"Il Capitano" - Нерраззуригын Домог..............2006 оны хавар Сери А-гын аваргаар Ювентус тодорч тэдний хойно хэдэн оноогоор удаалласан Интер Милан буюу Хар Хөхүүд 3 дугаар байранд орсон юм.....Хамгийн сүүлд тэртээ хойно өнгөрсөн 20 дугаар зууны 1989 онд сүүлчийн Скудеттогоо авч байснаас хойш нийтдээ 17 жил өнгөрөхөд Хар Хөхүүд улсынхаа аварагад хэдхэн удаа л аман хүзүүдэж байснаас түрүүлж ч байгаагүй эдгээр он жилүүдийг үдсэн юм........2006 оны Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээны дараагаар Итали орон тэднийг дэлхийд дахин алдаршуулсан хөвгүүдээ эх орондоо угтан авсан тэр баяр хөөрт өдөр бас нэгэн олныг чихийг дэлдийлгэсэн мэдээлэл тэдний баяр хөөрийг хийсгэж орхин салхинд авалцах гал шиг түгсэн нь Улсынхаа Аваргыг дахин хүртээд байсан Ювентус Клуб болон хэд хэдэн Дээд Лийгийн Клубуудыг тойрсон хэл ам байлаа...Calciopoli буюу Италийн хөлбөмбөгийн булхай гэсэн нэрээр олонд түгсэн энэхүү хэргийг Италийн цагдаа нар хэдэн сарын турш мөрдөн мөшгиж илэрүүлж олны нүдэн дээр баримттайгаар дэлгэн тависнаар Аварга аваад байсан Ювентус болон АС Милан, Лацио, Фиорэнтина, Режина зэрэг багууд зохих шийтгэлээ хүлээв. Ювентус доод Лиг болох Сери Б рүү шууд унасан бол үлдсэн бусад багууд мөнгөн хэмжээний томоохон шийтгэлээр шийтгэгдэн Сери А -д тогтон үлдсэн юм.... Ингээд 3 дугаар байранд 76 оноотой орсон Нерраззуричуудад Скудеттог Италийн хөлбөмбөгийн Холбоо албан ёсоор олголоо... 17 жилийн дараа тэд анх удаа Скудеттогоо дахин гардан авсан мөчид мөн тэдэнтээ 10 жилийг хамт үдээд байсан Интэрын фенүүдийн хайрт тоглогч, багийн ахлагч Il Capitano тэр шагналыг ч мөн давхар гардан авав......
1973 оны 8 сарын 10-нд Аргентины нийслэл хотын борчуулын захын дүүрэг болох Док Судэд Тоосго бутлагч Занеттигийн гэр бүлд нэгэн хүү төржээ... Буонес-Айресын Док Суд дүүрэг бол борчуулын дүүрэг бөгөөд тухайн үеийн Аргентины нөхцөл байдлаас шалтгаалсан эмзэг давхарга, гэмт хэрэгтэнгүүд , борчуулын уурхай болсон газар байлаа... Хавиер Аделмар Занетти бага наснаасаа эхлэн тоосго бутлагч аавдаа туслахын хажуугаар үеэлийнхээ Хүнс Ногооны дэлгүүрт ажиллаж мөн давхар хичээлдээ явах зэргээр хүүхэд насаа өнгөрөөж байлаа... "Би бага насаа эргэн дурсахад миний ой ухаанд зөндөө олон сайн болон муу дурсамжууд орж ирдэг юм,Миний хүүхэд нас бсудынх шиг тийм ч сайхан байгаагүй, Надад хувийн өрөө гэж байгаагүй мөн бусад хүүхдүүдийнх шиг гоёмсог хөлбөмбөгийн шинэ гутал байгаагүй"..Аргентин бол хөлбөмбөгийн эх орон байсан тул тухайн үед тоглож байсан болон өнгөрсөний олон алдарт хөлбөмбөгчид ядуу амьдралтай , борчуудын хороололын хүүхдүүд тэр тусмаа Хавиерт гүн нөлөө үзүүлж байсан гэдэг... Тийм дээ ч тэр энэ бүх ажлын хажуугаар хөлбөмбөгт зүрх сэтгэлээ зориулан хичээл, ажилын хажуугаар боломжоороо хөлбөмбөгийг тоос тортог татсан гэрэл гэгээ муутай гудамжинд тоглож байв...Гудамжны талбайд тоглохоос гадна тэрээр талбайн хог шороо болон элдэв зүйлсүүдэд санаа тавин арчлан тордож байсан байнам..Independiente хэмээх Аргентины гуравдугаар дивизионы багт орох хүсэлт нь бүтэхгүй болсон тул Хавиер Аделмар Занетти өөр нэгэн гуравдугаар дивизионы баг Talleres de Remedios de Escalada -д орон мэргэжилийн хөлбөмбөгийн карьераа эхлүүлсэн гэнэм..
Тэндээ сайн тоглож байсан нь нэгдүгээр дивизионы олон багууйн дасгалжуулагчдын хараанд өртөснөөс Banfield багийн дасгалжуулагч түүнийг багтаа урин авчирсанаар түүний цаашдын карьерт нь асар том түлхэц болсон гэдэг юм... Анхныхаа дебут тоглолтыг тэрээр Аргентины алдарт баг Ривэр Платын эсрэг гэртээ 1993 оны 9 сарын 12нд 20 настайдаа Banfield -н талбайд хийлээ..Түүний клубын анхны гоол үүнээс 17 өдөрийн дараагаар Newell's Old Boys -н эсрэг тоглож байхад ирсэн билээ.. Тоглолт 1-1 -н харьцаагаар өндөрлөв.. El Taladro -н фенүүдийн дунд түүний нэр хүнд огцом дээшлээд зогсохгүй Аргентины үндэсний шигшээн ахлагчын хараанд ч гэсэн өртөж амжсан байна. Тун удалгүй тэрээр шигшээдээ тоглох урилгаа хүлээн авав..Залуу хүүгийн карьер , түүний тоглох хүсэл , цуцашгүй хөдөлмөрийнх нь дүнд өсөн дэвжисээр л....Тэрээр ихэвчлэн баруун ар дээр тоглож айлын жигүүрүүдийн довтолгоог зогсоож жигүүрээр довтолгоог эхлүүлдэг ч , заримдаа шаардлагатай бол төвд дуудагдан баурун хагас дээр тоглож ч чаддаг болж ирлээ... Нутгын хоёр Гигант баг Бока Хуниорс болон Ривер Плат түүнийг сонирхож эхлэсэн ч тэрээр багтаа дахин нэг жил үлдээд 1995 онд Европыг тэр дундаа Азуриг зорин ирж Нерразуррид нэгдэж мэргэжилийн хөлбөмбөг дэх карьерынхаа давтагдашгүй нэгэн үеийн эхлэлийг тавьсан болно...Тухайн үед Интер Миланы эзэн байсан Массимо Мораттигийн хамгийн анхны наймаа болон түүхэнд тэмдэглэгдэн үлдэх аз завшаан түүнд тохиолдлоо..
Залуухан халуухан Аргентин залуу Интериста нарын дунд нэр хүндийг олж эхлэв... Түүний анхны дебут тоглолт нь Vicenza эсрэг 1995 оны 8 сарын 27-нд хийсэн юм. Залуу хүү Интерт байнга тогтмол гараанд гарж тоглосоор л... Энэ үед түүнийг Нерразурригын фенүүд "Il Trattore" ( Трактор ) хэмээн авгайлан дуудаж эхлэлээ.. Учир нь түүний хүч чадал , тогтвортой тоглолт болон дуусашгүй стамина мөн эсрэг талын хамгаалагчдын хажуугаар хурдаар ааглан гараад өөрийн багийнхаа тоглогчидод агаараас болон газараас дамжуулалт өгөх зэрэгээс шалтгаалсан юм.... 1996 онд Зуны 26 дугаар Олимпын тоглолт Америкын АТланта хотод болоход Аргентины шигшээ баг хөлбөмбөгийн төрөлд мөнгөн Медаль зүүсний дотор Интерын ирээдүйн домог энэхүү залуу ч мөн багтаж байсан..
1998 онд тэд УЕФА ЦОМ-н финалд мөн л нутгын баг Лациотой тоглосон тоглолтонд 2 дах гоолыг 16 -н гаднаас өшиглөн оруулж улмаар баг нь 3-0 харьцаагаар Лациог буулган авч энэхүү цомыг хүртэж байлаа.. Түүний Интертэй авсан олон цомуудын эхлэл нь энэ цом байсан билээ.. Тэр жилдээ шигшээ багтаа багтан Францад болсон Дэлхийн Аваргад оролцон улмаар хасагдах шатны 16-д Цагаан Цэнхэр өмсгөлтөнгүүдийн занал дайсан Англичуудтай хийсэн хариу тоглолтонд Хуан Себастьян Вероны чөлөөт цохилтыг нэж гүйцээн тооны харьцааг 2-2 болгон тэнцүүлж тоглолтын хувь заяаг пеналтиар шийдэгдэхийг харан багаа ялахыг хараад баярлан гүйж байв.
