FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Lucifer » Fri Jan 08, 2010 6:16 pm

rednasca wrote:гэхдээ Аваргуудын лигийн цомыг бол манайх авчихад дургүйцэхгүй гэсэн, тээ?... :mrgreen:


Челситэй бол юм ярихгүй ээ. Хөөрхий олон жил дарагдаж явсан баг. Одоо цаг нь
боллоо байлгүй дээ.

энэ жилийн хувьд ЧЛ нэг их сонин санагдахгүй байна.
Гол нь Реалд аврагаа алдаж ерөөсөө болохгүй.
тэргүүн зорилго бол Галактикосыг нураах.

Ер нь Рубин, Севиллад хожигдоход нэг их сэтгэл санаагаар унасангүй. гол нь Ла лигээ л харж
байна даа :gold
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Lucifer » Fri Jan 08, 2010 6:25 pm

Realist wrote:Лапорта энэ зун клубээс явсныхаа дараа нам байгуулж улс төрд идэвхтэй орно гэнэ.
Гол зорилго нь Каталоныг тусгаар тогтнуулах юм байх. Ингээд галаар тоглож эхлэхнээ.


аа тэр туурга тусгаарлах асуудал ямар бидэнд падлий байх биш.

гэхдээ хошуу нэмэрлэхэд анхнаасаа шаал өөр баахан үндэстэнгүүдийг хүчээр нэгтгэсэн болохоор
тусгаарлах хүсэл зоргийг бас ойлгох хэрэгтэй юм шиг.

Испани ч дотроо нилээн олон задрахаар юм билээ. Испаничуудтай яриж байхаар өөрсдийгөө
испани гэхээсээ илүүтэйгээр хаанаас ирсэн аль муж, үндэстэн гэдгээ түрүүлж танилцуулдаг юм билэ.
Жишээ нь бол Баск, Каталанчууд бол өөрсдийгөө бол испани гэж ерөөсөө боддог ч үгүй. Эзлэгдсэн
ард түмэн гэж боддог. Энэ их энгийн зүйл дээр илэрч гардаг.

Бас дээр нь нэмж хэлэхэд эдийн засгийн хөгжлөөрөө бол Баск, Каталанчууд Кастиллаас илүү гэдэг юм
билээ. Энийг бол би олон хүнээс сонсож байсан. тийм учраас бусад мужуудыг тэтгэж тэжээх дургүй
салан тусгаарлах сонирхолтой. Үлгэрлэвэл: Канадын Квебек, Германы Бавари шиг...
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Уугаа » Fri Jan 08, 2010 6:27 pm

хамаг анхаарлаа гэхдээ Ла лиг рүү хандуулчиж болохгүй ээ. бернабуэд нь цом өргөж харуулъя л даа :mrgreen:
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Miro Klose » Fri Jan 08, 2010 6:43 pm

moses wrote:
Realist wrote:Лапорта энэ зун клубээс явсныхаа дараа нам байгуулж улс төрд идэвхтэй орно гэнэ.
Гол зорилго нь Каталоныг тусгаар тогтнуулах юм байх. Ингээд галаар тоглож эхлэхнээ.


аа тэр туурга тусгаарлах асуудал ямар бидэнд падлий байх биш.

гэхдээ хошуу нэмэрлэхэд анхнаасаа *a*л өөр баахан үндэстэнгүүдийг хүчээр нэгтгэсэн болохоор
тусгаарлах хүсэл зоргийг бас ойлгох хэрэгтэй юм шиг.

Испани ч дотроо нилээн олон задрахаар юм билээ. Испаничуудтай яриж байхаар өөрсдийгөө
испани гэхээсээ илүүтэйгээр хаанаас ирсэн аль муж, үндэстэн гэдгээ түрүүлж танилцуулдаг юм билэ.
Жишээ нь бол Баск, Каталанчууд бол өөрсдийгөө бол испани гэж ерөөсөө боддог ч үгүй. Эзлэгдсэн
ард түмэн гэж боддог. Энэ их энгийн зүйл дээр илэрч гардаг.

