by Chin-T-Mac » Sat Feb 20, 2010 8:44 pm
Нью Иорк, Би Ирлээ
Өнөөдөр би албан ёсоор баяртай гэж Хьюстон Рокитс-д хэлэхдээ хамгийн харамсаж байгаа зүйл нь Рокитс фэнүүдэд аваргын цом авчирч өгөөгүйд байна. Хьюстон миний гэр орон минь 6 жилийн турш байлаа. 3 хүүхэд минь энд төрсөн бөгөөд эхнэр КлиРонда бид хоёр энд л хүүхдүүдээ өсгөх бодолтой байна. Бид энэ хотыг гэр гэж үздэг. Жилүүдийн турш энэ хотоос намайг гэсэн дэмжлэг их байлаа. Миний хувийн амьдралд болон миний нийгмийн оролцоо, Дарфурын Сургуулийн Програм зэрэгт хот хувь нэмрээ оруулсан. Би Хьюстон хотод ба хотын иргэдэд чин сэтгэлийн талрхалаа өгмөөр байна.
Би Лесли Алэксандрыг ихэд хүндэлдэг ба Рокитс багт 6 жил тоглохдоо баяртай байлаа гэж хлмээр байна. Миний бүх карьерийн хамгийн гүнзгий бөгөөд чухал үе энэ байлаа. Би олон зүйлээс өөрийнхөө тухай суран мэдсэн бөгөөд сайн муу аль аль нь энд хосолсон билээ. Би энд ирэхдээ Хьюстоноос явахгүй гэж бодсон боловч сагсан бөмбөгийг бизнес талаас нь бас би ойлгож байна аа.
Би одоогийн Рокитс багт амжилтыг чин сэтгэлээсээ хүсэх байна. Тэд бол үнэхээр сайн залуус, сайн багийн андууд бөгөөд сайн тамирчид. Миний бүх карьерийн хамгийн сайхан зүйлсийн нэг нь Яао-той цуг тоглосон нь байлаа. Тэрээр онцгой шилдэг тоглогч бөгөөд хүмүүн мөн. Би түүнийг тамирчин гэдгээр нь бас найз гэдгээр үнэхээр их хүндэлдэг. Би түүнтэй тоглосон сайхан цагаа байнга дурсах болно.
Миний хувьд одоо буцан талбайд гарч дуртай хайртай зүйлээ дахин хийж эхлэхийг тэсч ядан байна. Би Нью Иорк хотноо очиж Никсийн өмсгөл өмсөхөөс сэтгэл хөдлөж байна. Би энэхүү багт нэмэр болж чадах бөгөөд нэмэр болох болно гэдгээ сайн мэднэ ээ. Нью Иоркт тоглох нь мөрөөдөл мэт бөгөөд Мадисон Сквэр Гардэнд тоглохтой харьцуулах зүйл сагсан бөмбөгт үгүй юм аа. Ник фэнүүд бол хамгийн мэдлэгтэй бөгөөд сэтгэлтэй фэнүүд юм. Тэдний өмнө нь сагсан бөмбөг тоглож Нью иорк хэмээх агуу хотноо тоглох нь нэр хүндийн хэрэг юм шүү.
Намайг энэ олон жилийн турш дэмжсэн Бүх фэнүүддээ хэлэхэд би нэг зүйл амлая. Миний тоглох хүсэл бөгөөд ялах хүсэл минь хэзээ ч яг одоогийнх шиг ингэж оргилж байгаагүй гэдгийг хэлье. Ямар ч бартаа саад, гэмтэл бэртэл, шүүмжлэгчид миний сагс тоглох хүсэл зоригийг зогсоож чадахгүй ээ. Энэ нь миний хийдэг зүйл бөгөөд хийхээр хүн болж төрсөн зүйл юм.
Би одоо мэргэжлийнхээ дараагийн Бүлэгт орлоо. Та бүхнийг надтай цугт явж байгаад чинь дахин нэг талархая
Мак
Asuult.net/forum-aas
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling