Пaцца Интэр 2009-2010

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Пацца Интэр 2009-2010

Postby xb » Sat Jan 02, 2010 7:42 pm

Realist wrote:Фигу чинь танай гадаад харилцааны албанд ажиллаж байгаамуу?


Фигу манай гадаад яамны сайд болсон штэ. Киевт манайхан очиж тоглоход Киевийн эмнэлэгт эмчлүүлж байсан хүүхдүүдэд бэлэг дурсгалын юм өгөөд, АЛ-н сугалаан дээр ч гэсэн багаа төлөөлж очиж байсан.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby xb » Sat Jan 02, 2010 8:01 pm

Бамбинодоо төрсөн өдрийн мэнд.

Манай багийнхан Арабын дулаан цаг уурт бэлтгэлээ хийж байна. Өнөөдөр нутгийн багтай нөхөрсөг тоглолттой.
Самуэль, Сантон, Куарежма нар бэртлээсээ ирээд багтайгаа бэлтгэлдээ гарч. Тривела, Сантон нартаа энэ улиралд нэлээд найдлага тавьж байна.

Суазог Женуа руу зээлээр явууллаа. Оронд нь Пандев. Эднийхэнтэй нэлээд сайн харилцаатай байгаа. Суазог одоо өгснөөр манайх болоод Италийн томчуудын сонирхож буй Барид зээлээр тоглож байгаа залуу хамгаалагч Андреа Фрогыг авах нөхцөлтэй байж болох. Үгүй юм гэхэд давуу тал болох болов уу. Миний хувьд зүгээр Суазогоор сольсон ч алдахгүй.

Арна үлдэх төлөвтэй улирал дуустал. Яг ч шийдэгдээгүй л байна.

Оны зааг дээр Ливерпүүлийн ахлагч Жи-г сонирхож байна гэж гарсан. Өнөөдөр бас уншлаа. Зун манайхан санал явуулна л гэж. Топ 4т багтахгүй бол лидерүүдийг нь Итали, Английн багууд зулгаана гэж.
Түүний ирэх нь юу л бол. Интэрээс Занеттиг авна гэдэгтэй л адил байх. Тэгээд ч Английн том багууд санал тавиад бүтээгүй. Ер нь Жи явахгүй л гэх биз ямар ч баг байсан.
Тиймд Кандрева, Галоппа, Хамсик нараас сонгосон нь дээр биз. Тэгээд ч Коутиньо ирчихнэ.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Бамбууш » Mon Jan 04, 2010 4:19 am

За оноо яаж гаргав Хулхи БX хамаа?
Танайхан харин Ж-г сонирхоод байх шиг байна. Гэхдээ чиний кэлсэнээр манай күн ер нь явахгүй л дээ. Баг ч явуулахгүй... ПЛ цом хэд хэд өргөсөн байсан бол ч бас юу гэсэн... Төрчихсөн ДОМОГУУД гэдэг чинь бас л өөр л дөө.... Ж бол удахгүй Малдини, Раул, Дэль Пьеро, Райн Гиггз , танай Заннетти зэргийн хэмжээнд хүрэх болно...... Жосе бол Ж-г майр үнэлдэг тиймдээ ч тэр жил маш их гөөнгө өгч санал болгож байсан.. Ж-д харин тэр үед бол эргэлзээ байсан... Гэрээг нь шинэчлэхгүйн дээр өөрийнх нь үеийн шахуу Лампард энэ тэр ПЛ өргөөд л.......... Мэдээж аваргуудын Лиг авчихсан байсандаа сэтгэл нь шулуудаад багтаа үлдэнэ гэж бодож байсан ч Клубын зүгээс гэрээг нь шинэчлэх асуудал удаастай бас өгдөг кэдийг нь өөрийнх нь үнэлэгдэх хэмжээнд нэмэхгүй асуудалууд их байсан.. Тэгээд ч Хэнцэрүүд Жосегын удирдлаган доор жинкэнэ тогтвортой тоглож олон олон Топ зэрэглэлийн тоглогчдын хүслийг татаж байсан... Тэгээд дээр нь сонин кэвлэл үгийг нь мушгиад би бараг л Жосегын удирдлаган доор тоглохыг күсдэг энэ тэр гэсэн элий балай ярилцлагуудыг тухайн үед цацаж байсан.. Үүнд нь эгдүүцсэн Копууд , ялангуяа Мэрсэйсайдын өмнөд эргийнхэн түүнд хандах хандлагаа нилээн өөрчлөсөн.. Нэг тоглолтон дээр эхнэрийг нь Янкан гэж орилдсон бол, өөр бас нэг тоглолтон дээр ээжийнх нь хажууд -Стиви Ж чи бол новш, чи их мөнгөний төлөө Мэрсэйсайдыг орхих гэж байна. Чамайг хараал идэг ..( Steve G you are scumbag ... You just want to leave Merseyside , cos they offered you big money .... Goddamnnn you...) гэсэн... Манай күн энэ талаар ээжээсээ сонсчихоод үнэхээр их сэтгэлээр унасан гэдэг.. Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа бүх л үеийг Хотон Шувуудын Кувсасны төлөө зориулж байсан манай күн мэдээж асар эмзгэлсэн нь хэнд ч тодорхой... Тэр үед Лондонгын Метро дээр Стиви Ж , Хэнцэр Хувьсгалд нэгдэв, Тэр дүүгээ эргэж ирэх нэрийдлээр Royal Garden зочид буудалд Жосе болон түүний туслахтай уулзав энэ тэр гэсэн нийтлэл гарсан... Яг л Эшли Фаакинг Коул , өөрийг нь дэлхийн хэмжээнд хүргэсэн Хайбуриг орхисон шиг л драмыг сонин кэвлэлүүд цацаж байсан.... Би бол дотороо бараг ингээд ирчихэж байгаа юм байхдаа гэж бодож байсан юм... Харин эцэст нь Албан ёсны Сайт дээр гэрээг нь сунгасан талаар мэдээлэл гарч энэ бас хэсэг хугацааны драма төгсгөвөр болсон л доо... Тэр үед бол Ж- залуу ч байсан, илүү ихийг хүсч байсан нь нууц биш, бусад шиг л цом авч тэр дундаа ПЛ өргөхийг асар күсч байсан нь лавтай... Одоо бол харин өөр хэрэг... Одоо бол би яг юу бодож байгааг нь мэдэж чадахгүй л дээ.. Ер нь өөрөөс нь өөр кэн ч мэдэж чадахгүй байх.. Гэхдээ би Ж-г одоо ПЛ өргөтлөө багтаагай хамт байна ПЛ аваагүй ч эндээ зодог тайлна гэж боддог байх гэж бодох дуртай..... Занетти 33 насандаа анхны Скудеттогоо күртэж байсныг БX чи маньдаа кэлж байсан.. Тэрэн шиг Ж тун удахгүй анхны ПЛ тайтлыг өргөөд зогсож байх болноо гэж мань мөрөөддөг юм... За за сэдэв дээр чинь баахан номлол энэ тэр айлдчихлаа.. Гэхдээ зүгээр энэ Ж-тэй холбогдсон шуумуудад өөрийн зүгээс бодож явдаг хариугаа л бичлээ.. Тэрнээс мань мэдэмхийрч Миро шиг Тоосго загнах гэсэнгүй...
Good year all of you Nerrazurris Good year........
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Пацца Интэр 2009-2010

