Хала Мадрид :::2009-2010:::

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Finalist » Sun Dec 06, 2009 6:19 pm

Роналду: "Би алдаа гаргасан, би чинь хүн шүү дээ. Гэхдээ би алдах эсвэл ялагдахыг хүсдэггүй мэргэжлийн тамирчин. Би торгуулийн цохилт алдсандаа маш харамссан, тийм болохоор би дараа нь орсон гоолын баярыг хуваалцаагүй юм. Гэхдээ би Каримыг гоол хийсэнд баяртай байна. Би өөрийн мэдэлгүй л зөнгөөрөө хариу үйлдэл үзүүлсэн учираас талбайгаас хөөгдсөн. Би үүндээ хүлцэл өчихийг хүсэж байна"
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Цоомоо » Sun Dec 06, 2009 6:46 pm

Бензийн гоол бол тооцох ёсгүй л байж.
Роналдуг цохихоос өмнө 16 дотор орцон, цуг урагшилж байдаг наасан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Finalist » Sun Dec 06, 2009 7:55 pm

Дэлхийн цомын сугалааны дараа Бернебеу-д болсон хэвлэлийн бага хуралд Кассилас, Кака, КР, Бензема, Метцелдер, Ваарт, Игуайн нар оролцож өөрсдийн бодлоо хуваалцсан байна.

Икер Кассилас

Та сугалааны оноолтын талаар юу гэж бодож байна?
Бид бусад багуудыг бодвол илүү азтай байна, гэхдээ бид өрсөлдөгч бүрээ хүндэтгэх ёстой. Бид 9 оноо бидний гарт орчихлоо гэж бодож болохгүй. Хэрвээ бид финалд хүрье гэж хүсэж л байгаа бол хүчтэй багуудтай тоглох ёстой болно. Хасагдах шатны тоглолтууд хамгийн хүнд байх болно. Тэр болтол багагүй хугацаа байна. Энэ бүхэн түүний дараа л тодорхой болно, гэхдээ бид Испани ямар байхыг хүсэж байна тэр чинээгээр л хичээх болно.

Испанийн багтсан хэсгийн талаар таны бодол?
Би Чилийг хамгийн хэцүү нь гэж бодож байна. Бид тэдний эсрэг өнгөрсөн жил тоглож үзсэн. Тэд сайн хамгаалж байсан. Би Реал Сосьедад-д тоглодог Браво-г мэднэ. Сонгон шалгаруулалтанд тэд сайн байсан. Гондурас, Щвейцарыг бид харьцангуй бага мэднэ. Испани дараагийн шатанд шалгарах ёстой.

Дараагийн шатанд Бразил юмуу Португалитай таарч магадгүй
Испани сайн тоглохын тулд бид хамгийн сайн багуудтай тоглох хэрэгтэй. Гол өрсөлдөгчидтэй таарахгүйгээр финал хүрч чадахгүй. Дэдхийн аваргад тогтмол сайн амжилт үзүүлдэг зарим баг бий. Хэрэв бид Бразил юмуу Португалитай таарвал хамаг чадлаараа хичээж тоглох ёстой болно. Тэдэнтэй таарах нь маш сайхан байх болно.

Испаний шигшээ багийг та юу гэж тодорхойлх вэ?
Энэ бол итгэл найдвар ба хөгжил дэвшлийн үе.

Танай багийн хэд хэдэн тоглогчид дэлхийн цомыг хүртэж байсан багт тоглодог.
Бразил, Аргентин, Герман, Францын багууд энэ цомын эзэн болж байсан. Бид ч бас тэгэхийг хүсэж байна. Би Кака-д атаархаж байна, тэр хэдийнэ дэлхийн аварга болчихсон. Бас Метцелдер финалд тоглож үзсэн. Бид өмсгөл дээрээ эхнийхээ одыг авахын тулд хичээх болноо.

Европоос гадна зохиогдсон тэмцээнд Евродын багууд түрүүлддэггүй гэдэг.
Энэ бол санамсаргүй л явдалууд.

Тэмцээний шилдэг тоглогч хэн байх бол?
Испаний шигшээгийн тоглогч л байгаасай гэж хүсэж байна.

Баг Холбооны цомын тэмцээнд АНУ-ын багт хожигдсоноо мартсан уу?
Бид бусдаас онцгой байдлаар бүрэлдэж чадсан. Тэд 2 боломжоо ашигласан. Тэд тэр өдөр азтай байсан. Бид 10 тоглолтонд нэг л хожигдсон нь тэр тоглолт. Тэд сайн хамгаалж финал хүрч чадсан.