Бас дээр нь нэмж хэлэхэд эдийн засгийн хөгжлөөрөө бол Баск, Каталанчууд Кастиллаас илүү гэдэг юм
билээ. Энийг бол би олон хүнээс сонсож байсан. тийм учраас бусад мужуудыг тэтгэж тэжээх дургүй
салан тусгаарлах сонирхолтой. Үлгэрлэвэл: Канадын Квебек, Германы Бавари шиг...


Каталан ч Испани, Баск ч Испани, Кастеллон ч Испани. Эд нар чинь нэгдээд Испани болоод л хүчтэй байгаад бгаам шүү дээ. Одоо бол аль нь ч тусгаар тогтнож чадахгүй яаж харин автоном болж үлдсэн юм бгаан. Энэ талаар та нарт Сеикони тодорхой тайлбарийг хийж чадна байх.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Fri Jan 08, 2010 7:57 pm

нэтэгтдэг гэж байна шд... харин...

Чинийхээр үндэс угсаа язгуур гарвал гэдэг зүйл юу ч биш үү? Ухаандаа БНХАУ-ын бүрэлдэхүүнд Түвд, Монгол, Уйгурууд байгаа нь зөв хэрэг үү? Хүчирхэг байх нь л хамгийн чухал гэж үзэж байгаа хэрэг үү? Чамд ч хүчирхэг байх нь хамгаас чухал л даа. Тийм болоод л чи гэнэтхэн л Реалыг дэмждэг болоо биз дээ? :RD

Яаж нэг автономит болсон юм гэж... энийг яагаад ойлгодоггүй юм. тэвчиж болох хамгийн муу түвшин нь автономит байвал тийм эрх олгохгүй гээд яах юм. Ер нь бол тусгаар тогтнол бол хэзээ ч олдож болох зүйл шүү дээ. Зүүн Тимор, Өмнөд Славянууд, тэр дундаа Косовогийн Албаниуд тусгаарлаж болдгийг харуулж л байгаа биз дээ? Орчин үед тусгаар улсууд бий болсоор л байна. Боломжгүй зүйл бол биш ш дээ.

Хэрвээ олонх нь тусгаарлахыг илүүд үзэж байгаа бол түүнийг зайлшгүй л авч үзэх ёстой байх. Тэр ч нэг хэсэггүй зүйл л болно байх. ер нь яг цэвэр хөлбөмбөгийн үүднээс авч үзвэл шал онцгүй шдээ.... Реал гэж мангас байхгүй...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Miro Klose » Fri Jan 08, 2010 9:02 pm

Одоо жишээ нь казакууд бид Монголоос тусгаарлана, баруун аймгийнхан бүхэлдээ тусгаарлана гээд байвал ямар байхуу энэ чинь их хэцүү үйл явц, Испанийн олон ястануудын нэг нь Каталан гэж ойлгох ёстой шүү дээ та нарын яриагаар бол хаанаас ч юм ургаад гараад ирсэн мэтээр ярих юм нэг газар нутаг дээр үүссэн олон ястнууд нийлээд нэг улс болдог шиг Каталан Испанийн улсын нэгэн муж байх ёстой байсан. Хамгийн гол зүйл Хуан Карлосыг хаан гэдэгийг хүлээн зөвшөөрүүлж, Испанид үнэнч зүтгэнэ гэсэн тангараг өргөж, гарын үсэг зурж байж автоном эрх олж авч бгаам ш дээ. Хүчтэй нь хүчгүйгээ гэдэг хүний ертөнцийн бичигдээгүй хууль үйлчилж байна.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Miro Klose » Fri Jan 08, 2010 9:07 pm

Испаниуд Франкогоо муу хэлж байхыг бол сонсохгүй шүү ягаад гэвэл улсынхаа язгуур эрх ашгийг 1 дүгээрт тавьж дайныг далимдуулж тусгаар тогтонох гэсэн нэг ястанаа дарсан нь зөв л гэж үздэг харин их цус асгаруулсан нь бол аймшигтай харамсалтай ч гэсэн яг үндсэн Испанийн эрх ашгийг нэгдүгээрт тавиж байсан дэлхийн хоёрдугаар дайнд бага хохиролтой гарсан гээд авууштай талууд нь бдаг юм билээ.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mish » Fri Jan 08, 2010 10:45 pm