Postby xb » Mon Jan 04, 2010 10:03 am

Би шинэ оноо дажгүй угтсан шүү. Чи ч бас тэгсэн гэж найдъя.

Олон руморууд гардаг ч Жи-гийн талаар гэвэл нэлээд сонирхолтой санагдахаар нь бичсэн чинь форумын олон улаануудаас чи л хариу бичиж байна.
Бас мэдээгүй мэдээлэл бичсэн байна

Товчхондоо түүний ирэх нь худлаа даа. Жаахан сенсаац ч гэсэн топ4-т орж чадахгүй бол лидерүүдийг чинь багууд зулгаана гэсэн л санаа.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby El Payaso » Mon Jan 04, 2010 10:31 am

Пандев тэгээд Лотитотой муудалцаж муудалцаж нэг юм буцаад Интерт ирэв үү? хуучин ч Лациод байхдаа Интерийн өөдөөс шазруун үздэг байсандаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Gankhuu » Mon Jan 04, 2010 10:54 am

Жозе Серие А ПЛ-тэй харьцуулахад том багууд нь аваргуудын лигт сайн явахгүй байгаа ч гэсэн бусад жижиг, дундаж багууд англиас хамаагүй хүчирхэг, тактикийн хувьд хол илүү, тоглоход хэцүү байдаг.

Англид жижиг багуудаас оноо цуглуулах амархан бол Италид тийм биш байна аа гэжээ.

Яааааалтачгүй үнэн л дээ.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Барнаба » Mon Jan 04, 2010 10:59 am

Gankhuu wrote:.........

Англид жижиг багуудаас оноо цуглуулах амархан бол Италид тийм биш байна аа гэжээ.

.......


Одоо ч хаана л бол хаана жижиг багуудаас оноо зулгаахад хэцүү болсон байна шүү дээ... :mrgreen:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby kamizake » Mon Jan 04, 2010 11:01 am

Харин тэхх одоо томчуул ямар ч багтай тоголсон шууд 3 оноо гэж хэлэх хэцүү л болчоод байнашд. Талбай дээрээ ч бас хэцүү л байдаг болчиж
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Gankhuu » Mon Jan 04, 2010 11:07 am

Barnaba wrote:
Gankhuu wrote:.........

Англид жижиг багуудаас оноо цуглуулах амархан бол Италид тийм биш байна аа гэжээ.

.......


Одоо ч хаана л бол хаана жижиг багуудаас оноо зулгаахад хэцүү болсон байна шүү дээ... :mrgreen:

Жозедоо л хэл
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: Пацца Интэр 2009-2010

Postby kamizake » Mon Jan 04, 2010 11:16 am

:-o
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Хашка » Mon Jan 04, 2010 2:03 pm

Арабын Аль-Халилыг Милитогийн 85 дахь минутад хийсэн гоолоор хожлоо. Алибеч, Донати, Стеванович гээд залуучууд үндсэн багтайгаа тоголсон байна. Мөн гэмтлээс эргэж ирсэн Сантон зүүн жигүүртээ эхний үед тогложээ.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby TraP » Mon Jan 04, 2010 7:22 pm

Ийшээ тийшээ 50,60-аар бид явуулаад худлаа үнэ хөөрөгдөөд байнуу гүй юу :grin:
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Пацца Интэр 2009-2010

Postby enkuna » Mon Jan 04, 2010 8:43 pm

Пандев 27 дугаар зүүхээр болжээ 2014 он хүртэл гэрээлсэн гэнэ
Image
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Пацца Интэр 2009-2010

Postby enkuna » Mon Jan 04, 2010 8:52 pm

Олон хүн байгуулсан гавъяа, хийсэн бүтээсэн зүйлсээрээ түүхэнд мөнхөрдөг. Мөн хэлсэн үг нь олон арван жил өнгөрсөн ч үнэ цэнэтэй, хүчтэй хэвээрээ байж түүнээс нь хүмүүс үргэлж баяр баясалыг авдаг. Хийсэн ч юмтай, гайхалтай оновчтой, тоглож шоглосон үгээрээ алдартай хүний нэг нь манай багийн дэд ерөнхийлөгчийн албыг өнө удаан жил хашсан Жюзеппе Приско буюу Пеппино юм.
Пеппиногийн дуртай зүйл бол Алпийн нуруу, Ювэ, Милантай өрсөлдөх. Тэднийг егөөдөж, хошигнож хэлсэн үгээрээ тэр маш алдартай. Түүнийг багийн дэд ерөнхийлөгчийн албыг олон жил хашсан, Интэрт хийсэн бүтээснээс нь илүү, мөнхийн өрсөлдөгчдийнхөө талаар хэлсэн үгсийг нь энэ нийтлэлдээ оруулж байна. Түүний хэлсэн үг одоо ч интэристи нарт баяр өгч, үнэ цэнээ алдаагүй юм. Ингээд энэ алдартай хүн юу хэлж байсан гэдгийг нь сонирхоё.

- Би расизмын бүх төрлийг эсэргүүцдэг. Гэхдээ миний охин Миланисттай гэрлэхгүй.

- Милан хотод 2 том баг байдаг.
1. Интэр
2. Интэрийн өсвөрийн баг!

by XB
үргэлжлэлийг блогоос үншаарай :eek: http://inter-milan.blog.banjig.net/post ... _id=336000
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Пацца Интэр 2009-2010

Postby [AMATORY] » Tue Jan 05, 2010 8:56 am

Манай хэдэн тоглогч энэ өвөл явахаар болж байна. Виераг Сити, Суазог Генуа, Манчиниг Марсейл зэрэг багууд улирал дуустал зээлээр авахнээ. Яг одоогоор Суазог авах нь тодорхой болсон. Нөгөө 2 нь яригдаж байгаа. Хаашдаа зун тэгээд бүр явах биз дээ. Пандев харин зөрөөд ирж. Тони гэж байхаар мань эрийг авсан нь сайн хэрэг :eek: .
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Пацца Интэр 2009-2010

Postby crusader » Tue Jan 05, 2010 5:00 pm

Виера, Манчини хоёрыг явуулмаар байсан юм болж болж. Виера угаасаа кареер нь өндөрлөх тийшээ хандаж байгаа тэгээд ч түүний байрлал дээр манайд хангалттай олон сайчуул байгаа учраас явуулах нь зөв. Тэгээд ч санхүүгийн хувьд ашигтай тусна Виера чинь Этогийн дараа орох өндөр цалин авдаг хог юм байна лээ шдээ манайд. Манчиниг явуулбал манай хүн л талбайд тоглох боломж нь ихэснэ гэсэн үг ижил байрлал дээр нь тоглодог хүн явчихаар :eek:
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Бамбууш » Wed Jan 06, 2010 4:14 am

"Il Capitano" - Нерраззуригын Домог..............
2006 оны хавар Сери А-гын аваргаар Ювентус тодорч тэдний хойно хэдэн оноогоор удаалласан Интер Милан буюу Хар Хөхүүд 3 дугаар байранд орсон юм.....Хамгийн сүүлд тэртээ хойно өнгөрсөн 20 дугаар зууны 1989 онд сүүлчийн Скудеттогоо авч байснаас хойш нийтдээ 17 жил өнгөрөхөд Хар Хөхүүд улсынхаа аварагад хэдхэн удаа л аман хүзүүдэж байснаас түрүүлж ч байгаагүй эдгээр он жилүүдийг үдсэн юм........2006 оны Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээны дараагаар Итали орон тэднийг дэлхийд дахин алдаршуулсан хөвгүүдээ эх орондоо угтан авсан тэр баяр хөөрт өдөр бас нэгэн олныг чихийг дэлдийлгэсэн мэдээлэл тэдний баяр хөөрийг хийсгэж орхин салхинд авалцах гал шиг түгсэн нь Улсынхаа Аваргыг дахин хүртээд байсан Ювентус Клуб болон хэд хэдэн Дээд Лийгийн Клубуудыг тойрсон хэл ам байлаа...Calciopoli буюу Италийн хөлбөмбөгийн булхай гэсэн нэрээр олонд түгсэн энэхүү хэргийг Италийн цагдаа нар хэдэн сарын турш мөрдөн мөшгиж илэрүүлж олны нүдэн дээр баримттайгаар дэлгэн тависнаар Аварга аваад байсан Ювентус болон АС Милан, Лацио, Фиорэнтина, Режина зэрэг багууд зохих шийтгэлээ хүлээв. Ювентус доод Лиг болох Сери Б рүү шууд унасан бол үлдсэн бусад багууд мөнгөн хэмжээний томоохон шийтгэлээр шийтгэгдэн Сери А -д тогтон үлдсэн юм.... Ингээд 3 дугаар байранд 76 оноотой орсон Нерраззуричуудад Скудеттог Италийн хөлбөмбөгийн Холбоо албан ёсоор олголоо... 17 жилийн дараа тэд анх удаа Скудеттогоо дахин гардан авсан мөчид мөн тэдэнтээ 10 жилийг хамт үдээд байсан Интэрын фенүүдийн хайрт тоглогч, багийн ахлагч Il Capitano тэр шагналыг ч мөн давхар гардан авав......
Image
1973 оны 8 сарын 10-нд Аргентины нийслэл хотын борчуулын захын дүүрэг болох Док Судэд Тоосго бутлагч Занеттигийн гэр бүлд нэгэн хүү төржээ... Буонес-Айресын Док Суд дүүрэг бол борчуулын дүүрэг бөгөөд тухайн үеийн Аргентины нөхцөл байдлаас шалтгаалсан эмзэг давхарга, гэмт хэрэгтэнгүүд , борчуулын уурхай болсон газар байлаа... Хавиер Аделмар Занетти бага наснаасаа эхлэн тоосго бутлагч аавдаа туслахын хажуугаар үеэлийнхээ Хүнс Ногооны дэлгүүрт ажиллаж мөн давхар хичээлдээ явах зэргээр хүүхэд насаа өнгөрөөж байлаа... "Би бага насаа эргэн дурсахад миний ой ухаанд зөндөө олон сайн болон муу дурсамжууд орж ирдэг юм,Миний хүүхэд нас бсудынх шиг тийм ч сайхан байгаагүй, Надад хувийн өрөө гэж байгаагүй мөн бусад хүүхдүүдийнх шиг гоёмсог хөлбөмбөгийн шинэ гутал байгаагүй"..Аргентин бол хөлбөмбөгийн эх орон байсан тул тухайн үед тоглож байсан болон өнгөрсөний олон алдарт хөлбөмбөгчид ядуу амьдралтай , борчуудын хороололын хүүхдүүд тэр тусмаа Хавиерт гүн нөлөө үзүүлж байсан гэдэг... Тийм дээ ч тэр энэ бүх ажлын хажуугаар хөлбөмбөгт зүрх сэтгэлээ зориулан хичээл, ажилын хажуугаар боломжоороо хөлбөмбөгийг тоос тортог татсан гэрэл гэгээ муутай гудамжинд тоглож байв...Гудамжны талбайд тоглохоос гадна тэрээр талбайн хог шороо болон элдэв зүйлсүүдэд санаа тавин арчлан тордож байсан байнам..Independiente хэмээх Аргентины гуравдугаар дивизионы багт орох хүсэлт нь бүтэхгүй болсон тул Хавиер Аделмар Занетти өөр нэгэн гуравдугаар дивизионы баг Talleres de Remedios de Escalada -д орон мэргэжилийн хөлбөмбөгийн карьераа эхлүүлсэн гэнэм..
Image
Тэндээ сайн тоглож байсан нь нэгдүгээр дивизионы олон багууйн дасгалжуулагчдын хараанд өртөснөөс Banfield багийн дасгалжуулагч түүнийг багтаа урин авчирсанаар түүний цаашдын карьерт нь асар том түлхэц болсон гэдэг юм... Анхныхаа дебут тоглолтыг тэрээр Аргентины алдарт баг Ривэр Платын эсрэг гэртээ 1993 оны 9 сарын 12нд 20 настайдаа Banfield -н талбайд хийлээ..Түүний клубын анхны гоол үүнээс 17 өдөрийн дараагаар Newell's Old Boys -н эсрэг тоглож байхад ирсэн билээ.. Тоглолт 1-1 -н харьцаагаар өндөрлөв.. El Taladro -н фенүүдийн дунд түүний нэр хүнд огцом дээшлээд зогсохгүй Аргентины үндэсний шигшээн ахлагчын хараанд ч гэсэн өртөж амжсан байна. Тун удалгүй тэрээр шигшээдээ тоглох урилгаа хүлээн авав..Залуу хүүгийн карьер , түүний тоглох хүсэл , цуцашгүй хөдөлмөрийнх нь дүнд өсөн дэвжисээр л....Тэрээр ихэвчлэн баруун ар дээр тоглож айлын жигүүрүүдийн довтолгоог зогсоож жигүүрээр довтолгоог эхлүүлдэг ч , заримдаа шаардлагатай бол төвд дуудагдан баурун хагас дээр тоглож ч чаддаг болж ирлээ... Нутгын хоёр Гигант баг Бока Хуниорс болон Ривер Плат түүнийг сонирхож эхлэсэн ч тэрээр багтаа дахин нэг жил үлдээд 1995 онд Европыг тэр дундаа Азуриг зорин ирж Нерразуррид нэгдэж мэргэжилийн хөлбөмбөг дэх карьерынхаа давтагдашгүй нэгэн үеийн эхлэлийг тавьсан болно...Тухайн үед Интер Миланы эзэн байсан Массимо Мораттигийн хамгийн анхны наймаа болон түүхэнд тэмдэглэгдэн үлдэх аз завшаан түүнд тохиолдлоо..
Image

