Астон Вилла 09/10 : Last man standing...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Wed Dec 16, 2009 11:44 pm

Ингээд харахаар МОН жилээс жилд наймаа хийх туршлага нь сайжирсаар ирсэн нь харагдаж байна. Сүүлд Даунингийг гэмтлэтэй байхад нь 12 саяыг төлөхөд хүн бүр л гайхаж байсан. Ний нуугүй хэлэхэд би ч гайхаж байса. Гэтэл одоо л түүний зөв байсныг ойлгож байна. Даунинг ирэнгүүт л манайх шааал өөр тоглоод эхэлж байна.

Яангийг Ватфордоос 9 саяаар, Милнерийг 12 саяар авсан нь түүний хийсэн томоохон наймаанууд байлаа. Хүмүүс юун сураггүй нөхрийг ямар үнэтэй авдын гээд л байсан одоо эдгээр залуус анх ирсэн үнэнээсээ дор хаяж 1 дахин үнэтэй зарагдана. Гол нь үр дүнгээ маш сайн өгч байгаа. Хажууд нь тэр Топ 4 ийн наймаануудын нийлбэр үнэ бол тэнгэрт хадсан байгаа шд.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby TraP » Wed Dec 16, 2009 11:59 pm

Тийм юм шиг байна :mrgreen:
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Адмирал » Thu Dec 17, 2009 1:09 am

Villa_Bayaraa wrote:Дөрөв дэх улиралд:

Явуулсан:

Gareth Barry (Manchester City, £12million)
Stuart Taylor (Manchester City, free)
Zat Knight (Bolton £4 - £4.5million)

Нийт: 16,5 сая

Авчирсан:

Stewart Downing (Middlesbrough around £10m + add ons)

Нийт: 12 сая орчим

+
DAvid Dunne ireed laagaad bgaazdee :mrgreen:
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Цогоо » Thu Dec 17, 2009 1:56 am

Топ дөрөвт харахыг хүсдэг багуудын нэг дээ. Мартин О Нийлийн тухай Баяраа бичсэн байл уу? Тэрнийг уншаад л гайгүй гар байна даа гэж бодсон доо. Хэр тоглох нь вэ гээд хараад байдаг болчихсон байна билээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby VicKtoR » Thu Dec 17, 2009 8:33 am

Villa_Bayaraa wrote:Ёо ёо чи бүр уйллаа ш дээ. МанЮ гийн фен юм шиг л чичирж дайрахын. Би манайх тасархай илүү сайн байсан гэж хэлээгүй. Зүгээр л чиний наад хамгаалалт, дунд шугам энтэр гээд мэддэггүй юм аа далий яриад байгааг чинь л шүүмжилсийн.
Тэгээд энэ сүүлд бичсэн элийрлийг чинь бүр уншихаас дугүй хүрчийн.
Хөл бөмбөг гэдэг чинь чиний мэддэг бэртэл гэмтэл, форм ор хязгаарлагддгүй юм.
Манай вингерүүдийн хэрхэн байраа сэлгэж байгааг, баруун зүүн жигүүр хэрхэн хоорондоо солигдож, кросс хийж, Милнер төвөөс жигүүр лүү гарахад зөрж Даунинг Яангийн аль сул нь төв рүү шахаж тоглож байсныг, байрлал эзлэлт, сул орхигдсон зай руу хойноос ураг*a*, урдаасаа хойшоо хэрхэн шахаж тоглож байсан гээд бүхэлд нь харахад бараг л урлагийн бүтээл шиг сайхан байсныг чи даанч ойлгохгүй л дээ.
МанЮ ч гэсэн гайхалтай л тоглосон. Угаасаа МанЮ гийн тэр баглаж байгаа, нүдэж байгаа, ойрын пасс хаяж 1,2 хийж байгаа нь ямар сурцтай билээ дээ. Бэртэл гэмтэлд ингэж ороогдчоод ийм гайхалтай тоглох баг АПЛ т л лав байхгүй.


Хаха, уйлаад байх даа яах вэ дээ :mrgreen: за чиний урлагийн бүтээлийг чинь ярихаа болъё, хамгийн гол тэгээд ийм давуу байсан мөртлөө нэг гоол хийчээд зогссонд л дургүй хүрээд байгаа юм, мэдээж Ману-г хожсонд дотроо хагартлаа баярлаж байгаа харин өөрсдөө болохоор ийм бэртэл гэмтэлтэй байж бид муу тоголлоо энэ тэр гэсэн даварсан даварсан юм яриад л тэгээд ЭПЛ-н ихэнх багийг хожоод яваад байгаа д л уур хүрээд байгаа юм,
Гоол оруулчаад хамгаалалтандаа шилшиж тэр Агбоны ганцаараа гарсан, тэр Эшли-д билүү хаалгачийг давуулаад пасс өгж чадахгүй 100% боломж алдсан зэрэгт, тэгээд бүгдөөрөө Ману-г Антил Вы Скор хийдгийг мэднэ, Ману хир барагтаа 1:0 хожигддог баг биш заавал өөрсдөө хийж байж юм уу эсвэл бүр 2, 3 гоол алджээж зогсдог баг, яг 1:0 байхад багаараа бөөндөж байхад нь л сайн сөрөг явж 2:0 болгочихвол гайгүй, яг л Ливерпүүл тэдэнд хийсэн шиг тэгээд л дахиад нэг гоол оруулчаасай, баталгаа болгочоосой л гэсэндээ зөндөө харсан, тэгээд дараагийн илүү давамгай байсан мөртлөө хожигдож, тэнцдэг багуудын нэг болж уур хүргэх бий вий дээ л гэж айж байлаа :mrgreen:
Би бол зөвхөн энэ өнцгөөс нь л ярьсан.

