Гайхалтай. Өөр юу гэж хэлэхэв. Гайхамшигтай.
Багаараа урьд өмнө ингэж омогшиж, залуусаараа ингэж бахархаж, МОН-д ингэтлээ баярлаж байснаа санахгүй байна. Энэ улирал манай багийн хувьд ер бусын улирал үргэлжилж байна. Эхлээд Ливерпүүл, дараа нь Челси, одоо 26 жил хожиж чадаагүй Олд Траффордод нь МанЮ-г буулгаж авлаа.
Даунинг ирснээс хойш манай багийн тоглолт үнэхээр эрс өөрчлөгджээ. Даунинг ирснээр Яанг-д дутагдаад байсан эрх чөлөөг олгож чадсан бөгөөд жигүүрийн шидтэн маань баруун ззүн жигүүрт ээлжлэн гарч, хэрэгтэй үед төвд гүйж айлын багийг хангалттай бусинуулж байгаа. Милнер ч аль нэг сул жигүүр гарвал баруун зүүн ялгалгүй байрлал сэлгэж кроссыг хайр гамгүй хаяж байлаа. Даунинг харин урьдын адил конфиденстай зоригтой тоглож байна. Пэйс ч хэвээрээ сайн байна. Яангаас ч бараг илүү конфидент тоглож байна лээ. Яанг заримдаа нэг бэргээд байгаа юм шиг тоглодог бол Даунинг бол үгүй. Яангийн нуруун дээрх ачааг дор хаяж 50 хувь хөнгөлж байгаа харагджийн.
Тоглолтын хувьд манайх эхнээсээ боломж гарвал урагш давшиж баруун зүүн жигүүрээс кроссыг тасралтгүй хийж төвд Агбон, Хэски зэрэг 2 давхарт сайн тоглогчид МанЮгийн хамгаалагчдыг сандаргаж байлаа. Өнгөрсөн улирлын хамгийн их АПЛ-т кросс хийсэн 2 вингер манайд байгаа юм чинь өөр яах билээ. (Яанг, Даунинг) Эхний үедээ урд шугаманд прессийнг хийж нилээд зоригтой давшиж тоглосон. Баруун зүүн жигүүрийн вингерүүд байсхийгээд солигдож байсан нь МанЮгийн жигүүрийн хамгаалагчидад, тэр дундаа Флетчерт нилээд хүнд байгаа нь ажиглагдсан. Яанг Агбон 2 бол угаасаа өнгөрсөн улирлаас л нэг нь хаяад нөгөөх нь мөргөөд сурчихсан харагдсан. Бэлтгэл дээр хэдэн мянган удаа хийж байгаа юм чинт аргагүй дээ. Эцсийн эцэст МанЮгийн хаалгыг мялаах комбинац байж хэхэ. Энэ 2 залуугаараа ямар их бахархав даа. Манай ирээдүй ч зурайж байна даа. Дээрээс нь Милнер, Даунинг дандаа 24,25 тай залуус...
Гоол орсноос хойш, тэр тусмаа 2-р үед манайх эхний үеээ бодвол харьцангуй хамгаалж тоглосон. Гэхдээ Тоттенхам дээр гаргасан алдаагаа гаргасангүй. Бөмбөгийг аль болох эзэмшихийг хичээж, гол нь төвийн хагасын шугаманд санаачлагаа алдахгүйг хичээж тоглосон нь үр дүнгээ өгсөн. Үүнд Милнерийн хөдөлмөрч, шаргуу тоглолт маш их нөлөө үзүүллээ.
Эхний үед бидэнд алдах зүйл байгаагүй. Бүх стат, стадионы бүх дуу чимээ, түүх бидний эсрэг байсан. Бид энэ бүхнийг давахад угаасаа бидэнд алдах юм байгаагүй. Харин гоол орсноос хойш бид алдах юмтай болсон. Алдах 3 унаа, алдах хожил, алдах шинэ түүх... Тиймээс хамгаалж тоглосон багаа би буруутгахгүй. Харин ч сайхан тоглосон. Тэгээд ч бид энэ бүхнээ хадгалан үлдэж чадсан. Өмнө нь бид олон жилийн өмнө өөр хэн нэгний хожиж, хожигдож байсан түүхийг үүрч явсан бол харин энэ цагаас бид түүхийн шинэ хуудсыг нээж, өөрсдийн гараар өөрсдийн түүхээ бичиж эхэлсэн. Ливерпүүлийг 10 жил талбайд нь, МанЮ-г 26 жил талбайд нь хожиж чадаагүй түүхийг эвдэж өөрсдийн гараар шинэ түүх бичиж байна. БИД БОЛ ТҮҮХ БИЧИГЧИД!!!!!!
Сүүлийн 15 минут бол МанЮ бараг талбай дээр 4 довтлогч гаргаж байдгаараа нүдсэн ч манай хамгаалалтын цагаан хана хангалттай бат бэх, хангалттай өндөр, хангалттай урт байлаа. Бид алдах ёсгүй тэр бүхнээ эцсээ хүртэл хамгаалж чадсан. Өнгөрсөн жилийн гашуун туршлага бидэнд дэндүү хангалттай, дэндүү хатуу байсан. Харин энэ удаад Макхедагийн хийснийг, Вестхамыг өнгөрсөн тойрогт булшилсан Рүүний ч, Германы Чононуудын хаалгыг 3 гоолоор мялаасан Овен ч, манай Петровын нутаг нэгт Бербатов ч, өнгөрсөн жил Халл сити, өнгөрсөн тойрогт Вестхамын хаалгыг алсын тусгалт пуужингаар мялаасан Гибсон ч хийж чадсангүй. Учир нь бид Вестхам биш, бид Волфсбург биш, бид Халл сити биш бид бол АСТОН ВИЛЛА гийн ЗАЛУУ АРСЛАНГУУД!!!!!!