LOS ANGELES LAKERS 2009-10 NBA CHAMPIONS!!!

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby RBK » Wed Jan 13, 2010 2:51 pm

kamizake wrote:Коби чинь зүгээр үү хуруу гээд байсан. Жоохон доголж гарвуу яав

Өнөөдрийн тоглолтонд бол нуруу нь сонин болчих шиг болсон... Гайгүй л байгаасай... Гэснээс, өнөөдөр Спурсынхан сайн тоглолоо... Хамгаалалт гоё байлаа... Ялангуяа Жорж Хилл... Данкан гуай ч сайн тоглолоо... Хожигдсонд сэтгэл дундуур л байна... Тэхдээ яаахав... Өнөөдөр манай Байнум жаахан тааруухан тоглолоо... Рон ч бас онц байсангүй... Гэхдээ зүгээрээ... Улирал дуусах болоогүй байна... Одоо л бүх юм эхэлнэ дээ...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby Мэргэн » Wed Jan 13, 2010 3:17 pm

Хэн нь сүүлийн 10 жилийн шилдэг тоглогч вэ? Тим Данкан лав биш.

Бараг л хүн бүр Кобиг Шактай хамт тоглож байсан тухай яншдаг боловч хэн ч Данканыг Ману, Паркер, Бовен болоод бусад шилдэг тоглогчтой хамтарч тоглодгийг ярьдаггүй. Шак 18 дахь улиралдаа тоглож байгаа, 4 аваргын бөгжтэй, гэхдээ тэдгээрийг ганцаараа аваагүй. Тэрээр 3 дараалж аварга болохдоо яг ч ид үедээ байгаагүй, ялангуяа биеийн хөгжлийн хувьд. Лэйкерс түрүүлсэн улирлуудад Шак дандаа л илүүдэл жинтэй байсан. За энэ ч яахав, гол асуудалдаа оръё.
Данкан НБА-д ирэн маш сайн тоглосноор Спэрс шилдэг баг болсон. Харин Коби ирснээр Лэйкерс эргэн шилдэг баг болох замдаа орсон. Данканыг Кобигоос илүү гэж үзсэн үндэслэлүүд (домогууд)-ийг харъя л даа.
Домог 1. Данкан багтаа илүү нөлөөтэй гэнэ үү.
Коби багийнхаа:
Гол оноо түүгч
Гол хамгаалагч
Гол плэймэкер
Данканы хувьд:
Гол оноо түүгч биш (маш жигд оноо авдаг л даа)
Гол хамгаалагч нь Бовен байсан (будагтай талбайд Данкан шилдэг нь л дээ, гэхдээ ерөнхийд нь авч үзвэл Бовен гол хамгаалагч нь)
Гол плэймэкер нь Паркер

Домог 2. Данкан Кобигоос илүү доминант л гэнэ
Хэрвээ чи Данканыг доминант гэвэл би Гарнетт түүнээс илүү гэж хэлмээр байна. Доминант гэдгийг тогтовортой байдалтай битгий хольж хутга. Үзүүлсэн амжилтаар нь харвал Коби Данканаас илүү доминант тоглогч юм. Тухайлбал:
80+ point games: Kobe 1, Duncan 0
70+ point games Kobe 1, Duncan 0
60+ point games: Kobe 4, Duncan 0
50+ point games: Kobe 24, Duncan 0
40+ point games: Kobe 106, Duncan 9
2002.01.14 - Коби 3 үе тоглохдоо 56 оноо авч байсан бол Мемфис багаараа 59 оноо авсан.
2005.12.20 - 3 дугаар үе дуусахад Даллас багаараа 61 оноо аваад байсан бол Коби ганцаараа 62 оноо авсан. Энэ нь 3 үеийн дараах байдлаар нэг тоглогч эсрэг багаасаа их оноо авсан НБА дахь цорын ганц тохиолдол юм. Өөрөөр хэлбэл Коби 33 минут тоглоод л 62 оноо авсан. Хэрвээ 4 үе тоглосон бол Mr 81 биш Mr 81+ ч байх боломжтой байлаа.
Коби Брайнт эсрэг багаасаа өндөр оноо авсан ганцхан тоглогч. Та үүнээс илүү доминант байдлыг хэлж чадна гэж үү.

Домог 3. Данкан НБА дахь гол тоглогч гэж үү
Данкан бол чөлөөт болон холын зайн шидэлтийн хувьд учир дутагдалтай тоглогч. Кобид бол нэг их дутагдалтай тал гээд байх юм байхгүй. Тэр бол НБА-ийн хамгийн төгс тоглогч.
Kobe Bryant:
4 Championship (2000,2001,2002, 2009)
6 NBA Finals (2000, 2001, 2002, 2004, 2008, 2009)
1 NBA Finals MVP
2 Scoring Titles (2006, 2007)
1 Gold Medal (2008)
3 All-Star MVP (2001, 2007, 2009)
1 NBA MVP (2008)
7 NBA All NBA 1st team
7 NBA All-Defensive 1st team
3 30+ ppg seasons
6 2000+ point seasons
1 SDC (1996)

Tim Duncan:
4 Championships (1999, 2003, 2005, 2007)
4 NBA Finals (1999, 2003, 2005, 2007)
3 Finals MVP (1999, 2003, 2005)
0 Scoring Titles
0 Gold Medals
1 All-Star MVP (2004)
2 NBA MVP (2003, 2004)
9 NBA All NBA 1st team
9 NBA All-Defensive 1st team
0 30 ppg seasons
1 2000+ point seasons

Плэйоффт хоорондоо 6 таарч тоглоход (4:2)
1999: Spurs beat Lakers 4-0
2001: Lakers beat Spurs 4-0
2002: Lakers beat Spurs 4-1
2003: Spurs beat Lakers 4-2
2004: Lakers beat Spurs 4-2
2008: Lakers beat Spurs 4-1
Данкан мэдээж хүчний довтолгчийн байрлал дахь бүх цаг үеий шилдэг тоглогчдийн нэг гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Коби түүнээс илүү доминант. Цаашид ч Коби илүү олон (2-3) аваргын бөгж авах боломжтой бол Данканы хувьд магадлал багатай гээд хэлчихэд буруудахгүй л болов уу. Эцэст нь Кобигийн Данканыг плакат болгосон шилдэг 5 данкыг толилуулъя.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby spain man » Wed Jan 13, 2010 3:41 pm

Шаал өөр хоёр байрлалын хүнийг айхавтар харьцуулдаг байна шд хаха...Тэгснээ багийн гол плэймэйкер Паркер жихшиг лол... Холбогч нь плэймэкерээ л хийнэ биз дээ.. Центр нь хийх юм уу хаха... Би одоо данканг багийн гол оноо түүгч биш гэхээр нь өөдөөс нь кобиг багийн гол самбар биш гэх үү ?... ккк ... Харин үр дүнтэй хэр ухаалаг вэ гэдэг дээр яривал өөр хэрэг... Багийн лидер , Ноён нуруу, багт хэрэгтэй тоглогч ямар байх ёстой гэдгийг Данкан харуулдаг .. 21, 11, 10, 8... Финалд ийм үзүүлэлттэй өөр хүн байдаггүй байхаа.. 2 блок хийвэл квадрупл дабл хийх байсан.. 8 блок хийсэн нь хэр хамгаалалт вэ?... 10+ дамжуулалт ... Чиний яриад байгаа плэймекэр үү...
Асуудлын гол нь Данкан Шактай, Газольтой бол хамтдаа тоглосон бүх жилдээ аварга авна.. Харин Коби, Манутай, Паркертай хамтраад хэзээ ч аварга авахгүй л байхгүй юу ...
Last edited by spain man on Wed Jan 13, 2010 5:08 pm, edited 1 time in total.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby tulgaa20 » Wed Jan 13, 2010 3:55 pm

ЗА ҮҮНИЙГ УНШААД ТЭСЭЖ ЧАДСАНГУЙ "МЭРГЭН" ЧИ МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГТ ТОГЛОДОГ БИЗДЭЭ. NBA ҮЗДЭГ БОЛОХООР МОНГҮЛЫН САГСАН БӨМБӨГИЙГ НЭЭХ ОЙШООДОГГҮЙ. ГЭХДЭЭ ЧИНИЙ БИЧСЭН ДОМИНАНТ ЗЭРГЭЭРЭЭ БОЛ DUNCAN KOBE BRYANTIIN ХАЖУУД МУУЛДАА ГЭХДЭЭ ХҮЧНИЙ ТОГЛОГЧ SHOOTING GUARD ХОЁРЫГ ХАРЬЦУУЛЖ БОЛОХГҮЙ БАЙХАА ГЭЖ БОДОЖ БАЙНА. ТЭХДЭЭ KOBE ДАНДАА БОХИР ТОГЛОДОГ BOWEN ИХ БОХИР ТОГЛОДОГ ГЭЖ ЯРЬДАГ БАЙСАН KOBE БОЛ BOWENEES ИЛҮҮ МУУХАЙ ТОГЛОДОГШДЭЭ. ЯМАР САЙНДАА Л ELBOW(ТОХОЙ) ГЭЖ ХОЧ АВАХ ВЭ ДЭЭ САЯ НЭГ НӨХӨР НАМАЙГ МУУЛААД БАЙСАН WHITE БИЛҮҮ ТЭРҮҮНД ХЭЛЭХЭД САГС МЭДЭХГҮЙ БАЙЖ ДУУГҮЙ БАЙЖ БАЙ ГЭЖ ХЭЛЭМЭЭР БАЙНА. ХУВЬ ХҮНИЙ ТАЛААРАА БОЛ ДАНКАН КОБИГООС ХАМААГҮЙ ИЛҮҮ KOBE ЯАДАГ БИЛЭЭ БАГИЙНХНИЙГАА БАЙНГА ДАРАМТАЛЖ БАЙДАГ ЭНЭ НАДАД ХАМААТАЙ АСУУДАЛ БИШ БИ ЯМАР САГСАН БӨМБӨГЧ БОЛОХ ГЭЖ БАЙГАА БИШ. МЭРГЭН НЭГ ЮМ ХЭЛЭХЭД KOBE ХҮЧИН ХИЙЖ ЯВДАГ АРЧААГҮЙ ГАР БИЗДЭЭ ТЭГЭХЭД DUNCAN
ТИЙМ ЮМАНД ОГТХОНЧ ОРДОГГҮЙ МАШ УХААЛАГ ТОГЛОГЧ НЭР ХАМААГҮЙ САЙТАЙ NBA СОНИРХДОГ ХҮМҮҮСТ KOBE АГУУ НЬ АГУУ ГЭХДЭЭ ХУВЬ ХҮН ТАЛААСАА АРЧААГҮЙ АМЬТАН.
tulgaa20
 
