Би хэрүүл хийх гэсэнгүй. Жоохон үнэнийг л хэлсэн юм. Гадаадын хэвлэлүүд дээр ч ингэж байгаа нь үнэн. Герман хожигдсоноос болж ингэж хорсоод ийм юм бичиж явахаар тэнэгүүдийн ч нэг биш. Герман хожигдоход би харамсаж 2 хоног нойргүй хоносноос биш энэ форум дээр хачин юм бичээгүй. Харин Италийн сүржигнэх, жүжиглэх, спортлог биш байдлыг олж мэдэх тусам муухай санагдаад энд бичсэн юм. Бас ч гэж би зөвхөн өөрийнхөө сэтгэлийн хөөрлөөр тэднийг бас бичсэнгүй. Их бага хэмжээгээр энд тэндээс мэдээлэл олж мэдсэний үндсэн дээр бичсэн юм. Худлаа гэвэл олоод уншаарай. Би зөвхөн энэ форумд ч бичээд байгаам биш. Гадаадын бас өөр форумуудад орж хүмүүсийн санал бодол жинхэнэ байдал дээр байгааг уншиж явдаг. Ихэнх хүмүүс Итали, итали хөлбөмбөгт сэтгэл дундуур явдаг тал ажиглагдаж байсан.
Тэр Грэк шиг амжилт гаргаарай гэсэн нь ёж утгаар хэлсэн юм. Грэк европд түрүүлчихээд яалаа. Тэхгүй байгаасай гэсэн юм. Итали дэлхийн аварга болсон. Түүнтэй би маргаагүй. Над шиг мани мэт шиг амьтад тэртэй тэргүй энд мянга маргаад ч юунд ч нөлөөлж чадахгүй юм чинь.Бүх юм цаанаасаа уяалдаа холбоотой. Дэлхийн аварга эхэлэхд л "Цаанаасаа" бурханаас дэлхийн аварга болно гэсэн тавилантай байсан биз дээ энэ жил...
Зидан ахиад ховорхон олдох тоглогчидын нэг нь үнэн, бас өчигдөр маш **н** зүйл хийсэн нь бас үнэн. Үнэхээр түүнийг уурлуулж бухимдуулахаар өөрийгөө барьж чадахааргүй байдалд хүргэв. Талбай дээр энэ намайг яаж ч чадахгүй гээд аймаар доромжлолын үг чулуудсан бол -за би ингэж болохгүй гээд л чимээгүй өнгөрөх үү.
Яагаад дахиж авч хэлэлцэхгүй болсон аргентины зодооныг италийн хэвлэлийнхний шуугиснаар ахиж авч хэлэлцээд Фрингст улаан өгүүлэв.(Энд би Германы фэн гэдэг утгаар бичсэнгүй.) Фрингс эрүүнд гар хүрэхийнхээ өмнө Крузээс 2 сулхан цохилт цээжиндээ авсан л байсаншд. Өшөө зөндөө олон л түлхэлцээн болсон. Круз хүртэл юу ч мэдээгүй гомдолгүй гээд байхад заавал ирэх тоглолтондоо учирч тоглох Германыг хэрүүлд уруу татав.
Фрингс тоглохгүй болоход, бас Зидан гарахад за ингээд л хожигдох юм байна гэж бодсон. Түүгээр ч болсон. Ийм л учраас "бурханаас" заяасан хувь төөргөөрөө Итали дэлхийн аварга болсон.
Итали энгэр дээрээ 4 таван хошуутай тоглох боллоо.
Зохион байгуулалтын зүгээс ч гэсэн маш сайхан ДА болж дууслаа.
За ингээд хүмүүсээ 4 жил хүлээж 1 сар наадсан сайхан баяр маань бужигнаад л дуусчихлаа. Өнөө оройноос эхлээд хийх юмгүй хэцүүхэн байнаа.
Итгэх, найдах, хүлээх...