Miro Klose wrote:Villa_Bayaraa wrote:
МОН Сити Хьюсыг халсан болон МанСитигийн тоглолтын талаар нэг иймэрхүү ярилцлага өгсөн байна...
МОН: Хэрвээ МанСити Хьюсыг халж чадаж байгаа бол бид бүгд маш том эрсдэл дотор ажиллаж байгаа юм байна...
Үнэхээр солиотой юм. МанСити энэ улиралд бусад багаас хамгийн цөөхөн хожигдсон баг. Түүгээр зогсохгүй Лигийн Капт хагас шигшээд үлдчихээд байна. Улирал дуусах яагаа ч гүй, тэд түрүүлэх хүртэл боломжтой байсан... Чи маш их мөнгөөр тоглогч авлаа гэдэг нь чи шууд маргааш нь 6:0 доод эхэлнэ гэсэн үг биш шүү дээ... Бөмбөг гэдэг чинь бөөрөнхий... Иймэрхүү зүйл Италид эсвэл Испанид тохиолдсон бол нэг их гайхахгүй байлаа... Жишээ нь Реалд ч юм уу менежер амжилттай байсан ч халагдах аюул үргэлж дагаж байдаг... Харин энэ бол Сити шүү дээ...
Бид энэ ажлыг хийхдээ энэ эрсдлийг мэдэж ордог. Гэхдээ тодорхой хугацаа өгөгдөх ёстой...
Менежер болон тоглогчдын маш өндөр цалин нь эргээд тэднээс бодит байдлаас нь ахадсан хүлээлтийг үүсгэж байна. Тоглогчид, фенүүд, менежер удирдлагын хооронд тогтсон үл үзэгдэх нарийн харилцаа байдаг. Үүний цаана хариуцлага байдаг... Дундаж болон дундажаас жоохон дээгүүр тоглогчид топ тоглогчид шиг цалин авч эргээд тэр цалиндаа хүрэх хэмжээний хариуцлага, ур чадвар нь дутагдаад байна. Тэднээс хүлээх хүлээлт ихдээд эргээд тэдэнд дарамт болж байна... Тоглогчид заримдаа бөмбөг алдах, бөмбөг таслулах ч эрхгүй болчихдог... гэтэл тэд чинь хүн шүү дээ...
villa-bayaraa-гийн бичлэгүүдийг унших дуртай....mark hughes тухайд бол чамтай санал нэг байна...гайгүй удирдаж байсан ш дээ..өөрийнх нь жаахан зөрүүд зан боссуудад нь таалагдаагүй болохоор чих зөөлөн mancini авчирж байгаан байлгүй дээ....