Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Бокс

Postby Orgil-TT » Sun Jun 07, 2009 7:08 pm

Let’s Get Ready To Rumble!

Ирэх 6 сарын 20нд болох Владимер Кличко Девид Хэй хоёрын тулааны тов шатав. Том амт Хэй бэлтгэл дээрээ бэртэж гэнэ. Харин 60.000 хүний суудалтай Шалке Аренад болох тулааны билет нь зарагдаад бараг дуусан байгаа сурагтай. К2 энэ тулааны товыг заавал аврах арга эрэлхийлсээр хэсэг сандарч гүйсний эцэст харин ч Хэйээс хавгүй илүү өрсөлдөгч олоод авлаа.

Өнгөрөгч 5/30нд Оросын аврага биет Николай Валуев Узбекийн сайн эр Руслан Чагаев хоёрын Филяндын нийслэл Хелсинкид болох ёстой WBA ын аврагын бүсний төлөөх тулаан болох өдрийнхөө яг өглөө нь гэнэт болохоо болив. Учир нь Чагаев хэдэн жилийн өмнөөс хепатитис Б, манайхаар бол элэгний халдварт шар гэдэг өвчний төдий л хүчтэй биш хэлбэрийн вирусийн биедээ тээж явжээ. Үүнийг нь финляндын боксын холбоо цусных нь шинжилгээгээр олж тогтоогоод Валуевын талд анхааруулсан байна. Тулаан болж болох ганц болзол нь Валуевт 24 цагын дотор үйлчилэх дархлааны вакцин хийх санал байлаа. Гэвч Аврага биет Валуев мөнөөх вакцинийг хийлгэхээс татгалзсанаар тулааны товыг шатааж орхив. Энэ байдалд дургүйцсэн Чагаевын промоутер Коол ийнхүү өгүүлэв:
- Валуев бол хамгийн том биетэй ч хамгийн аймхай боксчин.

Үүний дараагаар WBA-аас Чагаевын бүсийг хүчингүй болгож Валуевыг шинэ жинхэнэ аврагаар өргөмжлөв. Үүнд дараахь хоёр шалтгаан байсан. Нэгдүгээрт: Чагаев хоёр ч удаа бэртэлийн улмаас Валуевын даага нэхэх тулааны товыг шатааж байсан. Хоёрт дээрхи шалтагаас болоод сүүлчийн тулааны тов бас л шатхад хүрэв.

Ийнхүү Чагаев бэртлийн улмаас бүсээ хамгаалж чадахгүй байх хооронд Чагаевт холбооноос нь бэртэлийн улмаас түр “тэтгэвэрт” гарсан гэдэг статус өгөөд Валуев Жон Руис хоёрын хоорнд аврагын тулаан зохион байгуулсан юм. Энэ тулаан 12 раунд үргэлжилсэний эцэст Валуев хажуугийн шүүгчдийн оноогоор ялалт байгуулав. Ингэж холбооны шинэ аврагаар Валуев тодорсоноор холбоо албан ёсны хоёр аврагатай болж ёстой л бөөн холион бантан хутгасаны эцэст өнөөх хоёр аврагын бүсээ нэгтгэх тулаанаа Хелсинкид хйихээр товлоод бэлтгэлээ ханаад байтал бас л бөөн асуудал ундран гарч ирэх нь энэ ээ.

Клитчко үүнийг сонссон даруйдаа Валуевын хаалгыг тогшив. Валуевыг сонгодогын учир нь Клиткогийн гэр бүлд дутаад байгаа ганцхан аврагын бүсийг Валуев эзэмшиж байгаад байсан юм. Гэвч Валуев түүнд хаалгаа тайлж өгөх нь бүү хэл хамраа ч цухуйлгасангүй. Үүндээ Валуевын өгсөн албан ёсны тайлбар нь:
- Би Чагаевтай тоглоно гээд зөвхөн өөрөөсөө жижиг бас солгой өрдөг тамирчидтай спаринг хийж өөрийгөө бэлдсэн байсан тул нэгдүгээрт том биет Кличотод бэлтгэгдээгүй байсан, хоёрт Чагаевтай хийх байсан тулааны тов шатсанаас хойш долоо хоног огт бэлтгэл хийгээгүй байна. гэв
Үүнд дургүйцсэн Клитчко ийн өгүүлэв:
- Валуев урд нь Чагаевтай аврагын бүсээ хамгаалах тоглолтон дээр Чагаевын Б вирус тээгч гэдгийг мэдэж л байсан шүү дээ. Гэтэл одоо болохоор яагаад гэнэт одоо л мэдэж байгаа юм шиг гайхсан дүр гаргаад байна гэдэг нь сонирхолтой.
Үнэндээ ч Валуев ах дүү хоёртой тулахгүй гэхдээ саран дээр ч хөл нүцгэн гүйж гарахаас буцахгүй АМЬТАН шүү дээ.

Ийнхүү Кличко Чагаевт санал тавих нь боломжын цор ганц гарц төдийгүй Чагаевт ч энэ нь амьдралд нь тохиож болох томоос том боломж юм. Энэ тулаан бол хүнд жингийн мэргэжилийн боксод ойрд гараагүй сонирол татсан тулаан болох болно гэдэгт олон мэргэжилтэнүүд итгэлтэй байна. Чагаев үнэхээр топ формтой рингэн дээр өрөөд зогсход Кличкогийн хувьд хамгийн хатуу самар байх болно. Кличко солгой өрдөг өрсөлдөгчтэй тал нйилдэггүй. Ялангуяа зүүн, богино тэсрэлттэй цохилтонд нилээдгүй тэвдэж харагддаг. 2004 оны 4 сард Клитчко ӨАБНУын тамирчин Корри Сандер КО оор ялагдаж байж билээ. Сандер солгой өрдөг бөгөөд солгой, хурдтай мөн тэсрэлттэй өрсөлдөгч Кличкод хэцүү байдгийн эхний факт бол энэ. Дараа нь Оросын WBO ын аврага солгой өрөлттэй Ибрагимовтой хийсэн тоглотод Клитчко зөвхөн урт өндөр хоёроо ашиглаж л ялалт авч харагдсан нь удаахи факт болно.

