Miro Klose wrote:Одоо жишээ нь казакууд бид Монголоос тусгаарлана, баруун аймгийнхан бүхэлдээ тусгаарлана гээд байвал ямар байхуу энэ чинь их хэцүү үйл явц, Испанийн олон ястануудын нэг нь Каталан гэж ойлгох ёстой шүү дээ та нарын яриагаар бол хаанаас ч юм ургаад гараад ирсэн мэтээр ярих юм нэг газар нутаг дээр үүссэн олон ястнууд нийлээд нэг улс болдог шиг Каталан Испанийн улсын нэгэн муж байх ёстой байсан. Хамгийн гол зүйл Хуан Карлосыг хаан гэдэгийг хүлээн зөвшөөрүүлж, Испанид үнэнч зүтгэнэ гэсэн тангараг өргөж, гарын үсэг зурж байж автоном эрх олж авч бгаам ш дээ. Хүчтэй нь хүчгүйгээ гэдэг хүний ертөнцийн бичигдээгүй хууль үйлчилж байна.
Miro Klose wrote:Испаниуд Франкогоо муу хэлж байхыг бол сонсохгүй шүү ягаад гэвэл улсынхаа язгуур эрх ашгийг 1 дүгээрт тавьж дайныг далимдуулж тусгаар тогтонох гэсэн нэг ястанаа дарсан нь зөв л гэж үздэг харин их цус асгаруулсан нь бол аймшигтай харамсалтай ч гэсэн яг үндсэн Испанийн эрх ашгийг нэгдүгээрт тавиж байсан дэлхийн хоёрдугаар дайнд бага хохиролтой гарсан гээд авууштай талууд нь бдаг юм билээ.
Miro Klose wrote:Өөрсдийгөө каталан гэж бодоод ойлгоод яваад байгаа бас бус хүмүүс байгаа шүү тэр хүмүүст л хэлэх гэсэн юм. Та бүхэн Барселона хөлбөмбөгийн багийг дэмждэг гэдэг утгаар нь хүндэлж байна харин тэр Каталaны улс төрийн талаар Монгол хүн биш Каталан хүн л бодох асуудал шүү дээ.
Хаха чи бол үнэхээр хэцүү хүн байна. Үнэхээр ингэж боддог юм уу? эсвэл тоосгодуулчихсан гэдэг нь үнэн юм уу?
Испани хүн бол Франкогоо дэмжихгүй яах юм бэ? Харин тусгаарлах хүсэлтэй байж байгаад чадаагүй хүмүүс нь юу болж таарах вэ?
Уйгурууд саяхан цус асгаруулсан мөргөлдөөн гаргасан. Тэрнийг нухчин дарж байгаа нь бол Хан үндэстэн хүнд зөв л санагдана. Харин Уйгуруудад бол хорсол занал буцалж л байгаа... Дахиад л тэсрэх болно.
2006 онд явагдсан санал асуулгаар 73 хувь нь өнөөгийн автономит эрхийг өргөжүүлэх хүсэлтэй байгааг илтгэж байсан л гэж байна...
Чамд бага зэрэг төсөөлөл өгөхөд Каталан бол
ҮНДЭСТЭН юм. Яг л Курдуудтэй төстэй хувь заяа гэсэн үг. Ойролцоогоор 8 сая орчим Каталан хэлээр ярьдаг хүмүүс байна. Латин Америкын улсууд болон Испани, Франц, Итали зэрэг Европын улсуудад амьдарч байна. Нэг тусгаар тогтносон жижигхээн улс байна. Түүнийг нь Андорра гэдэг. Яг Монгол үндэстэн 10 сая байдаг, БНХАУ, ОХУ болон бусад улсуудад байдаг боловч Цор ганц тусгаар тогтносон улс байдагтай ижил гэсэн үг. Ойлгоо?
Каталуудын тусгаар улсын албан ёсны нэр нь бол Андоррын вант улс гэнэ. Монголчуудын тусгаар улсад Монгол үндэстний 30 орчим хүвь нь амьдарч байгаа бол Андоррад нийт Каталуудын 1 хувь нь амьдардаг.
Каталуудын хувьд голлон Испанид байгаа боловч Франц, Италид уугуул нутгийнх нь тодорхой хэсэг харъяалагддаг, тодорхой тооны Каталууд оршин суудаг байна.
Курдуудыг авч үзвэл Иран, Ирак, Турк, Сири, Азербайжан улсын нутагт 30 гаруй саяуулаа оршиж байна. Ирээдүйд тун хүчтэй тэмцэл өрнөх тухай сүүлийн жилүүдэд нухацтай хэлэлцэгдэж байгаа. Катал болон Курдууд тун ойролцоо хувь зохиолтой юм шиг л харагдаад байгаа юм. Нэг нь хүмүүнлэг иргэншсэн гэгдэж байгаа Европ тивд, нөгөөх нь туйлаас аюултай Ойрхи дорнод, Бага Азид байна.
Бас дээрээс нь хүмүүсийн дундаж амьдрал нь тун дажгүй байгаа тул нэг их эсэргүүцдэггүй ч байж болно.
Үндэстнийг ялгахдаа хэлийг нь голчлон авч үздэг.
Испани улсад Кастил аялгад суурилсан Испани хэл үнэмлэхүй олонхийн хэл тул Албан ёсоор хэрэглэгдэнэ. Аялга гэдэг бол Dialect гэх бол language бол хэл гэж ойлгоно.
Испанид Испани хэлнээс гадна Баск, Каталан, Аран, Галиси хэл буюу language байна гэнэ.