Posts: 16
Joined: Wed Jan 13, 2010 1:33 pm

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby tulgaa20 » Wed Jan 13, 2010 4:08 pm

МЭРГЭНИЙГ ГАЙГҮЙ ЮМ БАЙХ ГЭЖ БОДСОН ЁСТОЙ ЮМ МЭДДЭГГҮЙ ЮМ БАЙНА. KOBE BRYANT MICHEAL JORDAN ХОЁРЫГ EAGLE TV ХАРЬЦУУЛЖ БАЙСАН ШАЛ УТГАГҮЙ НАДАД САНАГДСАН KOBE MJ ХОЁРЫГ ЮУ ГЭЖ ХАРЬЦУУЛАХ ВЭ ДЭЭ MJ KOBE ГООС 100 ДАХИН ИЛҮҮШДЭЭ. PF SG ХАРЬЦУУЛЖ БОЛДОГ ЮМУУ ЕР НЬ МЭРГЭН ЧИНИЙ ХЭЛЖ БАЙГААГААР KOBE ГАНЦААРАА АВАРГА АВСАН ГЭХГЭЭД БАЙНААДАА ТИЙМ ЮМ БАЙДАГГҮЙ ЮМАА NBA БАГИЙН СПОРТОД ӨӨР СПОРТ БОЛ БОЛНОО БАГИЙН СПОРТООС БУСАД НЬ. EAGLE TV NBA TALK ҮЗЭХЭЭС ДУРГҮЙ ХҮРДЭГ БОЛСОН ДАНДАА KOBE KOBE ЭСВЭЛ LEBRON LEBRON БУСАД ЗӨНДӨӨ САЙН ТОГЛОГЧ НАР БАЙНАШДЭЭ NBA
tulgaa20
 
Posts: 16
Joined: Wed Jan 13, 2010 1:33 pm

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby Цоомоо » Wed Jan 13, 2010 4:09 pm

За энд бол харин Мэргэн ёстой маааш буруу, хачин юм бичжээ ккэ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby eSuhe » Wed Jan 13, 2010 4:14 pm

Ээээ МБА Мэргэн биш бөлгөө гэж бодож байгаа
black mamba :eek:
User avatar
eSuhe
 
Posts: 1047
Joined: Thu Feb 12, 2009 5:48 pm

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby tulgaa20 » Wed Jan 13, 2010 4:15 pm

МЭРГЭН ЧИНЬ МОНГҮЛЫН ЛИГТ ТОГЛОДОГ БИЛҮҮ
tulgaa20
 
Posts: 16
Joined: Wed Jan 13, 2010 1:33 pm

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby Цоомоо » Wed Jan 13, 2010 4:16 pm

Мэргэн wrote:Бараг л хүн бүр Кобиг Шактай хамт тоглож байсан тухай яншдаг боловч хэн ч Данканыг Ману, Паркер, Бовен болоод бусад шилдэг тоглогчтой хамтарч тоглодгийг ярьдаггүй. Тэрээр 3 дараалж аварга болохдоо яг ч ид үедээ байгаагүй, ялангуяа биеийн хөгжлийн хувьд. Лэйкерс түрүүлсэн улирлуудад Шак дандаа л илүүдэл жинтэй байсан.