Чагаевын хувьд түүний цорын ганц боломж ч байж болох юм. Учир нь Чагаев ялагдсан тохиолдолд түүнд Валуев ч том Кличко ч боломж өгөхгүй. Поветкин Димитренко Хэй байхад Чагаеваар дахин боксын ертөнцийг уйдаагаад ч яах вэ. Тиймээс Чагаев энэ удаа өөрийнхөө Каррераар ирээдүйгээр тоглож байна гэсэн үг. Гэхдээ Чагаев жинхэнэ хүнд жингийн хувьд Хэйээс чанарын хувьд хамаагүй илүү байх нь ойлгомжтой. Хүнд жинд крузерээс хамаагүй илүү хүнд цохилт ирдэг гэдгийг Хэй сайн ойлгохгүй л байгаад байх шиг.

Энэ тулаанд Кличкогийн ялах магадлал магадгүй 70 %. Хэрэв Чагаев эхний таван раундын дотор Кличког унгаж чадахгүй л бол ялалтыг Владимр гэр рүүгээ авч одно. Жинхнээсээ л рингэн дээр учраагүй байгаа болхоор энэ бол зөвхөн таамаг юм. За ингээд бокс сонирхогч ноёд хатагтай нараа, ladies and gentlemen, meine Damen und Herren, уважаймий дамы и господа

Let’s Get Ready To Rumble!!!!!!
Last edited by Orgil-TT on Fri Jul 24, 2009 5:41 pm, edited 1 time in total.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Г.Баяраа » Sun Jun 21, 2009 2:18 pm

Кличко сайхан гусjээ ...оргил сайхан тойм бичээрэй
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бокс

Postby Orgil-TT » Sun Jun 21, 2009 4:28 pm

Кличко Чагаеваар бөмбөр тоглов

Өнгөрсөн шөнө баруун европын цагаар 23:00 цагт ХБНГУ-ын Гелзенкирхен хотын Шалке Аренад 61.000 үзэгчээр бүчүүлсээр WBO, IBF, IBO мэргэжилийн боксын холбоодын аврага Владимер Кличко WBA холбооны аврага асан Руслан Шамилович Чагаев хоёрын хоорондын гал шатаж дарь үнэртсэн халуун тулаан эхлэв.

Энэ тулааны тактикийн цөм нь “зай-дистанцид” байсныг юуны өмнө дурьдах хэрэгтэй. Чагаевын хувьд өөрөөсөө үргэлж том өрсөлдөгчтэй тулсаар ирсэн болохоор Кличкогийн аврага биеээс төдийлөн сүрдэхгүй байгаа нь эхэндээ мэдрэгдэж байв. Владимерийн муна мэт урд гарын хатгалтаас хохирол амсалгүй гарч байсан өрсөлдөгч өнөөдрийг хүртэл бараг байхгүй гэж хэлж болно. Чагаев ч мөн л адил энэ хатгалтаас холуур өнгөрч чадсангүй. Хэдийгээр Чагаев хамаг биеээ үүрэндээ нуусан дун хорхой мэт хамгаалах гэж оролдсон ч энэхүү оролдлого нь дөнгөж хоёрдугаар раундад л бүтэл муутай болсон юм.

Хоёрдугаар раунд. Кличкогийн баруун гар Чагаевын битүү хамгаалалтын дундуур тас хийтэл буух нь тэр. Өдийг хүртэл нэг ч хүнд цохилт амсаж байгаагүй Чагаев анх удаа рингэн дээр “сэрүүн зүүдэлж” үзэх нь энэ ээ. Гэвч Чагаев тэр дороо л годхийн босож ирсэн юм. Кличкогийн тулаануудыг “уйтгартай зөвхөн урд гараараа хатгасаар байгаад дуусдаг” хэмээн шүүмжилдэг түүний шүүмжлэгчидийн хувьд энэ цохилт нь үнэхээр сюрприз болж чадсан байх.

Энэ мөчөөс эхлэн тулаан нэг л янзийн өнгө аястай болж ирэв. Кличко жеп жеп дахиад л жеп, тэгэж байгаад хойд гарын шулуун тас. Ийм л амархан мэхэнд Чагаев унасан. Үүнд өгөх маш энгийн тайлбар нь өнөөх л “дистанци-зай” бөлгөө. Өөрөөсөө 15 см намхан Чагаевыг биедээ ойртуулахгүй байх Кличкогийн ганцхан арга л зай барих. Чагаевын Кличкод хүрэх ганц зам л энэ зайг үгүй хийх. Энэ л диалектик дээр тулааны тактик төвлөрч, уншигдаж байлаа.

Долдугаар раундад Чагаевын зүүн хөмсөг задрав. Гэвч Чагаев тэвчээр заан тулсаар долоо наймдугаар үед Кличкогийн биед нилээд хэдэн цохилт буулгаад амжсан юм. Уг нь солгой өрөлтөт Чагаевын зүүн гарт “гранат” байдаг ч түүнийгээ тэслэх боломж энэ үе хүртэл олдохгүй л байлаа. Есдүгээр раундад Кличко Чагаевыг өөрийнхөө буланд чихэж байгаад лантуу шиг хүнд шулуун цохилтуудаар ёстой л бөмбөр тоглох шиг болсон. Чагаев хэзээ хэзээгүй л унах нь уу гэмээр энэ л мөчид раундын хоорондын завсарлах хонхны дуу нэг юм аминд нь орлоо. Төд удалгүй Чагаевын булангаас тулааныг үргэлжлүүлэхээс татгалзсан дохио өгөв. Ийнхүү Владимер Кличко цагийг эзэлсэн мэргэжилийн боксын хүнд жингийн хаан нь болохоо төгс батлаж чадлаа. Одоо түүний шүүмжлэгчид ч үг дуугүй толгой дохих болно.

