by hulbumbugch » Mon Jul 24, 2006 7:05 am
Герман 2006 ДАШТ миний нүдээр I
Ингээд баяр гуниг дагуулсан нэг сайхан Дэлхийн аварга, нэг сайхан фестивал үүгээр өндөрлөлөө.
Олон сайхан тоглолтууд үзлээ. Бүх дэлхий даяар энэ агуу тоглоомын хүч чадлыг гайхаширч шагшиж 1 сарыг өнгөрөөлөө.
Надад нүд ирмэхийн хооронд л дуусчих шиг болсон. Хүн дуртай юмаа үзэж кайф авхаараа цаг хугацаа ч хурдан өнгөрөх юм бна.
Дэлхийн 32 шилдэг баг оролцдог энэ сайхан наадам яагаад 4 жилд нэг болдог вэ гэдэгт хамаг учир оршиж бна. Хэрвээ жил бүр, эсвэл 2 жилд нэг болдог байсан бол бид бүхэн ингэж сэтгэл догдлон хүлээж авахгүйл байсан болвуу. Зарим нэгэнд нь таалагдаагүй бол зарим нэгэнд нь таалагдсан ДАШТ болсон. Нийт 64 тоглолт болж, зөндөө олон гоол орж, олон цагийн турш цагийн зөрүү, ажил албаа умартан нийт 32 тэрбум (давтагдсан тоогоор)хүн үзсэн бна.
Энэ жил ДАШТ-д 5 баг шинээр оролцож хүчээ үзлээ. 5 баг шинээр орж бна гэдэг нь урд нь орж байсан 5 баг оролцож чадаагүй гэсэн үг. Үүнээс харахад энэ спорт дэлхий даяар ямар хурдан хөгжиж байгааг нь илтгэж байгаа мэт. ОХУ, Турк, Уругвай, Румын, Камерун, Нигери г.м хүчтэй багууд оролцож чадсангүй. Гэхдээ шинэ 5 баг хэнээс ч дутахааргуй сайхан тоглолтуудыг үзүүлсэн гэж би хувьдаа үзэж бна. Ялангуяа Зааны Ясан Эрэг, Украйн, Гана улсуудыг би хараад гайхан шагшсан.
Бас шилдэг хүчтэй багуудын бүдрэхийг бас харлаа. Серб-Харуулчууд, Хорватчууд, Чехууд бүүр хэсгээсээ гарч чадалгүй гэрлүүгээ буцсан нь хөлбөмбөгийн дэлхий дээрх(Монгол дэлхийд биш) хөгжил ямар түвшинд байгааг манайханд үзүүлж байгаа мэт.
Мөн Анлги, Бразилчуудын гайхамшигтай муу тоглолт хүн бүхнийг ангайлгасан. Энэ 2 улс аварга болох улсуудын тоонд ззй ёсоор орж байсан ч гэлээ, хөлбөмбөгийг 22 хүн тоглоод аль нэг нь хождог гэдэгийг мартсан бололтой. Эсвэл энэ 2 улсыг сонин сэтгүүл, ТВ-ийхэн хэт их дөвийлгөснөөс болсон байх.
Герман улс энэ ДАШТ-ыг сайн зохион байгуулж. Стадионууд, уур амьсгал үнэхээр сайхан байсан талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд байнга дурдаж байсан. Их ч мөнгө зарцуулсан бна. Энийгээ дагаад их ч ашиг олсон байх. Германы мэргэжилтэнүүд 1 сая жуулчин хүлээж байсан бол, бүүр 2 сая жуулчин ирж Германчуудыг баярлуулжээ. Хөгшин европын зогсонги эдийн засагтай нэгэн улсыг ойрийн хэдэн жилдээ тайтгаруулхаар сайхан боломжийг хашир Германчууд хаанаас алдахав.
За буцаад хөлбөмбөгтөө эргээд оръё. Энэ ДАШТ-аар олон сайхан од болсон тоглогчдыг сүүлийн удаа харж, олон сайхан залуу өсөх ирээдүйтэй тоглолгчдыг харж гялайлаа. Зидане, Каан, Леман, Фигу, Буффон, Бекхам, Роналдо, Р.Карлош зэрэг олон оддыг сүүлчин удаа харж, эдгээр тоглогчид бидэнд баяр гунигийг дагуулан ногоон талбайгаасаа аажим аажим холдсоор одож бна. Энэ тоглогчдыг бид хойч үе үр хүүхэддээ ярьж өгөх л үлдэж байх шиг бна. Ялангуяа Зидане. Энэхүү амьд домог болсон тоглогч сүүлчийн тоглолтондоо улаан карт авч, карьерээ онцгүй дуусгасан боловч, дэлхийн сая сая хөлбөмбөгч сонирхогчдын хувьд хэзээд агуу тоглогч хэвээрээ үлдэнэ.
За энд ингээд эхний хэсгийг дуусгая. Үргэлжлэл бий...
Көлбөмбөгөө гэжжж.