Кристиану Роналду

Сугалааны оноолтын талаар?
Бид хүнд хэсэгт орсон. Энэ хэцүү байх болно гэхдээ би багийн андууд, найзуудынхаа эсрэг тоглох болсондоо баяртай байна. Хөлбөмбөг үргэлж тааварлашгүй байдаг. Бид сайн тоглож ялах ёстой, сайн багуудтай таарсан нь биднийг эрчимжүүлнэ.

Португалийн хэсгийн талаар таны бодол?
Бразил бол хамгийн хүчтэй өрсөлдөгч, гэвч Зааны ясан эрэг ч бас хэцүү өрсөлдөгч. Үнэхээр хүнд хэсэг. Бид хамгийн сайн формтой байх ёстой. Эхний тоглолтдоо ялах нь чухал.

Хасагдах шатанд Испанитай таарч магадгүй
Би тэгвэл баяртай байна. Тэд сайн баг, гэхдээ яг одоо би хэсгийн шатны тоглолтуудыг л бодож байна. Хэрэв Испанитай таарвал сайн л байна. Энэ чинь бид хэсгээсээ гарсан байна гэсэн үг.

Тэмцээний шилдэг тоглогч хэн байх бол?
Аль баг түрүүлэхээс л шалтгаална, ганц тоглогч сонгоно гэвэл хэцүү.


Гонзало Игуайн

Аргентины хэсгийн талаар таны бодол?
Хүнд хэсэг. Нигерийн баг ямар ч хүндрэл учируулж мэднэ. Грекийн баг Испаний өмнө Европын аварга болсон, бас тэгээд Солонгосын баг байна. Тэд сайн болоод л энд хүртэл ирцгээсэн. Бид хэсгийн тоглолтдоо сайн тоглоно гэж найдаж байна.

Аргентин энэ дэлхийн аваргад хэрхэн хандаж байна?
Юу ч болж байсан, сайн тоглож гэртээ цомтой очих

Испанитай таарвал та Кассиласын хаалганд хэрхэн гоол хийх вэ?
Испанитай битгий таараасай гэж найдаж байна, гэхдээ тэгвэл бид хамгийн сайнаараа тоглоно. Икерийг аргалах амархан. (инээв)

Тэмцээний шилдэг тоглогч хэн байх бол?
Хэлэхэд хэцүү юм, тэд чинь дэлхийн шилдэг багууд шүү дээ. Хэрэв багт чинь шилдэг тоглогч байвал чи ч бас сайн тоглосон гэсэн үг гэдэг дээр би Какатай санал нэг байдаг.


Кака

Бразилын хэсгийн талаар таны бодол?
Хамгийн хүнд хэсэг гэж бодож байна. Өөр хүнд хэсгүүд ч бас байна, гэхдээ энэ бол үхлийн хэсэг. Би үүнийг сайн хэрэг гэж бодож байна, учир нь бид тэмцээний эхнээс л төвлөрч чадна.

Бразил энэ дэлхийн аваргад хэрхэн хандаж байна?
Энэ бол бидний 2006 онд сайн тоглож чадаагүй гэмээ цайруулах боломж.

Испанитай таарвал та Кассиласын хаалганд хэрхэн гоол хийх вэ?
Бид хэсгээс гараад Испанитай таарахгүй гэж найдаж байна. Испани болон манайх 2уулаа хэсгээ тэргүүлж гараад дараагийн шатанд таарч болно. Луис Фабиано бол гайхалтай тоглогч, тэр Кассиласын хаалганд гоол хийж чадна. Saint Iker бол Дэлхийн шилдэг хаалгачдын нэг. Клубтээ түүн шиг тоглогчтой байх бол сайхан хэрэг, гэхдээ шигшээ багийн тухайд бол өөр хэрэг.

Хэрэв танай баг хасагдвал хэн түрүүлэх бол?
Бид гол өрсөлдөгчдийн талаар ярьж байна. Испани маш сайн тоглож байгаа, ялах боломжтой. Англи ч бас. Мөн маш баялаг уламжлалтай Итали, Франц, Голланд, Аргентиний багууд ч байна. Хэн нь ч ялж болно.

Испани гол нэр дэвшигч мөн үү?
Испани маш сайн тоглож байгаа, тэд өрсөлдөгчдөө маш хэцүү учираа байх болно. Тэд тоглолт бүрт яаж тоглохоо мэддэг, мөн тэд хувийн ур чадвар сайтай.

Тэмцээний шилдэг тоглогч хэн байх бол?
Бразил тоглогч байх гэж найдаж байна, энэ чинь Бразил тэмцээнд түрүүлсэн байна гэсэн үг. 2006 онд Итали түрүүлсэн учираас Каннаваро шилдэг болсон. Зидан сайн тоглосон боловч Франц түрүүлээгүй.