Гэвч баг нь шөвгийн 8-д Нисдэг Голландчуудад хожигдож Цагаан Цэнхэр өмсгөлтөнгүүд харамсалтайгаар нутаг буцлаа..
Нерразурри болон Азуригын домогт тоглогч Жуйсеппе Бергоми 1999 онд зодог тайлснаар түүнд Интерын ахлагчын тууз автоматиар хүрэлцэн ирлээ..Домогоос ирээдүйн домогт ийнхүү ахлагчын тууз хүрэлцэн ирэв. "Бергоми бол агуу тоглогчоос гадна агуу хүн байсан тул ахлагчын тууз ирэх мөчид надад үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сонин мэдрэмж төрж байсан билээ. Гэвч бас надад асар бахдал бахархал төрж байсныг би нуухгүй.. Интер бол агуу түүхтэй агуу баг.. Ийм агуу багийн ахлагч болох завшаан хэр баргийн хүнд тохиолдоод байдаггүй". Шигшээ багийн замнал нь тийм ч бахархмаар дардан байгаагүй ч гэсэн Интер дэх замнал нь түүнийг өдөрөөс өдөрт Хар Хөхүүдийн хөгжөөн дэмжигчдын хайртай нэгэн болгож байсан юм...2002 онд болсон Дэлхийн Аваргад сүүлчийн Минутанд Аргентины шигшээн ахлагч байсан Роберто Аяала гэмтэж тэмцээнийг орхихоос аргагүйд хүрсэн тул тухайн үеийн шигшээн дасгалжуулагч байсан Марсело Биелса , Нерразурригын ахлагч залууг үндэсний шигшээн ахлагчаар томилж тэмцээнийг зорив... Хэсгийн тоглолтын эхнийхдээ хожсон ч тэд 4 жилийн өмнө нутагруу нь буцааж байсан өст Дайсан Англидаа Девид Бекхамын цохисон пеналтиар хожигдон , хэсгийн сүүлчийн тоглолтондоо Шведтэй тэнцэснээр түүхэндээ хэсгээсээ анх удаагаа шалгарч чадахгүй мултран гуниг гутрал нулимасаа тээн Номхон далайн цаана орших нутагруугаа буцлаа..2005 онд тэрээр Интер дах карьертаа бас нэгэн цом нэмсэн нь Италийн цом буюу Coppa Italia байв.... Тэр жилдээ Интер мөн л Italian Super Cup-д түрүүлэн хөгжөөн дэмжигчдээ баясгав.. Гэтэл үүнээс 1 жилийн дараа мөн л эдгээр хоёр цомд багаа ахлан мөн л түрүүлсэнээр тэрээр Интер дах карьераа улам л аривжуулан хөгжүүлж байсан гэхэд болно.... Ингээд нийтлэлийн эхэнд цухас дурдагдсан Calciopoli хэмээх үйл явдал Италийн хөлбөмбөгт тохиолдон Аварга авсан Ювентус хүндээр шийтгүүлж доод дивизионруу унасан бол 2 -т орсон АС Милан мөн л 13 оноогоор хадагдан улмаар багагүй мөнгөн торгууль хүлээснээр Аваргын Титэм Нерразуричуудад хүрэлцэн ирлээ... "Интер шиг агуу түүхтэй баг 17 жил Скудетто хүртээгүй байна гэдэг тоглогч бид нарт болон хөгжөөн дэмжигчидэд маань асар том дарамт мөн доромжлол байсан, Харин энэхүү хэрэг явдалын дараагаар бидэнд Аваргын титэм хүрэлцэн ирээд байна. Энэ бол зөвхөн миний ч амьдралд тохиолдсон гайхамшигтай явдал байгаад зогсохгүй Нерразуриг дэмжицгх мянга мянган хөгжөөн дэмжигчид ( Хулхи дуучинд маань бас хамааралтай ) хамааралтай билээ... Би аваргын Титэмыг , ахлагчын туузтай зүүн зогсож Интерт авчирч байгаадаа аз жаргалтай байна "...........Тэр жилийн ДАШТ-р түүнийг шигшээ багийн дасгалжуулагч Хосе Пекерман ямар нэгэн үл мэдэгдэм шалтгаанаар дуудсангүй. Оронд нь Лионал Сколаниг түүний оронд ДАШТ-д авч явлаа..