одоо тэгээд тусгаарлалаа гэж бодъё, тэхээр Ла Лиг яах уу?
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Уугаа » Fri Jan 08, 2010 10:47 pm

Баруун аймгийнхан салан тусгаарлах Каталанчууд салан тусгаарлахтай адилхан гэнэ үү :aain:

Болиочдээ. Каталан чинь Ястан биш үндэстэн гэж ойлгоод байгаашд. Казахстан гэж улс байхгүй бүх казакууд нь Монголын иргэн байгаад сална тусгаарлана гэж байгаа бол бас арай л харьцуулж болохоор.. Баруун аймаг, Халхууд, Буриадууд, Өвөр монгл, Уйгур, Урианхай энэ тэр чинь бүгд МОНГОЛ үндэстнүүд. Харин Каталан, Кастилл гэдэг нь Испанийн ястангууд биш, тусдаа хэлтэй, соёлтой үндэстэнгүүд гэж ойлгоод байгаашд...Лав нэг их хазайгаагүй байх гэж бодохын... Монголчууд Манжийн эрхэнд Автономит байхдаа ТУсГААР ТОГТНОЛынхоо төлөө тэмцэж байсан тэрийгээ авсан, энүүнтэй агаар нэгэн бус уу???

Мирогийнхоор бол бид одоо Хятадын нэг муж болоод, Бид хүчтэй, Бид чадалтай, Бидний эдийн засаг маш эрчимтэй өсөж байна, Юун америк Япон, 21р зуун бидний, ХАН улсын эрин зуун гээд явж байх ёстой байсым байна л даа....
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby TraP » Fri Jan 08, 2010 10:52 pm

Миро сэдэв рүүгээ яваачээ.Өөрөө Хуан Карлос болцон явж байна
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Miro Klose » Fri Jan 08, 2010 11:11 pm

Өөрсдийгөө каталан гэж бодоод ойлгоод яваад байгаа бас бус хүмүүс байгаа шүү тэр хүмүүст л хэлэх гэсэн юм. Та бүхэн Барселона хөлбөмбөгийн багийг дэмждэг гэдэг утгаар нь хүндэлж байна харин тэр Каталaны улс төрийн талаар Монгол хүн биш Каталан хүн л бодох асуудал шүү дээ.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby PrOXy » Sat Jan 09, 2010 3:14 am

нөхөд сайн уу? :beer

барса 6 цом авч фанат биднийхээ магнайг тэнийлгэлээ. гайхалтай түүхэн жил байлаа шүү. :eek:

энэ бүлтүүш миро бүлтэрсээр л байгаа биз. угийн усан тархитай гар л даа. ойрд хүйтрээд хөлдүү явж байж ч мэднэ гэгэ
дээр бас каталан бол чечень л гэсэн үг гээд л яриад явсан шт. :-o

Mr S wrote:Image

The International Federation of Football History & Statistics - с өнгөрсөн оны шилдэг багийг зарлалаа.......

1. FCB 4,341 pts
2. Chelsea 4,292 pts
3. M.United 4,291 pts
4. Shakhtar 4,275 pts
5. W.Bremen 4,272 pts
6. Hamburg 4,264 pts
7. Arsenal 4,260 pts
8. Estudiantes 4,243 pts
9. Cruzeiro 4,235 pts
10. Galatasaray 3,219 pts

4341 оноогоор тэргүүлжээ.... удаад нь Чэлси 4292 оноогоор оржээ.......
Барса 63 албан ёсны тоглолтоос 44 хожил авчээ.......