Рафаэль ван дер Ваарт

Та Японы шигшээ багийг сайн мэдэх үү?
Үгүй ээ. Бид хэцүүхэн хэсэгт орсон гэхдээ бид гол баг нь байх болно.

Та багаа хэрхэн тодорхойлох вэ?
Бид үргэлж сайн тоглодог ч түрүүлэх хүртэл явж чаддаггүй.

Голландын хэсгийн талаар таны бодол?
Энэ бол хүнд хэсэг, гэхдээ бид гол баг нь байх болно. Бид Японыг ялж чадна гэж бодож байна, эхдээ тэд тоглолтын төгсгөлий сайн хийдэг.

Тэмцээний шилдэг тоглогч хэн байх бол?
Кака.


Карим Бензема

Францын хэсгийн талаар таны бодол?
Бип сайхан хэсэгт орсон гэж бодож байна, гэхдээ дэлхийн аваргын тэмцээнд сул тоглолт гэж байхгүй. Бид дараагийн шатанд шалгарна. 16-д таарч магадгүй багуудаас Аргентин хэцүү өрсөлдөгч байх болно. Бид хамгийн сайнаараа тоглоно.

Та багаа хэрхэн тодорхойлох вэ?
Бид маш сайн багтай. 2006 онд финал хүрч чадсан. Сонгон шалгаруулалтанд бид хүндрэл учирсан, гэхдээ бид амжилт үзүүлж чадна.

Ялах баг чинь аль нь вэ?
Мексик, Уругвайн багууд Бразилтай ойролцоо тоглолттой, их дамжуулдаг. Өмнөд Африк эзэн багийн хувиар их хичээж тоглоно. Бид бүх өрсөлдөгчөө хүндэтгэх ёстой.

Тэмцээний шилдэг тоглогч хэн байх бол?
Дэлхийн Цомын тэмцээнд шилдэг тоглогч нар цуглардаг. Шилдэг нь магадгүй К.Роналду, Кака, Рибери, Шави...



Кристоф Метцелдер

Германы хэсгийн талаар таны бодол?
Энэ хэцүү хэсэг гэхдээ хамгийн хүнд нь биш. Австрали юу чаддагаа нотолсон. Мөн бид Сербийг сайн мэднэ. Тэд сонгон шалгаруулалтанд Францын эсрэг сайн тоглосон, Гана бол Африкын шилдэг баг.

Герман энэ дэлхийн аваргад хэрхэн хандаж байна вэ?
Бидэнд ур чадвар болон амжилт үзүүлэх аз од бий гэж найдаж байна.

Хэрэв танай баг хасагдвал хэн түрүүлэх бол?
Бразил бол гол нэр дэвшигч, гэхдээ ялах боломжтой олон шилдэг баг байна. Бразил, Аргентин гээд л олон баг байна, гэхдээ Испани бол хамгийн гол магадлалтай баг.

Тэмцээний шилдэг тоглогч хэн байх бол?
2008 оны явдал давтагдах эсэх нь чухал. Реал Мадрид 2008 онд Бернебеу-д цомоо эргүүлэн авчирж байсан. Энэ багийн тоглогчид Дэлхийн Цомын тэмцээний шилдэг тоглогч болох боломж бий.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby soccer » Sun Dec 06, 2009 8:16 pm

хаха... Ронало үнэн амбиц шүү нээрээ за яахав багт нэг иймэрхүү амбицтэй нөхөр байвал зүгээр ч юмуу гэж хэхэ... 11-н хувьд бол яалтчгүй 11-ээ энэн дээр маргаад яахав хаалгачыг хуурсан хаалгачаас мултарч гүйх гэсэн боловч айлын хаалгач Роналдо-н хөлыг гараараа хамж байгаа харагдана лээ... Алонсо, Роналдо, Хигуан магтаяаа гэж
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Mon Dec 07, 2009 8:50 am

Марсэйлийг одоо сайхан бөмбөгдөх хэрэгтэй... хамгаалалт бол үнэн хайнга хэвээрээ байна аа.. тайвширлын байдалтай.. Алмэриагаас өөр баг байсан бол манайхыг ч дуусгацөөн...

Какагийн бэртэл ч эдгэрээгүй бололтой... Марсэйтэй тоглох бүрэлдэхүүнд багтаагүй байна..

Валэнси дээр мань нөхөр гарч ирэхгүй бол Кака, Ронгүй тоглох нь ээ..