12 жилийг шигшээ багтаа тоглож зориулсан түүнд энэ бүхэн амар байгаагүй нь ойлгомжтой."Би үнэхээр ямар нэгэн хөлбөмбөгийн эсвэл хөлбөмбөгийн бус шалтгаанаас болж дуудагдаагүйгээ мэдэх юм алга..Би тайван нойрсож чадна.Би Үндэсний Шигшээдээ байгаа бүхнээ зориулж ирсэн. Учир нь би Аргентины үндэсний шигшээн тоглогч байсан байсаар байгаа байсаар ч байх болно гэдэгээ мэдэж байна. Би Пекерманы хэв загварт тохирсон тоглогч биш байсан юм байлгүй дээ"
...
Тэрээр Интерт өнгөрүүлсэн 14 жилдээ нийт 600 дээш удаа гараанд гараад байгаа ба бүх цаг үеийн гараанд багтсан тоглогчидоос Бергоми ( 758 ) дараа л орж байгаа билээ..Энэ оны 10 сарын 24 -нд тэрээр үндсэн бүрэлдэхүүнд багтан талбайд гарсанаар Жиасинто Фаччетогын Сери А-д хийсэн 476-д хүрээд байна..Мөн сонирхуулж хэлэхэд тэрээр 149 удаа нэг ч тоглолт алгасалгүйгээр гараанд гарсан анхны Интерын тоглогчоор тодороод байгаа юм...1999 оны 2 сарын 27-нд Coppa Italia Пармагийн эсрэг хийсэн тоглолтон дээр л тэрээр Интер дах Карьерынхаа анхны улаан картыг хүртэж байв... 2007 онд тэрээр Нерразуррийг ахлан Лийгтээ дахин түрүүлсэн бол удаах жилд нь мөн л тэд Лийгтээ дахин тэргүүлж гурав дарааллан ( сонирхуулж хэлэхэд шинэ менежер Жозе Морьиуногийн удирлаган дах анхны аварга ) түрүүлсэн юм. 13 дасгалжуулагчын удирдлаган доор тоглосон түүн шиг өөр тоглогч байхгүй...Энэ жил мөн л баг нь Сери А-д дахин түрүүлж тэртээ цомгүй хоцорсон 17 жилээ бахдам ялалтууд болон баярт хожилуудаар жигүүрлэн мартаж Лийгтээ 4 дарааллан түрүүлээд байгаа юм. Тэр хэдийгээр ихэвчлэн баруун ар дээр тоглодог ч гэсэн 2008-2009 оны хооронд төвийн тоглогчоор ихэвчлэн гараанд гарч тоглож байгаа нь түүнийг ямархуу юниверсиал тоглогч болохийг нь бага ч атугай илэрхийлж байгаа гэж бодном.. Занетти энгийн үедээ эхнэр Паулатайгаа хамтран үүсгэн байгуулсан Fundación PUPI -үйл ажиллагаандаа анхааралаа тавин ажилдаг. Эхнэртэйгээ тэрээр 1992 онд танилцаад 7 жил гаруй үерхэн явсаар дэр нэгтгэн нэг гэрт оржээ.. 2005 онд Coppa Italia, Italian Super Cup зэрэгт түрүүлсэн давхар баяр дээр нь эхнэр нь амаржиж тэрээр Сол Занетти хэмээх бяцхан охинтой болсон..Энэ тухайгаа тэрээр дурсахдаа "Энэ бол гайхамшигтай мөч. Энэ бол үгээр хэлж болохийн аргагүй сайхан мэдрэмжийг би эхнэртэйгээ хамт мэдэрч байна.. Миний бяцхан охин бүх л сайн сайхан болгоныг амьдралдаа хүртэх болно. "
Занеттигийн Хүүхдэд зориулан үүсгэсэн Fundación PUPI -нь Аргентины болон Дэлхийн амжиргаа муу, нэн ядуу, хөгжлийн сааталтай хүүхдэд санхүү болон боловсролын туслалцаа өөр бас бус зүйлсийн тусламжыг олгож байдаг. Тиймээс ч түүнд 2005 онд Миланы Хотын захиргаанаас олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй байдаг хэмээн Ambrogino d'Oro шагналыг гардуулсан болно.. Фифагын SOS Children's Villages үйл ажиллагааны албан ёсны элчингээр Жавиер Занетти мөн томилогджээ......