Залуухан халуухан Аргентин залуу Интериста нарын дунд нэр хүндийг олж эхлэв... Түүний анхны дебут тоглолт нь Vicenza эсрэг 1995 оны 8 сарын 27-нд хийсэн юм. Залуу хүү Интерт байнга тогтмол гараанд гарж тоглосоор л... Энэ үед түүнийг Нерразурригын фенүүд "Il Trattore" ( Трактор ) хэмээн авгайлан дуудаж эхлэлээ.. Учир нь түүний хүч чадал , тогтвортой тоглолт болон дуусашгүй стамина мөн эсрэг талын хамгаалагчдын хажуугаар хурдаар ааглан гараад өөрийн багийнхаа тоглогчидод агаараас болон газараас дамжуулалт өгөх зэрэгээс шалтгаалсан юм.... 1996 онд Зуны 26 дугаар Олимпын тоглолт Америкын АТланта хотод болоход Аргентины шигшээ баг хөлбөмбөгийн төрөлд мөнгөн Медаль зүүсний дотор Интерын ирээдүйн домог энэхүү залуу ч мөн багтаж байсан..
1998 онд тэд УЕФА ЦОМ-н финалд мөн л нутгын баг Лациотой тоглосон тоглолтонд 2 дах гоолыг 16 -н гаднаас өшиглөн оруулж улмаар баг нь 3-0 харьцаагаар Лациог буулган авч энэхүү цомыг хүртэж байлаа.. Түүний Интертэй авсан олон цомуудын эхлэл нь энэ цом байсан билээ.. Тэр жилдээ шигшээ багтаа багтан Францад болсон Дэлхийн Аваргад оролцон улмаар хасагдах шатны 16-д Цагаан Цэнхэр өмсгөлтөнгүүдийн занал дайсан Англичуудтай хийсэн хариу тоглолтонд Хуан Себастьян Вероны чөлөөт цохилтыг нэж гүйцээн тооны харьцааг 2-2 болгон тэнцүүлж тоглолтын хувь заяаг пеналтиар шийдэгдэхийг харан багаа ялахыг хараад баярлан гүйж байв.
Image
Гэвч баг нь шөвгийн 8-д Нисдэг Голландчуудад хожигдож Цагаан Цэнхэр өмсгөлтөнгүүд харамсалтайгаар нутаг буцлаа..
Нерразурри болон Азуригын домогт тоглогч Жуйсеппе Бергоми 1999 онд зодог тайлснаар түүнд Интерын ахлагчын тууз автоматиар хүрэлцэн ирлээ..Домогоос ирээдүйн домогт ийнхүү ахлагчын тууз хүрэлцэн ирэв. "Бергоми бол агуу тоглогчоос гадна агуу хүн байсан тул ахлагчын тууз ирэх мөчид надад үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сонин мэдрэмж төрж байсан билээ. Гэвч бас надад асар бахдал бахархал төрж байсныг би нуухгүй.. Интер бол агуу түүхтэй агуу баг.. Ийм агуу багийн ахлагч болох завшаан хэр баргийн хүнд тохиолдоод байдаггүй". Шигшээ багийн замнал нь тийм ч бахархмаар дардан байгаагүй ч гэсэн Интер дэх замнал нь түүнийг өдөрөөс өдөрт Хар Хөхүүдийн хөгжөөн дэмжигчдын хайртай нэгэн болгож байсан юм...2002 онд болсон Дэлхийн Аваргад сүүлчийн Минутанд Аргентины шигшээн ахлагч байсан Роберто Аяала гэмтэж тэмцээнийг орхихоос аргагүйд хүрсэн тул тухайн үеийн шигшээн дасгалжуулагч байсан Марсело Биелса , Нерразурригын ахлагч залууг үндэсний шигшээн ахлагчаар томилж тэмцээнийг зорив... Хэсгийн тоглолтын эхнийхдээ хожсон ч тэд 4 жилийн өмнө нутагруу нь буцааж байсан өст Дайсан Англидаа Девид Бекхамын цохисон пеналтиар хожигдон , хэсгийн сүүлчийн тоглолтондоо Шведтэй тэнцэснээр түүхэндээ хэсгээсээ анх удаагаа шалгарч чадахгүй мултран гуниг гутрал нулимасаа тээн Номхон далайн цаана орших нутагруугаа буцлаа..2005 онд тэрээр Интер дах карьертаа бас нэгэн цом нэмсэн нь Италийн цом буюу Coppa Italia байв.... Тэр жилдээ Интер мөн л Italian Super Cup-д түрүүлэн хөгжөөн дэмжигчдээ баясгав.. Гэтэл үүнээс 1 жилийн дараа мөн л эдгээр хоёр цомд багаа ахлан мөн л түрүүлсэнээр тэрээр Интер дах карьераа улам л аривжуулан хөгжүүлж байсан гэхэд болно.... Ингээд нийтлэлийн эхэнд цухас дурдагдсан Calciopoli хэмээх үйл явдал Италийн хөлбөмбөгт тохиолдон Аварга авсан Ювентус хүндээр шийтгүүлж доод дивизионруу унасан бол 2 -т орсон АС Милан мөн л 13 оноогоор хадагдан улмаар багагүй мөнгөн торгууль хүлээснээр Аваргын Титэм Нерразуричуудад хүрэлцэн ирлээ... "Интер шиг агуу түүхтэй баг 17 жил Скудетто хүртээгүй байна гэдэг тоглогч бид нарт болон хөгжөөн дэмжигчидэд маань асар том дарамт мөн доромжлол байсан, Харин энэхүү хэрэг явдалын дараагаар бидэнд Аваргын титэм хүрэлцэн ирээд байна. Энэ бол зөвхөн миний ч амьдралд тохиолдсон гайхамшигтай явдал байгаад зогсохгүй Нерразуриг дэмжицгх мянга мянган хөгжөөн дэмжигчид ( Хулхи дуучинд маань бас хамааралтай ) хамааралтай билээ... Би аваргын Титэмыг , ахлагчын туузтай зүүн зогсож Интерт авчирч байгаадаа аз жаргалтай байна "...........Тэр жилийн ДАШТ-р түүнийг шигшээ багийн дасгалжуулагч Хосе Пекерман ямар нэгэн үл мэдэгдэм шалтгаанаар дуудсангүй. Оронд нь Лионал Сколаниг түүний оронд ДАШТ-д авч явлаа..
12 жилийг шигшээ багтаа тоглож зориулсан түүнд энэ бүхэн амар байгаагүй нь ойлгомжтой."Би үнэхээр ямар нэгэн хөлбөмбөгийн эсвэл хөлбөмбөгийн бус шалтгаанаас болж дуудагдаагүйгээ мэдэх юм алга..Би тайван нойрсож чадна.Би Үндэсний Шигшээдээ байгаа бүхнээ зориулж ирсэн. Учир нь би Аргентины үндэсний шигшээн тоглогч байсан байсаар байгаа байсаар ч байх болно гэдэгээ мэдэж байна. Би Пекерманы хэв загварт тохирсон тоглогч биш байсан юм байлгүй дээ"
Image...
Тэрээр Интерт өнгөрүүлсэн 14 жилдээ нийт 600 дээш удаа гараанд гараад байгаа ба бүх цаг үеийн гараанд багтсан тоглогчидоос Бергоми ( 758 ) дараа л орж байгаа билээ..Энэ оны 10 сарын 24 -нд тэрээр үндсэн бүрэлдэхүүнд багтан талбайд гарсанаар Жиасинто Фаччетогын Сери А-д хийсэн 476-д хүрээд байна..Мөн сонирхуулж хэлэхэд тэрээр 149 удаа нэг ч тоглолт алгасалгүйгээр гараанд гарсан анхны Интерын тоглогчоор тодороод байгаа юм...1999 оны 2 сарын 27-нд Coppa Italia Пармагийн эсрэг хийсэн тоглолтон дээр л тэрээр Интер дах Карьерынхаа анхны улаан картыг хүртэж байв... 2007 онд тэрээр Нерразуррийг ахлан Лийгтээ дахин түрүүлсэн бол удаах жилд нь мөн л тэд Лийгтээ дахин тэргүүлж гурав дарааллан ( сонирхуулж хэлэхэд шинэ менежер Жозе Морьиуногийн удирлаган дах анхны аварга ) түрүүлсэн юм. 13 дасгалжуулагчын удирдлаган доор тоглосон түүн шиг өөр тоглогч байхгүй...Энэ жил мөн л баг нь Сери А-д дахин түрүүлж тэртээ цомгүй хоцорсон 17 жилээ бахдам ялалтууд болон баярт хожилуудаар жигүүрлэн мартаж Лийгтээ 4 дарааллан түрүүлээд байгаа юм. Тэр хэдийгээр ихэвчлэн баруун ар дээр тоглодог ч гэсэн 2008-2009 оны хооронд төвийн тоглогчоор ихэвчлэн гараанд гарч тоглож байгаа нь түүнийг ямархуу юниверсиал тоглогч болохийг нь бага ч атугай илэрхийлж байгаа гэж бодном.. Занетти энгийн үедээ эхнэр Паулатайгаа хамтран үүсгэн байгуулсан Fundación PUPI -үйл ажиллагаандаа анхааралаа тавин ажилдаг. Эхнэртэйгээ тэрээр 1992 онд танилцаад 7 жил гаруй үерхэн явсаар дэр нэгтгэн нэг гэрт оржээ.. 2005 онд Coppa Italia, Italian Super Cup зэрэгт түрүүлсэн давхар баяр дээр нь эхнэр нь амаржиж тэрээр Сол Занетти хэмээх бяцхан охинтой болсон..Энэ тухайгаа тэрээр дурсахдаа "Энэ бол гайхамшигтай мөч. Энэ бол үгээр хэлж болохийн аргагүй сайхан мэдрэмжийг би эхнэртэйгээ хамт мэдэрч байна.. Миний бяцхан охин бүх л сайн сайхан болгоныг амьдралдаа хүртэх болно. "
Занеттигийн Хүүхдэд зориулан үүсгэсэн Fundación PUPI -нь Аргентины болон Дэлхийн амжиргаа муу, нэн ядуу, хөгжлийн сааталтай хүүхдэд санхүү болон боловсролын туслалцаа өөр бас бус зүйлсийн тусламжыг олгож байдаг. Тиймээс ч түүнд 2005 онд Миланы Хотын захиргаанаас олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй байдаг хэмээн Ambrogino d'Oro шагналыг гардуулсан болно.. Фифагын SOS Children's Villages үйл ажиллагааны албан ёсны элчингээр Жавиер Занетти мөн томилогджээ......
Image
Хэдийгээр түүнийг зөөлөн дуутай ,талбай сэтгэлзүй чанга биш хэмээн олон хүн шүүмжлэдэг ч тэрээр энэхүү шүүмжийг өөрийн нягт тоглолт, хүчирхэг хамгаалалт болон нөмөр нөөлөг түшигээрээ няцаасаар ирсэн юм.
Интерын фенүүд Хавиер Аделмар Занеттиг Хар Хөх өмсгөлийг өмсөж байсан хамгийн агуу тоглогчидын нэг нь кэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Багтайгаа хамт 14 улиралыг үдэж 600 аас дээш тоглолтыг тэдний төлөө хийж, тэднийг ахлан 4 скудетто хүртсэн түүнийг ДОМОГ гэдэгтээ өстөн дайсан Россоноричууд нь ч маргаж эс чадах буйзаа...
Агуу түүхийг бичихдээ түүнийг бичилцсэн домогт хүмүүсийг юун түрүүнд дурддаг билээ. Энэхүү бэсрэг нийтлэлийн гол дүр болсон "Il Capitano" тэр тусмаа Нерразуричуудын бахархал болсон тоглогчын талаар бүгдийг бичнэ гэвэл үүнээс хэдэн 10-н их баримт материал , цаг хугацаа шаардагдах нь дамжиггүй юм..
2010 оны зун багтайгаа байгуулсан гэрээ нь дуусаж байгаа тэрээр Интер Миланы тухай өөрийн бодлоо хэдэн үгээр ийнхүү хэлнэ.
"Интер бол миний өмнө Европын хөлбөмбөгийн хаалгыг нээж өгсөн анхны баг. Би энд ирэхдээ үнэхээр жаахан хөвгүүн байсан бөгөөд энд ирээд бодсон, нээх олон баг над шиг 20 хэдхэн настай хөвгүүнд ийм их итгэл үзүүлэн багтай нэгтгэхгүй байсан болов уу гэж. Тэр тусмаа Нерразури шиг агуу баг бол бүүр үгүй. Гэсэн ч тэд надад итгэл үзүүлж намайг тэдний төлөө тоглоход тусласан Би үүнд үнэхээр их баярлаж явах болно хэзээ ч тэдний төлөө гэсэн сэтгэл минь хуучрахгүй. Зарим нэг шалтгаанаар би энд үргэлж гэртээ байгаа юм шиг миний төрсөн гэр шиг мэдрэмжийг мэдэрдэг, тийм ч учраас би хэзээ ч явах тухай бодож байсангүй ээ."
Агуу Тоглогчид нэг бол төрнө эсвэл тэд хөлбөмбөгийн талбай дээр өөрийн хур авьяасаар өөрсдийн замналаа бичнэ... "Il Capitano" бол үүний хоёрт орох тоглогч юм. Би хэдийгээр Интер Миланы фен биш ч гэсэн энэхүү одоо цагийн Нерразуригын агуу ахлагчын талаар бичихгүй байж эс чадав... Будант Албионы Ливерпүүлийн үнэнч хөгжөөн дэжигч Коп Бамбууш Нерразуричуудын Агуу ахлагч чамд хүндэтгэн ёслож байна...


I salute you Il Capitano..............
Image


Энэхүү бэсрэг нийтлэл ухаантай юмыг Галзуу Интериста болон форумын хүндэт гишүүн xб-д амласан ёсоор зориуллаа..Өнгөрсөн ч гэсэн Төрсөн Өдөрийн мэнд. Чи аалз төрсөн өдөрөө цонход оруулахгүй яасан юм.. Мань нь тулгамдаад жаахан гурилдчихсан байж болно..Гэхдээ хэлвэл үг гишгивэл газар кэмээн сэтгэж олон хоног дуншсан нийтлэлээ нэг өдөр бариж аваад ийнхүү нооронхойлж дуусгалаа...Таалагдах эсэхийг таалал чинь мэдэг...
i'm outta here ma boy
Long Live
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Пацца Интэр 2009-2010

Postby [AMATORY] » Wed Jan 06, 2010 8:34 am

Гайхалтай нийтлэл бичжээ Бамбуушаа :-D :-D :-D .
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Seikoni » Wed Jan 06, 2010 10:07 am

Занетти Занетти Жиррард энэ тэр гээд байсан ийм юм бичиж байсан болохоор аргагүйм байна л даа...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Пацца Интэр 2009-2010

Postby El Payaso » Wed Jan 06, 2010 10:09 am

98-99 оны улиралд сериа а 18 багтай байхад бүх 34 тоглолтонд гараанд гарч нэг ч сэлгэгдэлгүй тоглож түүхэн рекорд хийж байсан гэдэг байх шүү Занеттиг... ийм олон жил констант тоглолт үзүүлж байгаа тоглогчид цөөхөн шүү... гоёо тоглогч...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Пацца Интэр 2009-2010

Postby Хашка » Wed Jan 06, 2010 10:18 am

Сайхан бичжээ :eek: Их сэтгэл гаргаж бичсэн байна, баярлалаа гэснээс xb маань хариуг нь барих байлгүй дээ :-D
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Пацца Интэр 2009-2010

Postby enkuna » Wed Jan 06, 2010 7:37 pm

Чиево - Интер
Шинэ цэрэг Пандев гараанд гарчээ
...............Сезар
Майкон, Лучио, Кордоба, Чиву
........Виера, Занетти
...Марио, Снайдер, Пандев
..............Милито

Сэлгээнд: Тольдо, Куарежма, Матрикс, Стеванович, Донати, Крисетиг, Арнаутович
Нэлээн хэдэн залуус сэлгээнд багтаж
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Пацца Интэр 2009-2010

Postby enkuna » Wed Jan 06, 2010 10:04 pm

Шинэ оны анхны лигийн тоглолтоо Чиевогийн талбайд өдрийн цайны цагаар хийж Мариогийн эхний үед хийсэн гоолоор хожжээ. Пандев гараанаас дебютээ хийсэн бөгөөд эхний гоолд оролцсон бололтой. Ингээд түүхэндээ 17 дахь удаагаа өвлийн аварга боллоо урьд нь өвлийн аварга болоод 10 удаад нь скудетто авч байжээ.
Мотта, Станкович нар торгуультай, Камбиассо, Мунтари нар гэмтэлтэй Этү Африкт тоглолт хийж байгаа болоод тоглосонгүй. Куарежма сэлгээгээр тоглосон байна түүнийг Моу явуулахгүй гэдгээ мэдэгдээд байгаа, мөн Арнаутович дебютээ хийжээ. Виера Сери А-д 100 дахь тоглолтоо хисэн байна анх дебютээ 95 онд хийж байсан гэнэ.
Ирэх хагас сайнд Сиенатай талбайдаа тоглоно
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Пацца Интэр 2009-2010

Postby crusader » Thu Jan 07, 2010 1:02 am

Гоё нийтлэл байна. Сайн ч бичиж. :eek:
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Пацца Интэр 2009-2010

Postby xb » Thu Jan 07, 2010 8:10 am

Баярлалаа Бамбууш. Төрсөн өдрөөрөө авсан хамгийн том бэлэг байлаа.

Хамгийн анх Занеттигийн талаар ярьж байхдаа надаас Аргентин билүү гэж асууж байсан хүн одоо юу бичсэн байгааг нь харж болно. Интэриста шиг л бичсэн байна.
Түүний давуу тал миний бодлоор мэдэхгүй юмаа мэдэмжийрч ярьдаггүй, мэддэг юмаа ярьдаг, мэдэхгүй зүйлээ мэдэх эрмэлзэлтэй. Түүний талаар бичихээсээ илүү энийг бичиж байхдаа өөртөө мэдлэг авна гэдгийг мэддэг болохоор бичих эрмэлзэлтэй. Сайхан муухай болсон ч түүний мэдлэг авч байгаа нь чухал. Гэхдээ энэ бичлэгийг сайхан болсон гэдэгт хүн бүр л санал нийлэх байх.

Харин дараа хэний талаар бичүүлдэг юм билээ :D

Ямартаа ч сайн бичлэг болсон шүү гэдгийг нь онцолъё. Браво Бамбууш :-D
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 21 guests
cron