Goalkeepers: Casillas, Dudek, Adan
Defenders: Arbeloa, Pepe, Sergio Ramos, Marcelo, Albiol, Garay
Midfielders: Gago, Diarra, Lass, Drenthe, Xabi Alonso, Van der Vaart, Granero
Forwards: Raul, Cristiano Ronaldo, Benzema, Higuain
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Ganbold » Mon Dec 07, 2009 10:19 am

Miro Klose wrote:Манайхан дотор Ай Ти-д сайн хүн байгаа юу нөгөө Админ гэцэн аватартай хэн билээ?? бусад багууд нээх гоё цахим хуудас хийцэн байх юм тэ??


АДМИН гэсэн аватортой чинь nike_mgl ш дээ. цаадах чинь ойр зуур цахим хуудас хийчэх л байх.
User avatar
Ganbold
 
Posts: 764
Joined: Fri Oct 30, 2009 9:16 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Miro Klose » Mon Dec 07, 2009 10:24 am

Seikoni wrote:Марсэйлийг одоо сайхан бөмбөгдөх хэрэгтэй... хамгаалалт бол үнэн хайнга хэвээрээ байна аа.. тайвширлын байдалтай.. Алмэриагаас өөр баг байсан бол манайхыг ч дуусгацөөн...

Какагийн бэртэл ч эдгэрээгүй бололтой... Марсэйтэй тоглох бүрэлдэхүүнд багтаагүй байна..

Валэнси дээр мань нөхөр гарч ирэхгүй бол Кака, Ронгүй тоглох нь ээ..

Goalkeepers: Casillas, Dudek, Adan
Defenders: Arbeloa, Pepe, Sergio Ramos, Marcelo, Albiol, Garay
Midfielders: Gago, Diarra, Lass, Drenthe, Xabi Alonso, Van der Vaart, Granero
Forwards: Raul, Cristiano Ronaldo, Benzema, Higuain


-Рамос гол нь байрандаа байхгүй довтлогч хийгээд яваад бгаа байхгүй юу. Төвийн 2 бол ингэж л хэлэх бсан.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Makaveli » Mon Dec 07, 2009 10:41 am

Одко сэдэв доторх spam-уудыг сайхан шүүрдэхгүй юм байх даа. Ихэнх нь чатласаар байгаад 110 хуудас гарчихсан байх юм.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Makaveli » Mon Dec 07, 2009 10:47 am

Маргааш болох Марсейлын талбайд болох тоглолтыг бөөнөөрөө үзэх үү. Харин тоглолт үзүүлэх газар олдох болов уу. :smile:
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby spain man » Mon Dec 07, 2009 10:47 am

Сайхан нүджээ... Ваартыг гараанд байгаагаар нь хамгийн гол нь бараг формгүй мөртлөө үнэхээр сайн тоглосонд нь баярлаж байна.. Ваартыг гараанд гаргахын тулд ямар формэйшн зохиомоор юм бэ дээ.. Ваартыг оруулбал худлаа байгаа хамгаалалт улам хэцүү болно...


Image
За тэр ч яахав... Игуайн янзтай байна.. яг формондоо ороод ид байна даа.. сайхаан сайхан.. Ядаж байхад энэ сэлэбрэшн үнэн таалагдаж байгаа...

Роналдогийн тэр цамцаа тайлаад шар авдаг эдэр бол таалагджийнөө . :eek: Сүүлийн шар л илүүдцэн .. Гэхдээ одоо яахав... Өөрөө ч алдаа хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна лээ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Miro Klose » Mon Dec 07, 2009 10:57 am

Ваарт яах аргагүй жигүүрт тавигдаад байгаам даа. Зүүнд л болов уу? Баруунд уул нь Гранерог гаргаад үзвэл тэгээд 2 ДМ ээрээ хамгаалт авахгүй бол манай хамгаалалт гэж (mannn
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby CR7 » Mon Dec 07, 2009 11:03 am

Роналду маань бэртэлээс ирээд гоолдлоо гоол хийх гэж гүй мөн их хичээсэн пен барагтай алддаггүй алдаж байгаа харагдсан ямартай ч мундаг байлаа :-D :-D
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Miro Klose » Mon Dec 07, 2009 11:05 am

CR7 wrote:Роналду маань бэртэлээс ирээд гоолдлоо гоол хийх гэж гүй мөн их хичээсэн пен барагтай алддаггүй алдаж байгаа харагдсан ямартай ч мундаг байлаа :-D :-D


Мань эр бужигнүүлсан ш д хийгээгүй юм байхгүй :-o :mrgreen: мөн чиг элдэвтэй золиг шүү :eek:
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Moza » Mon Dec 07, 2009 12:00 pm