мадрид энэ жагсаалтын 23-р байранд тууж явна лээ. :eek:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby stella » Sat Jan 09, 2010 10:57 am

Энэ каталончуудын талаар сайн мэдэхгүй ч манай нэг эгч барселонд байдаг. Тэр хэлэхдээ каталон гэдэг нь испаний нэг хэсэг юм. Яг л Монголын ойрадууд шиг... Хамгийн том ялгагдах зүйл нь хэлний аялга гэсэн...
stella
 
Posts: 2
Joined: Wed Jan 06, 2010 11:05 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Уугаа » Sat Jan 09, 2010 11:43 am

stella wrote:Энэ каталончуудын талаар сайн мэдэхгүй ч манай нэг эгч барселонд байдаг. Тэр хэлэхдээ каталон гэдэг нь испаний нэг хэсэг юм. Яг л Монголын ойрадууд шиг... Хамгийн том ялгагдах зүйл нь хэлний аялга гэсэн...


Дээр хэлсэн байгаа биз дээ. Ойрадууд бол МОНГОЛ үндэстэн... Каталанчууд бол Испанийн нэг ястан биш тусдаа хэлтэй соёлтой үндэстэн...

За тэр яахав Бремений Озил бас күле юм байн шд. Барсад тоглохыг багаасаа л мөрөөдсөн гэнэ.Шавигийн халааг Ческ, Инестагийнх Озил гээд байвал яахуу...
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Seikoni » Sat Jan 09, 2010 4:28 pm

испаний төв засгийн газар тэр Баск, Катал гэх субъектийн харьцаа ямар юм байдаг юм бол доо.. :smile:
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Sat Jan 09, 2010 4:47 pm

Indo-European

* Italic
o Romance
+ Italo-Western
# Gallo-Iberian
* Ibero-Romance
o West Iberian
+ Spanish, Castilian
Indo-European

* Italic
o Romance
+ Italo-Western
# Western
* Gallo-Iberian
o Ibero-Romance
+ East-Iberian
# Catalan, Valencian
Indo-European

* Italic
o Romance
+ Italo-Western
# Western
* Gallo-Iberian
o Ibero-Romance
+ West-Iberian
# Galician-Portuguese
* Portuguese

Хэлний бүлгээр авч үзвэл нэг иймэрхүү байна. Хэрвээ Каталан, Кастил хоёр нэг хэл зөвхөн аялга зөрүүтэй юм бол Португал, Испани хэл бол бас л аялгаагүй биз? Бүр хоюулаа баруун иберийн бүлэгт багтдаг юм байна шдээ..?

Тийм үү?

Ер нь бол зүгээр хэрвээ олон мянган жилийн турш уугуул иргэд болон амьдарч байсан нийтлэг хүмүүс тусгаарлах хүсэлтэй бол түүнийг харгалзан үзэх хэрэгтэй гэсэн хувийн бодолтой л байна.


Гэхдээ ЦЭВЭР ХӨЛБӨМБӨГ СОНИРХОГЧИЙН үүднээс авч үзвэл Каталууд тусгаарлах нь онцгүй л юм л даа. Реал Барсагийн өрсөлдөөн байхгүй болох юм шиг хэхэ...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Reda » Sat Jan 09, 2010 5:18 pm

Тиймээ, бидэнд тэр тусгаар тогтнол энэ тэр нь ямар хамаа байна, хэтэрхий субьект тал руу нь хэвийж болохгүй ээ, дэлхийгээр л нэг эзлэгдсэн зөндөө л үндэстэнгүүд байна, алинд нь гэж санаа зовохов дээ, хөлбөмбөгөө л үзье.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Уугаа » Sat Jan 09, 2010 5:25 pm

Энэ ССТВ5 манай тоглолтыггаргах юм боловуу.. шедүл дээр нь юм гараагүй байхын..
http://translate.google.com/translate?h ... .com&twu=1
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Уугаа » Sat Jan 09, 2010 6:21 pm

IFFHSээс Пепийг оны шилдэг дасгалжуулагчаар мэдээж шалгаруулжээ. 85 орны саналаас 69д нь манай хүнийг 1рт сонгож 300 оноогоор тэргүүлсэн бол ард нь САФ 137, 3т Моуриньо 66 оноогоор орж гэнэ дээ......
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Lucifer » Sat Jan 09, 2010 6:36 pm

Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд бол Баскуудын хэл их өвөрмөц гэж сонссон.
Ганц Испаниас ч биш Ер нь Иберийн хойгт байдаг үндэстнүүдээс тэс ондоо гэж.
Мэдээж хэл гэдэг бол тухайн улс үндэстний нэг онцлог.
Би нэг бааск залуугийн ярьж байгааг сонссон тэгэхэд би хүртэл Испаниас шал өөр хэл
юм байна гэдгийн хүнээр хэлүүлэх шаардлагүй ойлгож байсан.

Тэр Каталаныг яаж Ойрд монголчуудтай зүйрлэж байнаа айн.
Ойрд бол Монголын баруун хэсэгт оршин суудаг Монголчууд.

Адилтгах жишээ гэвэл. Оросын Чечень эсвэл Хятадын Төвд эсвэл Уйгартай зүйрлэж болно_
Каталан ба Бааскийг.
Хэл соёл, ёс заншил өөр үндэстнийг зэвсгийн хүчээр нэг үндэстний (кастилийн) удирдлага
доор барьж байгаа учраас л улсын эв нэгдэл их тааруу л юм байна гэж санагдсан.
улс оронд нь бага зэрэг хямрал гарахад хэзээ ч тусгаарлаж мэдэхээр олон үндэстнүүд
байгаа гэдэг хэцүү лдээ.

Салан тусгаарлах асуудал бид нарт хамаагүй ч энэ нь ла лигийн багуудын өрсөлдөөнийг
байнга хурцалж тос нэмж өгч байдгийг мартаж болохгүй. тэгэхээр энэ асуудлыг хааяа ч
гэсэн хэлэлцэж байхад буруу нь юу байна
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Sat Jan 09, 2010 6:38 pm

Miro Klose wrote:Одоо жишээ нь казакууд бид Монголоос тусгаарлана, баруун аймгийнхан бүхэлдээ тусгаарлана гээд байвал ямар байхуу энэ чинь их хэцүү үйл явц, Испанийн олон ястануудын нэг нь Каталан гэж ойлгох ёстой шүү дээ та нарын яриагаар бол хаанаас ч юм ургаад гараад ирсэн мэтээр ярих юм нэг газар нутаг дээр үүссэн олон ястнууд нийлээд нэг улс болдог шиг Каталан Испанийн улсын нэгэн муж байх ёстой байсан. Хамгийн гол зүйл Хуан Карлосыг хаан гэдэгийг хүлээн зөвшөөрүүлж, Испанид үнэнч зүтгэнэ гэсэн тангараг өргөж, гарын үсэг зурж байж автоном эрх олж авч бгаам ш дээ. Хүчтэй нь хүчгүйгээ гэдэг хүний ертөнцийн бичигдээгүй хууль үйлчилж байна.


Miro Klose wrote:Испаниуд Франкогоо муу хэлж байхыг бол сонсохгүй шүү ягаад гэвэл улсынхаа язгуур эрх ашгийг 1 дүгээрт тавьж дайныг далимдуулж тусгаар тогтонох гэсэн нэг ястанаа дарсан нь зөв л гэж үздэг харин их цус асгаруулсан нь бол аймшигтай харамсалтай ч гэсэн яг үндсэн Испанийн эрх ашгийг нэгдүгээрт тавиж байсан дэлхийн хоёрдугаар дайнд бага хохиролтой гарсан гээд авууштай талууд нь бдаг юм билээ.


Miro Klose wrote:Өөрсдийгөө каталан гэж бодоод ойлгоод яваад байгаа бас бус хүмүүс байгаа шүү тэр хүмүүст л хэлэх гэсэн юм. Та бүхэн Барселона хөлбөмбөгийн багийг дэмждэг гэдэг утгаар нь хүндэлж байна харин тэр Каталaны улс төрийн талаар Монгол хүн биш Каталан хүн л бодох асуудал шүү дээ.


Хаха чи бол үнэхээр хэцүү хүн байна. Үнэхээр ингэж боддог юм уу? эсвэл тоосгодуулчихсан гэдэг нь үнэн юм уу?
Испани хүн бол Франкогоо дэмжихгүй яах юм бэ? Харин тусгаарлах хүсэлтэй байж байгаад чадаагүй хүмүүс нь юу болж таарах вэ?

Уйгурууд саяхан цус асгаруулсан мөргөлдөөн гаргасан. Тэрнийг нухчин дарж байгаа нь бол Хан үндэстэн хүнд зөв л санагдана. Харин Уйгуруудад бол хорсол занал буцалж л байгаа... Дахиад л тэсрэх болно.

Image
Image

2006 онд явагдсан санал асуулгаар 73 хувь нь өнөөгийн автономит эрхийг өргөжүүлэх хүсэлтэй байгааг илтгэж байсан л гэж байна...

Чамд бага зэрэг төсөөлөл өгөхөд Каталан бол ҮНДЭСТЭН юм. Яг л Курдуудтэй төстэй хувь заяа гэсэн үг. Ойролцоогоор 8 сая орчим Каталан хэлээр ярьдаг хүмүүс байна. Латин Америкын улсууд болон Испани, Франц, Итали зэрэг Европын улсуудад амьдарч байна. Нэг тусгаар тогтносон жижигхээн улс байна. Түүнийг нь Андорра гэдэг. Яг Монгол үндэстэн 10 сая байдаг, БНХАУ, ОХУ болон бусад улсуудад байдаг боловч Цор ганц тусгаар тогтносон улс байдагтай ижил гэсэн үг. Ойлгоо?

Каталуудын тусгаар улсын албан ёсны нэр нь бол Андоррын вант улс гэнэ. Монголчуудын тусгаар улсад Монгол үндэстний 30 орчим хүвь нь амьдарч байгаа бол Андоррад нийт Каталуудын 1 хувь нь амьдардаг.

Каталуудын хувьд голлон Испанид байгаа боловч Франц, Италид уугуул нутгийнх нь тодорхой хэсэг харъяалагддаг, тодорхой тооны Каталууд оршин суудаг байна.

Курдуудыг авч үзвэл Иран, Ирак, Турк, Сири, Азербайжан улсын нутагт 30 гаруй саяуулаа оршиж байна. Ирээдүйд тун хүчтэй тэмцэл өрнөх тухай сүүлийн жилүүдэд нухацтай хэлэлцэгдэж байгаа. Катал болон Курдууд тун ойролцоо хувь зохиолтой юм шиг л харагдаад байгаа юм. Нэг нь хүмүүнлэг иргэншсэн гэгдэж байгаа Европ тивд, нөгөөх нь туйлаас аюултай Ойрхи дорнод, Бага Азид байна.

Бас дээрээс нь хүмүүсийн дундаж амьдрал нь тун дажгүй байгаа тул нэг их эсэргүүцдэггүй ч байж болно.

Үндэстнийг ялгахдаа хэлийг нь голчлон авч үздэг.

Испани улсад Кастил аялгад суурилсан Испани хэл үнэмлэхүй олонхийн хэл тул Албан ёсоор хэрэглэгдэнэ. Аялга гэдэг бол Dialect гэх бол language бол хэл гэж ойлгоно.

Испанид Испани хэлнээс гадна Баск, Каталан, Аран, Галиси хэл буюу language байна гэнэ.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby suldees » Sat Jan 09, 2010 7:46 pm

Мирог орхио цаад чинь тас гүргэр гар . бичиж буй зүйлсээс юм олж авч байгаа гэж найдий
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Realist » Sun Jan 10, 2010 2:49 pm

Каталон ястнууд Барсагаа тугаа болгоод көлбөмбөгөөрөө л өрсөлдөж байснаараа л сонирхолтой шт. Яг одоогийнх шигээ.
Гэтэл Лапорта нам байгуулж тусгаарлах тухай амбиц гаргаад байна.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Sun Jan 10, 2010 3:14 pm

Цэвэр хөлбөмбөг гэдэг үүднээс бол тусгаарлах нь туйлаас онцгүй байгаа юм лдаа... Тэгэхдээ улс үндэстний, ард түмний эрх ашиг бол бүхнээс дээгүүр байх ёстой. :mongol: :mrgreen:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Realist » Sun Jan 10, 2010 3:20 pm

Тэгэхээр бид бол Каталоны салан тусгаарлахыг бол дэмжихгүй гэдэгтэй санал нэгтэй байгаа биздээ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron