Хэн нь сүүлийн 10 жилийн шилдэг тоглогч вэ? Тим Данкан лав биш.Бараг л хүн бүр Кобиг Шактай хамт тоглож байсан тухай яншдаг боловч хэн ч Данканыг Ману, Паркер, Бовен болоод бусад шилдэг тоглогчтой хамтарч тоглодгийг ярьдаггүй. Шак 18 дахь улиралдаа тоглож байгаа, 4 аваргын бөгжтэй, гэхдээ тэдгээрийг ганцаараа аваагүй. Тэрээр 3 дараалж аварга болохдоо яг ч ид үедээ байгаагүй, ялангуяа биеийн хөгжлийн хувьд. Лэйкерс түрүүлсэн улирлуудад Шак дандаа л илүүдэл жинтэй байсан. За энэ ч яахав, гол асуудалдаа оръё.
Данкан НБА-д ирэн маш сайн тоглосноор Спэрс шилдэг баг болсон. Харин Коби ирснээр Лэйкерс эргэн шилдэг баг болох замдаа орсон. Данканыг Кобигоос илүү гэж үзсэн үндэслэлүүд (домогууд)-ийг харъя л даа.
Домог 1. Данкан багтаа илүү нөлөөтэй гэнэ үү. Коби багийнхаа:
Гол оноо түүгч
Гол хамгаалагч
Гол плэймэкер
Данканы хувьд:
Гол оноо түүгч биш (маш жигд оноо авдаг л даа)
Гол хамгаалагч нь Бовен байсан (будагтай талбайд Данкан шилдэг нь л дээ, гэхдээ ерөнхийд нь авч үзвэл Бовен гол хамгаалагч нь)
Гол плэймэкер нь Паркер
Домог 2. Данкан Кобигоос илүү доминант л гэнэХэрвээ чи Данканыг доминант гэвэл би Гарнетт түүнээс илүү гэж хэлмээр байна. Доминант гэдгийг тогтовортой байдалтай битгий хольж хутга. Үзүүлсэн амжилтаар нь харвал Коби Данканаас илүү доминант тоглогч юм. Тухайлбал:
80+ point games: Kobe 1, Duncan 0
70+ point games Kobe 1, Duncan 0
60+ point games: Kobe 4, Duncan 0
50+ point games: Kobe 24, Duncan 0
40+ point games: Kobe 106, Duncan 9
2002.01.14 - Коби 3 үе тоглохдоо 56 оноо авч байсан бол Мемфис багаараа 59 оноо авсан.
2005.12.20 - 3 дугаар үе дуусахад Даллас багаараа 61 оноо аваад байсан бол Коби ганцаараа 62 оноо авсан. Энэ нь 3 үеийн дараах байдлаар нэг тоглогч эсрэг багаасаа их оноо авсан НБА дахь цорын ганц тохиолдол юм. Өөрөөр хэлбэл Коби 33 минут тоглоод л 62 оноо авсан. Хэрвээ 4 үе тоглосон бол Mr 81 биш Mr 81+ ч байх боломжтой байлаа.
Коби Брайнт эсрэг багаасаа өндөр оноо авсан ганцхан тоглогч. Та үүнээс илүү доминант байдлыг хэлж чадна гэж үү.
Домог 3. Данкан НБА дахь гол тоглогч гэж үүДанкан бол чөлөөт болон холын зайн шидэлтийн хувьд учир дутагдалтай тоглогч. Кобид бол нэг их дутагдалтай тал гээд байх юм байхгүй. Тэр бол НБА-ийн хамгийн төгс тоглогч.
Kobe Bryant:
4 Championship (2000,2001,2002, 2009)
6 NBA Finals (2000, 2001, 2002, 2004, 2008, 2009)
1 NBA Finals MVP
2 Scoring Titles (2006, 2007)
1 Gold Medal (2008)
3 All-Star MVP (2001, 2007, 2009)
1 NBA MVP (2008)
7 NBA All NBA 1st team
7 NBA All-Defensive 1st team
3 30+ ppg seasons
6 2000+ point seasons
1 SDC (1996)
Tim Duncan:
4 Championships (1999, 2003, 2005, 2007)
4 NBA Finals (1999, 2003, 2005, 2007)
3 Finals MVP (1999, 2003, 2005)
0 Scoring Titles
0 Gold Medals
1 All-Star MVP (2004)
2 NBA MVP (2003, 2004)
9 NBA All NBA 1st team
9 NBA All-Defensive 1st team
0 30 ppg seasons
1 2000+ point seasons
Плэйоффт хоорондоо 6 таарч тоглоход (4:2)
1999: Spurs beat Lakers 4-0
2001: Lakers beat Spurs 4-0
2002: Lakers beat Spurs 4-1
2003: Spurs beat Lakers 4-2
2004: Lakers beat Spurs 4-2
2008: Lakers beat Spurs 4-1
Данкан мэдээж хүчний довтолгчийн байрлал дахь бүх цаг үеий шилдэг тоглогчдийн нэг гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Коби түүнээс илүү доминант. Цаашид ч Коби илүү олон (2-3) аваргын бөгж авах боломжтой бол Данканы хувьд магадлал багатай гээд хэлчихэд буруудахгүй л болов уу. Эцэст нь Кобигийн Данканыг плакат болгосон шилдэг 5 данкыг толилуулъя.