Шак бол тухайн үед хамгийн доминант, хэн ч хамгаалж чадахааргүй тийм тоглогч байсан. Яс ярьвал Жордантай ч харьцуулшгүй шүү...Шакт бөмбөг өгөхөд л ерөөсөө оноо, тэгээд Шак пэйнт дотор зогсож байхад айлаас хэн нь ч оролттой довтолгоо хийж чадахааргүй шахуу. Энэ бол багтаа маш ашигтай байдал үүсгэнэ, эсрэг баг нь зөвхөн гаднаас л шидэлт л хийнэ.
Доор статийг л хар...3 финалд ийм стат үзүүлсэн байна. Үнэхээр аймшигтай. Оноо нь яахав, гол нь тэр FG...Ассист ч муугүй байна, блок, ребийг нь харвал хамгаалалт ч аймаар...Ийм хүнийг битгий л ид үедээ байгаагүй гэж хэлээрэй.
Харин Хитэд бол ид үедээ байгаагүй...
Шак ид үедээ байгаагүй бол Лейкерс 2000 онд Портлэндийг, 2002 онд Кингзийг хожих байсан уу? Эндээс тухайн үеийн Кобиг 2006 оны Уэйдтэй ч харьцуулвал бас сонин л юм гарч ирнэ.
- 2000: 38.0 pts, 16.7 reb, 2.3 ast, 2.67 blk, .611 FG%
- 2001: 33.0 pts, 15.8 reb, 4.8 ast, 3.40 blk, .573 FG%
- 2002: 36.3 pts, 12.3 reb, 3.8 ast, 2.75 blk, .595 FG%
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby eSuhe » Wed Jan 13, 2010 4:18 pm

tulgaa20 wrote:МЭРГЭН ЧИНЬ МОНГҮЛЫН ЛИГТ ТОГЛОДОГ БИЛҮҮ

Тэр Мэргэн биш л гэж....
Гэснээс Caps Lock гэдэг товчоо даралгүй бичиж болохгүй байна уу
black mamba :eek:
User avatar
eSuhe
 
Posts: 1047
Joined: Thu Feb 12, 2009 5:48 pm

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby RBK » Wed Jan 13, 2010 4:19 pm

Утгагүй маргаан ахиад эхэллээ... Сагс бол багийн спорт... Хувь хүний амжилт багт нөлөөтэй ч, эцсийн дүнгээр багийн ялалтыг л ярина шд...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby spain man » Wed Jan 13, 2010 4:22 pm

Цоомоо wrote:
Мэргэн wrote:Бараг л хүн бүр Кобиг Шактай хамт тоглож байсан тухай яншдаг боловч хэн ч Данканыг Ману, Паркер, Бовен болоод бусад шилдэг тоглогчтой хамтарч тоглодгийг ярьдаггүй. Тэрээр 3 дараалж аварга болохдоо яг ч ид үедээ байгаагүй, ялангуяа биеийн хөгжлийн хувьд. Лэйкерс түрүүлсэн улирлуудад Шак дандаа л илүүдэл жинтэй байсан.

Шак бол тухайн үед хамгийн доминант, хэн ч хамгаалж чадахааргүй тийм тоглогч байсан. Яс ярьвал Жордантай ч харьцуулшгүй шүү...Шакт бөмбөг өгөхөд л ерөөсөө оноо, тэгээд Шак пэйнт дотор зогсож байхад айлаас хэн нь ч оролттой довтолгоо хийж чадахааргүй шахуу. Энэ бол багтаа маш ашигтай байдал үүсгэнэ, эсрэг баг нь зөвхөн гаднаас л шидэлт л хийнэ.
Доор статийг л хар...3 финалд ийм стат үзүүлсэн байна. Үнэхээр аймшигтай. Оноо нь яахав, гол нь тэр FG...Ассист ч муугүй байна, блок, ребийг нь харвал хамгаалалт ч аймаар...Ийм хүнийг битгий л ид үедээ байгаагүй гэж хэлээрэй.
Харин Хитэд бол ид үедээ байгаагүй...
Шак ид үедээ байгаагүй бол Лейкерс 2000 онд Портлэндийг, 2002 онд Кингзийг хожих байсан уу? Эндээс тухайн үеийн Кобиг 2006 оны Уэйдтэй ч харьцуулвал бас сонин л юм гарч ирнэ.
- 2000: 38.0 pts, 16.7 reb, 2.3 ast, 2.67 blk, .611 FG%
- 2001: 33.0 pts, 15.8 reb, 4.8 ast, 3.40 blk, .573 FG%
- 2002: 36.3 pts, 12.3 reb, 3.8 ast, 2.75 blk, .595 FG%


Харин Кобигийн фэнүүд шакын далбаанд авсан гурван аваргыг өөрөө авчихсан юм гэж ойлгодог юм шиг байгаам... Хэнд нь финалын үнэ цэнэтэй тоглогч байгааг нэг харчихаасай...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby Цоомоо » Wed Jan 13, 2010 4:26 pm

Мэргэн wrote:Домог 1. Данкан багтаа илүү нөлөөтэй гэнэ үү.
Коби багийнхаа:
Гол оноо түүгч
Гол хамгаалагч
Гол плэймэкер
Данканы хувьд:
Гол оноо түүгч биш (маш жигд оноо авдаг л даа)
Гол хамгаалагч нь Бовен байсан (будагтай талбайд Данкан шилдэг нь л дээ, гэхдээ ерөнхийд нь авч үзвэл Бовен гол хамгаалагч нь)
Гол плэймэкер нь Паркер

Энэ бас буруу. Яалтчгүй Данкан багтаа илүү нөлөөтэй. Коби Шакаас хойш л багийнхаа 1 дэх опшион болсон. Данканд багийнхаа гол оноо түүгч байх хэрэг байхгүй.
Гол хамгаалагчийн хувьд том тоглогч л багийн хамгаалалтанд гол үүрэг гүйцэтгэнэ...Артист, Газоль 2-ын хэн нь Лейкерсийн хамгаалалтад илүү нөлөөтэй гэж бодож байна. Бүх л эксперт, аналистууд хэлж байгаа. Газоль байхгүй учраас Лейкерсийн хамгаалалт муудаад байна, Газолийг багтаа ийм нөлөөтэй хамгаалагч гэж бодсонгүй гээд л...Коби 1-ийн эсрэг 1 дээр том 2 байрлалаас бусад тоглогчийг хамгийн сайн хамгаална, үнэн. Гэхдээ НБА-д 1-ийн эсрэг 1 тоглолт байнга гарахгүй...Пэйнтийн хамгаалалтыг сайн хийдэг том тоглогчтой байвал тэр багийн хамгаалалт маш сайн...Данкан бол пэйнт доторх супер хамгаалагч...Хамгаалалт нь багт нөлөөлөх байдлаар авч үзвэл Данкан Кобигоос хамаагүй илүү.Гарнетт, Данкантай Кобигийн хамгаалалтын үр нөлөөг харьцуулаад хэрэггүй...
3 дахь нь плеймэйкрийн тухай байна. С, ПФ-ийн тоглогч багийн тоглолт удирдана гэж юу байхав дээ. Ямар Чамберлиний үе байгаа биш...Коби ч нээх багийн довтолгоог удирдаад, энд тэнд пасс хаяад яваад байдаггүй. Плеймэйкр гэвэл Нэш, Кидд гээд холбогч нар, том тоглогчдоос одооны Хедог л нэрлэж болох юм даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby RBK » Wed Jan 13, 2010 4:29 pm

spain man wrote:Харин Кобигийн фэнүүд шакын далбаанд авсан гурван аваргыг өөрөө авчихсан юм гэж ойлгодог юм шиг байгаам... Хэнд нь финалын үнэ цэнэтэй тоглогч байгааг нэг харчихаасай...

Заа энэ харин буруу юм ярьчлаа... MVP-г Шак авсан... Аваргыг Лэйкэрс авсан юм шүү...
tulgaa20 wrote:Шак гэж өлөн гарыг мэдэхгүй юм байна даа

Чамд бол юу ч хэлхэв... Иймэрхүү ГЦТАШ-нүүдтэй би юм ярих дургүй...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby Izzy Slevin » Wed Jan 13, 2010 4:31 pm

Kobe huchin hiigeeguy harin huchinduulsen gej yarigddag!
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby RBK » Wed Jan 13, 2010 4:32 pm

С, PF-н байрлал бол угаасаа хамгаалалтын гол тулгуур шд... Бөмбөггүй тоглолт хийхэд төвийн байрлал нь хамгийн чухал хамгаалалт шд...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby Цоомоо » Wed Jan 13, 2010 4:36 pm

Мэргэн wrote:Домог 2. Данкан Кобигоос илүү доминант л гэнэ
Хэрвээ чи Данканыг доминант гэвэл би Гарнетт түүнээс илүү гэж хэлмээр байна. Доминант гэдгийг тогтовортой байдалтай битгий хольж хутга. Үзүүлсэн амжилтаар нь харвал Коби Данканаас илүү доминант тоглогч юм. Тухайлбал:
80+ point games: Kobe 1, Duncan 0
70+ point games Kobe 1, Duncan 0
60+ point games: Kobe 4, Duncan 0
50+ point games: Kobe 24, Duncan 0
40+ point games: Kobe 106, Duncan 9
2002.01.14 - Коби 3 үе тоглохдоо 56 оноо авч байсан бол Мемфис багаараа 59 оноо авсан.
2005.12.20 - 3 дугаар үе дуусахад Даллас багаараа 61 оноо аваад байсан бол Коби ганцаараа 62 оноо авсан. Энэ нь 3 үеийн дараах байдлаар нэг тоглогч эсрэг багаасаа их оноо авсан НБА дахь цорын ганц тохиолдол юм. Өөрөөр хэлбэл Коби 33 минут тоглоод л 62 оноо авсан. Хэрвээ 4 үе тоглосон бол Mr 81 биш Mr 81+ ч байх боломжтой байлаа.
Коби Брайнт эсрэг багаасаа өндөр оноо авсан ганцхан тоглогч. Та үүнээс илүү доминант байдлыг хэлж чадна гэж үү.

