by poseidon » Thu Dec 24, 2009 2:10 pm
Жэффрен: Би Робиньог ирэхгүй гэдэгт итгэлтэй байна
Клубын дэлхийн аваргын үеэр өөрийгөө нээн харуулсан Жэффрен Суарес маань дахин боломж олдо гарааны эрхийн төлөө өрсөлдөх чадвартай болно гэдэгтээ итгэлтэй байгаа юм.
Ирэх оны нэгдүгээр сарын 20-нд 22 нас хүрэх Венесуэльд төрсөн вингэр залуу Каталаны Спорт сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Үүнийг сийрүүлэн хүргэе
Хагас сайны финалын тоглолтод оролцож байхад таньд ямар мэдрэмж төрсөн бэ?
Бие халаалт хийх байх үеэр би Бояныг л гаргах нь дээ гэж бодож байсан. Харин би гарах болоход сэтгэл их хөдөлсөн. Гэсэн ч бөмбөгөнд хүрсэн мөчөөс л сэтгэл догдолсон байдал алга болж, хэвийн болсон доо. Сэтгэл тайвширч, чөлөөтэй байдлыг мэдрэх болсон. Бүх зүйл сайнаар эргэж, бид ялалт байгуулсан.
Гуардиола тоглолтын дараа чамд юу гэж хэлсэн бэ?
Багтаа оруулсан миний хувь нэмрийг сайшаасан. Бүх зүйлийг сайн хийсэн гэсэн.
Багийнхан чинь яаж хандсан бэ?
Тэд надад баяр хүргэж, хүн бүр миний тоглолтыг магтаж байсан. Босс надад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхэд би хэлгүй юм шиг үг хэлж чадаагүй. Би түүнээс яагаад ингэж магтав? гэж асуухад хурданд чинь гэж хариулсан.
Төрсөн бууцынхан тань яг тэр үед баяр хөөр болж байсан байх даа?
Тенерифэд (түүний өссөн Испанийн хот) хүмүүс баяр хөөр болж байсан гэсэн. Намайг тоглох байх гэж хэн ч бодож байгаагүй байх, бүр финалд шүү.
Педрито та хоёр нэг арлаас ирсэн. Урт удаан хугацааны турш найзууд байсан байх?
Тав билүү? Зургаан жилийн өмнөөс Педрог таньдаг болсон. Тенерифэд бид ногоон талбай дээр тулж байлаа. Би Тенерифийн нэрийн өмнөөс, тэр Сан Исидрогийн нэрийн өмнөөс олон удаа тоглож байсан. Заримдаа тэд ялдаг байсан ч манай баг хавьгүй хүчтэй байсан гэж бодож байна.
Энэ тоглолтын дараа багт эзлэх таны байр суурь өөрчлөгдөнө гэж та хүлээж байна уу?
Тоглолтоос хойш сайхан мэдрэмж төрөөд байна. Гэхдээ сарын хугацаанд талбайн гадна байхаар болоод байгаа ч тоглохгүйгээр ирэндээ байх асуудал тулгараад байна. Би дэлхийн хамгийн шилдэг багт байна, гэхдээ л бүх тоглолтод оролцохыг хүсдэг. Тэр тоглолт надад их зүйлийг мэдрүүлсэн. Одоо бол би илүү их идэвхитэйгээр өөрийгөө урагшлуулж, шаргуу бэлтгэл хийж байгаа бас босс бүх тоглогчиддоо итгэж байгааг нь би ойлгосон.
Хэрвээ Робиньо энэ өвлийн цонхоор ирвэл танд таалагдах уу?
Би шуудхан хэлье. Үгүй. Энэ нь надад илүү хүндрэлтэй байдлыг үүсгэнэ. Одоо ч надад талбайд гарч тоглоход хүндрэлтэй байгаа. Улам л муудна гэсэн үг.
Багийн уур амьсгал хэр байна даа?
МАШ САЙН... Мэдээж хэрэг бүх тоглогчид тийм байх нь тодорхой шүү дээ. Би Абидаль, Анри нартай илүү дотно байдаг. Ер нь тэд бүгдээрээ гайхалтай хүмүүс.
Абу Дабид чамайг очиход хэн нэгэн таньд дургүй байгаа тийм байдал мэдрэгдсэн үү?
Хэрвээ хэн нэгэн ингэж бодож байсан бол тэд зөвхөн ажиллаж байгаа байдалд минь ингэж хандаж байгаа гэж би бодно. Энэ тийм ч муу зүйл биш.
Пэп Робиньо ирэхгүй гэдгийг баталсан нь таны хувьд тун таатай мэдээ мөн үү?
Тэр бидэнтэй өмнө нь энэ талаар ярилцсан. Би итгэж байна.
Педрог тэнцээний гоол оруулахад таньд ямар мэдрэм төрж байв?
Аз жаргал. Би азтай байна даа гэж бодсон. Дасгалжуулагч надад энэ жаргалтай мөчийг бэлэглэсэн. Яг л мөрөөдөл биелж байгаа юм шиг. Харин бид нэмэлт цагт тоглолтыг таатай төгсгөсөн.
Гэж дээ. Манай шинэ хүн...