Чагаев тулааны дараа Владимерийн тухай ийнхүү өгүүлэв: “өнөөдөр миний өдөр биш байлаа. Энэ өдөр Владимерийн өдөр байсан гэдгийг мөн түүний жинхэнэ аврага гэдгийг ч хүлээн зөвшөөрөх нь зүйд нийцнэ. Владимер үнэхээр сайн боксчин юм”
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Г.Баяраа » Wed Jul 22, 2009 2:02 pm

Choi Tseveenpurev's ring return 11th July 2009
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бокс

Postby Orgil-TT » Fri Jul 24, 2009 5:47 pm

Цэвээнээд баяр хүргье Хүчтэй хэвээрээ л байгаа юм байна даа Бүүр ч хүчтэй болчихсон ч юм шиг Гоё шорт өмссөн байна Монгол нудрагны чимчгэнсэн амтыг өрсөлдөгчдөө амсуулж хамар цоргим үнэрийг нь үзэгчидэд мэдрүүлсэн сайхан тоглолт
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Бамбууш » Sat Jul 25, 2009 11:43 am

Тэр тоглолтын дараагаар Цэвээнээтэй эндхийн Монголчуудын Пабнд тааралдсан.
Яг наадмын өдөр байж таарсан л даа. Би
Өөрийг чинь яг тулаад харсан чинь жижиг юм байна шд гэсэн чинь инээгээд
Булчингаа чангалсанаа
-тийм жижиг байна уу гэж авсан.
Тоглолтыг нь ёстой үзнэ дээ гэж бодож байсан даанч архи дарс эргүүлээд
замарчихсан л даа.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Бокс

Postby Gooner » Sat Jul 25, 2009 1:08 pm

Чи бол боксчин царцаа
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Бокс

Postby Gooner » Sat Jul 25, 2009 1:09 pm

Бамбууш wrote:Тэр тоглолтын дараагаар Цэвээнээтэй эндхийн Монголчуудын Пабнд тааралдсан.
Яг наадмын өдөр байж таарсан л даа. Би
Өөрийг чинь яг тулаад харсан чинь жижиг юм байна шд гэсэн чинь инээгээд
Булчингаа чангалсанаа
-тийм жижиг байна уу гэж авсан.
Тоглолтыг нь ёстой үзнэ дээ гэж бодож байсан даанч архи дарс эргүүлээд
замарчихсан л даа.

Булчинг нь хараал сэтгэлээр унаж дээ чааваас...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Sun Jul 26, 2009 5:44 pm

Цэвээнээ их хатуу баригдмал мөртэй байсан санагддаг юм. Харин мэргэжилд очоод шал өөр болчихож. Их сайхан сул ажиллагаатай болсон байна. Хөл болон цээжин биеийн хөдөлгөөнт ажиллагаа нь их таалагдлаа. Урд зүүн гараар баруун гэдэсэнд доор хажуугаас давтсаар байгаад хамгаалалтыг нь буулгаж байгаа нь их зөв харагдаж байна Гэхдээ өрсөлдөгч нь энэ удаа нэг их сайн өрсөлдөгч байж байсангүйв Арга ч үгүй биз дээ энэ удаан завсарлага хийсний дараа учиргүй сайн хүчтэй нөхдүүдтэй тоглолт хийвэл алдаа болно. 15 сар тоглоогүй гэх юм, яагаад ийм удаан рингэнд гараагүй юм бол оо Бамбуушд мэдэж байгаа зүйл байна уу? Уг нь жилийн өмнө ч бил үү часаагаараа IBF ийн долоод явж байсан санагдна. Одоо эхний арван тавд лав л алга байна. Мэдээлэл байна уу энэ талаар? Цэвээнээ энэ талаараа юм яарих юм уу?
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Бамбууш » Mon Jul 27, 2009 12:26 am

Тэр талаар Соёлоо гээд ахаас л асууж байгаад мэдээлэлээ хийе дээ.
Ер нь бол өөрийнх нь яриагаар зодог удахгүй тайлах юм гэсэн. Одоо ч нас нь
явчихсан л даа. Энд тэгээд монголчууд нь ядаж байхад Цэвээнээг айхтар сүрхий дэмжихгүй юм. Уг нь маниусын нэрийг л гаргаад яваад байгаа хүн. Шинээ гээд бас нэг залуу энд мэргэжилд үздэг шд. Манчестэрд нэг
клубд харъяалагддаг байх шүү. Тэр залуу л жинкэнэ урамтай зодолддог гар.
Зүүн үрэлттэй юм билээ. Энд тэр Монгол Пабны гадаа нэг 2 метр гаруй өндөр
Ниггерыг ердөө гурав л шаасан. Ниггерүүд угнаасаа олуулаа л бөөрлөхөх гэж оролддог хүмүүс. Тэнд монголчууд ч цөөнгүй байсан. Харин тэр далдаак харыг цохиод унагаасан гарууд айгаад найзыгаа авч яваад уучлаарай муучлаарай гээд
Шинээ өөрөө намхандуу ч гэсэн бие нь эрчилсэн пүрш шиг юм билээ. Тэгээд өөрөө
хэлж байна.
-Намайг согтуу байхад эсвэл араас л хүн цохиж унагаавал унагаана
урдаас бол би хэр барагтай унахгүй гэж ...
Төгсөө гээд нэг бацаан байгаа энд.. СОнирхогчоор хичээллэдэг. 16 тай байх.
54-т саяхан нэг тэмцээнд ороод алт авсан гэсэн. Юм дуулгаж бол магадгүй л юм.
Ер нь энд байгаа өсвөр үеийн бацаанууд өөрсдийнхөө сонирхолоор бас
эх орноо хөөрхөн сурталчилдаг. Чөлөөтөөр лав өсвөр насанд хүрэгчдэд алт мөнгийг нь манайхан гусаж л байдаг. Гэхдээ бөхөөсөө бокс нь илүү нэр хүнд цар хүрээ ихтэй л дээ. За за нэг юм ярихаараа би дандаа ингэж халитраж хадуурч байх юм
мух мух мух
Германд чи хэр удаж байна Оргилоо?
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Бокс

Postby Suugii » Mon Jul 27, 2009 3:06 pm

Image
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Tue Jul 28, 2009 3:50 am

Аан тэгвэл англид бас хүүхдүүд монголынхоо нэрийг гаргаж л яваа юм байна даа Би энд арван жил бол бнөө удаан гэх үү биш гэх үү
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby meesh » Wed Jul 29, 2009 11:25 am

Тэр Шинээгийн тухай үзэж байсан юм байна..Жинд тоглох хүн олддоггүй дандаа жин өгсөж тоглодог гээд сайн юм байна лээ...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бокс

Postby Yes Man » Wed Jul 29, 2009 9:20 pm

2008 оны Бээжингийн Олимпод манай боксчид гарамгай амжилт гаргаж нэг алт, нэг мөнгөн медальтай ирснээр хэн хүнгүй энэ спортыг сонирхох болжээ. “Илүү, илүү” хэмээх үг моодонд орж, Олимпийн аваргуудаа уухайлан угтаж байсан нь саяхан.