Тэр наймаан дээр Данн бол тасархай :mrgreen: тэгээд Довнинг дээр бол би лав Карю-г орлохоор авсан хамгийн сайн наймаа гэсэн чинь хэн нь ч билээ наад хоёр чинь шал ондоо байрлалд тоглодог энэ тэр гээд бөөн маргаан үүсэж байсан санагдаж байна :smile:
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Miro Klose » Thu Dec 17, 2009 8:52 am

Топ 4 т тавтай морил дараа жил аваргуудын лигт сайн тоглоорой.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Thu Dec 17, 2009 12:01 pm

Адмирал wrote:
Villa_Bayaraa wrote:Дөрөв дэх улиралд:

Явуулсан:

Gareth Barry (Manchester City, £12million)
Stuart Taylor (Manchester City, free)
Zat Knight (Bolton £4 - £4.5million)

Нийт: 16,5 сая

Авчирсан:

Stewart Downing (Middlesbrough around £10m + add ons)

Нийт: 12 сая орчим

+
DAvid Dunne ireed laagaad bgaazdee :mrgreen:


хахаха өчигдөр орой норймоглож байгаад багийнхаа ноён нуруунуудыг мартаж (анзааралгүй орхиж) уучлашгүй алдаа гаргажээ. Мөхөс би багийнхнаасаа мянгантаа хүлцэл өчмой. :mrgreen:
Дээрээс нь Ричард Данн 6сая, Жеймс Коллинс 5сая, Сефен Варнок 8сая тус тус ирсэн.
ИРэнгүүтээ гараанд 3 уулаа гарч 2 клийн шит хийж шуугиан тарьсан.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Thu Dec 17, 2009 12:23 pm

VicKtoR wrote:


Миний бодлоор манайх өөрсдөө хамгаалъя гэхээс илүү МанЮ гийн шахалт биднийг хамгаалахад хүргэчихлээ гэж бодсон. Мэдээж МанЮ шиг багийн эсрэг бүгд нягт хамгаалахгүй бол ганц гоомой үйлдэл дахиад биднийг 1 жил хүлээхэд хүргэнэ. Харин тэр Агбоны пасст бол би ч бас харамссан. Өнгөрсөн улиралд Арсеналыг талбайд нь бас л контрдож 2:0 болгоход Агбон гоё хийсэн. Харин энэ удаад хийсэнгүй. Яахав иймэрхүү зүйл байх. Гол нь л үр дүн дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Fri Dec 18, 2009 1:25 pm

Хөлбөмбөгийн хорхойтнууд болох Бейсболын од Мат Лавтон, нэрт сэтгүүлч Яан Лэдиман, рок дуучин Мат Барлов нар английн Дэйлимэйлд Астон Вилла, Тоттенхам, МанСити 3 аас хэн нь топ 4т орж чадах вэ гэсэн асуулгаар бодлоо хуваалцжээ.

Дээрх 3 аас аль баг нь ТОП4 т ороход хангалттай зэвсэглэсэн бэ?

Matt Lawton: Manchester City. Тэд 10 тоглолтонд 1 л хожсон. Гэхдээ тэд 2хон хожигдсон гэдгийг мартаж болохгүй. Дээрээс нь тэд 1 сард дахиад л маш их мөнгөөр наймаа хийх болно.

Ian Ladyman: Manchester City. Учир нь тэд маш их мөнгөтэй. Ердөө л тэр. Реднап, МОН ы авъяас нь гайхалтай боловч хөлбөмбөгт мөнгөөр амжилтыг худалдан авч болдог. Челсиг хар л даа.

Matt Barlow: Энэ улиралдаа бол, Tottenham Hotspur. Тэд бүх байрлал дээр сайн тоглогчидтой, сайн сэлгээтэй. Залуу болон туршлагатай тоглогчдыг сайн хоёлуулж чадсан. Харин ирээдүйд бол мэдээж МанСити.

Астон Виллагийн давуу талууд:

Matt Lawton: МОН ы баг бол Англи цөмтэй, Англи сүнстэй баг. Тэд пэйс сайтай, флайр сайтай, жилийн өмнөхөөсөө л гэхэд эрс сайжирсан.

Ian Ladyman:: Астон Виллад АПЛ ийн хамгийн шилдэг 3 дасгалжуулагчийн 1 нь байна. Мартин Онейл. Мөн тэд бол бүх талаасаа Англи баг.

Matt Barlow: Гайхалтай пэйс, эрч хүч. Орчин үеийн хөлбөмбөгийн гол шаардлага хэрэгцээ болсон энэ 2 хүчин зүйл Астон Виллад хангалттай бий. Мөн Хагас хамгаалалтын шугамтай маш сайн хамтарч нэгдэж чаддаг хамгаалалтын шугам. Тэд энэ улиралд 14 хөн гоол алдсан. СИтигээс 10аар, Тот оос 8 аар бага гэсэн үг. Мөн МОН нөгөө 2 дасгалжуулагчаа бодвол топ 4ийн уралдаанд арай эрт орж, алдаж, онож туршлага суусан хашир туршлагатай менежер.


Tottenham ын давуу тал

Matt Lawton: Harry Redknapp ын ур чадвар, Англи болон гадаад тоглогчдын үр дүнтэй хосолмол. Тэд АПЛ ийн хамгийн сонирхолтой баг болж чадсан.

Ian Ladyman: Jermain Defoe, Aaron Lennon, Robbie Keane, Peter Crouch эдгээр залуусын довтолгооны аюул бол аль ч багт маш хүнд тусдаг. Тэд хамгийн сайнаараа тоглож чадахгүй байхдаа ч эсрэг багт хангалттай гай тарьдаг.

Matt Barlow: Гоолууд. Зөвхөн Арсенал, Челси 2 л тэднээс илүү гоол хийсэн. Тэр дундаа Дефое. ОДоогоор 14 гоол хийчихээд байна.

Manchester City ийн давуу талууд

Matt Lawton: Бүх байрлал дээрээ маш сайн тоглогчидтой. Дээрээс нь гол нь маш хүчтэй санхүүгийн ар талтай. Хьюс бол маш авъяаслаг менежер. Гэхдээ одоогоор тэр үүнийгээ нотлох хэрэгтэй болоод байгаа. ҮР дүн гарах хэрэгтэй байна.

Ian Ladyman: Ситид АПЛ ийн хамгийн шилдэг хаалгач Shay Given байна. Тэр тоглолтын хувь заяаг өөрчилж чаддаг. Мөн Хьюсын баг гоолыг ч маш сйан хийж байгаа.

Matt Barlow: Мөнгө. Маш их мөнгө. Дээрээс нь туршлага. Хьюс АПЛийн дээд түвшинд тоглох туршлагтай од тоглогчид болох Kolo Toure, Emmanuel Adebayor, Carlos Tevez нарыг цуглуулж чадсан. Дээрээс нь гайхалтай хаалгач Шей Гивен.

Aston Villa гийн сул талууд

Matt Lawton: Багаа сайжруулахад хангалттай мөнгө байхгүй.

Ian Ladyman: Багийн сэлгээний тоглогчид төдийлөн сайн биш. Дээрээс нь Хэски, Карэү 2 төдийлөн оновчтой цохилт хийдэггүй. ТЭд өнгөрсөн улиралд ТОП4 т орж болох байсан ч сульдсан. Энэ удаад ч ийм зүйл тохиодлох боломжтой.

Matt Barlow: Довлогчид. Карэү Хэски 2 маш амархан гэмтдэг. Тэд нэгэн зэрэг гэмтвэл байдал маш хүнд болно. Heskey and Carew appear prone to injuries.

Tottenham ын сул талууд

Matt Lawton: Тогтвортой амжилт үзүүлж чадахгүй байгаа нь тэднй гол асуудал. Мөн Ледли Кинг ийн өвдөгний гэмтлээс болж Харри хамгаалалтын шугамандаа байс хийгээд л өөрчлөлт хийхэд хүрч байгаа.

Ian Ladyman: Тэдэнд топ классны хаалгач хэрэгтэй. Сайн хаалгачгүйгээр АПЛ т амжилтанд хүрнэ гэдэг боломжгүй.

Matt Barlow: Хаалгачийн асуудал. Өндрөөр ирсэн бөмбөгнүүд тэдэнд дандаа гай болж байгаа. Кудичини гэмтсэнээс хойш сайн сэлгээний хаалгачгүй болсон. Бас 2ын хооронд үр дүнгүүд. ЖИшээ нь Спарс 0 : 1 Волвес гэх мэт

Manchester City ийн сул талууд


Matt Lawton: Сул хамгаалалт. Вэйн Бриж, Силвиньо нар тэдний хамгаалалтанд хангалттай сайн тоглогчид биш. Бас хувцас солих өрөөний уур амьсгал. Эго, амбицтай тоглогчид ихтэй. Робиньог заавал зарах хэрэгтэй. Данн ыг явуулсан маш том алдаа.

Ian Ladyman: Хьюсын багт сэтгэлзүйн маш том асуудал байна. Тэдэнд ялалтын сэтгэлзүй алга.

Matt Barlow: Хамгаалалт сул. Зарим нэгэн байрлал дээрх тоглогчдын ялалтын төлөөх шийдэмгий байдал дутагддаг.

Таныг гайхшруулсан тоглогч

Aston Villa

Matt Lawton: James Milner. Гайхалтай авъяас, маш өндөр ур чадвар. Олон байрлалд тоглож чаддаг чадвар.

Ian Ladyman: Richard Dunne.

Matt Barlow: Milner. Тоглосон шинэ байрлал болгондоо тэр амжилтанд хүрч байна. Тэр бол маш олон байрлал дээр сайн тоглодог, ялагч. Дунд шугамын нээлт болсон тоглогч.

