Монголд АРДЧИЛСАН хувьсгал ялсны 20 жилийн ойд зориулсан барилдаан. 2009-12-10.
Тус барилдаанд нэг ч залуу бөх багтсангүй ээ. Мөн хэд хэдэн аймгийн начин цолтой бөх хасагдав. а.н Бүрэнтөгсөөс эхлээд хэдэн залуучууд цолныхоо эрэмбээр бүртгүүлсэн дарааллаараа хасагдсан гэнэ. Угаасаа сая 5 хоногийн өмнө болсон сумын заан залуу бөхчүүдийн барилдаанд 448 бөх барилдсан гэнэ. Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд орох эрхийн төлөөх барилдаан нь гэж ойлгож болно. Дээр нь нэмээд аймаг, цэргийн цолтой бөх гэхэд л маш олон байгаа шүү дээ.
Барилдааны 1-ийн даваанд у.н Цогзолдорж, у.н Нямсүрэн, у.н Бадамдорж нар л унаснаар өөр нээх том гарзгүй болж өнгөрөв.
2-ын даваа
1.
у.ар Азжаргал а.н Түмэндэмбэрэл
2.
у.г Доржсамбуу а.н Гантулга
3.
у.г Ганбаатар а.н Отгонбаатар (Го)
4.
у.з Амгаланбаатар а.х Ганхуяг
5.
у.з Сайнбаяр а.х Батсайхан
6.
у.з Өсөхбаяр а.з Цэвэлсодном
7. у.з Сорорнзонболд
а.з Амарзаяа8.
у.х Баасандорж а.з Мягмарсүрэн
9.
у.х Даваабаатар а.з Батчулуун
10.
у.х Бат-Орших а.а Энх-Амгалан
11. у.н Жамъянпүрэв
а.а Батбилэг12.
у.н Эрхэмбаяр а.а Тангад
13.
у.н Лхагвасүрэн а.а Бямбаа (барьц сонгож)
14.
у.н Отгонбаяр а.а Батжаргал (Олимп)
15.
у.н Бүрэнбаатар а.а Болдбаатар
16.
у.н Алтансүх а.а Энхбат
17.
у.н Олзгэрэл а.а Батбаяр
18.
у.н Лхагвадорж а.а Цэрэндаваа
19. у.н Ду.Батбаяр
а.а Отгонбаатар (ӨВ)20.
у.н Энхтуяа а.а Батдорж
21.
у.н Өсөх-Ирээдүй а.а Дэлгэрсайхан
22.
у.н Цацабшир а.а Энхбаатар
23.
у.н Бат-Эрдэнэ а.а Батхуяг
24.
у.н Содномдорж а.а Сангисүрэн
25. у.н Батзаяа
а.а Батсуурь (барьц сонгож)
26.
у.н Мөнхбат а.а Нямдорж
27. у.н Насандэлгэр
а.а Пүрэвдагва28. у.н Р.Ганхуяг
ц.а Санжаадамба29. а.а Сүмбээ
а.а Санчир30.
а.а Мөнгөн а.а Алтанхуяг
31. а.а Багахүү
а.а Сүхбат (барьц сонгож)32.
у.х Амартүвшин а.з Баттүвшин
За шуугиан энэ даваанаас л эхэлсэн. Манай чансааг тэргүүлэгч Соронзонболд зааныг Архангай аймгийн заан Амарзаяа гэх залуу шороодуулчлаа, мөн Өвөрхангай аймгийн арслан Отгонбаатар Ду.Батбаяр начинг давсан нь барилдааны цаашдын өрнөлд нэлээд өөрчлөлт оруулсан нь тодорхой. Энэ даваанд надад хамгийн сайхан санагдсан барилдааныг у.н Энхтуяа гаргалаа. Тэрээр сүүлийн үед өсч яваа арал бяр ихтэй а.а Батдоржийг халз хутгаад маш хол түрж хөөсний эцэст давсан нь "би чинь улсын цолтой хүн шүү" гэж хэлэх шиг санагдсан.
3-ын даваа.
1.
у.ар Азжаргал а.а Сүхбат (барьц сонгож)
2. у.г Доржсамбуу
а.з Амарзаяа3.
у.г Ганбаатар а.а Батбилэг
4.
у.з Амгаланбаатар у.н Олзгэрэл
5.
у.з Сайнбаяр у.н Лхавасүрэн
6.
у.з Өсөхбаяр у.н Энхтуяа
7.
у.х Баасандорж у.н Алтансүх
8. у.х Амартүвшин
а.а Отгонбаатар (ӨВ)9.
у.х Даваабаатар а.а Санчир (барьц сонгож)
10.
