by Цоомоо » Sat Jul 08, 2006 2:14 am
Монголд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч, Италийн "Газетта делло Спорт" сонины хэлтсийн дарга Жанни Мерло гэдэг хүн айлчилж байгаан. Тэр хүн өнөөдөр хэвлэлийн бага хурал маркийн юм олимпийн хороон дээр хийгээд. Очиж сууваа. Тэгээд энэ скандалын тухай ярьж байна лээ...Италид иймэрхүү хэрэг маргааныг тусгайлан шийдвэрлэдэг шүүх байдаг юм байна, спортын шүүх гэх юм уу даа. Тэр байгууллага энэ асуудлыг авч хэлэлцэнэ. За тэгээд одоо бол Италичууд бүгдээрээ л шигшээ башаа шимтэн харж байгаа ч энэ скандалыг бүгд ажиглаж байгаа гэнэ. Ер нь бол Юве "Сери-С" рүү унаж, нөгөө 3 нь "Сери-Б" рүү унах магадлалтай байх гэж байна лээ..Асуудлын гол нь бараг өнгөрсөн 2 жилийн лигийн үр дүнг яах вэ гэдэгт байгаа юм биш үү? Эхний хувилбар нь энэ 2 жилийн статистикийг хүчингүй болгож, аварга баг гэж байхгүй болох. 2дахь хувилбар нь гэмгүй багууд дээш огших. Ингэхээр Интер сүүлийн 2 жилийн түрүүг авна... Тэр хүн энэ хэргийн талаар иймэрхүү юм ярьж байна лээ...
Аа бас ер нь иймэрхүү байдал ганц Италид ч биш, өөр улсад мэр сэр гардаг ч ийм айхтар хэмжээнд арай ч хүрээгүй гэсэн байх...Тэр бусад жижиг сажиг тохиолдлыг нь олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны албан ёсны сэтгүүлд дурдсан байгаа гэж байсан...