Real Madrid vs Marseille
Маргааш тоглох бүрэлдэхүүн...
Goalkeepers: Casillas, Dudek, Adan
Defenders: Arbeloa, Pepe, Sergio Ramos, Marcelo, Albiol, Garay
Midfielders: Gago, Diarra, Lass, Drenthe, Xabi Alonso, Van der Vaart, Granero
Forwards: Raul, Cristiano Ronaldo, Benzema, Higuain
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Miro Klose » Mon Dec 07, 2009 1:11 pm

Moza wrote:Real Madrid vs Marseille
Маргааш тоглох бүрэлдэхүүн...
Goalkeepers: Casillas, Dudek, Adan
Defenders: Arbeloa, Pepe, Sergio Ramos, Marcelo, Albiol, Garay
Midfielders: Gago, Diarra, Lass, Drenthe, Xabi Alonso, Van der Vaart, Granero
Forwards: Raul, Cristiano Ronaldo, Benzema, Higuain


Энэ Рон чинь форвард гээд байх юм Мидфилдер биш билүү? Ер нь Плаймакер нь юм уу?
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Moza » Mon Dec 07, 2009 1:23 pm

Miro Klose wrote:
Moza wrote:Real Madrid vs Marseille
Маргааш тоглох бүрэлдэхүүн...
Goalkeepers: Casillas, Dudek, Adan
Defenders: Arbeloa, Pepe, Sergio Ramos, Marcelo, Albiol, Garay
Midfielders: Gago, Diarra, Lass, Drenthe, Xabi Alonso, Van der Vaart, Granero
Forwards: Raul, Cristiano Ronaldo, Benzema, Higuain


Энэ Рон чинь форвард гээд байх юм Мидфилдер биш билүү? Ер нь Плаймакер нь юм уу?

Winger forward, second striker л юм шиг бн лээ...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Miro Klose » Mon Dec 07, 2009 1:26 pm

Гэцүү хүн шүү 80 авъяастай талбай дээр бол хаана ч гүйж байж мэднэ. Фрийдом гэдэг байрлал байдаг бол Роналдод тохирох байх.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Реал Мадрид » Mon Dec 07, 2009 9:13 pm

Сайн байцгаана уу манайхаан одоо сэдэвтээ идэвхтэй бичиж байна аа.
User avatar
Реал Мадрид
 
Posts: 43
Joined: Mon Dec 07, 2009 8:54 pm
Location: Ниппон

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Moza » Mon Dec 07, 2009 9:39 pm

Реал Мадрид wrote:Сайн байцгаана уу манайхаан одоо сэдэвтээ идэвхтэй бичиж байна аа.

Welcome :sup:
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Moza » Mon Dec 07, 2009 11:03 pm

За нэг муу мэдээ:
Кака 1 сар хүртэл бэртлийн улмаас тоглохгүй гэнэ... Местала-д Рональдо, Кака хоёргүйгээр хэцүүдэх нь дээ...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby hosko » Mon Dec 07, 2009 11:36 pm

За хө одоо тэгээд бас л хэцүүднэ дээ....Энэ 2 чинь хамтдаа тоглоод өгдөггүй гачлантай хорвоо вэ? Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг л.... Маргааш хожиж хэсгээсээ нэгээр гараад авбал ч болж байна аа....Сарьсан багваахайнуудтай харин юу болох нь уу.... Гэхдээ тэдний хамгаалалт тийм ч сайн биш байгаа....Яахав сүүлийн үед жаахан формоо олох гээд байгаа....Испанийн маань довтолгооны цөм юм болсон хойно, манай хаалганд гоол орж л таараа....Тэр нь 1-ээр дуусаасай гэж....Мата, Силва, Вийя 3 ч бас л бужигнуулна даа....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby a_odko » Tue Dec 08, 2009 12:13 am

Кака угаасаа улирал эхэлснээс хойш хамгийн их тоголсон хүн, рискдэж байснаас нөөсөн нь дээр биз... Ваартад өөрийгөө харуулах сайхан боломж ирлээ.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Realist » Tue Dec 08, 2009 2:06 am

Кака: Би Зиданыг залгамжлагч биш

Image

Монголын үндэсний өдөр тутмын “Өдрийн шуудан” сонины өнгөрсөн сарын дугаарт сэтгүүлч Д.Нанжидын нийтлүүлсэн ярилцлагыг хүргэж байна.

