За за үнэхээр харамсалтай тоглолт боллоо...
Хэрэв... Даунинг цохилтоо хийсэн бол, Карэү мөргөлтөө хийсэн бол, Агбон 2 цохилтынхоо нэгийг хийсэн бол, Петров унаж таталтаа хийсэн бол, Инсуагийн 16 доторх гарыг шүүгч харсан бол юм өөрөөр эргэх байсан юм билүү хэн мэдэхэв...
Гэхдээ хөлбөмбөгийн тоглолт дуусч шүгэл дугарсны дараа ХЭРЭВ гэдэг үг хэрэггүй л дээ...
Хөлбөмбөг гэдэг спортын амт нь л одоо энэ юм даа... шүгэл дугаран дугартал хожлоо хожигдлоо гэж хэлж болдоггүй, илүү тоглосон болгон хождоггүй, зарим алдааг шүүгч хардаггүй энэ нь л гоё амттай болгож байгаам шд. Энэ удаад манайх азгүй нь байлаа... Нэг өдөр энэ мэдрэмжийг нөгөө талаас нь мэдрэх өдөр ирнэ л дээ...
За тэгээд жилийн сүүлчийн 2 тоглолтоо тиймхэн хийлээ... Гэхдээ манай баг муу байгаагүй ээ... Ухарч гишгээгүй, топ 4 ийн 2 багтай нь 2 хоногийн зайтай тоглохдоо манайх тэнцэе гэж тоглоогүй, хожино гэж талбайд гарсан... энэ л сайхан... хожсон ч хожигдсон ч Виллагийн Залуу Арслангууд үргэлж толгой дээгүүр, цээж тэнэгэр явах болно...
За тэгээд Виллагийн Залуу Арслангууддаа, манай багийг ил болон далд, нүүрэн дээр болон битүүхэндээ дэмжиж харж байсан бүх хөл бөмбөгийн хорхойтнууддаа, бас манай багийн талаар өнгөрсөн жилийн хугацаанд санал бодол, шүүмж, егөө, даапаанаа харамгүй хайрласан форумын бүх залуустаа шинэ жилийн мэнд хүргэе!!!