Tottenham

Matt Lawton: Aaron Lennon. Тэр бүх чадвараа гарган тогловол ТОтт болон Английн шигшээд маш том хувь нэмэр болдог. Энэ формоо Дэлхийн аварга хүртэл хадгалахыг хүсэж байна.

Ian Ladyman: Jermain Defoe.

Matt Barlow: Tom Huddlestone. Вилсон Паласиостой маш гайхалтай хослол бий өолгож чадсан.

Manchester City

Matt Lawton: Given. Хамгаалагчид нь түүнд хийх ажил маш их бий болгож өгдөг. Гэхдээ л бусад өрсөлдөгчдөөсөө бага ялагдсаных нь нууц бол Гивен.

Ian Ladyman: Craig Bellamy.


Matt Barlow: Craig Bellamy. Тэрээр мартагдсан тоглогч байсан боловч Ситид ирээд гайхалтай өөрчлөлтийг бий болгож чадсан.

Үргэлжлэл бий ...

1 сард хэрхэн багаа сайжруулах хэрэгтэй вэ?
Хэн нь багийнхаа эзэнтэй сайн хамтран ажилладаг вэ?
Аль тоглолт энэ улирлын хувьд шийдвэрлэх байсан бэ?
Рафа гийн оронд аль менежер очвол таарах вэ?
Таны бодлоор энэ улирлын финал ТОП4 ?
гэсэн асуултанд хариулах болно
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sat Dec 19, 2009 1:20 am

1 сард багаа хэрхэн сайжруулах хэрэгтэй вэ?

Aston Villa
Matt Lawton: Сайн сэлгээ хэрэгтэй. Довтлогч авах хэрэгтэй болов уу.

Ian Ladyman: МОНы багт сайн довтлогч хэрэгтэй. Ямар ч боломжгүй байдлаас гоолын момент үүсгэж чаддаг хүн хэрэгтэй. Рүүд ч юм уу..

Matt Barlow:Баг нилээд сайн бүрдсэн. Гэхдээ ганц сайн довтлогч хэрэгтэй болов уу. Хэскитэй сайн хосолдог Овен байсан ч болийшд....

Tottenham
Matt Lawton: Роман Павлюченког заавал зарах хэрэгтэй. Нэг сайн вингер авч болох юм. Харри Бабелд дуртай байх аа?

Ian Ladyman: Хаалгач. Би л лав байсан бол Фостерийг зээлээд үзэх байсан.

Matt Barlow: Хамгаалалтанд Ледли Кингийг одоо орхих болсоон. Шавкросс, Хангеланд нарын тоглогчид үнэтэй ч маш сайн тоглогчид. Дэвид Жеймсийг хаалгачаар авсан ч болох юм.

Manchester City
Matt Lawton: Хамгаалагчид. маш олон сайн хамгаалагчид хэрэгтэй.

Ian Ladyman: Баруун ар. Төвийн хамгаалагчид, дэлхийн хэмжээний найруулагч. Яаяа Туре, Вестхамын Скотт Паркер байж болох юм. Эвертоны Жак Родвел, Дэвид Бентли байсан ч болох юм.

Matt Barlow: Хамгаалалт. Маш сайн жигүүрийн хамгаалагчид хэрэгтэй. Верверийн Месүт Өзил бол гайхалтай тоглогч. Ситигийнхэн түүнийг заавал авах хэрэгтэй.

Аль менежер хамгийн сайн эзэнтэй вэ?

Matt Lawton: Онейл. Лернер түүнд хэрэгцээтэй мөнгийг нь гаргаж өгөхөөс гадна МанЮ д Сэр, Арсеналд Венгер байдаг шиг баг доторх бүх эрх мэдлийг түүнд хангалттай өгсөн.

Ian Ladyman: Марк Хьюс. Түүний эзэнд маш их мөнгө байгаа.

Matt Barlow: МОН ы эзэн Лернер хамгийн сайн эзэн гэж боджийн.

Аль тоглолт одоогоор улирилын хувь заяаг эргүүлээд байгаа вэ?

Aston Villa
Matt Lawton: МанЮг хожсоны дараа Сандэрландыг талбайд нь буулгаж авсан тоглолт. Тэд МанЮг хожсон хожлыг тохиолдол биш гэдгийг нотлож чадсан.

Ian Ladyman: МанЮг хожсон тоглолт. Тэдэнд том багийг хожиход нэг их асуудал үүсэхгүй байгаа.

Matt Barlow: МанЮг талбайд нь хожсон тоглолт маш чухал байсан. Харин Сандэрландыг ядсан тоглолт бүр илүү чухал байсан. Тэдний анхаарал, шийдэмгий байдал дээд зэрэг байсан бөгөөд Милнер бол дунд шугамын нээлт нь байсан.

Tottenham
Matt Lawton: Волтест талбайдаа хожигдсон нь маш хүнд байсан. Гэхдээ МанСитиг буулгаж авснаар бүх зүйл өөрөөр эргэсэн.

Ian Ladyman: МанЮ-д талбайдаа хожигдсон тоглолт. Спарсчууд том багийн учрыг олж сураагүй л байна.