Энэ онд олимпийн наадмаас дутахгүй томоохонд тооцогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Италийн Милан хотноо болно. Хоёр жилд нэг удаа болдог уг тэмцээнд манай улсаас есөн жинд тамирчид оролцох юм. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Бандитай утсаар холбогдож, энэ талаар тодрууллаа.

-ДАШТ-д оролцох тамирчдын нэрс тодорсон уу?
-Эхнээсээ зарим хүний нэр тодорхой болсон. 48-81 кг-ийн есөн жинд манай тамирчид хүч үзэх гэж байгаа. Яг одоогоор бэлтгэлдээ анхаарлаа хандуулж байна. Наймдугаар сарын 10-16-нд тэмцээний өмнө сорилт хийнэ. Үүний дараа тамирчдын нэрс бүрэн тодорхой болно.

-Бэлтгэлээ хаана хийж байгаа вэ?
-Өнгөрсөн жил бид олимпод оролцохын өмнө гадаа л бэлтгэл хийдэг байсан. Бэлтгэл хийх олигтой заал, танхим байгаагүй. Харин энэ жилийн хувьд “Эрдэнэт” үйлдвэр бидэнд бүрэн тохижуулсан танхим гаргаж өгсөн. Үүнд нь их баярлаж байгаа. Өмнөх жилээсээ илүү амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.

-Олимпоос медаль хүртсэн тамирчид маань энэ удаагийн тэмцээнд оролцоно биз дээ.
-Олимпийн аварга Э.Бадар-Ууганы гар нь гэмтэлтэй, эмчилгээ хийлгэж байгаа. Энэ удаагийн тэмцээнд оролцохгүй. Бусад тамирчид бэлтгэлээ базааж байна. П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, саяхан Азийн аваргаас алтан медаль хүртсэн н.Төгсцогт нарын 34 тамирчин, зургаан багшийн хамт бэлтгэлээ хийж байна.

-Өмнө нь манайхан ДАШТ-ээс хэдэн медаль хүртэж байсан бэ?
-Гурван мөнгө, хоёр хүрэл медальтай. Энэ удаа амжилтаа ахиулах томоохон зорилго тавиад байгаа.

-Бэлтгэл хэр хангаж байна?
-Бэлтгэл сайн байгаа. Зургадугаар сарын 26-аас эхлэн Эрдэнэтэд бэлтгэлээ хийж эхэлсэн. Наймдугаар сарын 2-нд бууна.

-Амжилт хүсье.
Yes Man
 

Re: Бокс

Postby Yes Man » Wed Jul 29, 2009 9:21 pm

Өнөөдөр сонин дээр ийм юм гарчээ.....
Yes Man
 

Re: Бокс

Postby Бамбууш » Wed Jul 29, 2009 10:17 pm

Аааааааааааааа Пиздууууу
Бадараа оролцох боломжгүй гэнэ үү?
Хэзээдээ авсан гэмтэл бэ тэр нь бас..
Олимпоос хойш олигтой тэмцээн уралдаанд ч
оролцсонгүй. Уг нь найзгайралгүй бэлтгэлээ эрчимтэй хийж байгаад
Миланаар ороод медалын өнгөө хувиргасан бол.. *****2 юмаа нээрээ..
Явж явж Оргилын хэлдэг ч үнэн болох шинжтэй болоод явчихлаа.
Зиа яахав тэр өдөр тэнгэр аавын хүүгийн аз мэднэ дээ.
Алтан медаль л хүлээгээд суучихдаг хэрэг.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Бокс

Postby Г.Баяраа » Sat Aug 29, 2009 9:17 pm

Түүнд олон хоч бий. Өрсөлдөгчдөө ямар ч боломж олголгүй хүнд нударганыхаа амтыг мэдрүүлдэг тул ”Desroyer” буюу Сүйтгэгч гэнэ. Филиппиний ард түмний хайртай хүү тул ”Ард түмний аварга” гэнэ. Эх орон ард түмнийхээ төлөө ихийг хийсэн тул ”Үндэсний нударга’ гэнэ. Гэхдээ аль нь ч түүнийг бүрэн илэрхийлж чадахгүй. Учир нь тэр дэндүү олон авьяастай тул улс төрөөс өгсүүлээд кинонд хүртэл тоглож манаргаж явдаг нэгэн. Өнөө цагийн мэргэжлийн боксын хөнгөн жингийн шилдэгүүдий нэг дэлхийн таван удаагийн аварга Филиппиний боксчин Пакьяоний тухай ярьж байнга гэдгийг та ойлгосон байх. Ингээд энэ алдарт эрийн намтартай танилцья.

Image

Эммануэль Дапидран Пакьяо 1978 оны 12 сарын 17-нд Филиппиний олон арлын нэг болох Минданоад төржээ. Бага байхаасаа ядуу зүдүү амьдралыг туулж, хал үзсэн тэрбээр 16 наснаасаа боксын карьераа эхлүүлсэн бөгөөд мөнгө олж амьдралдаа залгуулахын тулд энд тэндэхийн шоугаар тэнэж, хэнтэй ч хамаагүй ”зодолддог” байлаа. Нэгэн удаагийн тулааны үеэр дотны найз Пенафлорида нь хүнд бэртэл авч нас барсаны дараа тэрбээр заавал мэргэжлийн боксчин болж найзынхаа мөрөөдлийг биелүүлнэ хэмээн өөртөө тангарагласан гэдэг. 1995 оны 1 сарын 22-нд түүний мөрөөдөл биелэж анхны мэргэжлийн тулаанаа хийсэн бөгөөд Филиппиний Vintage Sports сувгаар түүний тоглолтыг үзсэн олон хүн, залуу боксчны ур чадварыг үнэлжээ. Хэдийгээр тэр бусад боксчдоос илүү хүнд жинтэй бээлий өмсдөг байсан ч амжилт гаргахад нь тийм их нөлөөлсөнгүй. 2001 он гэхэд тэрбээр ихэнхи азийн шилдэг боксчидтой нударга зөрүүлж яггүй өрсөлдөгчид тооцогдох боллоо. Анх гарч ирж байснаа бодвол жин ч харьцангуй өсөж ‘Super bantamweight” буюу 50 кг-д тулалдах болсон байна. Тэр оныхоо зургаан сард Пакьяо Өмнөд Африкийн ”Чулуун гар” хочит Ледвабатай тулалдаж нокаутаар буулган авснаар анхны IBF-ийн бүсээ гардсан төдийгүй дэлхий нийтэд өөрийгөө таниулах анхны алхмаа хийсэн гэж хэлж болно. Энэ бүсээ тэрбээр таван удаа хамгаалсаны эцэст Доминиканы Агапито Санчезд алдсан аж.

Баррера ба Пакьяо <<анхны тулаан>> 2003.11.13

Алдарт Майк Тайсон, Оскар де ла Хойя, Майкл Мүүрер зэрэг боксчдыг дасгалжуулж байсан Фредди Раочын удирдлаган дор очсон нь Пакьяогийн амжилтын эх гэж зарим хүн үздэг. Энэ нь ч үнэний ортой. Пакьяо нэгэнтээ ”Түүний зааж сургасан зүйлүүд миний амжилтанд мэдээж их нөлөөлсөн. Ялангуяа тоглолтын өмнө өөрийгөө хэрхэн төвлөрүүлэх аргыг сурч авсанаар би тулааны үед маш тайван байж, сэтгэл хөдлөлдөө автахгүй байж чаддаг болсон ” хэмээн дурсжээ. 2003 оны сүүлээр Пакьяо Мексикийн алдарт Марко Берреротой тулалдахдаа чухам л хүлээцтэй, ухаалаг тулалдсаныхаа ачаар ялж чадсан. 11 үе үргэлжилсэн энэ тулаан Сан Антонио хотын Аламодоме ордонд болсон бөгөөд харамсалтай нь болсын холбоодуудаас энэ тулааныг нэг нь ч хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ Америктаа нэр хүндтэй ”Ring” сэтгүүл түүнийг дэлхийн аваргаар өргөмжилсөн нь тийм ч чамлахаар шагнал биш.

Маркес ба Пакьяо <<анхны тулаан>> 2004.5

Дээрхи ялалтаас зургаан сарын дараа Пакьяо мексикийн бас нэгэн ”хүнд гартай” тулалдахаар боллоо. “Динамит” Хуан Мануэль Маркес бол тухайн үедээ WBA, IBF-ийн хөнгөн жингийн (Featherweight) бүсийг эзэмшдэг байсан тул ийн нэрлэхэд болохгүй зүйл үгүй. Гэтэл өнөөх ”хүнд гар” чинь дөнгөж эхний раундад л Пакьяогийн өмнө гурван удаа унаж, шившигээ тарьсан бөгөөд шүүгчдийн тусламжгүйгээр энэ тулаанд ялагдах байсан гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Эцсийн дүн гарахад хоёр шүүгч тэднийг тус бүр 115-110 оноогоор тэнцүүлсэн ч хожим энэ шийдвэрээ алдаатай байсныг хүлээн зөвшөөрсөн юм.

Моралес ба Пакьяо <<анхны тулаан>> 2005.3.19

Жилийн дараа Пакьяо Лос Анжелосын MGM Grand зочид буудалд нилээд гүй хүнд тулаан хийсэн. ESPN-ний бүх цаг үеийн шилдэг 50 боксчдийн тоонд орсон Мексиктийн алдарт Эрик Моралестэй тэрбээр 12 раунд тулалдаад шүүгчдийн саналаар ялагдсан аж. Залуу боксчны хувьд энэ ялагдлаас нилээдгүй олон зүйлийг сурч авсан нь тодорхой. Тэр оныхоо есөн сард Пакьяо Моралесийн нутаг нэгт Хектор Валезкуезийг ялсан бөгөөд энэ тулааны дараа Олон улсын хупер хөнгөн жингийн (Super Featherweight) бүс түүний мэдэлд очжээ.

Моралес ба Пакьяо << хоёр дахь тулаан>> 2006.1.21

2006 оны эхлэлийг Пакьяо сайхан тавьж Моралесээс хариугаа авч чадсан. Тэр тусмаа 10 дахь раундад хүчтэй өрсөлдөгчөө нокаутаар сөхрүүлсэн нь түүний нэр хүндийг нилээдгүй өргөсөн юм. Тулаан Лас Вегасын Томас&Мак центерт болсон.

Оскар Лариос ба Пакьяо 2006.7.2

Super Bantamweight жиндээ хоёр удаа аваргалаад байсан Лариосыг Пакьяо нэг их хүч гаргалгүй ялсан. Тулаан 12 раунд үргэлжилсэн бөгөөд энэ хооронд Лариос хоёр ч удаа нокуатанд ороод амжсан. Филиппиний Кесон хотын Аранета ордон энэ өдөр нутгийнхаа хүүг дэмжих гэж ирсэн Филиппинчүүдээр дүүрч, зохион байгуулагчдад нилээдгүй орлого оруулжээ.

Моралес ба Пакьяо << эцсийн тулаан>> 2006.11.18

Ямар ч арга хэмжээг шоу болгох төрөлхийн авьяастай Америкчууд Моралес, Пакьяо хоёрын өрсөлдөөнийг ашиглан нилээдгүй ашиг олсон. 2006 оны 11 сарын 18-нд Томас&Мак центерт ”оны шилдэг тулаан” -ийг үзэх гэж 18,276 үзэгч цугларсан бөгөөд харамсалтай нь тулаан ердөө гуравхан раунд л үргэлжилж Пакьяо өрсөлдөгчөө нокаутаар буулган авчээ. Оны төгсгөлд HBO болон Ring сэтгүүлээс дээрхи тулааныг оны шилдэгээр тодруулж Пакьяог мөн оны шилдэгээр нэрлэсэн юм.

