by Мэргэн » Tue Dec 22, 2009 8:22 pm
ESPN-ий тайлбарлагч Vincent Thomas-ын бичсэн нийтлэлийг хальт орчуулаад тавилаа.
Спэрс, Лэкерс хоёрын аль нь сүүлийн арван жилийн шилдэг баг вэ?
1970-аад онд НБА-д гайхамшигтай арван жил өнгөрсөн. Жулиус Эрвинг, Жорж Гервин, Рик Бэрри, Артис Гильмор, Дэвид Томпсон, Жорж МакКиннис, Мосэс Мэлоун тэргүүтэй олон чадварлаг тоглогчид ABA болон NBA-д тоглож байлаа. 1975-1976 оны улирлын дараа хоёр лиг нэгдэж Үндэсний сагсан бөмбөгийн холбоог (NBA) үүсгэсэн юм.
1950-иад оны лигийг тухайн үеийн Минниаполис Лэкерс баг тодорхойлж байсан бол, 60-аад онд Бостон илүүрхэж, 80-аад онд Лос Анжелес Лэкерс Бостон болоод бусад багаас тодрон гарч, 90-ээд онд Чикаго ноёрхож байлаа. Харин 70-аад онд юу болсон бэ? Эхний жилд (69-70) Нью Йорк Никс түрүүлсэн ч 1972 оны финалд хожигдож, 1973 онд дахин аваргалсан. Бостон 1974, 1976 онуудад түрүүлсэн ч плэйоффыг 4 удаа өнжсөн. Дээрх багуудаас гадна Милоуки Бакс (1971), Лос Анжелес Лэкерс (1972), Голден Стэйт Варриорз (1975), Портлэнд Трэйл Блазерс (1977), Вашингтон Буллетс (1978), Сиэтл Супер Соникс (1979) гэсэн 6 багийг нэмбэл 70-аад онд 8 өөр баг, үүнээс сүүлийн 5 жилд 5 өөр баг түрүүлж байжээ.
Яагаад 70-аад оны тухай өгүүлсэн бэ гэхээр 2хон долоо хоногийн дараа дуусах шинэ мянганы эхний 10 жилд тухайн үеийнхтэй төстэй үр дүн үүсээд байна (Лэкерс, Спэрс, Детройт, Миами, Бостон гэсэн 5 өөр баг түрүүлсэн). Тэгвэл сүүлийн 10 жилийн шилдэг баг аль нь вэ? Энэ хугацаанд Лэкерс 4, Спэрс 3 удаа түрүүлээд байгаа учир Лэкерс үү, Спэрс үү? гэсэн маргаан өрнөж байна. Спэрс илүү тогтвортой, харин Лэкерс илүү эрч хүчтэй, гайхамшигтай байсан. Шууд хэлэхэд хэцүү учраас дараах 7 үзүүлэлтийг харьцуулан тус бүрд нь 1-10 оноо өгөх замаар аль нь сүүлийн 10 жилийн шилдэг баг болохыг тодруулах гээд үзье.
1. Хоорондоо тоглосон байдал
Плэйоффт таарсан улирлуудын цувралын харьцааг харвал: 2001 - Lakers 4-0; 2002 - Lakers 4-1; 2003 - Spurs 4-2; 2004 - Lakers 4-2; 2008 - Lakers 4-1.
Lakers: 9. Spurs: 1.
2. Од тоглогчид
3 дараалж аваргалсан жилүүдэд сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг 3 тоглогчийн 2 нь болох Коби, Шак нар Лэкерст тоглож байсан. Үнэндээ тэр 2 хоёулаа хамгийн аугаа 10 тоглогчийн тоонд багтах нь эргэлзээгүй юм. Хэрвээ Тим Данканыг тэр хоёрын аль нэгтэй харьцуулна гэвэл энэ нь маргаантай. Яаж ч байсан тэр алинтай нь ч өрсөлдөх хэмжээний тоглогч байж чадахгүй.
