by Nomer 10 » Wed Jan 06, 2010 4:19 am
Каррик Флэтчер 2-ыг амраасан нь зөв л дөө. Сүүлийн үед ачааны хүндийг их үүрсэн. Гэхдээ 2 жигүүрээ арай л сул гаргачихлаа. 1 томтой 1 жижгийг гаргаад үзэхгүй. Миний хувьд гэхдээ эрт хасагдсанд санаа амарч байна. Ганцхан харамсалтай нь ривалдаа тэгээд талбай дээрээ гэдэг л муухай байна. Тэдний сүүлийн хэдэн тоглолт гэсэн чинь дандаа хожсон байсан. За даа эвгүй л байгаам байна даа л гэж бодож байсан. 3-р лигийн оройд байгаа баг бол 2-р лигт ч гэсэн баллаж чаддаг, гэтэл 2-р лигээс орж ирсэн багууд дээд лигт сайн давхиж чаддаг. Ийм болохоороо л Английн лиг гоё л доо. Ноднин манайх илүү хүчирхэг байхдаа их хол явсан. Энэ жил бэртэл гэмтэл бүр ч илүү зовоож байна, лигийн өрсөлдөөн ч ширүүн байна. Тэгэхээр эрт хаясан нь дээр дээ. Гол юм бол 19 дахь тайтл. ЧЛ-ээс эрт хасагдсан ч хамаа алга. САФ угаасаа гол юман дээрээ хамаг хүчээ хаяхаа маш сайн мэдэж байгаа. 19 дахийг авчихсан байхад дараа нь ФА цомыг авч болох байлгүй. Бусад багууд аваад аваад манайхыг мөддөө бараадахгүй. Арсенал л ганцаараа маш ойрхон байгаа. Гэхдээ тэдний нялх ногоонууд одоохондоо 3 том тэмцээний пянг зэрэг даахгүй ээ. Одоо манайх Карлинг дээр зүгээр 2-р багаа л гаргах хэрэгтэй. Хэдий ривал гэсэн ч хожигдсон ч хамаа алга. Лигтээ тэднийг сургаад өгч болох байлгүй дээ.
Hup Holland Hup