Хорхе Солис ба Пакьяог (2007.4.14)

Пакьяогийн ивээн тэтгэгч Боб Арум, Баррератай дахин тулаан зохион байгуулахаар хөөцөлсөн ч хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй тул Мексикийн Хорхе Солисыг сонгосон байна. Тулаан эхнээсээ л Филиппин эрийн давамгайлал дор өрнөж, наймдугаар үе гэхэд Солис үргэлжлүүлж чадахгүй болтлоо ”зодуулсан” тул шүүгч тоглолтыг зогсоожээ. Энэ нь ялалтын дараа Пакьяогийн нокаутаар ялсан тулаан 34-д хүрсэн ба 49 тулаан хийснээс хоёрхон ялагдаж 3 тэнцсэн гэсэн гайхалтай амжилтыг үзүүлээд байлаа.

Баррера ба Пакьяо <<хоёр дахь тулаан>> 2003.10.6

2007 оны зургаан сард Пакьяотой гэрээтэй ажилладаг Top rank компани, Беррерогийн талтай тохиролцоонд хүрснээр удаан хүлээлгэсэн тулаан зохиогдохоор болсон юм. Тухайн үед супер хөнгөн жингийн бүсийг Хуан Мануел Маркез эзэмшдэг байсан ч дээрхи тулааныг хүмүүс илүүтэй хүлээж байсан нь тулааны сүр дуулианаас илт харагдаж байсан аж. Лас Вегасын хамгийн тансаг зочид буудлуудын нэг болох ”Mandalay Bay Resort”-д энэ тулаан явагдсан бөгөөд Пакьяогийн хувьд өрсөлдөгчөө буулган авахад нэг их хүндрэл учирсангүй. 11-р раундад Пакьяо Беррерогийн баруун хөмсгийг сэтлэхэд Мексик эр спортын бус авир гаргаж оноогоор торгуулсан нь түүний ялагдах гол үндэс болсон гэж мэргэжилтнүүд үздэг. Эцсийн дүн гарахад хоёр шүүгч 118-109 оноо өгсөн бол гурав дахь шүүгч 115-112 өгснөөр Пакьяо ялагчаар тодорч нилээдгүй мөнгө халаасалжээ. Түүний авсан мөнгө ойролцоогоор сая доллар гэж сүүлд хэвлэлүүд мэдээлсэн байдаг.

Маркес ба Пакьяо <<хоёр дахь тулаан>> 2008.3.15
Image
Маркесийн талынхан энэ тулааныг ”дуусгаагүй ажил” хэмээн сүржнээр нэрлэж байлаа. Гэвч Пакьяо өрсөлдөгчөө дөнгөж гуравдугаар раундад л ”нам цохин” ажлаа дуусгаснаар барахгүй WBC, The Ring сэтгүүлийн супер хөнгөн жингийн бүсийг эзэмших эрхтэй болжээ. Ийнхүү тэрбээр гурван өөр жинд аваргалсан Филиппиний анхны боксчин болсон юм. (өмнө нь WBC-гийн Flyweight, IBF-ийн Super Bantamweight жингийн бүсийг эзэмшиж байсан)

Гэтэл тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр Маркесийн менежерүүд дахиж тулаан зохион байгуулья гээд салж өгсөнгүй. Тэдний тавьсан 6 сая долларын саналыг Боб Арум хүлээж авах гэж байсан ч өөр ажилд дарагдаад ”бага зэрэг амсхийе” хэмээн хойшлуулжээ. Харин Пакьяогийн хувьд жин өгсөхөөр шийдээд байсан тул тэр дороо эсэргүүцлээ илэрхийлж ”Энэ ажил нэгэнт дууссан. Тиймээс дахиж сөхөх хэрэггүй” гэснээр асуудал нэг тийш болсон байна.

WBC-гийн хөнгөн жингийн бүс

Мэргэжлийн боксын 61 кг буюу Lightweight жингийн бүсийг өмнө ямар ч Филиппин боксчин зүүж байгаагүй. Тэгвэл 2008.6.28-нд Лас Вегас хотноо Пакьяо энэ түүхийг өөрчилсөн юм. Тэрбээр бүсийг эзэмшиж байсан Америкийн Давид Диазыг найман дахь раундад нокаутаар (2:23) буулган авсан бөгөөд ингэснээр дөрвөн жинд аваргалсан хосгүй амжилтын эзэн болсон юм. Гавьяа шагналаас гадна асар их хөрөнгө мөнгө түүний ялалтыг дагалдсан нь ойлгомжтой. Ганц хоёр жишээ дурьдахад Пакьяао энэ тулаанаас 3 сая доллар олсон бол зохион байгуулагчид нь 20 сая ам.долларыг халаасалсан байна. Энэхүү ялалтынхаа дараа Пакьяо супер хөнгөн жингийн бүсээ хүлээлгэн өгч, цаашид хөнгөн жиндээ үзэлцэхээр болжээ.

”Мөрөөдлийн тулаан”

Өнгөрсөн оны 12 сард зохиогдсон ”Мөрөөдлийн тулааныг” та бүхэн санаж байгаа байх. Лас Вегасын MGM grand зочид буудалд Пакьяо, Америкийн домогт боксчин Оскар де ла Хояатай тулалдахаар болсон нь тэр дороо л шуугиан тарьж, үзэгчдийн сонирхлыг маш их татах болсон юм. Тоглолтын тасалбар л гэхэд гарснаасаа хойш дөрөвхөн цагийн дотор зарагдаж дууссан гэхээр ямар гайхалтай тулаан болсон нь ойлгомжтой. Тулааны өмнө мэргэжилтнүд Оскарын жин Пакьяогийнхаас хэтэрхий их байгаа учир хүч тэнцвэргүй тулаан болно гэлцэж байсан ч Филиппин эр есдүгээр раундад өрсөлдөгчөө нокаутад оруулж чадсан юм. Тоглолтын дараа ”Алтан жаал” <<Мэдээж хэрэг би цааш тулалдыг маш их хүсэж байсан. Гэвч үнэхээр бие маань дийлэхгүй байхад би юу хийж чадах билээ дээ>> гэжээ. Энэ тоглолтоос олсон 30 сая долларын 15 нь Пакьяогийн халаасанд орсон ба боксын түүхэн дэх хамгийн их орлого олсын тулааны нэгэнд ”Мөрөөдлийн тулаан” зүй ёсоор нэрлэгдсэн юм.

Рикки Хаттон ба Пакьяо 2009.5.2

Өөрийн жиндээ өрсөлдөгчгүй шахам болсон Пакьяог, Рикки Хаттон зогсоож чадна байх гэж олон хүн найдаж байлаа. Тиймээс ч тулааныг ”Өрнө-дорнийн тэмцэл” хэмээн нэрлэж байсан юм. Гэтэл Хаттон дөнгөж хоёрдугаар раундад л Пакьяогийн хүнд нударганд өртөн газар унаснаар тулаан өндөрлсөн нь олон хүний урмыг хугалсан билээ. Пакьяо өрсөлдөгчөө ийм сулбагар нэгэн гэж бодоогүй хэмээн мэдэгдсэн бол Хаттоны дасгалжуулагч энэ бол түүний зодог тайлах болсны дохио гэж мэдэгджээ. Лас-Вегас хотын “MGM Arena”-д болсон уг тоглолтыг үзэхээр 16262 үзэгч очсон ба 20 сая долларыг Пакьяо халаасалж чаджээ. Мөн тэрээр өөрийн жиндээ тасархай гэдгээ дахин нотолсон юм.

Рингний гадна

Боксын ертөнцөд ялалт амжилтаар бялхаж яваа Пакьяо зодог тайлаад улс төрд хүчээ сорихийг хүсдэг. Хүсдэг ч гэж альхэдийнэ хүчээ сориод үзчихсэн. 2006 оноос хойш тэрбээр дүүргийн, болон мужын сонгуульд хэд хэдэн оролцсон ба одоогоор олигтой амжилт гаргаагүй л байна. Саяхны нэгэн ярилцлагадаа тэрбээр 2010 оны Филипиний сонгуульд хүчээ сорино гэдгээ мэдэгджээ. Түүнийг ийнхүү улс төрд орох болсныг спорт сонирхогчид таагүй байдлаар хүлээн авсан бөгөөд

Пакьяогийн амьдралаар хийсэн Pacquiao: The Movie кино 2006 оны зургаан сард нээлтээ хийж 99,322 ам.долларын ашиг олжээ. 2008 онд тэрбээр “Anak ng Kumander” хэмээх тулаантай кинонд тоглосон ч амжилт олж чадаагүйгээр барахгүй кино шүүмжлэгчдийн зүгээс хэл аманд өртсөн аж. Сүүлийн мэдээлээр Холливудын супер од Селвистр Сталлоне, Филиппин эртэй хамтран кино хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Пакьяо EA sports компанитай хамтран Fight Night цуврал тоглоомыг гаргасан бөгөөд тоглоомын хамгийн сүүлийн цувралд Рикки Хаттонтай хийсэн түүний тулааныг оруулжээ. Үүний хажуугаар тэр Телевизийн салбарт ч хүчээ сорьж буй ба GMA, Carlo J. Caparas’ Totoy Bato зэрэг шоу зохион байгуулдаг гэнэ.

Time сэтгүүлийн 2009 оны дэлхийн нэр нөлөө бүхий хүмүүсийн тоонд тэр багтжээ. Спортын ертөнцөд байгуулсан гавьяа зүтгэл болон Филиппиний ард түмний төлөө хийсэн ажлыг нь үнэлж энэ нэр хүндтэй хэргэмийг түүнд гардуулсан аж.

Өнгөрсөн оны Бээжингийн олимпод Пакьяо Филиппиний багийн тугчаар явсан. Хэдийгээр тэр олимпод хүч сориогүй ч ерөнхийлөгч Арройогийн хүсэлтээр Филиппиний олимпийн хороо түүнд энэ эрхийг олгосон аж.

Түүний эхнэрийг Жинкее Пакьяо гэдэг бөгөөд тэд дөрвөн хүүхэдтэйгээ Филиппиний Сантос хотод амьдардаг.

Мэргэжлийн боскт Пакьяон нийт 54 тулаан хийснээс ердөө хоёрхон ялагдаж 3 тэнцжээ. Харин үлдсэн 49 ялалтынхаа 37-г нь КО буюу нокаутаар авч байсан байна.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бокс

Postby meesh » Mon Jan 11, 2010 4:47 pm

Манай төрийн дуулал дээр босч бариад л хэхэхэ...Үзээрэй, тэр бацааныг-ээ 3 сек-д 15 цохиж байна гэнэ хөөрхөн юм.

Last edited by meesh on Mon Jan 11, 2010 5:40 pm, edited 1 time in total.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бокс

Postby Барнаба » Mon Jan 11, 2010 5:23 pm

Бокс гэснээс энэ дүү Киличко-г ялчих хүн ер нь байна уу....
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бокс

Postby PrOXy » Sun Mar 14, 2010 2:45 pm

дөнгөж сая пакмен жошуа клоттиг яллаа. гайхалтай тулаан болж байх шиг байсан. стримээр үзсэн үзээгүйн хооронд... боловсрол суваг гаргах юи ярьж ярьж алга болов. бүх үеийн турш пакмен давамгайлсан байна. мань эр нийт 1239 цохилт хийснээс 399 нь байндаа туссан байна. өрсөлдөгч клотти 246-108 гэнэ. шүүгчид 120-108, 119-109, 119-109 пакменд ялалтыг өгчээ. :алга таших:

баяраа сайхан орчуулга байна.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: Бокс

Postby Г.Баяраа » Sun Mar 14, 2010 11:26 pm

Image
Мэнни Пакьяо WBO-гийн хагас хөнгөн жингийн бүсээ амжилттай хамгааллаа. Пакман Нигерийн ''Их Мастер'' Жошуа Клоттег бүх үеийн турш илүүрхсээр онооны илт зөрүүгээр ялалт байгуулжээ. 120-108, 119-109, 119-109 гэсэн оноогоор P4P ангилалын хаан ялалт байгуулсан бөгөөд энэ нь түүний мэргэжлийн карьерийн 51 дэх ялалт болж байгаа юм. Арлингтоны Ковбойз цэнгэлдэхэд явагдсан уг тулаан уг нь Менни Пакьяо - Флойд Мэйвэйдер нарын хооронд болох ёстой байсан ч хоёр тал тохиролцож чадаагүйн улмаас Пакьяо өрсөлдөгчөө солихоос өөр аргагүй болсон юм.
Ээлжит ялалтынхаа дара Менни ''Клоттэйг ялахад бас тийм амар байсангүй. Хичнээн олон цохилт авсан хэрнээ тэр ядрахгүй байгаа нь намайг бага зэрэг гайхшруулсан. Түүний хамгаалт бас маш сайн байсан учраас хамгаалалтыг нь сулруулахын тулд би биеийн цохилтыг илүүтэй хийсэн нь үр дүнд хүрлээ.
Мэйвэйдерийн хувьд би түүнтэй тулалдахыг хүссэн хэвээр байгаа. Дэлхий нийт тэр чигээрээ энэ тулааныг хүлээж байгаа байх. Гэхдээ энэ бүхэн түүнээс л шалтгаална шүү дээ. Би лав бэлэн байна'' гэжээ. Пакьяо тулааны турш 1,231 цохилтынхоо 246 -г нь амжилттай болгож чадсан бол өрсөлдөгч нь 399-өөс 108-г нь амжилттай болгожээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бокс

Postby Mish » Sun Mar 14, 2010 11:32 pm

Г.Баяраа wrote: Пакьяо тулааны турш 1,231 цохилтынхоо 246 -г нь амжилттай болгож чадсан бол өрсөлдөгч нь 399-өөс 108-г нь амжилттай болгожээ.

энэ одоо юу вэ?
Клотте нь зүгээр л нүдүүр болцон байна шд
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Бокс

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:31 pm

Mish wrote:
Г.Баяраа wrote: Пакьяо тулааны турш 1,231 цохилтынхоо 246 -г нь амжилттай болгож чадсан бол өрсөлдөгч нь 399-өөс 108-г нь амжилттай болгожээ.

энэ одоо юу вэ?
Клотте нь зүгээр л нүдүүр болцон байна шд

:-o :-o
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Бокс

Postby God_Moon_Bloom » Sun May 02, 2010 2:02 pm

Сая гоё тулаан боллоо, нэг ч удаа ялагдахгүй яваа Флойд Мэйвайдер Шэйн Мосли хоёр зодолдлоо.
12 раунд тоглоод шүүгч нар Мэйвайдрийн талд өглөө. 117-110 аар хожсон бололтой.
Мэйвайдер 477 цохилт хийсэнээс 208 нь оновчтой болсон бол, Шэйн Мосли 452 цохилтоос 92 нь байгаа оножээ.
Одоо Мэнни Пакьяо vs Флойд Мэйвайдер нарын тоглолтыг л хүлээхээс дээ.
Энэ бол агуу тулаан болноо.
Яахоо дээр бичсэнээр бол Флойд Мэйвайдер анхны тулааныхаа шанд 2500 доллар өвөртөлж байсан бол энэ тулаанаас 22.5 сая ногоон, нэмээд пэй пер виев тв - зийн орлогоноос хувь авах юм байх. Харин Мосли тулалдаж ялагдсаныхаа төлөө 7 сая ногоонтой болсон байна.
Флойд Мэйвайдер Мэнниг цусны шинжилгээ өгвөл бид тулалдана гээд байгаа юм уу даа. Тэр яг ямар учиртай юм бол?. Уг нь энэ хоёр план гарсан байж байгаад гэнэт цуцлагдсан даа.
Майвэйдер ийнхүү 41 ялж нэг ч ялагдсангүй, нэг ч тэнцсэнгүй.
Ногоон ургамал
User avatar
God_Moon_Bloom
 
Posts: 322
Joined: Sat Feb 20, 2010 8:31 pm

Re: Бокс

Postby Nok » Tue May 11, 2010 8:24 am

God_Moon_Bloom wrote:Флойд Мэйвайдер Мэнниг цусны шинжилгээ өгвөл бид тулалдана гээд байгаа юм уу даа. Тэр яг ямар учиртай юм бол?. Уг нь энэ хоёр план гарсан байж байгаад гэнэт цуцлагдсан даа.
Майвэйдер ийнхүү 41 ялж нэг ч ялагдсангүй, нэг ч тэнцсэнгүй.


Майвэдэрийн баг Мэнниг олон жин өсөөд ингэж хүчтэй зузаараад, амжилттай тоглоод байхаар нь анаболик стеройдууд хэрэглэж байж магад гэж сэжиглээд байгаан. Анаболик стеройд гэхлээр манайхны ярьдагаар булчин, хүч, тэсвэр нэмдэг допингийг хэлж байгаа юм. Анаболик стеройдын үйлчлэгээгээ өгч эхлэх хамгийн бага хугацаа нь буруу санаагүй бол 14 хоног байдаг шиг санаж байна. Мэйвэдэрийн талынхан тиймээс тоглолтоос төдий хоногийн өмнө цусны шинжилгээ өгөх талаар хүсэлт гаргаад байгаа юм. (14 хоногоос богино хугацаанд Мэнни хэрэглэсэн ч тоглолтонд нөлөөлөж чадахгүй). Мэннигийн талынхан болхоор тийм богино хугацаанд өгсөн цусны шинжилгээ тоглолтод сөргөөр нөлөөлнө гээд цааргалснаас болоод энэ 2-ын тоглолт үхрийн баас болоод байгаа ухаантай. Мэннигийн талынханд цааргалах 2 үндэслэл бий.
1-т Үнэхээр хэрэглэсэн тохиолдолд. Ойлгомжтой бүх юм будаа
2-т Мэнни бараг 6-7 жин өгсөж тоглож байгаа бол Флойдод тийм асуудал үгүй. Флойд байгалаасаан Мэнниг бодвол бие хаа аралаар илүү, ө.х харьцангуй натурал хэвэндээ байгаа бол, Мэннигийн бие хаа нь тэгэж жин өгсснөөр тодорхой дарамт амсаж байгаа. Тэр утгаараа адилхан авсан цусны шинжилгээ ч Мэннигийн биед илүү хүндээр тусах нь зүй ёсны хэрэг болж байгаан. Мэргэжилд бараг грамм болгоноо тооцоолож, биеийн потенциалаа максимум хэмжээгээр дайчилдаг болхоор бидний хувьд ялихгуй гэж болох 14 хоногийн өмнөх цусны шинжилгээ ч мэдэгдэхүйц өөрчлөлт оруулдаг юм байх.

За тэгээд хэрхэхийг ёстой л тэнгэр мэднэ биз. Хэрвээ тоглолт болвол тэсэн ядан хүлээх юм мань мэтэд 1-ээр нэмэгдэх л байна
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron