Marco wrote:Za ashgyi belen bolson bol yamaidaa Hosoo.Ter olloo ruu orj unshij boldoggyi ee end tavij bolohgyi yu neg unshimaar baina.
uul n olloo-goos unshij bolj l bna daa gehdee ingeed hiichii teguul
Хєлбємбєг. Энэ vг хєлєєрєє бємбєг єшиглєн тоглодгийг илтгэсэн маш энгийн vг хэрнээ агуу шидэт сvр хvчин тєгс vг билээ. Олон олон спортын тєрлийг нэгтгэн дэлхий дахиныг донсолгон нааддаг олимп хэмээх аварга тэмцээнээс сvр далайцаараа илvv гарна уу гэхээс дутна гэж vгvй хєлбємбєгийн дэлхийн аварга єндєрлєєд хэдэн сар улирчээ. Улсын наадмын ємнєх 30 хоногт монголчууд бид ч гэсэн энэ тэмцээний буянаар єнєєгийн зvдэргээт бор шар хоногуудыг тvр ч атугай мартан сэтгэлийн цэнгэлийг эдэлсэн. Газар газрын єнгєєр єнгєєр ижилсэн, багаа дэмжин уухайлах фэнvvдийг зурагтаар харахад єєрийн эрхгvй сэтгэл хєдєлж байсансан. Энэ нийтлэлд гэхдээ бид дэлхийн аварга хэрхэн болж єнгєрсєн тухай бус харин энэхvv сvр хvчин тєгєлдєр наадамд манай улс оролцох боломж бий эсэхийг дэлгэн тавихыг оролдлоо. Дэлхийн аваргаар бид дэмждэг багаа хожигдоход харамсаж, хожиход нь баярлаж байсан. Гэхдээ хэдий болтол гадны багийг дэмжиж суух вэ дээ. Монгол улсынхаа багийг дэмжээд орилж, хашгирч, чарлаж болохгvй гэж vv? Ангола гээд нэг улс байна. Португалын колонид байсан энэ улс дэлхийн аваргаар єєрсдийг нь дарангуйлж байсан улстайгаа нэг хэсэгт тааран тоглож математикаар бол хожигдсон ч тоглолтын хувьд ана мана vзэлцэж байлаав Хvн дутуу байсан ч заримдаа цаашаа хагас шигшээ хvртэл явах тавилантай байсан эсрэг багаа тоглолтоороо унтуулж байсан юм. Нутагт нь иргэний дайн болж асар хvнд байдалтай байгаа ч дэлхийн аваргад орж чадсан Зааны ясан эрэг байна. Монголоос бага хvн амтай ч дэлхий дахинд єєрсдийгєє таниулсан Тринидад Тобаго байна. Чингис гэсэн нэрээр тvрээ барин гадаад орчинд нvvрээ тахалдаг бидэнд єнєєдєр спорт л дэлхийд улсаа таниулах хамгийн том боломж гэдэг нь маргашгvй vнэн.
Хєлбємбєг бол бvvр ч онцгой нєлєєтэй. Бидэнд дэлхийн аваргад орох боломж бий юу? Бий гэж итгэлтэй хэлж чадна аа. Харин харамсалтай нь ойрын 7-8 дэлхийн аваргад орж амжихгvй гэдэг нь туйлын vнэнд нийцнэ. Дэлхийн аваргад орохын тулд эхлээд гэхдээ тивийн аваргадаа амжилттай тоглодог байх шаардлагатай гэдэг нь мэдээж. Эхний ээлжинд Азийн зvлгэн дээр онигоо болдоггvй болмоор байна. Vvний тулд бэлтгэл сайтай байх хэрэгтэй ч бид огт хийдэггvй. Бэлдэх хєрс суурь монголд байдаггvй. Vvнийг хэн бэлдэх хэрэгтэй вэ? Монголын хєлбємбєгийн холбоо(цаашид МХХ гэе), тvvний удирдлага. Тодруулж хэлбэл холбооны ерєнхийлєгч Амаржаргал, ерєнхий нарийн бичгийн дарга Ганболд нар. Аливаа vйл хэргийн дэгжиж дээшлэх нь зєв жолоодлогоос шалтгаалдаг. Ерєнхийлєгч нь заавал их хурлын гишvvн байх ёстой юм бол хєлбємбєгт хайртай хvнийг сонгоё л доо. Ерєнхий нарийн бичгийн дарга нь мєн адил хєлбємбєгт зvрх сэтгэлээ зориулсан хvн байх хэрэгтэй байна. Ноён Ганболд "ардчиллын ачаар" холбооны удирдлагад гарч ирээд МХХ-г дэлхийн хєлбємбєгийн холбоо(ФИФА)-нд элсvvлсэн гэж цээжээ дэлддэг гэнэ лээ. 1990 онд социалист систем задран унаж олон тусгаар улсууд бий болсон. Эдгээр улсуудын дийлэнх нь НVБ, ОУВС, Дэлхийн Банкинд нэгдээд дараа нь шууд ФИФА-д элсэж байсан гэдэг. Монгол улс 1998 онд элссэн байдаг. 50, 60-аад оноо байг гэхэд 90 онд элсэж болоогvй юм байх даа.
Бvтэн 8 жил юу хийж байсан юм бол оо. За яахав, хожуу ч гэсэн элссэн нь сайн хэрэг. Тансаг унаа хєлєглєн, гольфын талбайгаас салдаггvй энэ эрхэм дэлхийн аваргын vеэр ТВ-9 телевизэд зочлон гадны баг тоглогчдын талаар яриад байсан. Єєрийн орны хєлбємбєгийн ирээдvйг ярисан бол тvмний таалалд нийцэх байсансан.
Хєлбємбєг сонирхогч хvн бvхний нvдэн дээр Монголын хєлбємбєгийн хєгжил сvvлийн жилvvдэд уналтын байдал уруу асар хурдацтай шилжиж байна. Ганц жишээ авахад л удахгvй эхлэх Азийн наадамд Монголын баг орохгvй байгаа явдал. Vvнийг уналт гэхээс єєр юу гэхэв. Гадны улстай тоглохоороо онигоо болдог уламжлалаа давтан хvмvvсийн доог болохоос айсандаа ингэсэн байх л даа. Сэтгэл гаргасан бол хэдэн тамирчны зардал хоолыг аргалаад дарийн утаа vнэрлvvлж, туршлага хуримтлуулаад ирэхэд болмоор доо. Ийм дайны тэмцээнийг алгасна гэдэг хєлбємбєгийн хєгжил багатай манай орны хувьд байж болшгvй асуудал. Олимпийн хороотой хамтраад ажиллая гэвэл тэд цаашаа тvлхэх нь юу л бол. Сэлэнгэд энэ жил ахмад тамирчдын улсын аварга цоорхой тортой хаалгатай боллоо л гэнэ. МХХ-ы хариуцлагагvйнх шvv дээ. Шведэд болсон єсвєрийн тамирчдын Gothia Cup 2006-д манай хvvхдvvд 2 хожил авч чадсан нь манайд "материал" байгааг илтгэнэ. Тэд явахдаа 15-р хорооллын шороон талбайд бэлтгэлээ хийн манаргаж байсныг харсан хvмvvс нь хэлж байсан. Ногоон зvлэгтэй талбай уг нь байдаг гэх. Харамсалтай нь тэнд тоглоё гэсэн хvсэлтэй хvvхэд залууст vнэ нь дэндvv чангаддаг.
Єдрийн 200 мянган тєгрєгєєр зєвхєн баян компаниуд л ажилчдаа тоглуулдаг байх даа. Тэр талбайнхаа 2 хажуу талаар 2 2 жижгэвтэр хаалга зоож зайг нь бvрэн ашиглуулж тоглуулаад vнийг нь багасгавал хvvхэд залууст асар их дэм болохсон. Бид бvгд хvvхэд байхдаа тоглодог байсан туршлагаасаа харахад том талбайд тогловол амархан цуцдаг. Уналтын энэ жилvvдэд гялайлгаж байгаа ганц мэдээ нь хєлбємбєгийн шинэ ордонг бариулж байгаа явдал хэдий ч vvнийгээ бизнесийн арга хэрэгсэл бvv болгочихоосой. Бидэнд єнєєдєр хєлбємбєгєє гэсэн сэтгэлтэй удирдлага хэрэгтэй байна. Сонгуулиар 8 жил удирдлагад суух эрхтэй болдог. Гэтэл энэ 8 жил нь єнгєрчихєєд байхад дараагийн сонгуулийг хийхгvй байгаа нь монголд хуулийн биелэлт хэр ядруу байгааг илтгэнэ. Хурал зєвлєгєєнд нь шvvмжлэгч талуудыг оруулдаггvй гэх. Хєлбємбєг сонирхогчид шинэчлэлтийг шаардан нэхэж байна. Монголд хєлбємбєг манай улс єндєрт оршдог, цаг агаараас шалтгаалж хєгжих боломж бараг байхгvй гэж vзэх хvмvvс ч байх юм.
Тэгвэл Скандинавын орнууд, Орос, Украин гээд ижил цаг агаартай ч амжилт арвинтай тоглодог зєндєє л улс байна шvv дээ. Эквадор гээд улс байна. Манайхаас дахиад мянган метр хол илvv єндєрт оршдог тэд дэлхийн аваргаар хэрхэн тоглосон билээ. Урьдчилсан шатанд єнєє айхтар Бразил Аргентин нь ч очоод хожиж чадаагvй гэж байгаа. Тэгэхээр иймэрхvv шалтгууд хэлэх дэмий юм. Манайх харин яадаг билээ. Тусламжийн ноолууран цамц ємссєн халуун орны бээвийсэн хэдэн хvмvvст тэсгэм євлийн хvйтнээр талбайдаа хожигдсон. Хариу тоглолтоор нутагт нь очоод бvр хєгєє чирч орхисон. Дахиж ийм арчаагvй шившигтэй байдалд орохгvйн тулд бvгдийг одооноос системтэй бэлдэх шаардлагатай. Эхний ээлжинд дунд сургуулийн биеийн тамирын хичээлийн стандартад хєлбємбєгийн цагийг тvлхvv оруулж єгєх хэрэгтэй. Vvнийг БСШУЯамтай тохиролцож болох асуудал гэж бодож байна. Аливаа зvйлд стандартчлал ус агаар шиг чухал байдаг. Дунд сургуулийн биеийн тамирын хичээл сагсан бємбєгєєр "занимаалдсаар" олон жилийг vзэж байна. Сагсан бємбєг хэдий 2 шийд зоогоод хялбар зардлаар бий болдог ч цаанаа энэ холбооны ажил амжилттай явагдаж байдгийг илтгэж байдаг. Сагсны лиги vзэгч дvvрэн болж байхад хєлбємбєгийн лиги гэнэт явагдахаа больж зогссон нь энэ 2 холбооны хар цагааныг бэлхнээ дэнсэлнэ.
Цєєн багтай ч гэсэн боломжоо дайчлан лигээ таслахгvй байх хэрэгтэй. Яваа яваандаа "хvчээ авсан" цагт цэнгэлдэх дvvрэн vзэгчтэй болоод зарим топ тоглолтуудыг ТВ-ээр гаргаж байж болно доо. Єсвєр болон насанд хvрэгчдийн улсын аваргыг баруун, тєв зvvн гэж бvсчлэн явуулаад шилдгvvдээс нь улсын аваргаа тодруулж байхад юу нь болохгvй гэж. Аймаг сумууд нутгийн зєвлєлvvдтэй болсон. Тэдний анхаарлыг ийш татах талаар чармайх хэрэгтэй. Хєрєнгє мєнгє, цаг агаартай холбон цааргалж байснаас сэтгэлд гал олдвол зууханд гал олдоно гэдгийг санан зориглоод хийхэд бvтэх л ажил. Зуны амралтаар суурин газрын хvvхдvvд компьютерын ард суун нэгнээ буудаж дэлбэлж тоглон хараагаа муутган єнгєрєєдєг. Энэ vеэр нь хєлбємбєгийн лигийн тэмцээн зохиож болно, ингэснээр ядаж л эрvvл хvvхдvvд єсєн торниж цаашлаад улсад хэрэгтэй. Євлийн хvйтэнд нь футзалны тэмцээнийг сургууль, аймаг, дvvрэг хотоор нь байнга явуулж бас болно. Нэг тэмцээнд зуун хvvхэд орлоо гэхэд 5 нь ирээдvйн шигшээ багт кандидат болоод гараад ирнэ. Vлдсэн 95 нь хєлбємбєгт дуртай болж vлдэнэ. Энэ нь цаашлаад лигийн тэмцээнийг vзэгчээр дvvргэж байхад чухал ач холбогдолтой. Vvний тулд бас томчуудын лигийн од тоглогчдыг хэвлэл мэдээллээр сурталчилж байх хэрэгтэй. Хvvхдvvд хєлбємбєгт зvрх сэтгэлээ зориулсан хойно том оддыг дуурайж тэднээс vлгэр дуурайл авахыг хvснэ. Єнєєгийн сурагчдаас Монголын сайн сайн тоглогчдын нэрсийг хэл гэвэл паг л сууж байх вий. Арай ахмадууд нь Буман-Учрал, Лхvмбэнгарав гэх мэт ганц нэрсийг бувтнахаас хараад таних нь юу л бол. Ноён Ганболд тэргvvтнvvд энэ бичээд байгаа зvйлсийг гэнэн мєрєєдєл мэт санаж магад, гэвч эргэцvvлж сайн бодвол бvтэшгvй зvйл биш ээ.
Хєлбємбєгийн интернат сургууль байгуулах, гадны багуудаас хvvхдийн лигидээ скаут урих зэрэг ажлуудыг хийж болно. Мєн хамгийн чухал асуудлуудын нэг бол хєлбємбєгийн чадварлаг мэргэжилтнvvдийг хєлбємбєг єндєр хєгжсєн орнуудад сургах ажил. Єнєєдєр улсын хэмжээнд гадаадад хєлбємбєгєєр мэргэшсэн хvн гарын 5 хуруунд ч хvрэхгvй. Сайн мэргэжилтэнтэй байж гэмээнэ сайн баг тамирчидтай байдаг нь хууль. Биеийн тамирын багш нарыг сургалт семинарт байнга хамруулах хэрэгтэй. Хєлбємбєгийн хєгжлийн санг байгуулж ивээн тэтэгчдийг татах ажил бол бас бодох л асуудал. Хєлбємбєгийн холбоо єєрийн вебсайтыг нэн даруй бий болгох хэрэгтэй. Интернет єндєр хєгжсєн єнєє vед энэ их чухал. ФИФА-ын сайт уруу ороход МХХ-ы талаарх мэдээлэл 3 жилийн ємнєхєєсєє огт єєрчлєгдєєгvй байдаг. Ердєє ганц 2 хvний нэр утас, yahoo мэйл тэгээд л гvйцээ. Гадаад дэх тvншvvддээ
...@mff.mn гэсэн и-мэйл хаягтай нэрийн хуудсаа єгч байвал хvvхдvvдийн хэлдгээр "баавартай" шvv дээ. Спортын том байгууллагууд бvгд єєрийн гэсэн вэбхуудас, мэйл хаягтай байдаг жишгийг дагах нь зvйн хэрэг. Ядаж л тэр вэбдээ холбооны vйл ажиллагаа, лигийн тэмцээнийхээ мэдээг бичээд байвал сонирхогчдын хvрээ тэлэхэд ихээхэн нэмэр болно. Гадаад мэдээллийн тал дээр манай форумны зvгээс хамтран ажиллахад бэлэн. Уг форум энэ тал дээр одоогоор улсын хэмжээнд тэргvvлэх мэдээ мэдээлэлтэй гэхэд буруудахгvй л болов уу. Гудамжны хєлбємбєгийг дэмжиж vvсгээд эхэлбэл бас л сайхан ажил.