у.х Бат-Орших у.н Бүрэнбаатар
11.
у.н Эрхэмбаяр у.н Отгонбаяр
12.
у.н Лхагвадорж а.а Мөнгөн
13.
у.н Өсөх-Ирээдүй а.а Пүрэвдагва
14.
у.н Бат-Эрдэнэ а.а Батсуурь
15. у.н Цацабшир
у.н Мөнхбат16.
у.н Содномдорж ц.а Санжаадамба (эмчийн магадалгаагаар)
Нөгөө гайхал Амарзаяа чинь мөн л бас нэгэн том цолтны давав. Доржсамбуу гарьдыг дотуур өхийлдөж даваад туг тойрч явахад нь бөхийн өргөөний тайлбарлагч "Амарзаяа ч бяртай юмаа..." гэж дуу алдсан нь цаг үеэ олсон сайхан магтаал болсон, түрүү даваанд Ду-г давсан а.а Отгонбаатар у.х Амартүвшинг барьц тавилцсан хойно хөлийг нь шүүрч давлаа. Мэдээж дүрмийн дагуу Отгонбаатарын зөв болж байгаа юм. Даваабаатар харцагыг БӨ-д муучилж ам авч байхыг огт хараагүй ээ, энэ удаа ч арай чанга гэмээр ам авлаа. Миний фантази яанаа! гэж бодосноо за яадаг юм энэ 2 залуугийн сайхан үзэхийг харъя гэж бодов. Харцага болдог жилийнхээ хавар 4 дараалж болсон АЦЦБЗБ барилдаанд 3 түрүүлээд дунд нь нэг удаа унахдаа Санчир арсланд шөвгийн 4-д барьц шодуулаад унаж билээ. Түүнээс хойш 2 бөх тараагүй байхаа. Санчир арслан арал бяр ихтэй сайн бөх, өнөөдөр ч Даваабаатартай сайхан үзлээ. Даваабаатар барилдааны явцад шодооны барьцанд хүрсэн ч хаяж чадсангүй, сүүлд нь баруун хөлийг нь аваад ч мөн л хаяж чадсангүй. Шодоход аз Даваабаатарын талд байлаа... 7 хоногийн өмнө залуу харцага Бат-Оршихыг унахад нь ихийг ойлгосон байх гэж бодсон, өнөөдөр даагаа нэхэж Бүрнээ начны өөрийнх нь хөлийг аваад л хаялаа, ингэх л ёстой юм шүү дээ... Мөнхбат ч Цацабширын эрлэг юмаа, барилдаан ч таардаггүй бололтой юм... элдэвлэсээр байгаад л төгсгөлд нь нэг хавираад давчлаа. Санжаадамба арслан барилдаан эхлэхэд л гарын сарвуу нь боолттой байгаа харагдсан, энэ даваанд Содномдорж начинтай тунаж барилдаж байхдаа эвгүй халуулаад хөндүүлэх шиг болсон. Барилдалгүй тахимаа өгөв, харин үзэгчид болон Содном начин нар дурамчхан л үлдсэн.
3-ын давааны өмнө Ардчилсан ерөнхийлөгч Элбэгдорж тэргүүдтэй дээдсүүд морилж нэгэн баярт мэдээ дууслгасан нь Ардчилалын алтан хараацай Эрдэнийн Бат-Үүл Монгол улсын БААТАР гэдэг цолоор шагнагдсан гэнэ. М.Энхболдод суудлаа тавиж өгөн нохой шиг хөөгдөн гарахдаа "... Бат-Үүлдээ баярлалаа ... Бурханы ерөөлөөр бид олуулаа болоод буцаж ирнээ" гэж хэлээд гарсан нь санаанд оров. (жаахан хадуурав
)
4-ийн даваа.
1.
у.ар Азжаргал а.з Амарзаяа
2.
у.г Ганбаатар а.а Отгонбаатар (ӨВ)
3. у.з Амгаланбаатар
у.н Мөнхбат4. у.з Сайнбаяр
у.н Содномдорж (барьц сонгож)
5.
у.з Өсөхбаяр у.н Бат-Эрдэнэ
6. у.х Баасандорж
у.н Өсөх-Ирээдүй (барьц сонгож)
7.
у.х Даваабаатар у.н Лхагвадорж
8. у.х Бат-Орших у.н
у.н ЭрхэмбаярМөнхбат начинг Амгаланбаатар заан яаж дийлхэв дээ, цолны эрэмбэ заагаад жаахан тогтоочиж ч чадсангүй... Өсөхбаяр заан өнгө засаад ер нь л эвгүй байна. Энэ хэдэн сайхан залуучуудаас хэн нэгэн ч юмуу эсвэл 2 3 нь тасраад л аварга арслан цолондоо хүрэх ёстой болов уу!