Lakers: 10. Spurs: 8
3. Дасгалжуулагч
Грег Попович бол миний найз. Би түүний шооч занд дуртай. Тэрээр тоглогчидтойгоо яг л авга ахтайгаа юм шиг л харьцаж байдаг. Попович тоглолтын сурвалжлагын туршид Craig Sager-ийг инээлгэнэ (нэг удаа тэр Sage-ийн халаасны алчуурыг нь аваад духныхаа хөлсийг арччихсан). Би түүний баг үргэлж эцсийн чадвараа шавхаж тоглодогт нь дуртай. Спэрс 3 аваргалсан төдийгүй өрсөлдөгч шинж нь тогтвортойгоор өсөн нэмэгдэж байгаа баг.
Миний бодлоор Зэн багш хангалттай алдар гавъяа хүртээгүй байгаа. Тиймээ тэр Жордан, Пиппен, Коби, Шак нартай байхдаа үргэлж азтай байсан. Харин сүүлийн 10 улирлыг харах юм бол тэрээр илүү санаачлагатай, туршлагатай болсон. Тэр Лэкерсийг удирдаж 3 жил дараалан түрүүлсэн. 1999-2000 оны улиралд залуу Коби нэр хүндэд хүрсэн байсан ч лигийн топ 5 тоглогчийн нэг болж хараахан чадаагүй байв. Дараагийн улиралд нь Коби Шак нар хоорондоо бага зэрэг таарамжгүй болсон юм. 2001-2002 оны улиралд хүчирхэг бүрэлдэхүүнтэй байсан ч насны хувьд хөгширсөн нь тийм ч сайн хэрэг биш байлаа. 2003-2004 онд Коби хүчингийн хэрэгт холбогдон хэл аманд өртөгдөж, Карл Мэлоун бэртсэнээр 4 дэх удаагаа аварга болж чадсангүй. Жэксон өмнөх улиралд нь маш олон хожигдсон, чадваргүй, туршлагагүй, гэмтэл бэртэл ихтэй, залуу, найдваргүй нөөц тоглогчидтой багийг удирдаж 2006, 2007 оны плэйоффт оруулж чадсан юм. Эндээс түүний хэр ур чадвартай шилдэг дасгалжуулагч болохыг харж болно.
Попович 1996 оноос хойш Спэрсийг дасгалжуулж байгаа бол Жэксон улирлын дундуур нэг удаа багаа орхиж, тэр талаараа ном бичиж байв. Сүүлийн 10 жилийн байдлаар Жэксон 4 аваргын бөгжтэй болсон бол Поповичид 3 байгаа.
Lakers: 9. Spurs: 9.
4. Ambassador
Селтикс, Лэкерс нар 80-аад онд, Буллз 90-ээд онд бараг л бүх үзүүлэлтээрээ лигийн нүүр царай болж байлаа. Тэд олон цом шагнал хүртэж, сэтгэл хөдөлгөм гайхалтай тоглолт үзүүлэхийн зэрэгцээ хэл амнаас үргэлж хол хөндий байсан. Харин өнөө цаг үеийн сүүлийн 10 жилийн шилдэг багууд болох Лэкерс, Спэрс нар үргэлж тэдэн шиг байж чадаагүй. Лэкерс байнга л савангийн дуурь шиг байсан. Шак vs Коби. Коби vs Шак. Коби vs Фил. Шак vs Жерри Басс гээд л.. Эдгээр бүх зүйлс нь лигт муугаар нөлөөлж байв. 2003 онд Спэрс залуу тоглогч Тони Паркерийн хамт цом авсныхаа дараа тухайн зун нь чөлөөт агент болсон Жэсон Киддийг багтаа элсүүлэх гэж оролдсон нь зөрчилдөөнийг үүсгэсэн ч даамжирч амжаагүй байхад нь Попович маш хурдан намжаасан юм. Гэвч бүрэлдэхүүнээ хэвээр авч үлдсэнээрээ Спэрс болхи бас уйтгартай баг болсон.
Lakers: -6. Spurs: -2.
