Кристоф Метцелдер: Бэлтгэлээ эрчимтэй хийж, улирлын үлдсэн хэсэгт амжилттай тоглоно...Та хир байна даа?Би сайн байгаа. Би нилээн удаан хугацаанд гэмтэлтэй байлаа, харин одоо би ирж буй тоглолтуудад бэлэн болсон гэж бодож байна.
Реал Мадридтай нэр холбогдож байгаа төвийн хамгаалагчдын талаар та юу гэж бодож байна?Энэ бол мэргэжлийн спорт, гэмтэл бэртэл тохиолдоно. Тэгэхээр Пепе-гийн гэмтлийн дараагаар баг өөр хэн нэгнийг элсүүлэх талаар бодох нь зүйн хэрэг юм. Энэ нь надад ямар нэг байдлаар нөлөөлөөгүй. Би хуучин шигээ байж, эцсээ хүртэл хөдөлмөрлөх болно. Бусад нь клубын мэдлийн хэрэг.
Барселона танайхаас илүү хугацаагаар амарна. Энэ нь давуу тал болох уу?Би Барселона-г шүүмжилмээргүй байна. Бид дараагийн тоглолтондоо бэлдэхээр буцаж цугласан. Барселона магадгүй илүү олон тоглолт хийж, илүү цаг зарцуулсан байж болох юм. Бид өөрсдөдөө анхаарч, Осасуна-тай тоглоход бэлэн байх ёстой.
Гути хир байна?Тэр үргэлж л инээмсэглэж, багт урам өгч, дэмжиж байдаг юм. Би түүний бэртлийнх нь талаар ямар нэг зүйл хэлж чадахгүй нь, гэхдээ тэр удахгүй зүгээр болно гэж бодож байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ойртож буй энэ үед үлдэж буй 5 сарын хугацаа Реал Мадрид-тай байгуулсан гэрээний чинь хамгийн чухал үе мөн үү?Энэ бол маш чухал үе. Би Германы шигшээ багийн дасгалжуулагчтай ярилцаагүй байгаа, би түүнийг намайг бодолцож байгаа гэж бодохгүй л байна. Гэрээний тухайд бид энэ талаар ирэх зун авч хэлэлцэнэ.
Алкорон-той хийсэн тоглолтын дараа тоглогчид хамгаалалтанд тодорхой үүрэгтэй болсон уу?Одоо энэ тоглолтын талаар ярилцах цаг биш гэж бодож байна, учир нь би энэ багийг эцсээ хүртэл хамгаалах ёстой.
Ямар нэг дарамтнаас болоод та талбайд хангалттай их гарч чадахгүй байна уу?Өнгөрсөн 2 жил хагас их хүнд байсан, одоо энэ талаар ярьмааргүй байна. Дасгалужжлагч шийдвэр гаргаж, бид түүнийг нь дагадаг. Би мэргэжлийн тамирчин, бүх чадлаараа хөдөлмөрлөх болно. Би дахиж тоглож чадахнуу үгүй юу харж л байя.
Гэрээгээ сунгах талаар эсвэл багаа орхих талаар төлөвлөсөн үү?Үнэнийг хэлэхэд би клуб надтай гэрээгээ сунгана гэж бодохгүй байна.
1 сард явах талаар та бодсон уу?Энийг би багаа солиход тохиромжтой үе гэж бодохгүй байна. Бас Германы клубууд сүүлийн 5 сар тоглоогүй тоглогчын төлөө мөнгө төлөхгүй байх. Гэхдээ ямар ч гэсэн би цаашид гэрээгээ нээлттэй байлгана.
Кака ямархуу байна, тэр буцаж ирсэн үү?Фитнесс дасгалжуулагчтай амжилттай ажиллаж чадсан бол тэр бүрэн эдгэсэн гэж хэлж болно.
Алкорон-той хийсэн тоглолтын дараа та хүссэн зүйлээ хийсэн боловч сэтгэл гонсгор үлдсэн?Энэ бол дэлхийн хамгийн агуу баг, энд тоглох амар биш. Тоглогчидод дэмжлэг хэрэгтэй, гэхдээ энийг би талбайд эргэж гарахаасаа өмнө мэдсэн.