотын аль нэг багтай учраа тааран тоглох болно.

1982 оны Европын цомын Аварга болсноос хойш удаан хугацаанд томоохон амжилтаар ангаж цангаж ирсэн Виллагийн фенүүдийн хувьд энэ финал нь амжилтын цоо шинэ эрин үеийн эхлэл байхыг хэн таах билээ...

2006 онд МОН энэхүү багийг удирдаж эхэлснээсээ хойш тайван боловч ул суурьтайгаар Астон Вилла клубыг шинэчлэн хүчирхэгжүүлж, Английн залуу авъяасаар дүүргээд байгаа билээ.

ОДоо Милнер, Яанг, Агбонлахор зэрэг залуус өөрсдийнхөө авъяас потенциалыг нэгэн томоохон финалд сорьж үзэх боллоо. ГЭхдээ энэ финал Ричард Данн мэтийн карьерийнхаа туршид цом аваагүй ч цом авах чансааны тоглолт үзүүлсээр ирсэн ахмад тоглогчидод ч томоохон сорилт юм.

Teams:

Aston Villa Guzan, Cuellar, Dunne, Collins, Warnock, Petrov, Milner, Downing (Sidwell 86), Ashley Young, Agbonlahor, Heskey.

Subs Not Used: Friedel, Luke Young, Albrighton, Delfouneso, Delph, Beye.

Booked: Milner, Heskey.

Goals: Warnock 30, Milner 40 pen, Nzonzi 53 og, Agbonlahor 58, Heskey 62, Ashley Young 90.

Blackburn Robinson, Chimbonda, Samba, Nelsen, Givet, Emerton, Nzonzi (Reid 61), Pedersen, Olsson, Dunn (McCarthy 56), Kalinic (Di Santo 72).

Subs Not Used: Brown, Andrews, Hoilett, Salgado.

Sent Off: Samba (39).

Booked: Givet.

Goals: Kalinic 10, 26, Olsson 63, Emerton 84.

Att: 40,406

Ref: Martin Atkinson (W Yorkshire

Image

Image

User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Gunnerz » Thu Jan 21, 2010 1:20 pm

маниустайгаа адилхан супер комбайк хийлээ шүү
адилхан моралиа өсгөөцөн 27 нд ч гал гарах нь дээ
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby BuG » Thu Jan 21, 2010 1:41 pm

Блэкбурн сайн үзжээ 39 дэх минутаас 10 лаа гэхэд....
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Mish » Thu Jan 21, 2010 1:54 pm

Сити, Ютд аль нь ч үлдсэн танайхыг аваргалаасай гэж хүсч байна :eek:
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Lenin » Thu Jan 21, 2010 4:46 pm

Mish wrote:Сити, Ютд аль нь ч үлдсэн танайхыг аваргалаасай гэж хүсч байна :eek:

:eek: Угаасаа тэгүүл гоё.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 53 guests
cron