5. Fascination factor
Зарим нэг хэл ам дагуулснаараа Лэкерс бүхий л арван жилийн туршид сайн муу янз бүрээр яригдаж байлаа. Тиймээ, Лэкерс уруудаж байсан үе байгаа , гэхдээ хөгжөөн дэмжигчдийнхээ хувьд ямагт сонирхолтой баг байсаар ирсэн. 2004-2005 оны улиралд Руди Томянович дасгалжуулагчаар ажиллаж, Коби ердөө л 66 тоглолтонд оролцсоноор Лэкерс плэйоффыг өнжсөн. Лэкерс зарим нэг сайн тоглогчоо алдсанаар урьдын хүчирхэг байдал нь үгүй болсон. Дараа улиралд нь Спэрс аваргын төлөө тэмцэж байхад, би Кобигийн онооны галзуурлыг (үүнд алдарт 81 оноо багтана) биширч байлаа. Лэкерс ч Спэрсээс хавьгүй олон хөгжөөн дэмжигчтэй байсан юм.
2003-2004 оны улирал – 4 супер од тоглогч... Кобигийн шүүх хурал..... бид багийнхаа тоглолтыг үзсээр л байсан. Энэ хооронд Спэрс 57-25 гэсэн амжилт үзүүлээд байлаа. Нэгдүгээр сард Спэрс хотод нь ирэхэд Мемфисийн ердөө л 12 мянгахан үзэгч хүлээж авсан юм. Тэд Лэкерсийг дэмждэг болсон байсан юм. Лэкерсчүүд хаана ч явсан хүмүүс тэднийг дэмжиж байлаа. Ихэнх талбайд очин тоглоход Лэкерсийг эзэн баг мэт дэмжиж алга ташин, орилох нь сонсогдоно. Хэрвээ та Спэрсийг финалд харахыг үзэн яддаг бол гараа өргөөрэй. Хэзээ ч ямар ч үед Лэкерс Спэрсээс илүү байх нь тодорхой юм.
Lakers: 10. Spurs: 2.
6. Тогтвортой байдал
Сүүлийн 10 жилд Спэрс улиралд дунджаар 58 хожил авч байсан бөгөөд 2 удаа л 56-аас бага хожжээ (1999-2000 онд 53, 2008-2009 онд 54). Тэд тогтмол плэйоффт шалгарч, хагас шигшээ, бүсийн аваргын финалд хүрч байсан. Улирал бүрт Спэрс лигийн топ багийн нэг байсан гэдгийг та мэднэ. Тэд тогтмол амжилт гэж юу байдгийг үзүүлж байсан. Харин Лэкерс финалд 6 удаа шалгарсан ч 2005-2007 онд өрсөлдөгч байж чадаагүй. Гэхдээ л 4 удаа аваргын бөгж авсан.
Lakers: 4. Spurs: 10.
7. Шилдэг баг
Хэрвээ Лэкерс Спэрст улиралд ганцхан хожигдож, бүсийн финалд шүүрдсэн 2001 оны бүрэлдэхүүнээрээ байсан бол 2005, 2007 онуудад Спэрс NBA-ын аварга баг болж чадах байсан болов уу, та юу гэж бодож байна? Тухайн үеийн Лэкерсийг буулгаж авах баг сүүлийн 10 жилийн NBA-д байхгүй. 2008 оны Бостон эсхүл сүүлийн улирлын Лэкерс ч биш, Шак Вэйдтэй Хит ч биш (2001 оны Коби, 2006 оны Вэйд хоёр магадгүй тэнцүү байх, гэхдээ, 2001 оны Шак 2006 оны Шакаас илүү байж таарна). Пистонс 2004 онд уруудах замдаа орж байсан Лэкерсийг хожсон нь юм. 2001 оны Лэкерс бүх цаг үеийн хамгийн шилдэг баг байсан.
Lakers: 10. Spurs: 7.
Эцсийн дүн: Lakers 58. Spurs 39.
Тоо худлаа хэлдэггүй. Лэкерс хоорондоо тоглосон байдлаараа Спэрсээс илүү байна, илүү олон удаа түрүүлсэн, олон од тоглогчтой, хөгжөөн дэмжигчдээрээ ч илүү. Ноёд хатагтай нараа сүүлийн 10 жилийн шилдэг баг бол Лос Анжелес Лэкерс юм
Last edited by
Мэргэн on Wed Dec 23, 2009 2:29 am, edited 1 time in total.