Энд харин єнєє цагт газрын асуудал их хvндрэлтэй. Тиймээс аймаг хотын захиргаатай хамтран ажиллах шаардлага гарна. Гадаадын багуудтай нєхєрсєг тоглолтыг боломжоороо хийж л байх ёстой. Хаа очиж соц нийгмийн vед гадаадын багуудтай тоглох энэ тэр гээд хєлбємбєгийн хєгжил овоо байж дээ. Чоймбуу гээд хаалгачийг монголын Яшин гээд хєгшчvvл дурсдаг. Алдрын танхим байгуулж эдгээр хvмvvсийг тэндээ мєнхжvvлж байх нь зайлшгvй ажил vйл баймаар. Монгол улсыг хєгжvvлэх цогц хєтєлбєр гэдэг шиг 2016 он хvртэлх Хєлбємбєгийг хєгжvvлэх хєтєлбєр боловсруулж дээр дурьдсан бvхнийг тvvндээ багтаан олон тvмэнд нээлттэй ажиллавал хєлбємбєг сонирхогчид туйлын сэтгэл хангалуун байхсан.
Хєлбємбєг сонирхогч хvн бvр монголын хєлбємбєгт шинэчлэлтийн уур амьсгалыг хvсч байгаа болохоор энэ уриалгыг бичлээ. Тэрнээс биш Монгол улсын хєлбємбєгийн хєгжлийн гол ноён нуруу болсон МХХ-нд зааж зааварлах гэсэнгvй. Эдгээр санаанууд аль хэдийн холбооны хєтєлбєрт орсон байх л даа(Гэхдээ ийм хєтєлбєр байдаг эсэхийг мэдэхгvй). Хєлбємбєг сонирхогчид элдэв холбоо байгуулан монголын хєлбємбєгийг уналтаас аврах оролдлого хийж байгаа нь ийм тєрлийн 27 холбоо байдаг гэдгээс мэдэгдэнэ.
Эдгээрээс зарим нь чинээлэг компаниудын дунд тэмцээн явуулж байгаа ч тvvнд оролцогч хvмvvсийг хєлбємбєгт дуртай болгож буйг нь vнэлvvштэй. Ихэнх нь гэхдээ єнєєгийн улсын эдийн засаг нийгмийн байдлаас шалтгаалж vйл ажиллагаагаа явуулж чаддаггvй. Юмыг яаж мэдэхэв, цагийн явцад нэг хvчтэй холбоо гарч ирэн шєргєєцєлдєж ФИФА-д гомдол мэдvvлэхийг хэн байг гэхэв. Ингэвэл хэдэн сарын ємнє Грект тохиолдсон шиг явдал болж ч мэдэх юм. ФИФА Грекийг Евро-2008-ын урьдчилсан шатнаас хасангуут парламент нь яаралтай спортын хуульдаа єєрчлєлт оруулснаар ФИФА шийдвэрээ цуцалсан тvvхтэй. Монголд Грек шиг хєлбємбєг нь ард тvмний баяр баягалан биш болохоор ийм зvйл тохиолдоход тєр засаг нь наазгай хандаж ингэснээр монголын хєлбємбєгийн хєгжилд сєрєг нєлєє vзvvлэх талтай. Монголчууд бид vргэлж нvцгэн хvмvvсийн тvлхэлцэж, ноцолдохыг харж баясах бус хєлбємбєгийн багаа чин сэтгэлээсээ уухайлан дэмжих цаг нэгэнт болсоон. Сонгуулиа цаг алдахгvй яаралтай хийж, одооноос зєв системтэй эхэлбэл 30 жилийн дараа єєрсдийгєє дэлхийн дэвжээнд балиалж суух боломж бий. Австрали гэж нэг гигант Азийн хэсэгт орж "шавар хаах" болсон ч аз эз нь таараад сиймхийгээр нь гvйх шанс бол байгаа. Эхний сул єрсєлдєгчдийг даваад сvvлийн шатанд Япон, Кувейт Вьетнамтай нэг хэсэгт таарлаа гэж бодьё. Японд цєєн тоогоор хожигдож, Кувейттай тэнцээд Вьетнамыг илvvрхэж хожиход магадлал єндєрсєж ирнэ. Хєх тэнгэрийн удамт монголын цоглог залууст авьяас чадвар бий гэдэгт vл эргэлзнэм.