Хэдийгээр түүнийг зөөлөн дуутай ,талбай сэтгэлзүй чанга биш хэмээн олон хүн шүүмжлэдэг ч тэрээр энэхүү шүүмжийг өөрийн нягт тоглолт, хүчирхэг хамгаалалт болон нөмөр нөөлөг түшигээрээ няцаасаар ирсэн юм.
Интерын фенүүд Хавиер Аделмар Занеттиг Хар Хөх өмсгөлийг өмсөж байсан хамгийн агуу тоглогчидын нэг нь кэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Багтайгаа хамт 14 улиралыг үдэж 600 аас дээш тоглолтыг тэдний төлөө хийж, тэднийг ахлан 4 скудетто хүртсэн түүнийг ДОМОГ гэдэгтээ өстөн дайсан Россоноричууд нь ч маргаж эс чадах буйзаа...
Агуу түүхийг бичихдээ түүнийг бичилцсэн домогт хүмүүсийг юун түрүүнд дурддаг билээ. Энэхүү бэсрэг нийтлэлийн гол дүр болсон "Il Capitano" тэр тусмаа Нерразуричуудын бахархал болсон тоглогчын талаар бүгдийг бичнэ гэвэл үүнээс хэдэн 10-н их баримт материал , цаг хугацаа шаардагдах нь дамжиггүй юм..
2010 оны зун багтайгаа байгуулсан гэрээ нь дуусаж байгаа тэрээр Интер Миланы тухай өөрийн бодлоо хэдэн үгээр ийнхүү хэлнэ.
"Интер бол миний өмнө Европын хөлбөмбөгийн хаалгыг нээж өгсөн анхны баг. Би энд ирэхдээ үнэхээр жаахан хөвгүүн байсан бөгөөд энд ирээд бодсон, нээх олон баг над шиг 20 хэдхэн настай хөвгүүнд ийм их итгэл үзүүлэн багтай нэгтгэхгүй байсан болов уу гэж. Тэр тусмаа Нерразури шиг агуу баг бол бүүр үгүй. Гэсэн ч тэд надад итгэл үзүүлж намайг тэдний төлөө тоглоход тусласан Би үүнд үнэхээр их баярлаж явах болно хэзээ ч тэдний төлөө гэсэн сэтгэл минь хуучрахгүй. Зарим нэг шалтгаанаар би энд үргэлж гэртээ байгаа юм шиг миний төрсөн гэр шиг мэдрэмжийг мэдэрдэг, тийм ч учраас би хэзээ ч явах тухай бодож байсангүй ээ."
Агуу Тоглогчид нэг бол төрнө эсвэл тэд хөлбөмбөгийн талбай дээр өөрийн хур авьяасаар өөрсдийн замналаа бичнэ... "Il Capitano" бол үүний хоёрт орох тоглогч юм. Би хэдийгээр Интер Миланы фен биш ч гэсэн энэхүү одоо цагийн Нерразуригын агуу ахлагчын талаар бичихгүй байж эс чадав... Будант Албионы Ливерпүүлийн үнэнч хөгжөөн дэжигч Коп Бамбууш Нерразуричуудын Агуу ахлагч чамд хүндэтгэн ёслож байна...
I salute you Il Capitano.............. Энэхүү бэсрэг нийтлэл ухаантай юмыг Галзуу Интериста болон форумын хүндэт гишүүн xб-д амласан ёсоор зориуллаа..Өнгөрсөн ч гэсэн Төрсөн Өдөрийн мэнд. Чи аалз төрсөн өдөрөө цонход оруулахгүй яасан юм.. Мань нь тулгамдаад жаахан гурилдчихсан байж болно..Гэхдээ хэлвэл үг гишгивэл газар кэмээн сэтгэж олон хоног дуншсан нийтлэлээ нэг өдөр бариж аваад ийнхүү нооронхойлж дуусгалаа...Таалагдах эсэхийг таалал чинь мэдэг...
i'm outta here ma boy
Long Live