Хэрвээ Кака шүдний ооны рекламд тоглосон бол хамгийн сайхан модель болох байлаа. Гэхдээ ганц оо гэлтгүй бараг бүх зүйлд тэр шүү дээ. Зөвхөн сахиусан тэнгэрүүдэд л Какагийнх шиг сайхан инээмсэглэл байдаг болов уу. Рикардо Изексон дос Сантос Лейте бол дэлхий ертөнц дээр болж буй сайн сайхан зүйлсийн төлөө бурханд үргэлж талархаж байдаг ер бусын сүсэгтэй хүн юм. Тэр хүүхэд ахуйдаа нуруундаа хүнд гэмтэл авсан бөгөөд чухамхүү бурхны ачаар л эргэн босч, хөлбөмбөгөө үргэлжлүүлэн тоглох болсон гэж боддог. Гоол хийх болгоныхоо дараа хоёр гараа дээш өргөн тэнгэр рүү харж, долоовор хуруугаа гойзойлгодог нь бурханд талархаж буйн илрэл юм. Түүнтэй ярилцахад тун таатай байдаг гэнэ. Тэр ярих болгондоо гараараа ямар нэгэн хөдөлгөөн хийдэг аж. Заримдаа тэр гартайгаа яриад ч байгаа юм шиг санагддаг. Энэ хүний эсрэг торгуулийн цохилт өгөх боломжгүй. Учир нь тэр бүдүүлэг тоглолттой нэгэн биш. Бразилын шигшээтэй хамт 2002 оны ДАШТ, “Милан”-тай цуг 2007 оны Аваргуудын лигт түрүүлж, 2007 оны дэлхий болон Европын оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон нь цөөхөн хэдэн тамирчинд тохиох хувь билээ. Гэхдээ тэр дээрх амжилтууддаа сэтгэл ханасангүй, “Милан”-д байснаасаа илүү ихийг хийхийн тулд “Реал”-д шилжин ирээд байна. Түүнийг хөлбөмбөгийн түүхэнд К.Роналду, З.Зидан нарын дараа орох өндөр үнээр Испанийн баг худалдан авсан билээ.

-Таныг “Реал”-ын хөгжөөн дэмжигчид Зиданыг залгамжлахаар энэ багт ирсэн гэдэг?

-Ингэж хэлсэн нь нэр төрийн хэрэг юм. Гэхдээ надад өөрийн гэсэн бодол бий. Хөгжөөн дэмжигчид намайг Зидантай адил хэмжээнд тоглох чадвартай гэж үнэлж байгаа боловч би түүний залгамжлагч нь биш ээ. “Реал”-д анх ирэхдээ Рауль бол зөвхөн Рауль, Ди Стефано бол Ди Стефано байсан шүү дээ. Тэд өөрсдийн тоглолт, энэ багт авчирсан цомоороо домог болон хувирсан хүмүүс. Клубийн түүхэнд үлдэхийн тулд нэг хоёр жил сайн тоглох биш өөрийн амьдралын бүхэл бүтэн үеийг гялалзтал өнгөрөөх хэрэгтэй.

-Гэвч ямар нэгэн зүйлээрээ Зидантай адилхан юм биш үү?

-Бид адилхан байрлалд тоглодог. Талбай дээрх үүрэг маань ч ойролцоо. Холбогчийн үүргийг гүйцэтгэж, довтлогч нарт гоол хийхэд нь туслах бидний гол зорилго юм даа.

-Та яагаад сая “Реал”-д ирсэн юм бэ. Өмнө нь ирэх боломж байсан шүү дээ?

-Хэдэн жилийн өмнөөс намайг энд ирэх нь гэсэн цуу гарсан. Би тухай бүрт нь үүнийг няцааж байлаа. Хэрвээ “Милан” намайг зарахыг хүсэх юм бол би явна гэдгээ хэлж байсан. Харин тэд нэгэн сайхан тохиолдлоор “Реал”-ын ерөнхийлөгч Ф.Перестэй гэрээ хийсэн юм. Тэдний санал нь надад ихэд таалагдсан бөгөөд миний гэрээнд урьд нь байгаагүй хэд хэдэн таатай нөхцөл тусгагдсан байгаа.

-Таны солилцооны өртөг 65 сая евро болсон нь ямархуу сэтгэгдэл төрүүлэв?

-Намайг худалдан авахын тулд “Реал” ингэж их чармайсан нь улам сайн тоглох хүслийг минь бадраасан. Яагаад гэвэл би бол жирийн хөлбөмбөгч биш, сонгогдсон хүн шүү дээ. Чухам ийм учир бусдаас илүү тоглох ёстой. Би өөрийгөө онцгой гэдгээ мэднэ. Бага байхдаа усан сангаас унаж, нуруугаа хүнд гэмтээж байлаа. Эмч нар ээжид минь намайг дахин хөлбөмбөг тоглож чадахгүй гэж хэлсэн ч би эргэж ирсэн. Энэ бол онцгой тохиолдол.