Дахин хэлэхэд Данканд тэгж олон оноо авах шаардлага байхгүй. Оноо авснаараа доминант болно гэж ч байхгүй. Эдгээр олон тоглолтуудад Кобигийн довтолгооны хувь хэд байсан юм, бас л анхаарах хэрэгтэй. 40 шидээд 40 оноо авах асуудал бол өөр шүү. Энийг доминант гэх нь хаашайн. 106 удаа 40+ оноо авахад FG нь хэд байв? Ойролцоогоор 50 хувь л байгаа.
Харин Шакийн түрүүний финалын статууд бол яах аргагүй доминантын шинж...
Данканы 2003 оны финалын 6 дахь тоглолтын 21 оноо-20 самбар-10 дамжуулалт-8 block нтр агуу статууд байна.
Данкан бол скорер биш, Коби бол скорер...Үүрэг нь өөр.
Хөлбөмбөгөөр ярьвал Роналдо Зиданаас олон гоол хийсэн учраас шилдэг гэх маягийн юм л болоод байна...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby Цоомоо » Wed Jan 13, 2010 4:49 pm

Мэргэн wrote:Домог 3. Данкан НБА дахь гол тоглогч гэж үү
Данкан бол чөлөөт болон холын зайн шидэлтийн хувьд учир дутагдалтай тоглогч. Кобид бол нэг их дутагдалтай тал гээд байх юм байхгүй. Тэр бол НБА-ийн хамгийн төгс тоглогч.

Харьцуулах статууд бол ерөөсөө л энэ.
Championship: Коби 4:4 Данкан
NBA Finals: Коби 6:4 Данкан
NBA Finals MVP: Коби 1:3 Данкан
NBA MVP: Коби 1:2 Данкан
NBA All NBA 1st team: Коби 7:9 Данкан
NBA All-Defensive 1st team: Коби 7:9 Данкан
Бусад тэр оноо, тэр слам данкийн аварга нтр хамаагүй.
Данкан юун 3 оноо, торгууль шидэх. Тийм *a*рдлага байхгүй.
Яах аргагүй энтертаймент талаасаа Кобитой юу ярихав.
Гэхдээ тэр Кобигийн олон энтертаймент амжилтуудыг ЛеБрон эвдэнэ. Эхнээсээ эвдээд л явж байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby AG » Wed Jan 13, 2010 5:58 pm

Ёооё хаха арай ч дээ. Амьдралдаа харж байсан хамгийн утгагүй харьцуулалтыг Мэргэн хийжээ. Үнэхээр утгагүй балайрал байна.
Би нээх хэрүүл хийж та нарын янзыг үзэх гэсэнгүй шүү. үнэнийг л хэллээ

Цоомоо ихэнхи зүйлүүдийн хэлчиж. Мэргэний бичсэн өгүүлбэр дээр няцаалт өгж болмоор байна

Бараг л хүн бүр Кобиг Шактай хамт тоглож байсан тухай яншдаг боловч хэн ч Данканыг Ману, Паркер, Бовен болоод бусад шилдэг тоглогчтой хамтарч тоглодгийг ярьдаггүй.

За ингэсэн байнаа. Тэгэхээр Лейкерс-ийн аварга авж байсан бүрэлдхүүнийг харий.
Рон Харпер - гарцаа байхгүй НБА-гын шилдэг тоглогч, Кобе, Глен Райс - За энэ хүн бүх оддын үнэ цэнэтэй тоглогч гэхээр л ямархуу чансаатай эр нь мэдэгдэнэ, Фокс - энэ майжигансан хүүрийг үзэн яддаг ч 3-н удаа аварга авсан бүрэлдхүүний гарааны тоглогч тогтмол байсаар ирсэн, Фил түүнд тун чиг их итгэдэг байсандаа , Робберт Орри - За энэ хүний ялгуусан гавьяаг нь дурсаад ч яахав. Лейкерс-ийн хэд хэдэн бөгж энэ хүний гавьяа гэдгийг бүгд мэджийгаа, Фишер - одоо бүгд муу хэлж байгаа ч цаадахь чинь хамгаалалт довтолгоондоо тэнцүүхэн тоглодог 3-аас олон ч багуудын хүсэл эрмэзлийг дарж байлаа, Брайн Шов - Туслах дасгалжуулагч , бараг Тоглогч дасгалжуулагч байсан, тэрний зөвлөгөө аварга авхад маш нөлөө байсандаа. За ингээд 2000 оны бүрэлдхүүн ийм л чунаг дэндүү бүрэлдхүүн. Хамгын гол нь Шак энэ үед хэн байсан бэ. Цоомоо ч хэлж. 2 метер 15-тай 150 кг жинтэй бөмбөг оруулах туйлын мэдрэмжтэй, магадгүй Чемберлан-аас хойших хамгийн Доминант Төвийн тоглогч. 2000 оны ПО-д 30.7 оноог 56 хувын довтолгоогоор, 15.4 реб, 2.4 блок. Тэр үеийн Тэргүүн баг Портленд-ийн ганц зорилго зөвхөн Шак-ийг л хамгаалах байлаа. Портленд гэлтгүй бүх баг. Гэмтээх гэж ч их үздэг маш их балиар хамгаалдаг ч байсан. Портленд аргаа ядахдаа Хөгшин Кемп-ийг хүртэл Шак-ийн эсрэг тавих гэж авчирж байсан. Ингэхээр чиний тэр Шак энээ тэрээ гэсэн утгагүй яриа чинь бас няцаагдаж байна. Тэр үед Кобе-г би сайн санаж байна. Гарцаа байхгүй 2-р Лидер байсан. Сайн ч байсан. Гэхдээ Индиана-тай хийсэн цувралд Кобе нэг тоглолтонд л сайн тоглосон бусдад нь багаа алж байсныг би сайн санаж байна. Харин Шак-ийг Индиана-гаас хэн ч зогсоож чадаагүймдаа хөөрхий


За Данкан хэнтэй яаж аварга авсан гээд байх шиг байна. 2003 онд аварга авсан бүрэлдхүүн-ийг харья лдаа. Бовен- гэж байна. Бовен үнэндээ энэ үеийг хүртэл хэн ч биш байсым шүү. Хэвээ өөр багт байсан бол магадгүй Хөгжилийн Лиг рүү ч цөлөгдөх байсан байх. харин Спурс-д л Бовен гялалзсан. Ману - гэнэ. Ману хэдий эрт драфтлагдсан ч тэр жилээ л НБА-д хөл тавьсан. Стефон Жексон - За Жексон тэр үед түүхий байсымаа. 3-аас л шиддэг байсан. харин сүүлд Спурс-эс Атланта явлуу яалаа тэгээд тэрэндээ харин жинхэнэ тоглогч болж чадсан. Паркер - хөөрхий драфт-ын 2-р бүсийн залуу. Хэн ч Европ холбогч гараандаа зооцон байхад инээд нь хүрдэг байсан цаг. Мэдээж Тэр үед Паркер нялх, одоогых шиг өөртөө итгэлтэй байгаагүй. Адмирал - Агуу тоглогч. Гэхдээ үнэхээр харьж байлаа, Аргагүй шүүдээ. Үеийхэн нь бүгд зодог тайлцан мань хүн сүүлийн жилийн дайралтаа хийж байсан. Бие нь ч урт удаан улирлыг дийлэхгүй байсан тул сэлгээний суудалд их сууж байсан. Малик Роуз - хаха Хамгаалагчидтай нуруугаараа адил Хүчний довтлогч. Магадгүй Спурс л тэрний баг байсан байх. Бас Данкан-тай хамт тоглож байсан тул тэр амжилттай тоглож байсан байх.Өөр баг руу яваад өөдлөөгүй дээ. За тэгээд иймэрхүү дээ. Нэг бол сайхан хөгшөн гарууд. Нэг бол нялх-аараа бөөн гарууд. Ийм л багийг Үнэн-дээ Данкан л нуруун дээрээ үүрсэн. Ер нь ч 12 жил энэ хүний нуруун дээр энэ бүхэл бүтэн баг Dynasty-ийн хэмжээний амжилт үзүүлтлээ үүрүүлж байна. Одоо ч үүрсээр л байна. Энийг чи ч би ч харж байгаа.

Чиний энэ харьцуулалтанд үнэндээ утга учир алга. Авсан шагналаар харьцуулвал Данкан илүү. Харин тэр оноо гэдгээр харьцуулвал би одоо юу ярихавдээ. Кобе 81 авдаг улиралд танай баг яаж байлаа харин Спурс яаж байлаа тэрийг л зүгээр бодчих.
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby Батгэрэл » Wed Jan 13, 2010 6:12 pm

Энэ Мэргэн чинь boxscore хараад л сууж байдаг ясны фантазичин гар үү гүй юу кк. Лаг хөдөлмөр гаргаж аймар харьцуулсан байна шд.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby Наагий » Wed Jan 13, 2010 6:19 pm

тэр тэрнээс сайн энэ энэнээс сайн гэсэн юмаа болицгоовол яасан юм бэ??? энэ чин бол үнэн утгагүй байна шдээ эхлээд кобэ мж дараа нь кобэ лбж одоо бүр кобэ duncan энэ бол угаасаа утгагүй шдээ PF SG яаж харицуулахавдэ. . энэ 2ийг харьцуулаад утгагүй зүйл гэдэгийг мэдсээр байж зарим н; орж ирээд дунцан илуу нтэр гээд тэнэгтэх юмдаа :smile:
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby RBK » Wed Jan 13, 2010 6:23 pm

Утга учиргүй хэрүүл хийжийснээс ийм бичлэг зүгээр санагджийшд... Танай Жинобили, Паркер 2 бол асар хурдан хугацаанд асар өндөр ур чадвартай тоглогч болсон... Өөрсдөө ч мундаг хичээснийх л байх... Жинобили, Паркер 2-г драфтаас сонгож авсан танай дасгалжуулагч нөхөр бас мундаг нөхөр шүү... Гэхдээ энд болсон маргаан бол Данканыг сүүлийн 10 жилийн шилдэг гэдэгтэй л санал нийлэхгүй байгаагийнх... Бидний бодол өөр... Та нарын бодол өөр... Мэдээж дэмждэг багийнхаа гол тоглогчыг л нэрлэх нь тодорхой... Мэргэний бичсэн бичлэг бол цаасан дээрх үзүүлэлт... Кобигийн хувьд Шактай байх үед 2 дахь лийдэр байсан нь үнэн... Энэнтэй хэн ч маргахгүй... Данкан бол мундаг тоглогч... Адмиралыг явсанаас хойш ноён нуруу нь болсоор байна... Гэхдээ гол асуудал нь тэр сүүлийн 10 жилийн шилдэг гэдгийг юугаар тодорхойлсон бэ л гэдэг байшд... Тэрийг бол угаасаа цаасан дээрх л үзүүлэлтээр тооцох байх гэж би бодож байна... Тийм болхоор л Мэргэн тэр юмыг бичсэн...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby AG » Wed Jan 13, 2010 6:32 pm

ALKAHOLIK wrote: Гэхдээ энд болсон маргаан бол Данканыг сүүлийн 10 жилийн шилдэг гэдэгтэй л санал нийлэхгүй байгаагийнх... Бидний бодол өөр... Та нарын бодол өөр... Мэдээж дэмждэг багийнхаа гол тоглогчыг л нэрлэх нь тодорхой... Мэргэний бичсэн бичлэг бол цаасан дээрх үзүүлэлт... Гэхдээ гол асуудал нь тэр сүүлийн 10 жилийн шилдэг гэдгийг юугаар тодорхойлсон бэ л гэдэг байшд... Тэрийг бол угаасаа цаасан дээрх л үзүүлэлтээр тооцох байх гэж би бодож байна... Тийм болхоор л Мэргэн тэр юмыг бичсэн...


Харин хамгын гол үзүүлэлт бол энэ 10-н жилд хамгийн олон түрүүлсэн 2 багийн Лидер-ийн л нэг авах ёстой мөн үү. Данкан энэ 11-н жилд 4 түрүүлсэн, түрүүлэх болгондоо ерөөсөө багийн жинхэнэ Лидер нь байж аварга авсан. Харин Кобе 4 аварга авахдаа 3-н удаад нь багийн 2-дохь сонголт л байсан. Бүгд л мэджийгаа та нар өөрсдөө ч хүлээн зөвшөөрж байна. харин сүүлийх дээр бол жинхэнэ Лидер шиг байж аварга авсан. Хамгын Гол үзүүлэлт энэ л байна. Тэрнээс тэр оноо авах тухайд хэнд падлий байнаа. Үр дүн, багаа тэргүүлсэн л байдалшдээ
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby RBK » Wed Jan 13, 2010 6:35 pm

"Данкан энэ 11-н жилд 4 түрүүлсэн"... Үгний өө мушгих гэсийм биш шүү... 10 жил гэхийм бол Данкан 3 түрүүлсэн болно.. Коби 4... За энэ маргааныг өндөрлөе... Дуусахгүй эд...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

Postby AG » Wed Jan 13, 2010 6:37 pm

ALKAHOLIK wrote:"Данкан энэ 11-н жилд 4 түрүүлсэн"... Үгний өө мушгих гэсийм биш шүү... 10 жил гэхийм бол Данкан 3 түрүүлсэн болно.. Коби 4... За энэ маргааныг өндөрлөе... Дуусахгүй эд...

За тэгээ 3 түрүүлсэн байг. Кобе тэгвэл 1 л удаа багийн жинхэнэ Лидер , Капитан байсан. Данкан анх орохдоо ч тийм байсан зодог тайлахдаа ч тийм байх болно :eek:
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 50 guests
cron