Бат-Эрдэнэ аварга шиг ганцаараа цойлох нь юу юм, гэхдээ энэ Өсөхбаяр заанаас болгоомжилж байхад гэмгүй мэтээ. 7 хоногийн өмнө шодсон 2 нөхөр энэ удаа дахиад л 4 дээр таарч, дахиад л хүч тэнцэв. Харин юм ээлжтэй тул Өсөх-Ирээдүй начны талаар шоо буув. Дараа удаа дахиад таарвал юм ээлжтэй гээд л зогсоод байж болмооргүй санагдах юм! Орших ямар амархан уначваа, Эрхэмбаяр начны дархан хонгодоонд ороод хэдэн сарын өмнөх а.а у.н 2-ын хооронд барилдаан өрнөж байгаа шиг л юм болчлоо... Сайнбаяр аргалсаар байгаад л Содномтой шодож байна, гандан буурахгүй нөхөр шүү... давхар шуудагнаас нөгөө айхтар татаа энэ тэрээгээ хийхэд нь хээв нэг хамгаалсаар байгаад л азаа үзсэн боловч бүтсэнгүй ээ. Эцэст нь Даваабаатар Даваабаатар Даваабаатар ... гэж хэлмээр байна. Түүнийг харах бүртээ жижиг аваргыг санадаг над шиг хүн олон л байдаг байж таараа, харин энэ даваанд барилдсан барилдааныг нь хараад өөр нэгэн бөхийг санах хэрэгтэй болсон биз. Сумъяабазар аваргаа гэж... Даваабаатар урд даваанд хүчтэй арслантай шодсон тул нэлээд цуцсан нь ойлгомжтой тул Лхагвадорж начин нэлээд тулгуухан өрөөд зоригтой барилдав. Даваабаатар ухарч хэд гишгээд л гар ачлаа... эппон... 2000 оны 7-гийн даваа нүдний өмнүүр... тэрэн шиг гоё биш ч хурдтай нисэлттэй... намар нэг унасан даагаа нэхэж чадав.
5-ын даваа.
1.
у.ар Азжаргал у.н Эрхэмбаяр
2.
у.г Ганбаатар у.н Содномдорж
3.
у.з Өсөхбаяр у.н Мөнхбат
4. у.х Даваабаатар
у.н Өсөх-ИрээдүйСодномдоржийг юмгүй болтол нь зовоосон гэхээр Сайнбаяр заан бас л шаггүй нөхөр шүү... Содном энэ удаа шууд л золгох санал гаргаж золгоод татаж тосгуулж хавирах гээд л арал чяц ихтэй гарьдын доор нь оров. Зовлонгийн түргэн нь дээр гэдэг дээ. Өсөхбаяр заан залуу начин 2-ыг сэрвүү барилцаад ч юмуу сугадалцаад авбал ширүүхэн сайхан барилдаан гаргах байх гэтэл Мөнхбат начин нэг дутуу тонгороод ардаа алдаж амархан унав. Хоорондоо мөн ч олон удаа таарсан, бие биенээ ч олон давсан даа Даваабаатар Өсөх-Ирээдүй 2... Даваабаатар байнга зүтгэнэ жаахан алдаа гаргах юм бол Өсөх-Ирэдүй сурмаг ашиглана... энэ удаа харин бариа зөрөөн дээр амархан л далаа (хавирсан байх, харж чадаагүй)... Азаа арслан шодох л байх гэж байтал түрүү даваанд залуу хүчтэн Амарзаяаг унтуулж байгаад гэнэт тохоод давчихсантай яг адилаар саатуулж байгаад л хутгаад давчлаа. Овоо ш дээ л гэмээр байна
6-гийн даваа.
1. у.ар Азжаргал
у.н Өсөх-Ирээдүй2.
у.г Ганбаатар у.з Өсөхбаяр
Өсөхбаяр гарьдыг олон удаа давж байсан тул давах л байх гэж найдаж байтал бас л нэг жижигхэн л алдаа гаргаад амархан уналаа, үүнтэй зэрэгцэн Өсөх-Ирээдүй начин арсланг араар нь мордож дараад давчлаа.
Үзүүр түрүүний барилдааныг үзэж чадсангүй ээ, Ганбаатар гарьдыг өнөөдөр хазайлгах хүн даан ч байсангүй дээ. Зүгээр дайраад л... дараад л ... дэлээд л байна лээ... Өсөх-Ирээдүй өссөөр чансааны 3-д анх удаа