Matt Barlow: Ливерпүүлийг хожсон нь өнгөрсөн жлирлын асуудлуудаа шийдсэний дохио болсон.

Manchester City
Matt Lawton: Маш олон тэнцээний дараа Челсиг хожсон хожил. Гэхдээ тэд хожлын цуваагаа эхлүүлж чадах болов уу?

Ian Ladyman: Болтонд тэнцсэн. Челсиг хожсоны дараа тэдэнд хожил хэрэгтэй байсан ч тэд чадсангүй.

Matt Barlow: Бөрнлитай талбай дээрээ тэнцсэн нь тэдний гол алдаа байсан.

Рафагийн оронд хүн авах болвол хэн очих хэрэгтэй вэ?

Matt Lawton: МОН эсвэл Харри.

Ian Ladyman: МОН

Matt Barlow: Реднапп. Тэр аз турших дуртай. Ливерт тохирох байх.

Таны бодлоор энэ улирлын сүүлд ТОП4?
Matt Lawton: Chelsea, Man United, Arsenal, Liverpool.
Ian Ladyman: Chelsea, Man United, Arsenal, Liverpool.
Matt Barlow: Man United, Chelsea, Arsenal, Tottenham
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sat Dec 19, 2009 1:55 am

Нэг ийм хошигнолын цуврал гараад байдын. Нилээд под тексттэй. Шууд инээдтэй гэхээс илүү жоохон хийсэн, поттекст шургуулсан цуврал. Ер нь энийг орчуулж тавьж байя. Ямар Бамбууш энтэр шиг зохиож чадах биш.

Image
Tony Pulis

Image
MON

Хувцас солих өрөөнд: Стоукын эсрэг тоглолтын өмнөхөн

MOН: ОК. Залуусаа. Бид өнгөрсөн улиралд энэ тоглолтонд ялагдаж байлаа. Хэдийгээр энэ үед биш ч гэсэн ...
(хэн нэгэн хаалга сандрангуй тогшлоо. МОН хэн бэ гэж асуутал Тэр нь Жеймс Бэтти байв)

Beattie: ааа... сайн байна уу? Ноён Мартин.

MOН: Би сайн сайн Жеймс. Гэхдээ чи чинь яахаараа манай хувцас солих өрөөний хаалгыг тогшиж байдаг билээ? ... Тэгээд бас дотуур өмдтэйгээ шүү?

Beattie: Би.... нөгөө ...

Pulis: Бэтти!?!?!

Beattie: Би ороод танай багийнхантай цуг суучих уу? Ноён Мартин? Тэхүү гуйя?

MON: Үгүй ээ. Чамайг менежер чинь дуудаад байгаам биш үү?

Beattie: Үгүй байхаа. Зүгээр л стадионы чанга яригчийг шалгаж байгаа байх.

Pulis: Бэээтттттттиии?!?!?!

MON: Тони л байна даа. Тэр чамайг дуудаад байна. Би хувцас солих өрөөнд чинь оруулаад өгөх үү?

(Бетти өрөөнд хүчээр дайран ороод ханан дээр байсан зураг руу заан...)

Beattie (сандрангуй): Өө ямар сайхан зураг вэ? Энэ хүн та юу ноён Мартин?

MON: Үнэнийг хэлэхэд Ноттингам Форестод Европын цом (одоогийн Аваргуудын лиг)-н аварга болж байх үеийн миний зураг. Би энэ зургийг хувцас солих өрөөндөө залуустаа ялагчид байхыг сануулж, мөн би ямар агуу вэ гэдгээ харуулах гэж авч явдаг юм.

Beattie: Пөөх тийм үү? Гоё байснуу? Финал ялах гоё уу?

MON: Тиймээ. Би бараг бүхнийг зохицуулсан доо. Миний хувьд л лав гайхлтай өдөр байсан.

Beattie: Та бүх гоолыг өөрөө хийсэн үү?

MON: заа да... үгүй юм даа. Гэхдээ байзаарай. Юу болоод байна? Анхаарал сарниулах тактик биш биз энэ чинь?

(хаалга тогшлоо. МОН инээмсэглэн эргэж ирээд, энэ Тони Пулис байна...)

Pulis: Өө сайн уу Мартин... Та манай хэнийг.... өө Жеймс чи тэнд байна уу? Би чамайг маш их хайлаа...

Beattie: Өө ... Тийм үү босс? Би мэдсэнгүй уучлаарай...

(Пулис Беттиг хөтлөөд хаалга руу зүглэв)

Pulis: Чамд энэ нөхөр ямар нэг асуудал тариагүй биз Мартин? хэрвээ тэгсэн бол ...

(Пулис гараа атган зангав. Бетти чичирж эхлэв)

MON: Үгүй, үгүй Тони. Бид зүгээр л ярилцаж байлаа.

Pulis: За бяцхан золиг минь цуг явъя бидэнд ярих юм байгаа байх аа?

Beattie: OK .... Босс (шүлсээ залгив)

(Пулис Беттиг хөтлөн хаалгаар гарав. Бетти мөрөө давуулан эргэн хараад амандаа "надад туслаач" гэж аяархан хэлэв ) МОН эргэж хараад залуустаа

MON: Энэ Жеймс ямар сайн хүү вэ? Хөлбөмбөгийн түүхийг мэдэхээр энд ирсэн байна шүү дээ. Тони шиг ийм тоглогчдынхоо төлөө санаа тавьдаг менежерийг ер нь харсан уу? Ер нь Стоукт чинь сайхан хүмүүс олон байдгийм байна шүү...

Ер нь энэ цуврал нилээд дээрээс явж байгаа цуврал л даа. Өмнөх хэдийг нь уншаад энийг уншвал их инээдтэй. ДАнгаар нь уншвал нэг их инээдэмгүй. Гэхдээ цаашдаа цуврал болгоод ирэхээр сонирхолтой болоод ирэх байх гэж найдаж байна. Надад л лав яг л нэг олон ангит хүүхэлдэйн цуврал шиг санагдаад байдын хэхэ
Дандаа л хувцас солих өрөөнд үйл явдлууд өрнөдөг. Тоглогчид нь нэг тийм цайлган, дүйнгэдүү, МОН өөрөө нэг тийм гэнэн тэнэгдүү, жаахан онгироо байдлаар дандаа гардаг.
Дээрээс нь маниусын мэддгүй тоглогчид болон менежерүүдийн характер зуршил энтэрийг их оруулдаг юм билээ...

за юу ч гэсэн хэдэн фидбайк аваад, болмоор бол үргэлжлүүлнээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Devil 7 » Sat Dec 19, 2009 6:27 pm

Goy ym bna oruulj bgaarai :eek:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Beb » Sat Dec 19, 2009 9:28 pm

nice :eek: ургэлжлүүлээрээ
Image
User avatar
Beb
 
Posts: 563
Joined: Mon Aug 24, 2009 10:47 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby SDZ » Sun Dec 20, 2009 12:56 am

Танай Милнер чинь лаг гоё оо.
АРСЕНАЛ...
User avatar
SDZ
 
Posts: 40
Joined: Wed Dec 02, 2009 1:07 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Devil 7 » Sun Dec 20, 2009 2:00 am

Яг аль хэсэг нь ?
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby SDZ » Sun Dec 20, 2009 2:13 am

:grin:
АРСЕНАЛ...
User avatar
SDZ
 
Posts: 40
Joined: Wed Dec 02, 2009 1:07 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby VicKtoR » Sun Dec 20, 2009 8:31 pm

Villa_Bayaraa wrote:Beattie: OK .... Босс (шүлсээ залгив)

(Пулис Беттиг хөтлөн хаалгаар гарав. Бетти мөрөө давуулан эргэн хараад амандаа "надад туслаач" гэж аяархан хэлэв ) МОН эргэж хараад залуустаа

MON: Энэ Жеймс ямар сайн хүү вэ? Хөлбөмбөгийн түүхийг мэдэхээр энд ирсэн байна шүү дээ. Тони шиг ийм тоглогчдынхоо төлөө санаа тавьдаг менежерийг ер нь харсан уу? Ер нь Стоукт чинь сайхан хүмүүс олон байдгийм байна шүү...


Ингээд дуусчихаж байгаа юм уу? :smile: Тэгээд Бетти юу болсон бэ? МОН авраагүй юм уу? :smile:
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sun Dec 20, 2009 10:25 pm

Стоукын тоглолтын дараа МОН:

"...Миний бодлоор энэ улирлын хамгийн шилдэг ялалт боллоо. Бид үнэхээр эцсээ хүртэл тэмцэлдсэн. Бид эхний үед илүү сайн тоглож чадсан. Гэхдээ Стоук цаг үргэлж бидэнд аюултай байлаа. Бид аз туршсан, аюултай такл нилээдийг хйисэн ч бүгдийг нь амжилттай хийж бөмбөгийг эцсийн мөчид тасалж чадаж байлаа. Бид хэцүүхэн давааг давлаа. Хагассайнд МанЮ, дараа нь Сандэрландыг буулгаж авсны дараа энэ хожил маш чухал байлаа. БИд сүүлийн 3 тоглолтонд 1 гарааны бүрэлдэхүүнээ солиогүй бол харин Стоук 7 хоногийн дундуур тоглолтгүй амарсан. Гэхдээ л бид тэднийг буулгаж авч чадлаа...

Стоук ер нь манай багийг хөөрхөн шоглочоод байдаг баг. Өнгөрсөн улиралд 8 сард талбай дээрээ манайхыг 2:1 дэж байсан бол сүүлд манайх талбай дээрээ 2:0 оор хожиж яваад хожигдсон. Тэрний дараа угсраад Ситид хожигдож тэгээд л нөгөө хар цуврал эхэлсэн. Бид 13 тоглолтоос хожил авч чадалгүй явсны эхлэлийг тавьсан гарууд даа...
Энэ удаад харин чанга хамгаалалттай, хөдөлмөрч тоглодог, хүчний тоглолт сайтай багийг сэлгээгээр орж ирсэн Карэүгийн гоолын ачаар буулгаж авлаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sun Dec 20, 2009 10:37 pm

Image
Warnock-LB

Image
Luke Young - RB

Image
Agbon

Image
Supersub Carew

Image
Super heading

Image
I'm back!!!
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Mon Dec 21, 2009 11:58 pm

ЗА манайхан энэ сард 4 дараалсан сайхан хожил авлаа.
Халл СИти 3:0, Маню 1:0, Сандэрланд 2:0, Стоук 1:0 гээд 4 дараалсан клийн шит.
Одоо 5 хоног 21 цаг 33 минутын дараа Арсенатай тоглоно. Дараа нь 2 хоногийн дараа Ливерпүлтэй тоглоно.
Энэ 2 хүндхэн тоглолтоос л 4-6 оноо авч байж Аваргуудын Лигийн мөрөөдөл бодит хэвээр үлдэнэ... Ноднин өдийд Арсеналыг уйлуулж байж билээ... Ноднин өдийд 34 оноотой 3-т бичигдэж байсан бол одоо 35 оноотой 4-т бичигдэж байна...
За тэгээд 1 сард АПЛ ийн тоглолтоос гадна ФА кап, Карлин капын 3 тоглолт хүлээж байна. 3 уулаа Блакурны эсрэг хэхэ 2:1 ээр санамсаргүй харамсалтай хожигдсоныхоо хариуг авна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby TraP » Tue Dec 22, 2009 12:01 am

3н удаа үсэрч наалдахндээ :D
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue Dec 22, 2009 12:17 am

Стоукын эсрэг хийсэн тоглолтонд гоодсоныхоо дараа Карэү селебрешн хийхдээ булангийн туг руу гүйж очоод Холтэ Энд рүү үзэгчдийн суудал руу нистэл нь өшиглөж орхисон байна. Тэр туганд нь оногдсон бяцхан хүүгээс тоглолтын дараа тэрээр очиж уучлалт гуйсан бөгөөд сонирхолтой нь тэр хүү зүв зүгээрээр барахгүй Карэү гийн өмсгөлийг өмссөн Норвег ээжтэй ирлийз хүүхэд байж таарчээ. Карэү түүнд тоглолтонд өмссөн өмсгөлөө бэлэглэжээ.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Wed Dec 23, 2009 12:33 pm

Image
МОН Сити Хьюсыг халсан болон МанСитигийн тоглолтын талаар нэг иймэрхүү ярилцлага өгсөн байна...

МОН: Хэрвээ МанСити Хьюсыг халж чадаж байгаа бол бид бүгд маш том эрсдэл дотор ажиллаж байгаа юм байна...

Үнэхээр солиотой юм. МанСити энэ улиралд бусад багаас хамгийн цөөхөн хожигдсон баг. Түүгээр зогсохгүй Лигийн Капт хагас шигшээд үлдчихээд байна. Улирал дуусах яагаа ч гүй, тэд түрүүлэх хүртэл боломжтой байсан... Чи маш их мөнгөөр тоглогч авлаа гэдэг нь чи шууд маргааш нь 6:0 доод эхэлнэ гэсэн үг биш шүү дээ... Бөмбөг гэдэг чинь бөөрөнхий... Иймэрхүү зүйл Италид эсвэл Испанид тохиолдсон бол нэг их гайхахгүй байлаа... Жишээ нь Реалд ч юм уу менежер амжилттай байсан ч халагдах аюул үргэлж дагаж байдаг... Харин энэ бол Сити шүү дээ...
Бид энэ ажлыг хийхдээ энэ эрсдлийг мэдэж ордог. Гэхдээ тодорхой хугацаа өгөгдөх ёстой...
Менежер болон тоглогчдын маш өндөр цалин нь эргээд тэднээс бодит байдлаас нь ахадсан хүлээлтийг үүсгэж байна. Тоглогчид, фенүүд, менежер удирдлагын хооронд тогтсон үл үзэгдэх нарийн харилцаа байдаг. Үүний цаана хариуцлага байдаг... Дундаж болон дундажаас жоохон дээгүүр тоглогчид топ тоглогчид шиг цалин авч эргээд тэр цалиндаа хүрэх хэмжээний хариуцлага, ур чадвар нь дутагдаад байна. Тэднээс хүлээх хүлээлт ихдээд эргээд тэдэнд дарамт болж байна... Тоглогчид заримдаа бөмбөг алдах, бөмбөг таслулах ч эрхгүй болчихдог... гэтэл тэд чинь хүн шүү дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Wed Dec 23, 2009 11:46 pm

Энэ сарын эхээр гарсан цувралаас ганц нэгийг хүргэе...

Image
Хувцас солих өрөөнд цуврал: Сандэрландын эсрэг тоглолтын дараа...

(Залуустай бас нэгэн ялалтын дараа уулзацгаая)

MOН: Гайхалтай, залуусаа гайхамшигтай. Юуны өмнө би та нарт...

(Нэгэн хачин чимээ гарч МОН ы үгийг тасалчихав. Тэр гайхан тоглогчдын дээгүүр харсан боловч ихэнх нь гайхсан байдалтай зарим нь бүр мөрөө хавчиж байв...)

MOН: Хммммм, за энэ яахав. Бид маш сайн формлог байна. Би та нараар бахархаж байна. Ялангуяа залуу Жимми чи ямар гайхлатай цохьсон бэ? Шүүгч чамайг алтан өнгөтэй хуудсаар шагнасан нь нүдээ олсон хэрэг байсан шүү...

Mилнер: Шар карт байсан шүү дээ босс, алдаа хийсний төлөө өгсөн шд...

MOН: Аа тийм. Гайхалтай ч алдаа гаргасан. Одоо бид цаашдаа гол анхаарлаа...

(Дахиад л нөгөө хачин чимээ түүний яриаг тасалчихав. Хаалга тогших чимээ гарч МОН хаалга онгойлгосонд Стив Брьюс байлаа...)

MOН: Өө Стив. Яасан, зүгээр үү?

(Брьюс нилээд санаа зовсон байдалтай нилээд цонхийчихсон явж байв)

Брьюс: Мартин чи манай Даррен Бентийг хараагүй биз хө? Тоглолт эхэлснээс хойш одоог хүртэл би түүнийг олж харсангүй...

MOН: Өө тийм үү? Үгүй ш дээ Стив. За би харж л байя...

(Нөгөө хачин чимээ улам чангарав)

Брьюс: Энэ чинь миний хонгорхон Даррен байна шүү дээ. Би түүний шуухтинахыг нь хаана ч байсан танина.

(МОН Брьюс 2 чимээгээр нь хөөж явсаар Ричард Данны цүнхэнд ойртож ирэв)

MOН: Цүнхэнд юу байгаан Ричард?

Dанн: Юу ч байхгүй шд босс...

MOН: Тэгвэл цүнхэн дотор чинь Сандэрландын довтлогч байхгүй гэж ойлгож болох нь ээ?

(Данн газар шагайв. МОН цахилгааныг нээтэл Даррен Бентийг хүлээд, аманда нь Виллагийн оймс чихээд цүнхэнд чихчихсэн байв)

Бент: Босс, та намайг аварлаа!

(Брьюс Бент 2 тэврэлдэв)

MOН: Уучлаарай Стив. Ричард! Би Прэмиэр Лигийн довтлогчдыг хулгайлж байх талаар чамд юу гэж хэллээ?!

Данн (газар шагайсан хэвээр): Ингэ гэсэн биш билүү босс?

MON: Үгүй Ричард. Битгий ингэ гэсэн шд. Ер нь чи яахаараа намайг бусад менежрүүдийн өмнө дандаа ингэж эвгүй байдалд оруулж байдгийн?!

(Нус нулимс болсон Бентийг Брьюс аргадан хувцас солих өрөөнөөс авч гарав)

MOН: Сайхан ажиллажээ Ричард!

Данн: Баярлалаа босс! Харин энийг нь одоо яахуу?

(Тэрээр хойш эргэн өмднийхөө арын халаасанд эвхээд чихчихсэн Кенвайн Жонесыг харуулав...)


хэхэ нээрээ л Сандерландын довтлогчид ч манай тоглолтын эсрэг харагдаагүй шүү...хагасууд нь харин овоо байсан...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Miro Klose » Thu Dec 24, 2009 1:36 am

Villa_Bayaraa wrote:Image
МОН Сити Хьюсыг халсан болон МанСитигийн тоглолтын талаар нэг иймэрхүү ярилцлага өгсөн байна...

МОН: Хэрвээ МанСити Хьюсыг халж чадаж байгаа бол бид бүгд маш том эрсдэл дотор ажиллаж байгаа юм байна...

Үнэхээр солиотой юм. МанСити энэ улиралд бусад багаас хамгийн цөөхөн хожигдсон баг. Түүгээр зогсохгүй Лигийн Капт хагас шигшээд үлдчихээд байна. Улирал дуусах яагаа ч гүй, тэд түрүүлэх хүртэл боломжтой байсан... Чи маш их мөнгөөр тоглогч авлаа гэдэг нь чи шууд маргааш нь 6:0 доод эхэлнэ гэсэн үг биш шүү дээ... Бөмбөг гэдэг чинь бөөрөнхий... Иймэрхүү зүйл Италид эсвэл Испанид тохиолдсон бол нэг их гайхахгүй байлаа... Жишээ нь Реалд ч юм уу менежер амжилттай байсан ч халагдах аюул үргэлж дагаж байдаг... Харин энэ бол Сити шүү дээ...
Бид энэ ажлыг хийхдээ энэ эрсдлийг мэдэж ордог. Гэхдээ тодорхой хугацаа өгөгдөх ёстой...
Менежер болон тоглогчдын маш өндөр цалин нь эргээд тэднээс бодит байдлаас нь ахадсан хүлээлтийг үүсгэж байна. Тоглогчид, фенүүд, менежер удирдлагын хооронд тогтсон үл үзэгдэх нарийн харилцаа байдаг. Үүний цаана хариуцлага байдаг... Дундаж болон дундажаас жоохон дээгүүр тоглогчид топ тоглогчид шиг цалин авч эргээд тэр цалиндаа хүрэх хэмжээний хариуцлага, ур чадвар нь дутагдаад байна. Тэднээс хүлээх хүлээлт ихдээд эргээд тэдэнд дарамт болж байна... Тоглогчид заримдаа бөмбөг алдах, бөмбөг таслулах ч эрхгүй болчихдог... гэтэл тэд чинь хүн шүү дээ...


:eek: үнэн үг хэлж
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 56 guests
cron