-Танд “Реал”-ын шинэ дасгалжуулагч зөвлөгөө өгч чадах уу?

-Тэгэлгүй яахав. Тэр бол миний дарга. М.Пеллегрини надад өөрийнхөөрөө тайван тоглохыг зөвлөснөөс гадна ард чинь К.Роналду, К.Бензема нар байгаа шүү гэж хэлсэн. Манай багт шинээр олон сайн тоглогч ирсэн болохоор дасгалжуулагчийг маш хүнд ажил хүлээж байгаа. Түүнд хэнийг нь гарааны бүрэлдэхүүнд гаргаж, хэнийг нь нөөцийн суудалд үлдээхээ шийдэхэд амаргүй байх. Бид хоорондоо хурдан ойлголцож сурах хэрэгтэй. Үүнээс л багийн амжилт шалтгаална. Хэрвээ манай багийнхан тоглолтоо олж чадахгүй, хөгжөөн дэмжигчдийн сэтгэл алдарч эхэлвэл би маш их харамсах болно.

-Ур чадвартай олон тоглогчид хамтраад сайн тоглоход тийм хэцүү гэж үү?

-Орчин үед хөлбөмбөг өөртөө маш олон зүйлийг агуулж байгаа. Одоо Мадридад байгаа авьяастнуудад цаг нь болохоор маш их зүйл хэрэгтэй болно. Жилийн дараа гэхэд бид өөрсдийн үүргээ цээжилж, мэдрэмжээрээ тоглодог болно гэдэгт итгэлтэй байна.

-“Реал” Бразилын шигшээтэй адилхан уу?

-Бразил бол дэлхийн хамгийн шилдэг шигшээ баг. “Реал” манай шигшээ шиг олон сайхан ялалтыг байгуулах байх. Энэ их хэцүү ч хийхэд урамтай ажил шүү.

-Яагаад “Милан”-д бразилчууд олноороо тоглодог юм бэ?

-Энэ үнэн. Италийн хөлбөмбөгийн философийн талаар бүгд мэддэг шүү дээ. Бразилчууд довтолж тоглох дуртай. Тиймээс л “Милан” тэднийг урьдаг. Хэдэн арван жилийн өмнөөс л “Милан” өөр хөлбөмбөг тоглодог онцгой баг байсан шүү дээ.

-Гэхдээ Италийн бусад багуудын тактик нь нууц биш. Эхлээд хамгаалъя дараа нь харъя гэсэн зорилготой байдаг биз дээ?

-Ерөнхийдөө тийм л дээ. Өрсөлдөгчид маань хамгаалалтыг эрхэмлэдэг ч би Италид аз жаргалтай он жилүүдийг өнгөрүүлсэн. Энд би ер уйдаж байсангүй. “Милан”-д ирсэн эхний өдрөөс хамгаалалтад илүү ажиллах хэрэгтэйгээ ойлгосон. Италид сэтгэл зүйн хувьд төлөвшиж, илүү их томоожсон гэж боддог шүү. Харин одоо өөр орчинд, Испанийн лигт тоглох боллоо. Ла лигт хамгаалалтыг тэгж их урдаа тавьдаггүй болохоор би бразил хүн гэдгээ улам ч их мэдрэх байх.

-Та Италид төлөвшсөн гэлээ. Одоо шинэ орчинд ирээд дээрх зуршлаа хаях уу. Итали, Испанийн лигийн ялгаа юунд байна?

-Үгүй ээ. Ингэж ярих нь буруу. Энд тактикийн хувьд бага шаардлага тавьдаг. Довтолж буй тоглогч илүү эрх чөлөөтэй байдгийг би сайн зүйл гэж боддог. Жишээ нь “Барселона”-гийн Чавиг хар. Тэр энд өсөж, дэлхийн шилдгүүдийн нэг болж чадсан шүү дээ.

-Одоогийн “Реал” “Барса”-г дагах ёстой гэсэн бодол танд төрдөг үү?

-Огт зөвшөөрөхгүй. “Барселона” -гийн жишээ хөлбөмбөгийн хувьд сайхан зүйл гэдэгт эргэлзээ байхгүй. Гэвч Хорхе Вальдано нэгэнтээ “Реал” “Барса” шиг байх ёсгүй. Бид яаж тоглож байсан түүгээрээ л тоглох ёстой” хэмээн зөв хэлсэн. Бидэнд өөрсдийн гэсэн тоглолтын стиль бий шүү дээ. Түүгээрээ бид үзэгчдийг илүү их татаж чадна. Харин түүнд хүрэхийн тулд эхлээд тодорхой тэнцвэрээ олох хэрэгтэй.

-“Реал” саяхан л Испанийн аваргын тэмцээнд хоёр дараалан түрүүлсэн шүү дээ. Тэд ийм их өөрчлөлтийг юунд хийх болов?

-Энэ бол “Реал”-ын агуу гэдгийг батлах нэг үзүүлэлт юм. Манай багийн хөгжөөн дэмжигчид хэдийнээс л ялахыг, сэтгэл ханамж авахыг, авьяслаг хөлбөмбөгчдийг харахыг хүссээр ирсэн.

-Гэвч авьяас дандаа ялахгүй шүү дээ?

-Энэ үнэн. Хэрэв баг эмх замбараатай байхгүй бол дан ганц авьяасаар тийм ч олон хожил авч чадахгүй. Чухам үүнд л “Реал”-ын агуу их хариуцлага байгаа юм. Би ахиад л Бразилын шигшээ багийнхаа тухай ярих нь. 2006 онд Германд болсон ДАШТ-д манайх ямар гайхамшигтай бүрэлдэхүүнтэй байлаа. Бидэнд Роналдо, Роналдиньо, Робиньо, Адриано нарын авьяаслаг, дээд зэрэглэлийн хөлбөмбөгчид байсан ч эмх цэгц дутсанаас болж Зидан тэргүүтэй францчуудад ялагдаж билээ. Энэ миний хөлбөмбөг тоглосноосоо хойш амссан хамгийн гашуун хожигдол байлаа.

-Тэгвэл Аваргуудын лигийн шигшээ тоглолтод “Милан”-ы “Ливерпуль”-д хожигдсоныг асуугаагүй байсан нь дээр юм байна даа?

-Тэр бол итгэхийн аргагүй зүйл. Миний өөрийн нүдээр харсан хамгийн том гайхмаар үйл явдал юм даа.

-“Реал”-ыг эсэргүүцэгчдийн тухай ярилцъя. Нэг дор ийм олон од байгаа нь үзэн ядалтыг төрүүлдэг гэж та боддог уу?
-Би үзэн ядалтад итгэдэггүй. Бусад багийн хувьд атаархал байж магадгүй л дээ. Энэ бол бодит зүйл. Харин үзэн ядалт бол шал өөр юм. Би л хувьдаа үүнийг ойлгодоггүй. Би нэг багийг дэмжиж чадна. Харин бусдыг нь үзэн ядаж чадахгүй. Би Месси, Чави, Ибрахимовичтой гээд “Барса”-г үзэн яддаггүй шүү дээ. Харин ч өрсөлдөгчид маань ийм хүчирхэг байгаа нь Испанийн АШТ-ий сонирхолтой болгоно.

-Та гоол оруулах, дамжуулалт өгөхийн алийг нь илүүд үздэг вэ?

-Гоол хийх сайхан байдаг. Мөн оновчтой дамжуулалт өгөх ч дуртай. Аль нэгийг онцолж чадахгүй нь. Би “Реал”-д торгуулийн цохилт ч гүйцэтгэх болно. Гэхдээ зарим үед Криштиану Роналдуг цохиулж байгаарай гэж дасгалжуулагч хэлсэн.

-Хэрэв Рибери танай багт ирвэл яах вэ?

-Тэгвэл маргалдах л болох байх даа. Тэр биднийг ДАШТ-ээс хассан Францын багийн бүрэлдэхүүнд байсан. Тиймээс би түүнд хэдэн “эелдэг” үг хэлнэ ээ /инээв/. Тэр бол гайхамшигтай хөлбөмбөгч.
Last edited by Realist on Tue Dec 08, 2009 12:00 pm, edited 1 time in total.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Realist » Tue Dec 08, 2009 2:07 am

Роналдо ирэхээр Кака жагсаалаас гарчдаг нээрээ. Ваарт минь л гайхамшигийг бүтээж багтаа үлдэх гээд байнуудаа.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Tue Dec 08, 2009 9:02 am

ВДВ-д харин сайхан боломж гарч байгаа бус уу.. гэхдээ Валэнситай хийсэн тоглолтын дараа нэг хэсэгтээ гайгүй оноолт байгаа л даа.. ВДВ хэрвээ сайн байж чадвал хөөрхийг өвөл явуулахгүй дээ..
Валэнси дээр одоо тэгээд цөм хамгаалчих хэрэгтэй... Бэнз, Раулыг урд гаргаад Игуайныг баруун жигүүрт ч тавиад эсвэл тоглох нь зүгээр...

ВДВ... :beer
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron